A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
634 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ШИЛҮҮСТЭЙ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН  ДАРГЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ  СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА.

 

Нэг.Нийтлэг зүйл

 

1.“Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Завхан аймгийн Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага  болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг  хангасан байна:

1. Ажлын байранд тавигдах шаардлага

1.1. Ерөнхий шаардлага

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, баклавраас доошгүй зэрэгтэй байх

Дээд боловсролтой, баклавраас доошгүй зэрэгтэй байх

Мэргэжил

Санхүү, эдийн засаг, эрх зүйч мэргэжилтэй байх

 

Мэргэшил

Санхүүч, эдийн засагч

Өөрчлөлтийг манлайлах, хүнийг манлайлах, харилцааны соёлтой байх

Тайлан төлөвлөгөө, албан бичиг боловсруулалт, үнэлгээ дүгнэлт өгөх анализ хийх чадвартай байх

Туршлага

Төрийн удирдах албанд 3-аас дээш жил ажилласан байх

 

Ачаалал даах чадвартай

Эрсдлийг урьдчилан харах,  сэргийлэх талаар зөвлөх туршлагатай байх

Ур чадвар

Багаар ажиллах, удирдан зохион багуулах

Шинийг санаачлан сэдэх

Манлайлах

Төсөв, төлөвлөгөө гаргах, хянах  чадвартай байх

Нууц хадгалах

Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай байх.

1.2. Тусгай шаардлага

-Орчноо мэдэх, зөв үнэлэх, олон нийттэй харьцах, ёс зүйг сахих

-Нарийн төвөгтэй асуудлыг шийдвэрлэж чадах

-ажлын ачаалал даах, илүү цагаар ажиллах

           

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх

 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилсон  Сонгон шалгаруулах комисс Аймгийн Засаг даргын Тамгын газрын байрны 207 тоот өрөөнд 2017  оны  04 сарын 11-12-ны өдөр 9.00-12.00, 13.00-17.00  цагт хүлээн авч бүртгэнэ.

.

 

Иргэд  бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг биедээ авч ирнэ

1.Төрийн албан хаагчийн анкет

2.Иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт

3.Дээд боловсролын дипломын эх хувийг хуулбарын хамт /Хуулбар заавал нотариатаар баталгаажсан байх/

4.Ажил байдлын тодорхойлолт

5.Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/

6.Төрийн албаны тухай хуулийн 16.2.1-д заасан асуудлаар эрх бүхий байгууллагын тодорхойлолт;

7.4х3-ийн хэмжээтэй 3 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/

8. Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ /Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

9.Бүртгэлийн хураамж 10000 төгрөг

            Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

      Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2017  оны 04 сарын 14-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт зохион байгуулна.

 

 

 

 Харилцах ХАЯГ: ЗАВХАН АЙМГИЙН ЗДТГ

207 ТООТ ӨРӨӨ, утас: 98826166, 98668165

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АЛБАНЫ

ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ

 

ТАЗсЗ-ийн

2017 оны 04 сарын 06-ны өдрийн 30 тоот албан бичгийн дагуу хугацаагүй хойшлуулав.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017-03-29 13:44:43