Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УРИЛГА

 

“ХЭРЭГЛЭГЧ АЙМГААС ҮЙЛДВЭРЛЭГЧ АЙМАГ” Завхан аймгийн хөрөнгө оруулалтын чуулганыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Завхан аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл хамтран 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэхүү арга хэмжээний зорилго нь: Завхан нутагт бүс нутгийн онцлог нөөц боломж, давуу тал, эрэлт хэрэгцээнд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулан шинэ ажлын байр бий болгох замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх бодит нөхцөлийг бүрдүүлэн төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төв, орон нутгийн байгууллагын үүрэг оролцоог тодорхойлж нэгдсэн шийдэлд хүрэхэд орших юм. Иймд аймаг, сум орон нутгийн удирдлагатай уулзаж Завхан нутгийнхаа хөгжлийн талаар санал солилцон, хамтран ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагчид, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид та бүхнийг тус чуулганд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Холбогдох мэдээллийг 94097272, 90969609 дугаараас авна уу.

НИЙТЭЛСЭН: 2019-04-15 03:51:20