Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЕРРОРИЗМТЭЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

 

Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хурандаа А.Батсайхан Завхан аймагт 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажиллан Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцан цаашид ажиллах чиглэл, заавар, зөвлөгөө өгөв.

Энэ үеэр Терроризмын үеийн бэлэн байдлын төлөвлөгөө, аймгийн онцгой обьектын жагсаалтыг Салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэж батласнаас гадна Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга, Салбар зөвлөлийн даргын шийдвэрээр Салбар зөвлөлийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцож буй зарим албан хаагчийг шагналаа.

Мөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Террорист үйлдлийн үед “Цагдан хорих байрны аюулгүй байдлыг хангах” сэдэвт танхимын сургалт зохион байгуулагдав. Сургалтанд ТТАЗЗ-ийн удирдлага, аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс хүрэлцэн ирж оролцов.

Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаач, хурандаа Д.Мөнх-Очир Завхан аймгийн төрийн байгууллагын удирдлага, хилийн ангийн офицерийн бүрэлдэхүүнд “Олон улсын харилцааны системийн өөрчлөлт”-ийн мэдээлэл хийлээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-11 11:06:51