Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа.

Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн Гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны 06 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд Завхан аймагт ажиллаж, тус аймгийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, үйл ажиллагаатай танилцан хяналт шалгалт хийж ажилласны зэрэгцээ “Төрийн албаны тухай хууль, эрх зүйн актуудын хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

    Төрийн албаны тухай хууль, эрх зүйн актуудын хэрэглээ” сэдэвт сургалтад сумдын Засаг даргын Тамгын газрын болон хэлтэс агентлагийн төрийн захиргааны албан хаагчид, төрийн үйлчилгээний удирдах албан хаагчид нийт 89 байгууллагын 380 орчим хүн хамрагдаж, Төрийн албаны зөвлөлийн референт Б.Бундхорол, Р.Жавзандулам, Б.Гончигсумлаа нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарах дүрэм журмын талаар танилцуулга хийлээ.

    Энэхүү сургалтад аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан нар оролцож, аймаг, орон нутгаас дэвшүүлсэн бодлого, зорилт, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хийж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

    Мөн Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Эрдэнэхайрхан, Тэлмэн сумдад ажиллаж, Төрийн албаны тухай хууль болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг үзэж, танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. . 

НИЙТЭЛСЭН: 2019-06-17 09:15:02