Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт бэлтгэж буй ажлын талаарх мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр "Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг. Тус үзлэг энэ онд орон даяар явагдах бөгөөд манай аймагт  6 дугаар сард төв комисс ирж ажиллана. Улсын үзлэгт бэлтгэх аймгийн Салбар комиссоос урд болон говийн бүсийн 10 сум, Зүүн бүсийн Тосонцэнгэл, Идэр, Их-Уул, Тэлмэн  сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон төрийн албан хаагчдад бүсийн сургалт зохион байгуулж,улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт аргачлалын талаар нэг бүрчлэн заавар зөвлөгөө өгч ажиллаа.

Хэлтэс,агентлаг, албадын удирдлагуудад долоо хоногийн шуурхай хуралд “Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт,архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн чиглэлээр 2 удаа мэдээлэл хийж, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудыг нэгдсэн сургалтад хамрууллаа.

2019 оны 05 дугаар сарын 22-23ны өдрүүдэд Боловсрол соёл урлагийн газартай хамтран 26 сургууль, 36 цэцэрлэг, 23 Соёлын төв, Мэргэжлийн боловсролын 3 сургуулиудын захирал архив, бичиг хэргийн 200 гаруй ажилтанд “Албан хэрэг хөтлөлт, албан бичгийн стандартын хэрэгжилт, архивын баримт бүрдүүлэлт, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, хувийн хэрэг бүрдүүлэлт”-ийн чиглэлээр нэгдсэн сургалт зөвлөгөөн зохион байгуулж, улсын үзлэгийн дүгнэх үзүүлэлт аргачлалын талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгч сургалтад 200 гаруй албан хаагч хамрагдлаа. Аймгийн салбар комисс 2019 оны 05 дугаар сарын 27-оос  06-р сарын 06–ны өдрүүдэд сум байгууллагуудад  урьдчилсан үзлэг хийхээр төлөвлөж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-06-11 07:21:10