Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ, НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН АЛБАН ХААГЧДАД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөний улмаас сахилгын шийтгэл хүлээсэн нийтийн албан тушаалтан энэ тухайгаа өөрийн зардлаар нийтэд мэдээлэх зохицуулалтыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд тусгасан билээ.

Дээрх хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын даргын 2018 оны А/123 дугаар тушаалаар “Албан тушаалтан өөрт ногдуулсан сахилгын шийтгэлийн талаарх мэдээллийг холбогдох этгээд болон нийтэд өөрийн зардлаар хүргэх арга хэмжээний журам”-ыг баталсан. Уг журмын 4.2-т “Авлигатай тэмцэх газар хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан хяналтыг хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудаас ирүүлсэн мэдээлэл, шийдвэрийг хүлээн авч, нэгдсэн сан үүсгэнэ. Сангийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байна” гэж заасан.

2019 оны 7 дугаар сард дээрх хууль тогтоомжийг зөрчсөн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэнд хариуцлага тооцлоо.

Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн  нь 2019 оны 08 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах эрүүл мэндийн газрын 90 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгийн төсөвт байгууллагын ажилчдаас нэг өдрийн цалингийн хандив, санхүү туслалцаа авахдаа болон “Нэг эрүүл мэндийн ажилтан- нэг тоног төхөөрөмж” уриатай хандив цуглуулах шийдвэр гаргахдаа өөрийн удирдлагаас зөвшөөрөл аваагүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн нь Авлигатай тэмцэх газрын 2019 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн 05/4768 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай

 

НИЙТЭЛСЭН: 2019-07-02 09:19:29