Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
УРИЛГА

МОНГОЛ УЛСЫН 10 АЙМГИЙН ТӨВИЙН ДУЛААН ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БАЙГАА УЛИАСТАЙ ХОТОД ДУЛААНЫ СТАНЦ БАРЬЖ АШИГЛАХ ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ТАНИЛЦУУЛГА, ОЛОН НИЙТИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Эрхэм хүндэт,

Улиастай хотын ард иргэд, төрийн байгууллагууд, дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлж буй ААН компаниудын хамт олон Та бүхнийг Эрчим хүчний Яам, аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон зөвлөх БНСУ-ын “Ёошин” консорциум, “ЭкоТрейд” ХХК-ний хамтран зохион байгуулж буй “Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдэж байгаа Улиастай хотод дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулга, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

Хэлэлцүүлгийн зорилго: “Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төсөл” болон тус төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн талаарх мэдээллийг холбогдох талуудад түгээж, ил тод хүртээмжтэй болгох, хэлэлцүүлгээс гарсан саналыг байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд тусган боловсруулах юм.

 

Хэлэлцүүлгийн оролцогчид: Эрчим хүчний яам, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Эрчим хүч зохицуулах хороо, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, БОАЖ газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Онцгой байдлын газар, Нэгдсэн үйлчилгээ хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба, сумын Засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын багийн дарга нар, аймаг сумын түүх соёлын өв хариуцсан мэргэжилтэн, Дулаан хангамжийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, компани, дулаан хангамжийн компанид ажилладаг нийт ажилчид, ТББ-ууд, Иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлүүд болон орон нутгийн бүх иргэд.

 

Хэлэлцүүлгийн байршил, огноо болон танхим

Хэлэлцүүлгийн байршил: Завхан аймгийн Улиастай хот

Хэлэлцүүлгийн танхим: Аймгийн ЗДТГ-ын хурлын танхим

Хэлэлцүүлгийн огноо, цаг: 2019 оны 3-р сарын 13-нд 11:00 цагт

 

Хөтөлбөр

Үргэлжлэххугацаа

Үйлажиллагаа

11:00 – 11:10

Нээлтийн үг (Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга)

11:10 – 11:30

Илтгэл 1: Төслийн танилцуулга (Аймгийн Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс)

11:30 – 12:00

Илтгэл 2: Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэх “Улиастай” хотод дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлангийн үр дүнгийн танилцуулга (Эко Трейд ХХК)

12:00 – 12:40

Асуулт /Хариулт (төсөл хэрэгжүүлэх нэгж)

12:40 – 12:50

Төсөлд санал авах

12:50 – 13:00

Хаалтын үг (Аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс)

 

Хэлэлцүүлгийн үеэр та бүхний хэлсэн үг, асуулт, саналуудыг бүрэн тэмдэглэж авах бөгөөд оновчтой саналуудыг Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийн БОННҮ-ний тайланд тусгана. Та бүхний санал уг төсөл болон төслийн БОННҮ-г илүү сайжруулахад хувь нэмэр оруулах тул төсөл болон уг төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний танилцуулгатай урьдчилан танилцаж, саналаа бэлтгэж ирэхийг хүсэж байна. Төслийн танилцуулгыг аймгийн ЗДТГ-ын цахим хуудас www.Zavkhan.gov.mn болон Фейсбүүк цахим хуудас www.facebook.com/DulaaniiStantsTusul, мөн цаасан хэлбэрээр аймгийн ЗДТГ-ын 306 тоотоос авах боломжтой.

Та бүхэн энэхүү төсөлтэй холбоотой урьдчилан бэлдсэн саналаа аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст болон доорх хаягуудаар цахим хэлбэрээр ирүүлэх боломжтой.

 

Хаяг

Аймгийн ЗДТГ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

Утас

70273911, 77060067, 99814947, 99011694, 99133434, 95089055, 98166339, 98112900, 99900972

Фейсбүүк цахим хуудас

www.facebook.com/DulaaniiStantsTusul

Цахим шуудан

contact@ecotrade.mn Kh.Dalai2900@gmail.com

 

Жич:Та бүхэн санал, зөвлөмжөө илгээхдээ тухайн аймаг, сумын нэр болон өөрийн товч мэдээллээ бичиж илгээнэ үү.

Энэхүү олон нийтийн хэлэлцүүлэгт таны оролцоо болон санал маш чухал бөгөөд таныг идэвхтэй оролцоно гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн,

 

Төсөл хэрэгжүүлэгч: Эрчим Хүчний Яам

Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний

олон улсын зөвлөхЁошин консорциум, дотоодын зөвлөхЭко Трейд ХХК

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-06 01:36:23