A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

2014 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
2014 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН
1043 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Байгаль орчныг хамгаалаж, нөхөн сэргээн, ногоон хөгжлийг дэмжиж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчинг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогыг хэрэгүүлэх зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд хагас жилийн байдлаар аймгийн ИТХ-ын 1 тогтоол, аймгийн Засаг даргын 8 захирамж, 1 албан даалгавар гарсан байна.

Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар “2014 оныг Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн хүрээнд хэрэгжүүлэх 7 зорилт 40-өөд арга хэмжээг батлуулж, 50%-ийн биелэлттэй, Мөн аймгийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 3 зорилтын хүрээнд 15 арга хэмжээний хэрэгжилтийг хангуулан ажиллаж нийт 29,4%-ийн хэрэгжилттэй байна.

Ойг нөхөн сэргээх, ойжуулах ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 360 га талбайд ойжуулалт, 21,5 га талбайд “Ногоон хэрэм”-ийн туслах зурвасыг УТ болон ОНТ-өөр хийж, Улиастай, Тосонцэнгэл, Идэр, Тэлмэн, Их-Уул сумдад ОНХС-ийн хөрөнгөөр 830 га талбайд ойг нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас байгуулах зураг төслийн ажил хийлгэхээр “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГазартай гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна.

Төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтээр хаврын “Мод тарих үндэсний” өдрийг 05 дугаар сарын 10-нд зохион байгуулж аймгийн хэмжээнд нийт 200 аж ахуйн нэгж, байгууллага, 5611 иргэн оролцож22956 ширхэг мод, сөөг тарьсан.

Ойн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглуулах зорилгоор аймгийн Засаг даргын 2014 оны 03-р сарын 05-ны өдрийн А-67 тоот захирамжаар Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийн жагсаалт болон ойн арчилгаа, цэвэрлэгээгээр бэлтгэсэн модоор зүсвэрийн цех, хөрөө рам ажиллуулах эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг батлан хяналт тавин, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Мөн аймгийн ИТХТэргүүлэгчдийн 2014 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн “2014 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” 08 тоот тогтоол гарч аймгийн хэмжээнд 126566ммод бэлтгэхээс хагас жилийн байдлаар 40 мян м мод бэлтгээд байна.

Ойн насжилт, өсөлт, хичнээн тонн хүлэмжийн хийг шингээдэг болон ялгаруулж буй хүчилтөрөгчийн хэмжээг хэмжих зорилт бүхий олон зорилтод үндэсний ойн тооллогын ажлыг удирдан зохион байгуулах салбар дэд хороог 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан, хээрийн судалгааны ажил эхлээд байна. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар аймгийн  Засаг даргын 01 тоот албан даалгавар гарч сум бүр ой хээрийн түймрийн аюултай үед байнгын жижүүр гарган ажиллаж, мэдээ тайланг холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэн, тарааж өгөх материалыг 4000 ш хэвлэж иргэдэд тараан сурталчилах ажлыг зохион байгуулж байна. Хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд ой хээрийн түймэр гараагүй болно.

              Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл сумдад 7500 га талбайд ойн хортон шавьжтай тэмцэх ажлыг УТТөсвөөр Ой судалгаа, хөгжлийн төв УТҮГазар хийж гүйцэтгээд байна.

   

                                                            Мод тарих үндэсний өдөр

      

                                                            Ойжуулалтын ажил

   

                                         “Ногоон хэрэм”-ийн туслах зурвас

 “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” Засаг даргын 2014 оны 05-р сарын 13-ны А/160 тоот захирамжаар 4 цэгт хяналтын постыг Их-Уул сумын Солонготын давааны ам Цэцүүх багийн төв, Сонгино сумын Сүмтэй гуанз, Дөрвөлжин сумын Сар хайрханы гүүр, Цагаанхайрхан сумын Ширээгийн голын гүүрэнд тогтмол ажиллуулж байна. Байгаль хамгаалагчид хагас жилийн байдлаар нийт 1152 удаа шалгалтаар гарч 92 зөрчлийг илрүүлсэн бөгөөд зөрчлийн ихэнхи хувь нь хууль бус мод бэлтгэл, ил задгай хог хаягдлаа хаясан  зөрчил эзэлж байна. Байгаль орчныг хамгаалах багц хууль болон хууль тогтоомжийн талаар  нийт 8550 гаруй иргэдэд мэдээлэл хийсэн байна. Мөн Улиастай сумын 6 багт байгаль хамгаалах бүлгүүдийг байгуулан бүлгүүдийн дунд “Байгаль бидний эх” сэдэвт сургалтыг зохион байгуулж, бүлгүүдийн ажиллах журмыг боловсруулан ажиллаж байна.

2014 оны 01-р сарын 10-17-нд  голуудын экосистемийн доройтлыг багасгах, нэн ховор амьтныг нутагшуулах зорилгоор Идэр, Борх, Богд, Ямаат, Хожуулын голд минж нутагшуулах боломжийн талаарх судалгааг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар болон Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газарт ирвэсний тархац, нөөцийн судалгааг явуулж байна.

         Аймгийн хэмжээнд хагас жилийн байдлаар нийтийн хог цэвэрлэгээний ажлыг  2-3 удаа зохион байгуулж нийт 9080 га талбайд 2420 тн хог хаягдлыг цэвэрлэж, 4519 иргэн хамрагдсан. Мөн Эрдэнэхайрхан, Тэлмэн, Яруу, Сонгоно, Улиастай, Баянхайрхан, Ургамал, Их-Уул, Түдэвтэй, Цагаанхайрхан, Тосонцэнгэл сумд зориулалтын хог тээврийн машинтай бөгөөд бүх сумд хогийн төвлөрсөн цэгээ шууж тохижуулах ажлыг хийсэн.

Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон аж ахуйн нэгж байгууллагуудын орчинд хогийн савыг байрлуулах ажлыг зохион байгуулж Улиастай сумын хэмжээнд 200 ширхэг хогийн савыг шинээр байршуулаад байна.

БОГ, МХГазар, Хяргас нуурын сав газрын захиргаа, Улиастай сумын ЗДТГазар хамтран Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ус ашиглалтын байдалд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Улиастай сумын иргэдийн баталгаат усан хангамж, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдагдалт өмнөх оноос 0,4%-иар нэмэгдсэн байна. Мөн 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд “Баруун бүсийн сав газрын захиргаадын зөвлөгөөн” Даян очир зусланд болж нийт 7 аймгийн 13 сав газрын захиргаад оролцож тулгамдаж буй асуудал, цаашдын зорилт, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар харилцан ярилцаж, туршлага солилцсон.

Цэцэн-Уул суманд Байгаль орчин, тогтвортой хөгжлийн тасаг байгуулан ажиллаж байна.

Завхан-Бороо 2 экспидиц 05 дугаар сарын 15-нд Дөрвөлжин сумын Буурал, Таван толгой багуудын нутагт үйл ажиллагаа явуулж хамгийн их хур тунадас нь Улиастай сумд 22.0 мм тунадас орсон   байна. Мөн цаг уурын шинжилгээний өртөөдөд автомат станцыг суурилуулж шинжилгээ, мэдээлэл үйлчилгээний ажилд ашиглах зорилгоор Нөмрөг, Завханмандал,  Дөрвөлжин, Баянтэс, Отгон, Цэцэн-Уул, Улиастай сумдад  автомат станц суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Цаг агаарын бүх төрлийн урьдчилсан мэдээ, бодит болон тойм мэдээ, сэрэмжлүүлэг мэдээг аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд олон нийтэд  товхимол хэлбэрээр, интернет, телевизээр,  өдөр тутмын мэдээг беллютень, факс, гэрэлт самбар, интернетээр мессеж болон файлаар icc.mn, tsag agaar.mn, Zavkhan.mn сайтанд өдөр бүр байршуулан ажиллаж байна. Мөн тусгай хэрэгцээний цаг агаарын урьдчилсан мэдээ мэдээллээр Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баян-Айраг эксперешин ХХК-тай 3 сарын 21-нээс эхлэн гэрээтэй ажиллаж байна.

Байгаль хамгаалгчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдлэг мэдээлэл өгөх, тэдний алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцүүлэх зорилгоор 2 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд “Байгаль хамгаалагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсан. Мөн 3 дугаар сарын 25-26 ны өдрүүдэд Хөвсгөл аймагт  Байгаль орчны үнэлгээний эрх зүйн шинэчлэлтйн талаарх хангайн бүсийн сургалтанд салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл, ААН-ийн төлөөлөл оролцсон. 6 дугаар сарын 02-ны өдрөөс 09-ны өдрүүдэд аймгийн байгаль орчны салбарын төлөөлөл болох 10 хүн БОНХЯ, түүний харъяа байгууллагуудтай ажлын туршлага солилцож, байгаль орчин, ногоон хөгжлийн талаар баримтлах бодлого хөтөлбөрийн талаарх мэдээлэл, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, орон нутагт тулгарч буй бэрхшээл, ололт амжилтын талаар харилцан ярилцаж, цаашид хамтран ажиллах бодлого, чиглэлээ тодорхойлсон.

                       Аймгийн байгаль орчны салбарын төлөөлөл

                       Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдтай

     

                                             Байгаль хамгаалагчдын нэгдсэн зөвлөгөөн

   

        Байгаль орчны үнэлгээний эрх зүйн шинэчлэлтйн талаарх хангайн бүсийн сургалт

            

                                     Баруун  бүсийн сав газруудын зөвлөгөөн

Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулинд заасан аймгийн Засаг даргын эрх үүргийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн маягт болон ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлийн загвар маягтуудыг аймгийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/199 дугаар захирамжаар батлан ажиллаж байна. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан гарын авлага бэлтгэн тараах ажлыг зохион байгуулж байна. Одоогоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирээгүй болно.

Аймгийн хэмжээнд 2014 оны 5 дугаар сарын байдлаар 16 суманд 34 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа бөгөөд тусгай зөвшөөрлийн жагсаалтыг гаргаж хагас бүтэн жилээр сумдад хүргэн ажиллаж байна.

Аймгийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглуулах, ногоон хөгжлийн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх  чиг үүрэг бүхий нийт 231 ажилтан албан хаагчид ажиллаж байна. Хагас жилийн байдлаар БОНХЯ-ны “Тэргүүний ажилтан”  цол тэмдгээр 8 хүн , Хүндэт жуухаар 3 хүн, ЦУОШГ-ын Хүндэт жуухаар -14, Хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр -1 хүн, Санхүүгийн тэргүүн цол тэмдгээр-1 хүн тус тус шагнагдаж нийт 27 хүн хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдсан байна.

                                АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

                                       ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛТЭС

2013 онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах зорилгоор  640 га  талбайд ойжуулалт, 13  га  талбайд  “Ногоон хэрэм”-ийн туслах зурвасыг байгуулж,  аймгийн хэмжээнд ой зохион байгуулалт болон  ерөнхий агнуур зохион байгуулалт, ховор болон нэн ховор ургамлын нөөц, тархалтын судалгааг хийж байна.

Хууль бус мод бэлтгэл, ой, хээрийн түймрээс  урьдчилан сэргийлэх , ойн   хөнөөлт хортон шавьж, өвчинтэй тэмцэх, булаг шандын эх ундаргыг хамгаалах, тусгай хамгаалалттай газрын орчны бүсийг хөгжүүлэх  ажлыг зохион байгуулж байна.

Гадаргын усны сүлжээг өргөтгөх Тээл-Дөрвөлжин, Хомын хоолой-Дөрөлжин гэсэн ус судлалын харуул, цэвдгийн хяналт шинжилгээний сүлжээг Тосонцэнгэл, Идэр, Отгон сумдад байгуулаад байна.

 Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа байгуулагдан, сав газрын хэмжээнд усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловруулж байна.

Сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр

хийгдсэн ажлуудаас

Он

Ойжуулалт

/га/

“Ногоон хэрэм”-ийн туслах зурвас

/га/

Ногоон байгууламжид тарьсан мод, бут сөөг

/ш/

Ойн хөнөөлт хортон, өвчинтэй тэмцсэн байдал

/га/

Хашиж хамгаалсан булаг

/ш/

2009

414

10

16994

35000

9

2010

240

8

48199

12234

20

2011

400

8

53000

13500

20

2012

530

8

71847

21900

30

2013

640

13

24852+

13850

8

нийт

2224

47

214892+

96484

87

 

2016-03-03 01:17:42