Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ

2019.04.05-ны өдөр

 

Хэлний бодлогын Завхан аймаг дахь орон тооны бус салбар зөвлөл нь аймаг орон нутгийн түвшинд иргэдийн Монгол хэл, үндэсний бичиг үсгээ эзэмших, хэрэглэх, хамгаалах хөгжүүлэх, Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, төрөөс эх хэл, бичиг соёлын талаар баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх, удирдлага арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг удирдан чиглүүлж, түгээн дэлгэрүүлэх, мэдээлэн сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг 4 зорилтын хүрээнд 12 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

Аймгийн Засаг дарга долоо хоног бүрийн Лхагва гаргийг "Эх хэлний өдөр" болгон захирамжилж, Төрийн байгууллагуудын “Эх хэлний өдөр”-ийг зохион байгуулах удирдамжийг баталсан.

"Эх хэлний өдөр"-ийн хүрээнд албан байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа  найруулан бичих,  зөв бичих, зүйн ур чадварыг дээшлүүлэх, Үндэсний хэл, бичгийн  сургалтад хамруулах, байгууллагаараа “Хүмүүн бичиг” сонинг захиалан унших, Үндэсний бичиг сайн эзэмшигч иргэний үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн гар дээр буй үндэсний бичгээр бичигдсэн судар номыг сурвалжлан цуглуулах, үзэсгэлэн гаргах, хаягжилт, үзүүлэн самбар, нэрийн хуудас, танилцуулга, өргөмжлөл дурсамж, мэндчилгээ, урилга, талархал зэргийг хос бичгээр бичих зэрэг үйл ажиллагааг явуулах юм.

Сумын Засаг дарга нар сумандаа Хэлний бодлогын орон тооны бус салбар зөвлөлийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллах, Төр, хувийн хэвшлийн хаягжилтыг эрчимжүүлэн ажиллах шаардлагатай байна.

 

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН

ОРОН ТООНЫ БУС САЛБАР ЗӨВЛӨЛ

 

<

НИЙТЭЛСЭН: 2019-04-11 04:18:53