Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ОЧИРВААНИЙН ИХ ЭГШИГЛЭН” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ БОЛЛОО.

ХХ зууны Монголын Утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын  Гавьяат Зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 90 жилийн ойд тохиосон “Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн 3 дахь удаагийн наадам энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газар, хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, аймгийн Утга зохиолын нэгдэл, Явуухулан сан ажиллалаа.

Таван жил тутам зохион байгуулагддаг уламжлалт “Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн 3 дахь удаагийн наадмын 1-р шатны шалгаруулалтыг Улаанбаатар хотод зохион байгуулсан ба Монголын Утга Зохиол, яруу найрагт өөрийн хувь нэмрээ оруулж, шилдэг бүтээлүүдээ туурвиж буй 80 гаруй яруу найрагч, зохиолчид оролцож, Болор цомын эзэн яруу найрагч Л.Хасар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч М.Уянсүх, Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Монгол туургатан зохиолчдын төлөөлөл, Өвөрмонголын шилдэг яруу найрагч Б.Бүргэд тэргүүтэй 36 яруу найрагч шалгарлаа.

Яруу найргийн наадамд Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Т.Галсан, Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Б.Хүрэлбаатар, Төрийн соёрхолт, Болор цомын эзэн Ц.Бавуудорж, Монголын Зохиолчдын Эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч Д.Цэнджав, Монголын Зохиолчдын Эвлэлийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч Ж.Баяржаргал, Хэл бичгийн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, Хэл бичгийн ухааны доктор, профессор эрдэмтэн зохиолч Д.Сумъяа, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Болор цомын эзэн, Арь гэгээн, Билигт ламын хувилгааны хишигт шагналт, яруу найрагч Б.Баттулга, Явуухулан сангийн тэргүүн Их найрагчийн ач хүү Э.Чинзориг, Арлааны Эрдэнэ-Очир сангийн тэргүүн Э.Цагаан-Уул, Дундговь, Дархан-Уул, Багануур, Сонгинохайрхан, Орхон аймгийн Утга зохиолын нэгдлийн төлөөлөл зэрэг Монголын Утга зохиолын нэр, нөлөө бүхий зохиолч, яруу найрагчид, соёл урлагийн 70 гаруй алдартнууд  ойн үйл ажиллагаанд урилгаар оролцлоо.

Наадмын нээлтийн үйл ажиллагаа Их найрагчийн төрсөн бууц, Алдархаан сумын нутаг Ар амны тасархайн бууцанд зохион байгуулагдсан ба нээлтэнд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав оролцож, баяр хүргэлээ.

Нээлтийн ёслолд Улиастай сумын ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 10-р ангийн 90 суралцагч Их найрагчийн "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Шүлэг минь, хүлэг минь" шүлгийг уншиж, тус сургуулийн "Хөнгөн бийр" дугуйлангийн уран бичээчид бүтээлээ толилуулж, Улиастай, Алдархаан, Идэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 90 суралцагч морин хуураар “Монгол аялгуу”, “Жаргалын найман морь” аялгууг эгшиглүүллээ.

Мөн нээлтэнд МУГЖ С.Батсүх, МУГЖ уртын дуучин Г.Хонгорзул, бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар оролцож, ая дуугаа өргөлөө.

“Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Бямбаа, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ш.Бямбацогт, МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч, Б.Гантигмаа нар хөтлөн явууллаа.

“Тасархайн бууцны шүлгүүд” гар бичмэлийн ном хэвлүүлэн олны хүртээл болгох зорилгоор “Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн наадмын үеэр Б.Явуухулангийн төрсөн бууц Ар амны тасархайн бууцанд шүлгийн уралдаан зарлаж,  шилдэг шүлгийн эздийг шагнаж, урамшууллаа.

Яруу найргийн наадмын 2-р шатны шалгаруулалтын ерөнхий шүүгчээр хэл бичгийн ухааны доктор, профессор Монгол Улсын гавьяат багш, Утга зохиол судлаач, шүүмжлэгч Д.Галбаатар, шүүгчдээр Соёлын Гавьяат Зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Б.Хүрэлбаатар, Хэл бичгийн ухааны доктор, профессор эрдэмтэн, зохиолч Д.Сумъяа, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч Д.Дарьсүхбаатар, аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Баяржавхлан нар ажиллаж, “Хутагтын хишигт” 10 яруу найрагчийг тодруулж, Өргөмжлөл, дурсгалын цом, мөнгөн шагналаар шагналаа.

“ХУТАГТЫН ХИШИГТ” ЯРУУ НАЙРАГЧААР:

1.    “Жалханз хутагтын хишигт яруу найрагч”-аар Б.Явуухулангийн нэрэмжит шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш

2.    ”Дилова Хутагтын хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ч.Алтантүлхүүр 

3.    ”Нарованчин Гэгээний хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч А.Мягмаржав

4.    ”Ялгуусан Хутагтын хишигт яруу найрагч”-аар Болор цомын эзэн яруу найрагч Л.Хасар

5.    ”Арь Гэгээний хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Баттөмөр

6.    ”Хамба Хутагтын хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Амархүү

7.    ”Билэгт ламын Хувилгааны хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Г.Бямбажав

8.    ”Ачит ламын Хувилгааны хишигт яруу найрагч”-аар ӨМӨЗО-ны яруу найрагч  Б.Бүргэд

9.    “Буурал багшийн Хувилгааны хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Б.Энхжаргал

10.  “Андиа Гэгээний хишигт яруу найрагч”-аар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Г.Ишхүү нар шалгарлаа.

ХУТАГТЫН ХИШИГТ ЯРУУ НАЙРАГЧДЫН ШАГНАЛЫГ ИВЭЭН ТЭТГЭГЧИД:

-“Жалханз хутагтын хишигт яруу найрагч”-ын шагналыг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав

-”Дилова Хутагтын хишигт яруу найрагч”-ын шагналыг “Алтан булаг трейд" ХХК-ний захирал Г.Аюушжав

-”Нарованчин Гэгээний хишигт яруу найрагч”-ын шагналыг "Хөргөлт сервис” ХХК-ний захирал Л.Даваасүрэн

-”Ялгуусан Хутагтын хишигт яруу найрагч”-ын шагналыг “Ялгуусан” ХХК-ний  захирал Л.Санжаадорж

-”Арь Гэгээний хишигт яруу найрагч”-ын шагналыг "Эл Си Би” ХХК-ний захирал Я.Дашдорж

-”Хамба Хутагтын хишигт яруу найрагч”-ын шагналыг "Шинэ Ази" группын захирал Л.Төрбаяр

-”Билэгт ламын Хувилгааны хишигт яруу найрагч”-ын шагналыг “Энх-Өвөгдий” ХХК-ний захирал Э.Төрболд

-”Ачит ламын Хувилгааны хишигт яруу найрагч”-ын шагналыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Балхярваа

-“Буурал багшийн Хувилгааны хишигт яруу найрагч”-ын шагналыг "Дэчинравжаалин хийд"-ийн хамба лам Ц.Хүрэлцэнд

- “Андиа Гэгээний хишигт яруу найрагч”-ын шагналыг  "Андиа сан" ивээн тэтгэлээ.

ХУТАГТЫН ХИШИГТ ЯРУУ НАЙРАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЕЭР ШАГНАЛЫН ХУР БУУЛАА.

-МЗЭ-ийн шагналаар МЗЭ-ийн гишүүн Л.Энхсайхан, С.Цэвээнлхазал

-Б.Явуухулангийн нэрэмжит шагналаар МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ч.Эрдэнэбаатар, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Г.Лхагвадорж, Өвөр Монголын ӨЗО-ны яруу найрагч Н.Мөнгөнцэцэг

-Г.Сэр-Одын нэрэмжит шагналаар  МЗЭ-ийн гишүүн Г.Лхагвадорж, аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн Э.Пагмаа

-Утга зохиолын төлөө шагналаар Алдархаан сумын Засаг дарга Б.Батдэлгэр, Ерөнхий боловсролын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн номын санч С.Сувд, "Эл Си Би” ХХК-ний захирал Я.Дашдорж

-“Эл Си Би” ХХК-ний нэрэмжит “Жанлав Цогзол” шагналаар МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Батжаргал, В.Нэргүй, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва, М.Уянсүх, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Э.Гантулга, Д.Оюундэлгэр

- МЗЭ-ийн 90 жилийн ойн медалиар аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Б.Ариунаа, аймгийн Утга зохиолын нэгдлийн ахмад гишүүн А.Гомбо, тэргүүлэгч гишүүн Б.Мягмарсүрэн, мэдээллийн ивээн тэтгэгч Ж.Ганбат

-“Тасархайн бууцны шүлэг”-ийн уралдааны шагналаар Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Болор цомын эзэн Ж.Баяржаргал, Өвөр Монголын ӨЗО-ны яруу найрагч н.Алтан-Уул, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Жамбалдорж

-Аймгийн Засаг даргын нэрэмжит шагналаар  МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Х.Лхасүрэн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүн Б.Баяржавхлан, аймгийн утга зохиолын нэгдлийн тэргүүлэгч гишүүн Н.Норжмаа, Ц.Эрдэнэсайхан, Х.Амарбаян нар шагнагдсан ба аймгийн Утга зохиолын нэгдлийн гишүүн Ц.Төмөрхуяг, Б.Туяацэцэг нар МЗЭ-ийн гишүүн боллоо.

“Очирваанийн Их эгшиглэн” яруу найргийн наадмыг Л.Ванганы нэрэмжит аймгийн ХЖТ, Б.Явуухулангийн нэрэмжит аймгийн Төв номын сан, аймгийн Музей, Улиастай сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, Алдархаан сумын Засаг дарга болон түүний Тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Эрүүл мэндийн газар, “Амь-Ус трейд” ХХК, “Алтай Улиастай” Эрчим хүчний газар зэрэг 20 гаруй албан байгууллага хамтран зохион байгуулж, 80 гаруй төрийн албан хаагчид тохижилт, үйлчилгээний ажлыг хариуцан ажиллалаа.

НИЙТЭЛСЭН: 2019-06-13 04:36:00