Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨСЛИЙН АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.

БНСУ-ын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага КОЙКА-гийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэх боллоо.

Уг төслийн хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх ажилтан сонгон шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Усны салбарын инженер, усны барилга байгууламжийн инженер, ус цэвэрлэгээний болон хөрс хамгааллын чиглэлийн инженер, хүрээлэн буй орчны чиглэлийн инженер, усны менежмент, санхүүгийн менежмент, бизнесийн удирдлага, барилгын инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Олон Улсын төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай байх.

Ерөнхий шаардлага:

  • Хариуцлагатай, хариуцлага хүлээх чадвартай
  • Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй
  • Харьцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай

 

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Дипломны нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет

Материал хүлээн авах хугацаа: 2019.05.15-ны өдрийн 16:00 цаг хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /402 тоот өрөө/-т хүлээн авна.  Холбогдох утас: 98000095
 

Аймгийн Засаг даргын Тамгын газар

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-13 08:32:13