A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ
1015 ХҮН ҮЗСЭН БАЙНА

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ЯВЦ

Улиастай                                                                                                                                                                                                                             2014.08.07

 

Зорилт

Хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл

Хэрэгжиснээс хойшхи хугацаанд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт

Хувь

Тухайн жилд буюу 2014 онд гүйцэтгэсэн ажлын хэрэгжилт

Хувь

Эрхэм зорилго:

Завхан нутгийн иргэд, олон нийтийн оюун ухаан, бүтээлч санаачлагыг дэмжин, өөрөө өөрийгөө тэтгэх чадвартай эдийн засаг, нийгмийг хөгжүүлж, байгалийн баялагийг үр өгөөжтэй ашигласан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын “Баруун бүсийн тулгуур төв” болно.

НЭГ. “Ажлын байр-хөгжлийн түлхүүр” ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

Аймаг, орон нутгийн түүхий эд, нөөц боломжид тулгуурласан зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийн бүтцийг бий болгож, дэвшилтэт технологи бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангах бизнест ээлтэй орчинг бүрдүүлнэ.

  1. Төсөв санхүүгийн салбарын хүрээнд:

 

  1. Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Отгон, Сантмаргаз, Яруу, Цагаанхайрхан, Завханмандал, Сонгино сумдыг төрийн сангийн сүлжээнд холбоно.

Төсвийн урсгал зардлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор төрийн сангийн нэгдсэн сүлжээнд Сантмаргаз, Сонгино, Цэцэн-Уул, Асгат, Баянхайрхан, Түдэвтэй, Завханмандал, Яруу, Цагаанхайрхан, Отгон сумдад Сангийн яамнаас 170,0 сая төгрөгийн санхүүжилтээр компьютер, сүлжээний тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан боловч сансрын антены тохиргоо хийгдээгүйн улмаас холболт түр хойшлогдсон байна. Сангийн яам, Топика ХХК, Орбитнет ХХК-иудад сансрын антены тохиргоо хийлгэх саналыг хүргүүлсэн бөгөөд эхний ээлжинд Цэцэн-Уул, Завханмандал сумыг төрийн сангийн сүлжээнд холбосон байна

30,0

Төсвийн урсгал зардлыг хязгаарлах, хяналт тавих зорилгоор 2014 онд Цэцэн-Уул, Завханмандал сумдыг төрийн сангийн нэгдсэн сүлжээнд холбоод байна. Үлдсэн 8 сумдыг төрийн сангийн сүлжээнд ээлж дараатай холбоно.

90,0

 

  1. Бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод болгож, онлайн хэлбэрт шилжүүлнэ.

Монгол улсын Засгийн газрын тогтоолын дагуу Завхан аймагт Худалдан авах ажиллагааны албыг 3 орон тоотойгоор байгуулж үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Худалдан авах ажиллагааны албаны цахим хаяг, вэб сайтыг шинээр хийлгэж, худалдан авах ажиллагааны зар, тендер шалгаруулалт, үр дүн, бусад мэдээллийг байршуулж байна. Мөн аймгийн цахим хаяг zavkhan.gov.mn, vip76, procurement-zavkhan.mn сайтад тогтмол байршуулж байна. Мэрси кор ОУБ-тай хамтран “Иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийг Улиастай, Тосонцэнгэл сумын иргэд, төр, иргэний нийгмийн байгууллагын албан хаагчдын дунд өрнүүлж хэлэлцүүллээ. Мөн “Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг сурталчлах өдөрлөг”-ийг Тосонцэнгэл, Их-Уул сумдад, телевизийн “ТВ-форум”-ыг Улиастай суманд зохион байгууллаа.

50,0

Аймгийн Худалдан авах ажиллагааны албаны вэб сайтыг Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яамны вэб сайттай холбож, тендерийн ажиллагааг онлайн хэлбэрээр явуулж байна. Худалдан авах ажиллагааны албаны "Бараа ажил үйлчилгээ, худалдан авах ажлын 2014 оны төлөвлөгөө"-г орон нутгийн цахим хаяг болон байгууллагын "Ил тод байдал"-ын самбарт байршуулсан. Оны эхний 05-р сарын байдлаар 36 ажлын тендер зарлахаас 5 тендерийг цахимаар, 14 ажлыг шууд худалдан авах гэрээгээр, 17 ажлыг цаасан хэлбэрээр зарлаж 14 тендерийн гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулсан байна. Тендертэй холбоотой зар мэдээллийг аймгийн www.zavkhan.gov.mn сайт болон орон нутгийн Завхан сонинд нийтэлж олон нийтэд мэдээлж байна.

90,0

 

  1. Бүртгэл санхүүгийн үйл ажиллагааг сайжруулж, татварын баазыг өргөтгөнө.

Аж ахуйн нэгжийн нуугдмал орлогыг ил болгох, татварын баазыг өргөтгөх зорилгоор 2013 онд бизнес эрхлэгч нарт тандалтын судалгаа явууллаа. Үүнд аймгийн төвийн 500 гаруй аж ахуйн нэгжийн 30 хувь буюу 150 гаруй аж ахуйн нэгж хамрагдсан. Тандалт хийсний үр дүнд орлогоо нуун дарагдуулсан 11 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланд залруулга хийлгэж хяналт тавьж байна. Сумдын Төрийн сангийн төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн сангийн программ хангамжийн 2 өдрийн сургалтыг явуулж, сумдад ОНХСан болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажил, арга хэмжээ, тэдгээрийн гүйцэтгэл, гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг сум бүрээр нь цахимд бүрэн орууллаа.

30,0

Төсөвт  болон аж ахуйн нэгж байгууллагуудын нягтлан бодогч нарт хөрөнгийн үнэлгээний болон Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын сургалтыг Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтын Завхан салбараар хийлгэхээр гэрээ байгуулсан. Сургалтыг 08-р сард зохион байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.

 

30,0

 

  1. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн санхүүгийн тайланг онлайн хэлбэрээр авах ажлыг зохион байгуулж дуусгана.

Сангийн  сайдын 2012 оны 77 дугаар тушаалаар аж ахуйн нэгж байгууллагуудын санхүүгийн болон татварын тайланг онлайнд шилжүүлэх болсонтой холбогдуулан онлайнд холбох, тоон гарын үсэгт шилжүүлэх талаар аж ахуйн  нэгжийн 110 гаруй нягтлан бодогчийг хамруулсан 2 өдрийн сургалтыг зохион явууллаа. Аймгийн хэмжээнд нийт 1098 аж ахуйн нэгж байдгаас 30 гаруй хувь нь санхүүгийн тайланг онлайнаар өгч байгаа бол татварын тайланг бүх аж ахуй нэгжүүд өгч хэвшээд байна.

30,0

 

Аймгийн хэмжээнд нийт 1098 аж ахуйн нэгж байдгаас 30 гаруй хувь нь санхүүгийн тайланг онлайнаар өгч байгаа бол татварын тайланг бүх аж ахуй нэгжүүд өгч хэвшээд байна.

50,0

 

  1. Статистик мэдээний чанарыг дээшлүүлж, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлнэ.

Үндэсний статистикийн хороотой хамтран албан ёсны статистикийн мэдээллийг гаргах, боловсруулах, тархаах зэрэг сэдвээр 24 сумын Засаг даргын орлогч, 114 багийн Засаг дарга, статистикч бага эмч, цаг уурч судлаачид, МУИС-ийн Завхан сургуулийн багш оюутнууд, ерөнхий боловсролын 200 гаруй суралцагчдад 1, сумдын төрийн сангийн төлөөлөгчдөд 3 удаагийн сургалтыг зохион байгууллаа. Аймгийн хүн ам, мал аж ахуйн мэдээллийн санг аймгийн эдийн засаг, нийгмийн 29 салбарын 408 үзүүлэлтээр аймаг, сум, багийн түвшингээр бүрдүүлж, хэрэглэгчдэд зориулсан 1212.mn вэб сайтыг шинээр нээж иргэдэд үйлчилж байна. Хүн ам, нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн болон цаашдын хандлагыг тодорхойлох зорилгоор нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 19 сумын 475 өрхийн 32300 иргэнийг хамруулж мэдээллийг заавар аргачлалын дагуу цуглуулан боловсруулж байна. Хүн амын амьжиргааны түвшний суурь судалгаа болох өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд 4 сумын 408 өрх, ажиллах хүчний судалгаанд 32 нэгжийн 384 өрх, цаг уурын хүндэрлийн судалгаанд 18 сумын 61 нэгжийн 408 өрх нийт түүвэр судалгаанд 24 сумын 1540 өрхийг хамруулж судалгааг явууллаа.

50,0

17 сумын төрийн сангийн төлөөлөгч, 66 багийн Засаг дарга нарт хүн ам, өрхийн бүртгэлийн нэгдсэн программ ашиглах болон мал, тэжээвэр амьтны тооллого зохион байгуулах талаарх сургалтыг бүсчлэн явууллаа. "Малын индекжүүлсэн даатгал"-тай хамтран мал тооллогын семинарыг сумдын төрийн сангийн төлөөлөгч, багийн дарга нарыг хамруулан зохион байгууллаа. 2014 оны эхний хагас жилийн мал тооллогыг амжилттай зохион байгуулж нийт 3461,2 мянган толгой мал мал тоологдсон.

 

90,0

 

  1. Даатгалын компаниудын үйл ажиллагааг дэмжиж, шударга өрсөлдөөний зарчимд тулгуурлан эрсдлээс хамгаалах даатгалын мөн чанарыг иргэд, олон нийтэд нээлттэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, үр нөлөөг дээшлүүлнэ.

Аймгийн хэмжээнд 8 даатгалын компани үйл ажиллагаагаа явуулж байна. Даатгалын төлөөлөгчийн эрх олгох шалгалтанд 160 иргэн хамрагдснаас 128 иргэн тэнцэж даатгалын төлөөлөгчийн эрхтэй болсон. 2013 онд 16535 иргэнийг даатгалд хамруулж, хураамжийн орлогод 146103.9  мянган төгрөг, нөхөн төлбөрт 23821.7 мянган төгрөг олгосон бол 2014 оны эхний 6 сард 7688 иргэнийг даатгалд хамруулж хураамжийн орлогод 180592,7 мянган төгрөг оруулж 78 хүнд 22948,6 мянган нөхөн төлбөр олгосон байна. Даатгалд хамрагдсан иргэдийг 2012 онтой харьцуулахад 15 хувиар өссөн байна.

50,0

 

 

2014 онд 03-р сард Монголын даатгалын холбоо, орон нутгийн төлөөлөгчтэй хамтарч даатгалын төлөөлөгчийн эрх олгох сургалтыг явуулж 114 хүн хамрагдснаас 83 хүн тэнцэж даатгалын төлөөлөгчийн эрхтэй болсон. 2014 оны эхний 6 сард 7688 иргэнийг даатгалд хамруулж хураамжийн орлогод 180592,7 мянган төгрөг оруулж 78 хүнд 22948,6 мянган нөхөн төлбөр олгосон байна. Даатгалд хамрагдсан иргэдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3 хувиар өссөн байна.

90,0

Төсөв санхүүгийн салбарын хэрэгжилт:

40,0

 

73,3

1.2.  Хөдөө аж ахуйн салбарын хүрээнд:

Мал аж ахуй

1.2.1. “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”,“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, малын чанар ашиг шимийг нэмэгдүүлэх, малыг бүртгэн ээмэгжүүлэх, малын өвчний гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг авна.

 

Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд 16066 малчинд үнэмлэх, энгэрийн тэмдэг,  малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлыг Цагаанхайрхан, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Их-Уул, Идэр, Тосонцэнгэл, Тэлмэн, Дөрвөлжин, Завханмандал зэрэг сумдад хийж, 16.1 мянган  малын  5.2 мянган хээлтүүлэгчийг үзлэг, ангилалт  атестатчлалд хамруулж, 0.6 мянган хээлтүүлэгчийг шинээр нөхөн тавиулсан байна.  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1262,0 мянган мал хамрагдахаас 1265.5 мянган мал хамрагдаж 103  хувийн биелэлттэй байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 17 нэр төрлийн 393.9 сая төгрөгийн эм бэлдмэлийг хугацаанд нь татан авч МЭҮҮНэгжүүдэд гэрээний дагуу нийлүүлсэн.

30,0

Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд, Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Улиастай,  Яруу сумдад ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж  3,5 мянган богийн хээлтүүлэгч, 40,5 мянган хээлтэгч малд ангилалт үзлэг хийх ажлыг зохион байгуулж  0,7 мянган хээлтүүлэгч шинээр тавилаа.  Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1500.0 мянган мал хамрагдахаас 963.5 мянган мал хамрагдаж 64,2  хувийн биелэлттэй байна.

70,0

 

1.2.2. Сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн үйл ажиллагаа, чанарыг сайжруулан, материаллаг баазыг бэхжүүлж, хувийн мал эмнэлгийн үржлийн үйлчилгээний нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Малын үүлдэр угсааг сайжруулах, малд үзлэг, ангилалтыг чанарын өндөр түвшинд хийх зорилгоор мал жинлэх  60-1000 кг-ийн жин, лентметр, ареометр, палкметр, код уншигч зэрэг багаж хэрэгслийг сумдын Мал эмнэлэг үржлийн тасагт хуваарилан олгосон.

30,0

Мал сүргийг эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа МЭҮҮНэгжүүдэд 1180.0 мянган төгрөгийн 100 ширхэг хөдөлмөр хамгааллын хувцсыг олголоо.

70,0

 

1.2.3. Аймгийн хэмжээнд үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн, Сартуул үүлдрийн хонь, Буурал омгийн ямааны аж ахуйг дэмжиж, Улиастай сумд орчин үеийн эрчимжсэн фермерийг хөгжүүлнэ.

 

Завхан буурал омгийн ямаанд үзлэг ангилалт ашиг шимийн судалгаа явуулах ажлыг ҮХААЯ, Цөм сүргийн үржлийн аж ахуй, Дөрвөлжин сум хамтран зохион байгуулж Буурал омгийн 23.0 мянган ямаанд үзлэг ангилалт хийж, 3,0 мянган ямаагаар цөм сүрэг бүрдүүлж суурь зохион байгуулалтыг хийж бүртгэлжүүлсэн. Улиастай суманд өндөр ашиг шимт мах, сүүний үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын иргэдэд төсөл бичих талаар зөвлөгөө өгч, СХС-ийн зээлд Улиастай сумын 5 иргэнийг хамруулж нийт 22.5  сая төгрөг олгосноор фермерийн аж ахуйгаа  өргөтгөн  үйл ажиллагаагаа эрхэлж  байна.   

30,0

НҮБ-ын “Мал аж ахуйд суурилсан амьжиргааг дэмжих хөтөлбөр”-ийн дэмжлэгээр ангилалт, судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлээд байна. Дээрх ажлын хүрээнд Алдархаан сумын Аргалант багт 320,  Завханмандал сумын Мандал багт 300, Ургамал сумын Баян-Улаан багт 393 нийт 1013 ямааг цөм сүрэгт тэнцүүлж баталгаажууллаа. МААЭШХ болон МЭҮГ-аас холбогдох мэргэжилтнүүд ирж Дөрвөлжин сумд 4 хоног ажиллаж Завхан Буурал омгийн 120 ямаанд хяналтын самналт, жинлэлт хэмжилтийн судалгаа хийж 150 ухна ишгийг шинээр тавьсан. Улиастай сумын иргэн Т.Пүрэвсүрэн, Б.Гаравсүрэн, Эрдэнэхайрхан сумын иргэн Н.Цэдэндамба, Д.Цэнгэлмаа Тэс сумын иргэн Э.Төмөрбаатар, Яруу сумын иргэн Д.Энхбат, Алдархаан сумын иргэн М.Жаргалсайхан  нарын эрчимжсэн аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжиж төсөл хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлэв.

70,0

 

1.2.4. Мал аж ахуйн уламжлалт болон шинэ техник, технологи, дэвшилтэт арга барилыг залуу малчдад эзэмшүүлэн, эдийн засгийн болон зах зээлийн харилцаанд сургах, ашиг орлоготой малчдын бүлэг, хоршоодыг бий болгоно.

 

“Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг "Отгонтэнгэр Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв" ТББ-тай хамтран 2013 оны 10-р сарын 22-23-нд, "Малчин залуучуудын зөвлөлгөөн"-ийг 11-р сарын 20-21-ний өдрүүдэд тус тус зохион байгуулж 114 багийн 165 малч эмэгтэйчүүд, 340 малчин залуус оролцож, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлаар санал бодлоо хуваалцан, харилцан туршлага солилцлоо. Аймгийн ЖДҮДэмжих Завхан төвтэй хамтран Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах бирж, малчдын хоршооны талаар сургалт, мэдээллийг Нөмрөг, Сонгино, Алдархаан сумдын хоршоод болон малчид нийт 78 хүнд, мөн ҮХААЯ-тай хамтран 24 сумын хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоо, малчдыг хамруулсан “Малчдын хоршоог хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.

30,0

2014 оны 05-р сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Залуу малчдын улсын зөвлөгөөн”-д 24 сумаас залуу малчдын төлөөллийг оролцууллаа.

70,0

 

1.2.5. “Малчин өрх бүр үйлдвэрлэгч” байх аяныг өрнүүлж, малчдыг харилцах данс, гэрчилгээтэй болгоно.

 

УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу малчин өрх бүрт “Хүний хөгжлийн сан”-гийн данс нээж 2011-2012 онд олгосон ноосны урамшууллын 3.3 тэрбум төгрөгийг тус дансаар дамжуулан олгож байна. 2013 онд аймгийн хэмжээнд давхардсан тоогоор 8761 малчны  нийт 1325.2 тн ноос,  үүнээс 12.7 тн тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаан урамшуулалд хамрагдахаар болоод байна.

30,0

УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Хонины ноос, тэмээний ноос, арьс шир бэлтгэн үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох” журмын дагуу малчин өрх бүрт Хүний хөгжлийн сангийн данс нээж урамшуулалд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сумдаас ноосны материалыг хүлээн авч байна.

30,0

 

1.2.6. Малгүй иргэдийг малжуулах, гэр, орон сууц барих, өвөлжөө, хаваржааны хашаа хороог шинэчлэн засварлахад дэмжлэг үзүүлнэ.

 

Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Отгон, Завханмандал, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цэцэн-Уул сумдын өрхийн орлого бага, цөөн малтай 25 залуу малчин өрхийг малжуулахаар сонгон шалгаруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 100.0 сая төгрөгийн санхүүжилтээр 1325 малыг олгосон. Сум бүрт малын хашаа засварлах, шинээр барих асуудлыг иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймаг дундын Багахайрхан Отрын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гаргасан инженерийн хийцтэй 9-н худаг, 198 өвөлжөө бууцыг хамгаалж, эзэмшлийг сайжруулах ажлыг Отрын бүсийн түр зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлж байна.

10,0

Ажил хийгдээгүй байна.

/Хэрэгжих боломж муу/

 

0

 

1.2.7. Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумдын махны үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, сумдад мал нядалгааны цэг байгуулж, махны үнийг тогтворжуулна.

 

“Завхан трейд” ХХК нь НҮБ-ын ХХАА-н байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Махны чанар, аюулгүй байдлыг сайжруулах” төсөлд хамрагдан улсын төсвийн 24.4 сая төгрөгний үнэ  бүхий тоног төхөөрөмж, сав баглаа боодол, мөн уг төслийн санхүүжилтээр 13.0 сая төгрөгний  тоног төхөөрөмж  нийт 37.4 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, төхөөрөмжүүдийг суурилуулсан.

10,0

Нийслэл болон орон нутгийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэгдэхээр нөөцлөгдсөн мах байхгүй.

0

 

1.2.8. Сум бүрт түүхий эд бэлтгэх хоршоо байгуулж, биржийн худалдаанд оролцуулах, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах “Завхан сүлжээ”-г бий болгоно.

 

Улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Хөдөөг хоршоолох аян"-ы хүрээнд хийгдсэн "Жишиг хоршоо"-гоор Тэлмэн, Тэс, Сантмаргаз, Нөмрөг, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын “Тоонот дооно”, “Буян дэлгэрэх маргад”, “Улаан хадны цуурай”, “Тэлмэн хөгжил”, “Шинэ булаг мандал”, “Гүүт булаг”, “Ухаа-Аргалант”, ”Яруу баялаг Эрдэнэ” хоршоод тус тус шалгарсан. Эдгээр хоршоодыг түшиглэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд анхан шатны тордолт, ангилалт хийх цэг байгуулахаар нийт 72.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

30,0

Ажил хийгдээгүй байна.

0

 

1.2.9. Сумдын онцлогт тохирсон “Бэлчээр ашиглалтын журам” боловсруулан, бэлчээрийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах сан байгуулж, байгаль цаг уурын эрсдлээс сэргийлэх өвс, тэжээлийн нөөц бүрдүүлнэ.

 

“Бэлчээр ашиглалтын журам” боловсруулах зорилгоор “Тогтвортой амьжиргаа-II” төслийн хүрээнд бүх сумдын бэлчээрийн талбайн ашиглалтын кадастрын зураглал гаргасан. Мөн “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд бэлчээрийг өнжөөж, сэлгэж ашиглах гар зураглал хийж малчдын бүлэг, хоршоо ашиглаж байна.

Бэлчээрийг хортон мэрэгчээс хамгаалах зорилгоор 2013 онд Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Нөмрөг, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй зэрэг сумдын 40.0 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгууллаа. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 210 дугаар тогтоолын дагуу аймгийн аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулснаар 2013 онд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд аймаг 1097,6 тн, сумдууд 1403,0 тн өвс тэжээл бэлтгэсэн байна.

50,0

Бэлчээрийг хортон мэрэгчээс хамгаалах зорилгоор  энэ онд улсын төсвийн 63.2 сая төгрөгийн санхүүжилтээр Тэс, Баянтэс, Түдэвтэй, Сонгино, Сантмаргаз, Цэцэн-Уул, Нөмрөг, Тэлмэн, Отгон, Шилүүстэй сумдын нийт 40 мянган га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгууллаа. Аймгийн аюулгүйн нөөцөд 2630 тн өвс, 1250 тн тэжээл бүрдүүлэх засгийн газрын тогтоолын дагуу сумдад хуваарилан хүргүүллээ. Аймгийн нөөцөд бэлтгэх өвсний тендер зарлагдаагүй хүлээгдэж байна.

50,0

 

1.2.10. Жилд 10-аас доошгүй инженерийн болон энгийн уурхайн худаг, уст цэг гаргаж, эвдрэлтэй худгуудыг засварлаж бэлчээрийн усан хангамжийг сайжруулна.

 

2013 онд улсын төсвийн 256.0 сая төгрөгийн санхүүжилтээр Цагаанхайрхан, Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан, Тэлмэн, Асгат, Сантмаргаз, Идэр, Тосонцэнгэл, Сонгино зэрэг 12 суманд инженерийн хийцтэй 16 худаг гаргасан. Инженерийн хийцтэй худгуудыг гаргаснаар 19.2 мянган га бэлчээр усжуулагдах боломж бүрдсэн.

70,0

2014 онд аймгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгөөр бэлчээрт инженерийн хийцтэй 18 худаг шинээр гаргахаас Тэс, Сонгино, Завханмандал, Баянтэс, Цэцэн-Уул, Сантмаргаз сумдад гаргах 13 худгийн тендерийн асуудал шийдэгдэж  “Хишиг юниверис ХХК, “Инержи импайр” ХХК  шалгарч ажил эхэлсэн. Шилүүстэй, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдад гаргах 5 худгийн тендер 07-р сарын  22-нд дахин зарлагдсан байна.

70,0

Мал аж ахуйн хэрэгжилт:

32,0

 

43,0

Газар тариалан

 

1.2.11. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдэд шаардлагатай техникийн үйлчилгээ үзүүлж, ХАА-н техникийн дундын нэгж байгуулахыг дэмжинэ.

 

Аймгийн хэмжээнд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 92 аж ахуй нэгж байна. Цагаанхайрхан сумын “Цагаан уулын лүндэн” ХХК нь “Агротрейд” ХХК-аас өөрсдийн хөрөнгөөөр Беларус 1221, Беларус МТЗ-82 трактор 2 ширхгийг худалдан авсан байна. ТЭДСангаас хадлан, газар тариалангийн зориулалттай бага оврын 20 тракторыг Тэлмэн, Түдэвтэй, Нөмрөг, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Улиастай зэрэг сумдын аж ахуйн нэгж, иргэнд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн бөгөөд бага оврын тракторын дагалдах дүүжин агрегатыг 20 хувийн урьдчилгаа төлөөд 4 жилийн хугацаатай лизингээр олгох ажлыг хэрэгжүүлж байна.

50,0

Улиастай суманд техник дундын төв байгуулах ажлын хүрээнд 50-70 морины хүчин чадалтай 2 ширхэг дунд оврын трактор авахаар техникийн үзүүлэлтийг гаргаж аймгийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлж тендер зарлагдаад байна. Дэлхийн зөн ОУБ-ын Завхан, Завханхангай ОНХХөтөлбөрөөс нэг мөрний төмс хураагч 2, анжис 2, сийрүүлэгч 2, төмс үрлэгч 2  ширхгийг  тус тус хүлээн аваад байна.

50,0

 

1.2.12. Орон нутгийн байгаль экологид тохирсон арвин ургацтай төмс, хүнсний ногоо, үр тариа, таримал тэжээлийн нутагшсан үрийн нөөцийн сантай болно.

 

Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр шинэчлэх зорилгоор “Монгол төмс” хөтөлбөрийн газартай хамтран  эрт болцтой “Солист” сортын үрийн төмс 6.3 тн, Гала сортын үрийн төмс 2.0 тн-ыг өрхийн тариалан эрхэлж байгаа 20 тариаланчдад гэрээгээр олгож үржүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдсэн байцаа, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, лооль зэрэг нийт 48.0 кг хүнсний ногооны үрийг сумдын газар тариалангийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор МЭҮТасагт үнэгүй олголоо.

50,0

Аймгийн төмсний үрийг нутагшсан ургац өндөртэй сортын үрээр  шинэчлэх бодлогын хүрээнд “Монгол төмс” хөтөлбөрийн газартай хамтран нэн эртийн болцтой Солист сортын 5.0 тн үрийн төмсийг Улиастай сумын 6 тариаланчдад гэрээгээр олгож үржүүлж байна. Өрхийн тариалан эрхлэгч нарыг дэмжих зорилгоор ҮХААЯамнаас олгосон 130 гаруй кг хүнсний ногооны үрийг сумдын МЭҮТасагт хуваарилан тухайн сумдад газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдэд үнэгүй олгох арга хэмжээг зохион байгууллаа.

90,0

 

1.2.13. Төмс, хүнсний ногооны эргэлтийн талбайг 720 га-д хүргэж, жилд дунджаар 9700 тонн төмс, хүнсний ногоо хураан авч, хүн амын хүнсний ногооны хэрэгцээт хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангана.

 

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2013 оны үндсэн чиглэлд төмс, хүнсний ногоо 430 га-д тариалж 5020 тн ургац хураан авахаар зорилт дэвшүүлэн ажиллаж 42 аж ахуйн нэгж 3152 өрх төмс 256.6 га, хүнсний ногоо 145.4 га-д тус тус тариалалт хийж төмс 2752,5 тн, хүнсний ногоо 1590,5 тн-ыг хураан авч хүн амын хэрэгцээт төмсний 81,9 хувь, хүнсний ногооны 33 хувийг орон нутгийн үйлдвэрлэлээр хангаж байна.

 

70,0

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  2014 оны үндсэн чиглэлд төмс 275 га, хүнсний ногоо 175 га-д тариалалт хийж төмс 3300 тн, хүнсний ногоо 2275 тн-ыг хураан авах зорилт дэвшүүлэн ажиллаж энэ онд аймгийн хэмжээнд төмс 248,3 га, хүнсний ного

2016-03-03 01:10:37