Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН ӨРГӨДӨЛ ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН 2017 ОНЫ I УЛИРАЛЫН ТАЙЛАН

 

2017.04.03

Завхан аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт болон сум байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлыг  "Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" Монгол улсын хууль, "Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын дагуу иргэдээс мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсаар болон амаар, бичгээр ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг аль болох хүртээмжтэй, шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга нар доорх хуваарийн дагуу иргэдтэй биечлэн уулзаж, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр хүлээн авч шийдвэрлэн хариуг өгч, бусад өдрүүдэд Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нар иргэдийг хүлээн авч уулзаж өргөдөл гомдлыг шийдвэрлэн ажиллаж байна.

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХ

ЦАГИЙН ХУВААРЬ

 

Д/Д

Иргэдтэй уулзах гариг

Цагийн хуваарь

 

Мягмар гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ НАРЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХ

ЦАГИЙН ХУВААРЬ:

 

д/д

Хүлээн авах өдрүүд

Цагийн хуваарь

1

Лхагва гариг

1000-1300, 1400-1800 цаг

2

Пүрэв гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГЫН ИРГЭДТЭЙ УУЛЗАХ ЦАГИЙН ХУВААРЬ:

 

д/д

Хүлээн авах өдрүүд

Цагийн хуваарь

1

Баасан гариг

1000-1300, 1400-1800 цаг

 

Иргэдээс аймгийн Засаг дарга болон түүний Тамгын газарт 2017 оны I улиралд  88 өргөдөл ирүүлсэнээс ажил хүссэн 18, тусгай зөвшөөрөл хүссэн 24,  тусламж үзүүлэхийг хүссэн 10, газар эзэмших, өмчлөх хүсэлт болон газрын маргааны талаар 5, бусад асуудлаар 31 өргөдөл, гомдол хүлээн авч шийдсэн. Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 91,2 хувьтай байна. Мөн Нэг цонхны үйлчилгээний төвд Засаг даргын иргэдээ сонсох 70461212 утсыг ажиллуулж 2017 оны эхний улиралд 37 санал, хүсэлт ирсэнийг шийдвэрлэсэн. Нутгийн захиргааны байгууллагуудад иргэдээс 236 өргөдөл гомдлыг хүлээн авч 207 өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэн хариу өгч, 4 өргөдлийг бусад байгууллагад шилжүүлж, 25 өргөдөл хугацаа болоогүй хүлээгдэж байна. Нутгийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт 89,4 хувьтай байна.

Өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэхдээ тухай бүр дүгнэлт хийж, хяналт шинжилгээ үнэлгээг хийж биелэлтийг тооцон ажиллаж  байна.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэрлэлт хувь

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн

Хугацаа болоогүй

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

125

103

11

-

11

91,2%

2

Сумдын Засаг даргын Тамгын газар

236

207

4

-

25

89,4%

2017 оны I улиралын дүн

361

310

15

-

36

90,3%

 

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлт /хэлбэрээр/                                                                                                                                                                                     

                              №

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлт

Үүнээс:

Бичгээр

11-11 төвөөр

Цахим хэлбэрээр

Утсаар хандсан

Биечлэн уулзсан

Бусад

1

Аймгийн Засаг даргын Тамгын газар

125

88

-

-

30

7

-

2

Сумдын Засаг даргын Тамгын газар

236

92

-

-

3

4

-

2017 оны I улиралын дүн

361

180

-

-

33

11

-

 

 

Өргөдөл, гомдол, санал хүсэлтийн агуулга

Аймгийн нэр

Зонхилж байгаа асуудал /тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

 

 

 

 

1

 

 

 

 

Завхан аймаг

Нийт 361 өргөдлөөс        Хүсэлт     258 / 71.5%

                            Санал        57 / 15.8%

                            Гомдол     46  / 12.7%

ажилд орох, томилуулах, маргааны талаар 177 /48.9%

мөнгөн тусламж, гэр олгохыг хүссэн 52 / 14.4%

нийгмийн халамж, иргэний бүртгэл мэдээлийн талаар 46 / 12.9%

хөдөө аж ахуй, газар, газрын маргааны  асуудал 25 / 6.8%

хөдөө аж ахуй, газар, газрын маргааны  асуудал 15 / 4,2%

цалин, тэтгэвэртэй холбоотой 13 / 3,7%

сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотой 11 / 3,0%

бусад асуудлаар 22 /6,09%

 

 

 

ТАНИЛЦАЖ ХЯНАСАН:

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН ДАРГА                                                           С.ОТГОННЯМ

 

ТАЙЛАНГ НЭГТГЭЖ БОЛОВСРУУЛСАН:

            ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН

ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН                                        Н.ЯДАМЦОО

НИЙТЭЛСЭН: 2017-05-13 13:23:48