Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 01 ДҮГЭЭРСАРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 3 удаа хийж Төрийн шагналд уламжлах тухай, Аймгийн аварга малчин шалгаруулах журмыг батлах тухай, 2017 онд аймгийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг батлах тухай, “Төрийн гэрэгэ”-д нэр дэвшүүлж уламжлах тухай, Төрийн жинхэнэ албанд томилж ажиллуулах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Ажлын хэсэг байгуулах тухай, Тогтоолын хавсралтын зарим хэсгийг хүчингүй болгох тухай, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 10 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

Тэргүүлэгчдийн Хурлаас “Сүү өргөж  хүндэтгэл үзүүлэх уриалга гаргаж”  төрийн албан хаагчдыг архи, согтууруулах ундаанаас татгалзуулах, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг архигүйгээр зохион байгуулах талаар уриалга гаргаж, хэрэгжилтийг хангуулж эхлээд байна.

 

Хөдөөгийн иргэдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нарт үүрэг чиглэл өгсний дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас “Цаг товлох хөтөч, лавлагаа үйлчилгээ”-г аймгийн нэгдсэн эмнэлэгт нэвтрүүлэхээр болсон.

 

Энэ үйлчилгээний үр дүнд хөдөөгийн сумдын иргэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажлын өдрүүдэд 70462116 утсаар 15:00-17:00 цагуудын хооронд захиалга өгч, эмнэлгийн үзлэг оношилгооны үйлчилгээг хүлээлт чирэгдэлгүй авах боломжтой боллоо.

 

ИТХ-ын дарга цаг үеийн ажлаар Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй, Цэцэн-Уул, Сонгино, Сантмаргаз, сумдад ажиллалаа.

 

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэлт, авлигын шалтгаан нөхцөл, авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх сургалтыг сумдын нарийн бичгийн дарга нарт зохион байгууллаа.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газартай хамтран хойд бүсийн сумдад ажиллаа. 

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүн ажиллах журмыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлууллаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

АймгийнЗасаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжих “Сайн багш” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэхээр тусгасны дагуу “Багшийн сэтгэл хүүхдэд-1” үйл ажиллагааг Нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуультай хамтран зохион байгууллаа.

 

Ирээдүйд эх орныхоо хөгжлийг түүчээлэх сайн боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарын мэргэжлийн ур чадвар сайн байхаас гадна хүүхдийн төлөө сэтгэлтэй байх ёстой. Тиймээс Тус сургуулийн шилдэг 22 багш Тосонцэнгэл сумд 3 өдрийн  вакумжуулсан сургалт зохион байгуулж, зүүн болон хойд чиглэлийн 14 сумын 15 сургуулийн 500 орчим багш оролцлоо. Энэхүү үйл ажиллагаанд мөн УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, нийслэлийн тэргүүний “Шинэ үе” бүрэн дунд сургуулийн захирал, ардын багш, Монгол улсын Гавьяат багш Ү.Маам, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга С.Ганчимэг, Тосонцэнгэл сумын ИТХ-ын дарга Х.Батсайхан, Засаг дарга дарга Л.Баттулга болон аймгийн БСУГ-ын мэргэжилтнүүд оролцлоо.

 

Аймаг ирэх 4 жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээндээ үйлчин бүсгүйчүүдээ дэмжин ажилласны үр дүнд 1126 бүсгүй уран хатгамал хийж сурчээ. Аймгийн Засаг дарга Д.Батсайханы ивээл дор “Хамтын хүч-хөгжлийн гарц” чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүд бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа. Чуулганы гол үйл ажиллагаа болох энэхүү үзэсгэлэн худалдаа нь хөдөө орон нутгийнхаа эмэгтэйчүүдийн гар урлалын бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан борлуулалт хийх боломж олгосноор өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, цаашид нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилготой юм. Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан, МЭХ-ний Завхан салбарын тэргүүн Х.Даваахүү, уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” ТББ-ын тэргүүн З.Цэнгэлсайхан, МУ-ын Гавьяат тамирчин, уулын спортын ОУ-ын хэмжээний мастер Б.Гангаамаа, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Завхан ОНХХ-ийн менежер О.Өлзийбаяр нар оролцон тууз хайчиллаа.

Үзэсгэлэнд 22 сумын 350 эмэгтэйчүүд 1755 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон бөгөөд 47 орчим сая  төгрөгийн борлуулалт хийсэн байна. Үүнээс 222 нь уран хатгамалын бүтээгдэхүүн байна.

Аймгийн Засаг дарга орон нутагтаа үйлдвэрлэсэн болон нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах тухай захирамжийг гаргаснаас гадна эмэгтэйчүүд бүтээлээ урлах, харилцан туршлага солилцоход нь дэмжлэг болох үүднээс бүх сумын “Иргэний танхим”-уудыг амралтын өрдүүдэд тэдэнд зориулан ажиллуулж байна. Түүнчлэн 2017 оны 1 сарын 1-ээс эхлэн УБ хотод Завхан аймгийн бизнесийг дэмжих нэгж ажиллаж эхэлсэн. Энэ нэгж нь Завхан аймагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нийслэл хотод борлуулах, бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэ технологи оруулж ирэх, УБ хотод бизнес эрхэлж байгаа иргэдийг Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгчидтэйгээ холбож өгөх зорилготой юм.

 

2017 оны 1-р сард Засаг даргын 68 захирамжийн биелэлтийг тооцон ажиллаж байна. Тухайлбал: Ажилд томилох тухай, Ажлаас чөлөөлөх тухай, захирамж хүчингүй болгох тухай, Боловсрол, соёл, урлагийн газрын дүрмийг батлах тухай, дотоод хяналтын төлөвлөгөө батлах тухай, Газар эзэмшүүлэх тухай, Иргэнд газар өмчлүүлэх тухай, Итгэмжлэгдсэн төлөөлгч томилох  тухай, Ажлын хэсэг байгуулах тухай зэрэг захирамж гаргасан.

 

Төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын системийн программ хангамжийн дагуу аймгийн Төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайланг гаргаж, Төрийн албаны зөвлөлд хүргүүллээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар ....... байгууллагад 5204 төрийн албан хаагч ажиллаж байна. Төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг харуулбал  төрийн захиргааны 627, төрийн үйлчилгээний 4097, төрийн улс төрийн 168, төрийн тусгай 289 албан хаагч тус тус ажиллаж байна. 

 

Нэг цонхны үйлчилгээгээр энэ онд өссөн дүнгээр нийт 15.8 мянган хүн үйлчлүүлсэнээс: Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсээр 3.2 мянган хүн, Нийгмийн даатгалаар 1.7 мянган хүн, Төрийн архив 1.1 мянган хүн, Газрын харилцаа 1.4 мянган хүн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл 1.2 мянган хүн, мэдээлэл зөвлөмж 1.8 мянган хүн, аймаг, сумын иргэний бүртгэлээр 5.2 мянган хүн, Хууль зүйн туслалцааны төв, Алтай-Улиастай эрчим хүчний систем ТӨХК, Жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээгээр 0.2 мянган хүн тус тус үйлчлүүлсэн байна.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

 

2.1.Төсвийн гүйцэтгэл:Аймгийн хэмжээгээр 2016 онд төсөвлөгдсөнөөр 60 тэрбум 986.4 сая төгрөг, зарлага 56 тэрбум 77.2 сая төгрөгт хүрсэн байна.

 

Монгол банкны мэдээгээр жилийн эхнээс өссөн дүнгээр гүйлгээнд 21 тэрбум 925.4 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 66.2 мянган иргэний 65.1 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8%, Хас банк 0.58-2.8%, Төрийн банк 1.35%, Капитал банк 2.1% байна.

 

2.2. Татвар төлөлтийн байдал: 2016 оны жилийн эцсийн байдлаар татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 114.1 хувийн биелэлттэй, 9 тэр бум 772.9 сая төгрөгийн орлого оруулж, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 53.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 5.9 хувь, ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр 13.2 хувь, бусад нэр төрөл 27.5 хувийг эзэлж, 17 сум татварын орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлж Баянтэс, Идэр, Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Яруу сумдад 4.4-15.5 хувиар тасарсан байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа: Авлигатай тэмцэх газраас Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, ИТХ,Засаг даргын Тамгын газрын хөрөнгө орлогын мэдүүлгийг хадгалах эрх бүхий албан тушаалтан нарын цахим сургалт, сумдын Тамгын газрын дарга нарт Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих чиглэлээр сургалт, 18 сумын Засаг даргын Захирамжинд зөвлөмж бичиж хүргүүлэн хууль зүйн үндэслэл сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулж, 22 сумын Засаг даргын захирамжийг шинэчлэн гаргалаа.

 

Улиастай сумын 6-н багт аймгийн Цагдаагийн газрын тайланг танилцуулах арга хэмжээг хамтран зохион байгуулж, “Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг байгууллаа.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар болон бүх сумд Засаг даргын харьяа агентлагийн чөлөөлөгдсөн, шинээр томилогдсон албан хаагчдын мэдүүлэгт өөрчлөлтийг оруулж 2016 оны ХАСХОМ гаргах 219 албан тушаалтны нэрсийн жагсаалт болон шинээр томилогдсон Сум дундын ойн ангийн даргаар Г.Төрмөнх, Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлаар Лхамаасүрэнгийн Лхагвадорж, Идэр сумын сургуулийн захирлаар Бямбасүрэнгийн Энхбаяр, Улиастай сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Сосорын Баярмагнай, Алдархаан сумын цэцэрлэгийн эрхлэгчээр Нямжавын Байгаль, Тосонцэнгэл сумын 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр Даринчулуун Дунгармаа нарын нийт 6 ХАСХУМ-ыг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ. Одоогоор ХАСХОМ гаргах үйл явцад хяналт тавьж баталгаажуулалт хийж ажиллаж байна.

 

 “Осол гэмтлээс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг, Гэр бүлийн тухай хуулийн төслийн шинэчилсэн хэлэлцүүлэгт оролцож саналаа хүргүүллээ. Мөн Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болон саналыг холбогдох байгууллагад хүргүүллээ.

 

Захирамжлалын баримт бичиг боловсруулах, батлах, хянах, мэдээллэх журам, Инженерийн хийцтэй худаг, уст цэгийг эзэмших, ашиглах гурвалсан гэрээг тус тус  боловсрууллаа.

 

3.2. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 2016 онд 259 гэмт хэрэг гарч 38.6 хувийг хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг, 37.1 хувь нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг 5.8 хувь, бусад гэмт хэрэг 18.5 хувийг тус тус эзэлж байна.

 

Нийт 5621 зөрчил илрүүлж, 619 хүн эрүүлжигдэн, 55 хүн баривчлагдан, гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 90 хүн гэмтэж, 497.6 сая төгрөгийн хохирол учирчээ. Гэмт хэргийн тоо өнгөрсөн оноос 15.1 хувиар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 71.5 хувиар тус тус өссөн байна. Гэмт хэргийн гаралтыг сумдаар авч үзвэл Улиастай 107, Тосонцэнгэл 52, Алдархаан 15, Их-Уул 12 гэмт хэрэг тус тус бүртгэгдсэн нь гэмт хэргийн гаралт бусад сумдтай харьцуулахад харьцангуй их байна.

 

3.3. Архивын ажлын мэдээлэл:3 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичих, тоо бүртгэлийн програмд оруулах ажлын хүрээнд 44хн,2020 хуудас баримтаас 1627 заалт,4106 хүний  нэр, байгууллагын нэр 15, газар зүйн нэр 35 шивж 44 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 3 хөмрөг, 3 данс, 98 хадгаламжийн нэгжийн 5579 хуудас баримтыг сканердаж, 3 хөмрөг 3 дансны 98 хадгаламжийн нэгж, 5040 хуудас баримтыг photoshop програмд засварлалаа.

 

3 хөмрөгийн 237 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.Иргэн, байгууллагын 145 иргэний хүсэлтийг хүлээн авч 469 хадгаламжийн нэгж баримт шүүж, лавлагаа 36, 53 хуулбар, 56 тодорхойлолт олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

Төрийн архивын тасгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө,улсын байцаагчийн хяналт шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулан батлуулж, 2016 оны жилийн үйл ажиллагааны тайлан мэдээ, архив бичиг хэргийн ажилтнуудын 2017 оны  сургалтын захиалгыг Архивын ерөнхий газарт хүргүүллээ.

 

Аймгийн Засаг даргын Тамгын газар, Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

 

Архив, албан хэрэг хөтлөлт, албан бичгийн стандартын чиглэлээр 24 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нарт 2 удаа, Дэлхийн зөн олон улсын байгууллагын Завхан салбарын ажилтан мэргэжилтнүүд, Аудит, Шүүхийн шинжилгээний алба, аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүдэд тус бүр 1 удаагийн сургалт хийсэн.

 

3.4. Онцгой байдал: Онцгой байдлын газрын мэдээгээр 2016 онд Аюулт үзэгдэл техникийн холбогдолтой ослын 173 мэдээ хүлээж авсан байна. Үүнд: Объектын гал түймрийн дуудлага 60, ой хээрийн түймрийн дуудлага 1, аюулт үзэгдэл, ус цаг агаарын гаралтай 73, газар хөдлөлтийн 4, мал амьтны гоц халдварт өвчний мэдээ 1, хүний үйл ажиллагаатай холбоотой 34 мэдээ тус тус хүлээж авч холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажилласан байна.

 

2016 онд Тэс, Идэр сумдад ой хээрийн түмэр тус бүр 1 удаа гарч 5 га ой, 4 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 55.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Объектын гал түймрийн улмаас 219.8 сая төгрөгийн хохирол учирч, онцгой байдлын албан хаагчид 208.5 сая төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалсан байна.

 

Түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 18 иргэн, 2 автомашин тус тус ажилласан байна. Гамшиг ослоос 45 хүний амь нас аварч, ослын улмаас 4 хүний амь эрсэдсэн байна.

 

СУМ ОРОН НУТГИЙН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР:Аймгийн хэмжээнд 2016-2017 оны өвөл, хаврын улиралд 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрх, нийтдээ 5.7 мянган цэгт 3.4 сая мал, хонинтолгойд шилжүүлснээр 5,3 сая мал  өвөлжиж байна.

 

Үүнээс: Үндсэн сумынхаа нутагт 7,6 мянган өрхийн 3,0 сая орчим мал, Аймаг дотроо бусад сумын нутагт 303 өрхийн 265,0 мянган мал, Хилийн зурваст 120 өрхийн 71.0 мянган мал, Тусгай хамгаалалтай бүс нутагт 55 өрхийн 12.1 мянган мал аймаг дундын оторын бүсэд 4 сумаас 62 өрхийн 174 хүн, 74.2 мянган мал  тус тус өвөлжиж байна.

 

ГАДНА АЙМАГТ ӨВӨЛЖИЖ БУЙ ӨРХ МАЛ: Аймгийн Их-уул, Тосонцэнгэл, Отгон, Шилүүстэй, Сантмаргаз, Баянтэс, Асгат сумаас хөрш зэргэлдээ Архангай, Хөвсгөл, Булган, Баянхонгор, Говь-Алтай аймгуудын  20 сумын нутагт 168 өрхийн  283 хүн 69.3 мянган мал отроор өвөлжиж байна.

 

Хангайн уулархаг нутгаар нийт 26-43 удаа цас их бага хэмжээгээр орсоноор хамгийн их нь Тосонцэнгэл 42.3 мм, Баянтэс 41.8 мм хур тунадас орсон байхад Говь талын нутгаар5-8 удаагийн багахан хэмжээний хур тунадас орсноос хамгийн бага нь Дөрвөлжин 0.6 мм, Алдархаан, Шилүүстэй, Завханмандал, Эрдэнэхайрхан сумдын нутгаарэнэ хугацаанд дөнгөж 2.9-5.8 мм тунадас орсон байна.

 

            Өнөөдрийн байдлаар нийт 9 сумын 23 багт цагаан зудын болон цагаанаар зудархуу байна.

 

            Усан хангамж дутагдалтай хүндэрч буй сум багууд Нутгийн баруун хагаст буюу  баруун чиглэлийн зарим сумдын нутгаар хүйтний улиралд цас бага орж цасны зузаан төдийлэн нэмэгдээгүйгээс малын усан хангамж дутагдах нөхцөл үүссэн.

 

             Дөрвөлжин сум бүхэлдээ, Ургамал сумын Тосгуур, Хульж баг, Завханмандал сумын Мандал, Олонбулаг, Олонтүрүү баг, Яруу сумын Зүйл, Хэц-Улаан багуудын барун урд хэсэг, Алдархаан сумын Аргалант, Өгөөмөр багууд Харын зудтай 5 сумын 17 багт усан хангамж дутагдалтай байна.

 

Улсын онцгой комиссоос олгосон 220тн өвс, 220тн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн 11 сумдад хуваарилан хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна

 

Энэ сард галын аюулгүй байдлын тухай хууль норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Улиастай сум дахь Доной нисэх буудал, Оргиу супермаркет, ХТҮ алба, Ахмадын хороо, Загасан нүд, Загастай зоогийн газар, Скайтел зэрэг нийт 7 байгууллагад хяналт шалгалтыг зохион явууллаа..

 

            Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар илэрсэн зөрчил дутагдал: Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, Гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, гамшгаас хамгаалах эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийлгээгүй, ажилчдад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, Авралтын зам гарцын схем зураг, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, санамжийгбайрлуулаагүй,аваарын гэрэлтүүлэг суурилуулаагүй зэрэг зөрчил дутагдалууд илэрсэн.

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 30 сургуулийн 589 бүлэгт 14570 хүүхэд суралцаж байна. Үүнээс бага боловсролд 7304, суурь боловсролд 4405, бүрэн дунд боловсролд 2861 хүүхэд байна.

 

Хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 1444 хүүхэд, 9 дүгээр ангид 990 хүүхэд, 12 дугаар ангид 1114 хүүхэд элсэн суралцаж байна.

 

Ерөнхий боловсролын сургуулиудад аймгийн дүнгээр 1603 багш, ажиллагсад байгаагийн 55.7 хувь нь буюу 893 нь үндсэн багш, үүнээс 13.5 хувь нь магистр, 76.0 хувь нь бакалавр, 10.5 хувь нь дипломын боловсролтой багш нар ажиллаж байна. Дотуур байранд 1415 хүүхэд амьдарч байгаагийн 72.4 хувийг нь малчдын хүүхэд эзэлж байна.

 

2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 36, хувийн өмчийн 3 нийт 39 цэцэрлэг ажиллаж, сургуулийн өмнөх боловсролд 6142 хүүхэд суралцаж байгаагаас цэцэрлэгийн үндсэн бүлэгт 5209 хүүхэд, хувилбарт сургалтанд 933 хүүхэд суралцаж байна.

.

Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг таниулах,  зөвлөгөө, мэдээлэл түгээх, харилцан туршлага солилцох, хүүхдийн хүчирхийллийн тухай ойлголттой болгохзорилгоор “Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал” сургалтыг 2017 оны 01-р сарын 09-10-нд  ДЗМОУБ-ын “ЗАВХАН”, “ЗАВХАН ХАНГАЙ ”ОНХХ,  Аймгийн  БСУГ хамтран зохион байгууллаа.Сургалтыг Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б. Жавзанхүү, Хүүхдийн эрхийн үндэсний төвийн тэргүүн П. Цэвээн  нарыг урьж оролцуулан, АЗДТГ-ын НБХ-ийн дарга А. Шаравжамц,  БСУГ-ын дарга С.Ганчимэг  нар сургалтыг нээлээ.

 

Улиастай сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдах ажилтан 54, багш 151, сургууль цэцэрлэгийн ажилчид 111, эцэг эхчүүд 129,  Хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 66 нийт 511 хүн сургалтанд хамрагдлаа.

 

“Үнэлгээ ба судалгааны арга зүй” сургалтыг 2017 оны 01 сарын 07-ноос 08-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтанд боловсрол соёл урлагийн газрын  мэргэжилтнүүд, Улиастай сумын ерөнхий боловсролын сургууль,  хүүхдийн цэцэрлэгийн 173 багш нар оролцлоо.

 

2017 оны 01 дүгээр сарын 27 -нд сургууль дундын заах аргын нэгдлийн ажлыг Улиастай сумын бүрэн дунд ЧЭЛ сургууль дээр зохион байгуулж уг сургалтанд бага боловсролын  24 багш оролцлоо. Энэ үйл ажиллагаагаар  багш нарын мэргэшлийн ур чадварыг хөгжүүлэхэд ээлжит хичээлийн бэлтгэлд бүтээлчээр хандаж шинэ санаа арга барил хэрэглэх, тодорхой чиглэлээр ажиглах, турших ажлыг төлөвлөн гүйцэтгэх зорилгоор зохион байгууллаа.

 

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:2016 онд аймгийн эрүүл мэндийн салбарын 98 байгууллагад 1174 эмч, ажилтан ажиллаж, 47 эмнэлэг, 47 эмийн сан, эм ханган нийлүүлэх төвүүд үйл ажиллагаа явуулсан байна.

 

Төрөлт: 2016 онд эрүүл мэндийн мэдээгээр манай аймагт 1413 эх амаржиж, 1421 хүүхэд төрж, ихэр төрөлтийн 16 тохиолдол, амьгүй төрөлтийн 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Нийт төрсөн эхчүүдийн 4.0 хувийг охидын төрөлт, 14.9 хувийг 35-аас дээш насны эмэгтэйчүүдийн төрөлт эзэлж, нийт төрөлтийн 20.3 хувь нь кесар хагалгаагаар төрсөн байна.

 

Хүн амын төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.1 болж өнгөрсөн оноос 3.2 промилиор буурсан байна. Нас баралт: Аймгийн хэмжээнд нас баралтын 386 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 5 тохиолдол буюу 1.3 хувиар буурч, нийт нас баралтын 21.8 хувийг эмнэлэгийн нас баралт эзэлж байна. Нийт нас баралтад хүүхдийн нас баралт 32 буюу 8.3 хувь, гадны шалтгаант нас баралт 28 буюу 7.3 хувь, хорт хавдраар 114 буюу 29.5 хувь, бусад шалтгаанаар 212 буюу 54.9 хувийг тус тус эзэлж байна. Энэ онд нялхсын эндэгдэл 22 болж өнгөрсөн оны мөн үеэс 20 тохиолдлоор буюу 47.6 хувиар буурсан байна.

 

Халдварт бус өвчин 27.9 мянгад хүрч өнгөрсөн оноос 5.1 мянгаар буюу 22.4 хувиар өссөн байна.

 

Халдварт өвчин: Аймгийн хэмжээнд халдварт өвчний 791 тохиолдол бүртгэгдсэн нь 10000 хүн амд 112.6 промил ногдож байна. Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад халдварт өвчин 286 тохиолдлоор өссөн байна.

 

Нийт халдварт өвчний 22.3 хувь буюу 176 нь халдварт улаан бурхан, 0.9 хувь буюу 7 нь халдварт шар, 4.6 хувь нь буюу 36 нь сүрьеэ, 25.4 хувь буюу 201 нь салхин цэцэг, 39.7 хувь буюу 314 нь бэлгийн замын халдварт өвчин, 7.1 хувийг бусад халдварт өвчлөл тус тус эзэлж байна.

 

Амбулаторийн тусламж үйлчилгээ: Амбулаториор нийт 323.9 мянган хүнд үйлчилсний 5.3 хувь нь буюу 17.2 мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Аймгийн хэмжээнд түргэн тусламжийн 22.7 мянган дуудлага бүртгэгдсэний 16.7 хувийг алсын дуудлага эзэлж байна.

 

Энэ онд 7.9 мянган хүний бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлж, 1349 жирэмсэн эмэгтэйг шинээр хяналтанд авсан байна.

 

“Эрүүл мэндийн тогтолцоог 2016-2020 онд бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сумдын Засаг дарга нарын үүрэг оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг  23 сумын Засаг дарга нарт зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр тус хөтөлбөрийн төсөлд санал авч хөтөлбөрийн хэрэгжилтийг үр дүнтэй байдлаар хангах талаар санал солилцсон.

 

“Хүн амын хоол тэжээл”, “Хотжилт ба эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөрийг  батлуулах бэлтгэл ажлыг ханган Эрүүл мэндийн газрын зөвлөл болон Удирдлагын зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

 

Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан зээлийн хэлэлцээрийн дагуу хэрэгжиж  буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”-ийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 57,6 сая төгрөг, Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт 23,7 сая төгрөгийн санхүүжилттэй  цусны салбар төвийн засварын ажлууд  хийгдэжүйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийн хэмжээгээр энэ онд нийгмийн даатгалын сангаас 9.8 мянган хүнд 35.1 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 15.4 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Энэ онд 10736 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 5003 буюу 46.6 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 5733 иргэн буюу 53.4 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

Халамж үйлчилгээний сангаас энэ онд 27.5 мянган хүнд 7.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үзүүллээ.

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 3406.2 мянган толгой мал үүнээс 1379.8 мянган хээлтэгч тоологдож, өнгөрсөн оноос нийт мал сүрэг 8.7 хувиар буюу 273.2 мянгаар, тэмээ 3.0 хувиар буюу 0.2 мянгаар, адуу 14.1 хувиар буюу 23.1 мянгаар, үхэр 8.5 хувиар буюу 13.5 мянгаар, хонь 10.7 хувиар буюу 167.6 мянгаар, ямаа 5.5 хувиар буюу 68.9 мянгаар тус тус өссөн байна.

 

Тооллогын дүнгээр Алдархаан сум бүгд 260.9 мянган малаар, 137.0 мянган ямаагаар, Их-Уул сум 15.7 мянган адуугаар, 25.2 мянган үхрээр, 140.8 мянган хониор, Дөрвөлжин сум 2.0 мянган тэмээгээр тус тус тэргүүлж, аймаг 597 мянгат малчинтай боллоо.

 

2016 онд аминдаа малтай 12.9 мянган өрх, үүнээс 8.8 мянган малчин өрхийн 17.0 мянган малчид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Амины малтай өрх нь аймгийн хэмжээний нийт өрхийн 61.3 хувийг эзэлж, малчдын 30.0 хувь нь 15-34 насны залуучууд, 57.9 хувь нь 35-59 насны хүмүүс, 12.1 хувь нь тэтгэвэрийн насны хүмүүс тус тус эзэлж байна. Малчдын тоо өнгөрсөн оноос 5.5 хувиар өссөн ч, 15-34 насны залуу малчид 0.6 хувиар буурсан байна.

 

Жимс жимсгэнэ, хүнсний ногоо нөөшлөх, даршлах, боловсруулах сэдэвт сургалтыг ХХААГ, Улиастай сумын Засаг даргын тамгын газар, Дэлхийн Зөн ОУБ-ын ОНХХ хамтран зохион байгуулж,6 багийн төлөөлөл 24, Улиастай сумын Тамгын газрын ажилчдын төлөөлөл 9, нийт 33 хүн хамрагдаж “Органик хүнсний тухай“ хууль, “Орон нутагт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг органикт тооцон баталгаажуулах “нөхцөл бүрдүүлэх мэдээллээр хангагдаж, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор 21 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга технологид суралцаж, гарын авлага материалаар ханган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр иргэдэд амталгаа хийж сурталчиллаа.

Сум хөгжүүлэх сангийн 2016 оны жилийн эцсийн тайлан 24 сумаас авч нэгтгэн ХХААХҮЯам, Жижиг дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлэн ажиллаа. Нийт 224 аж ахуйн нэгж, иргэнд 657.6 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна.

 

ХХААЯамнаас цагаан сарын баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцох аж ахуйн нэгжийн саналыг авч холбогдох газарт хүргүүлж ажиллалаа.

 

Зургаа.  Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр: Аймгийн ИХТ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны “2017 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” 90 дугаар тогтоолыг сумдад хүргүүлэн, дээд хязгаарт багтаан баталж, бэлтгэх  тухай чиглэлийг өгсөн.

 

2016 онд ойгоос бэлтгэсэн мод, ойн дагалт баялгийн судалгаа, ойн цэвэрлэгээ хөтөлбөрийн тайланг гаргаж БОАЖЯ, Ой судалгаа хөгжлийн төв УТҮГ-т хүргүүлсэн.

 

Аймгийн хил залгаа Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Улаан, Дарви, Ховд аймгийн Чандмань, Дарви, Мөст зэрэг сумдын нутаг дэвсгэрт гоц халдварт өвчнөөр Бөхөн гөрөөс өвчилсөн, мөн Архангай аймгийн Өгий нуур, Хашаат, Өлзийт сумдад цэцэг өвчнөөр мал өвчилсөн тул Урьдчилан сэргийлэх чиглэлээр Сумын Засаг дарга, БОХУБ, Байгаль хамгаалагч нарт зөвлөмж боловсруулж хүргүүллээ. 

 

6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:Аймгийн 2016 оны аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээр 10 тэрбум 680.3 сая төгрөг болж өнгөрсөн оноос 1.7 хувиар буюу 190.1 сая төгрөгөөр буурсан нь цахилгаан үйлдвэрлэл 1689,9 квт цаг буюу 1126.5 сая төгрөгөөр буурсан нь нөлөөлсөн байна.

 

Нийт үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 50.5 хувийг, хүнсний үйлдвэрлэл 22.0 хувь, хувцас үйлдвэрлэл 16.5 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 8.6 хувь, барилгын ханын материал 1 хувь, эсгий, эсгий эдлэл 0.6 хувь, бусад үйлдвэрлэл 0.8 хувийг тус тус эзэлж байна.

 

6.3. Дэд бүтцийн чиглэлээр:2016 онд барилгын салбарын мэдээнд барилга угсралт, их засвар, бүтээн байгуулалтын ажилд аймгийн дүнгээр 23 тэр бум 822.1 сая төгрөгийн ажил гүйцэтгэснийг салбараар үзвэл: Боловсрол, соёлын салбарт 6 тэрбум 291.3 сая төгрөг, авто зам, далан суваг, шугам, бусад зам талбайн ажилд 10 тэрбум 127.5 сая төгрөг, контор, үйлчилгээний барилгын ажилд 3 тэрбум 52.9 сая төгрөг, Инженерийн барилга байгууламжийн их засварын ажилд 6 тэрбум 347.7 сая төгрөг, бусад барилга байгууламжийн ажилд 822.1 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

 

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад оны эхнээс өссөн дүнгээр барилга угсралт их засварын ажил 45.2 хувиар буурсан ч улиралын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үетэй ижил төвшинд байна.

 

Газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн ажлын хүрээнд хийгдсэн ажлын тайланг, инженерийн барилга, байгууламж, шугам сүлжээний мэдээллийн сангийн баяжилтийг хийж, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн.

 

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдсэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн Цусны салбар төвийн засвар, Тосонцэнгэл сумд ахуйн болон авто машин хийгээр цэнэглэх станцын барилга баригдаж дуусаад 2017.01.24-нд улсын комисс ажиллаж ашиглалтанд орууллаа.

 

Улиастай сумын Политехник коллежийн гадна бохир усны шугамд эвдрэл гарсныг ашиглагч байгууллагын өргөдлийн дагуу гүйцэтгэгч компанид албан шаардлага хүргүүлж, худгийг засварлуулах арга хэмжээ авлаа.Улиастай хотын Жинст багт баригдаж байгаа “Атмор-24” төслийн орон сууцны барилга нь хүйтний улиралд хийгдэж байгаа тул чанарт анхаарч техник хяналтыг үе шат бүрд хийлгэж байна.

 

Барилга угсралт, материал үйлдвэрлэгчдийн 2016 оны жилийн эцсийн тайланг Барилга хот байгуулалтын яам, ерөнхий архитекторын тайлан, жижүүр хөтлөлтийн тайланг Ship файл болон маягтын дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

 

Газрын нэгдмэл сангийн тайлан болон бусад холбогдох тайланг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт хүргүүлсэн.

 

Хаан банкнаас ирсэн хүсэлтийн дагуу Тэлмэн, Нөмрөг сумдад геодезийн хэмжилтийг хийж, 2 нэгж талбарын хэмжилтийг мэдээллийн санд оруулсан. Мөн Улиастай сумын иргэдээс ирүүлсэн хүсэлт өргөдлийн дагуу 10 нэгж талбарын хэмжилтийг хийж мэдээллийн санд оруулсан.

 

Долоо. Сум, орон нутгийн талаар:

 

Тэлмэн сум: 2017 оны 01 сарын 13-наас эхлэн багийн ИНХ-ыг хийж хурлаар багийн ИНХ, Багийн Засаг даргын 2016 оны ажлын тайлан, 2017 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж байна.

 

Соёлын төвийн 2017 оны үйл ажиллагааны жилийн тайланг боловсруулж батлан, соёл, урлагийн бэлтгэлийн өрөөг засварлан тохижуулж байна.

 

Хүүхдийн цэцэрлэг, Эрүүл мэндийн төв хамтран гал тогоо, анги, танхим, агуулах зэргийг ариутган эцэг, эхчүүдэд гар, амны хөндийн эрүүл ахуйн дадал, хэвшил олгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

 

Улиастай сум:Хүн амын шилжилт хөдөлгөөний жилийн эцсийн ХА-1, ХА-2 маягтаар хүн амын хөдөлгөөний тулгалтыг хийлээ. Шилжилт хөдөлгөөнөөр шинээр төрсөн хүүхэд 364, нас барсан иргэн 91, аймаг нийслэлээс шилжин ирсэн иргэн 223, аймаг нийслэл рүү шилжин явсан 425, сумаас шилжин ирсэн 399, сумдад шилжин явсан 701, баг хоорондын шилжилт 705 тус тус байна.

 

2016 оны жилийн эцсийн мэдээгээр Улиастай сумын суурин хүн ам 4792 өрхийн 15756 хүн тоологдсон байна.

 

Халамжийн чиглэлээр Улиастай сумын багуудаас 90-ээс дээш настай 21 ахмад настан болон харьяалалгүй ахмадуудын судалгаа, амьжиргаа дэмжих зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу байнгын асаргааны мөнгөн тэтгэмжинд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн 3 өрхийн гэрээр орж нөхцөл байдлын үнэлгээ хийж, аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст хүргүүллээ.

 

Цагаанчулуут сум:Сумын Засаг даргын зөвлөл, Засаг даргын Тамгын газрын дотоод журам, Тамгын газрын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна.

 

Төлөвлөгөөт ажлын хүрээнд угтах үйлчилгээг тогтмолжуулж, иргэний танхимд мэргэжилтэн бүр гарын авлага, хууль тогтоомжийн эмхтгэл байрлуулан иргэдэд танилцуулж үйлчилснээр иргэдийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж байна.

 

Мөн байгууллагын сургалтын хөтөлбөрийн боловсруулж төлөвлөгөө хуваарийн дагуу баасан гариг бүр сургалт явуулж байна. ЗДТГ-ын даргын тушаалаар олон нийтийг хамарсан ажил арга хэмжээ хариуцсан баг, сургалт сурталчилгаамхариуцсан баг, ногоон байгууламж хариуцсан баг, аж ахуй хариуцсан багуудыг томилж, баг бүр чиг үүргийн дагуу хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган мөрдөж эхлээд байна.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-30 16:31:24