Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дорУламжлалт спортын төрлийг дэмжих сарын хүрээнд албан байгууллага ард иргэдийн дунд нээлттэй шагайн наадгай, шатрын тэмцээнийг зохион явууллаа.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой гарсан тогтоол шийдвэр, холбогдох мэдээ мэдээллийг цахим хуудсанд байршуулан, Шинэ-Завхан телевизээр олон нийтэд хүргэж ажиллалаа.

 

Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг гаргах албан тушаалтнуудын ХОМ-ийг хуулийн хугацаанд цахимаар мэдүүлж бүртгэсэн дуусгасан. Сумдын иргэдийн төлөөлөгчдийн хурлын ЭБАТ-уудыг мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажилласан.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар 2017 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг боловсруулан батлууллаа. 2 дугаар сард Засаг даргын зөвлөлийн хурлыг хийж, аймгийн тэргүүний сум, баг, хэлтэс агентлаг, тэргүүний ажилтан, аймгийн аварга малчин, аймгийн Алдарт уяач, хоршоо, тариаланчийг шалгаруулах зэрэг асуудлыг тус тус хэлэлцлээ.

 

XVII жарны Гал тахиа жилийн өмнө оны тэргүүнээр шалгарсан төрийн албан хаагчид, төрийн байгууллага, аймгийн сайн малчин, алдарт уяач, тэргүүний тариаланч, сум, багийн шагналыг гардуулах ажлыг зохион байгуулж, ахмад настангууддаа хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өглөө..

 

2016 оны үйл ажиллагаагаараа  агентлагуудаас тэргүүн байрыг Эрүүл мэндийн газар, дэд байрыг Онцгой байдлын газар, гутгаар байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, сумдаас тэргүүн байрыг Цэцэн-Уул сум, дэд байрыг Тосонцэнгэл сум, гутгаар байрыг Яруу сум, багуудаас тэргүүн байрыг Шилүүстэй сумын Сайхан баг, дэд байрыг Их-уул сумын Хуягт баг, гутгаар байрыг Отгон сумын Буянт баг багтус тус эзэллээ.

 

Мөн аймгийн аварга малчнаар 24сумын 93малчин, алтан төлийн эзнээр 1 сумын 1малчин, Улсын аварга малчнаар 6сумын 6малчин, аймгийн алдарт уяачаар9 сумын 13уяач тус тус шалгарлаа.

 

Монгол Улсын Их хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын шадар сайд У.Хүрэлсүх нар Завхан аймагт ажиллалаа.

 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гэрээнд гарын үсэг зурж Завхан аймгийн Нийгмийн халамжийн үйлчилгээний газраар дамжуулан 1,2 тэр бум төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

 

Мөн Шадар сайд У.Хүрэлсүх Завхан аймгийн Тосонцэнгэл, Түдэвтэй сумдад ард иргэдийг оролцуулан Онцгой комиссын хурлыг хийлээ.

 

Эх орны шим -2017” үзэсгэлэн худалдаанднийт 15 сумын 54 үйлдвэр,  аж ахуйн нэгж байгууллага, 100 гаруй нэр төрлийн  бүтээгдэхүүнүүдээр оролцож нийт 51,3 сая төгрөгний борлуулалт хийж, аж ахуйн нэгж байгууллага, жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжин, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах, сурталчилан борлуулах боломжоор хангасан.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

 

2.1.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөөаймгийн дүнгээр 84.8 хувийн биелэлттэй,  454.7  сая төгрөгийн орлого оруулж, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 60.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.9 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 11.9 хувь, бусад нэр төрөл 22.4 хувийг  эзэлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 1 сард гүйлгээнд 407.7сая төгрөг,иргэдийн мөнгөн хадгаламжинд52.4 мянган иргэний62.2 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 15.1 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Аймгийн дүнгээр эхний 1 дүгээр сард 9.6 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оноос1.2 тэрбум төгрөгөөр буурсан байна.Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8 хувь, Хас банк 0.58-2.8 хувь, Төрийн банк 1.38 хувь, Капитал банк 2.1 хувь байна.

 

Гурав. Хууль зүйнбодлогынхүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулагдан манай аймагт 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 14:00 цагт Хөгжимт жүжгийн театрт иргэд, төрийн байгууллагын албан хаагчдын саналыг сонсож, мөн өдрийн 16:00 цагт аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зохион байгуулагдах фокус /шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгуулага, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биенес эрхлэгчдийн хүрээнд/ хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг үйл ажиллагаанд 400 гаруй иргэд, төрийн албан хаагчдийн төлөөллийг хамруулсан.

 

Орон сууцны тухай, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд саналыг холбогдох байгууллагад нь хүргүүллээ.

 

“Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийн судалгааны ажил болон төслийг боловсрууллаа. 

 

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар болон бүх сумд Засаг даргын харьяа агентлагийн чөлөөлөгдсөн, шинээр томилогдсон албан хаагчдын мэдүүлэгт өөрчлөлтийг оруулж 2016 оны ХАСХОМ гаргах 212 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг хугацаанд нь хүлээн авч баталгаажуулалтыг хийж, ХАСХОМ-1, ХАСХХОМ-2, ХАСХОМ-3 тайланг, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд оруулах саналын хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.  Мөн шинээр томилогдохоор нэр дэвшсэн нийт 5 хүний ХАСХУМ-ыг Авлигатай тэмцэх газарт хүргүүллээ.

 

3.2. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийнхэмжээгээр13гэмтхэрэггарсаны38.5хувийгиргэдийнэрхчөлөөэрүүлмэндийн эсрэг гэмтхэрэг, 46.1хувьньбусдынөмчийн өмчлөлийн эсрэггэмтхэрэгэзэлжбайна.

 

Эхний 1 сард544зөрчилилрүүлж, 67 хүнэрүүлжигдэн, 10хүнбаривчлагдсанньөнгөрсөнонымөнүеэсзөрчил171,  эрүүлжигдсэн хүн 22, баривчлагдсан хүн 7-оор тус тус өссөн байна.

 

3.3. Архивын ажлын мэдээлэл: 3 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичих, тоо бүртгэлийн програмд оруулах ажлын хүрээнд 99хн,6256 хуудас баримтаас 4515 заалт,21847 хүний  нэр, байгууллагын нэр 107, газар зүйн нэр 373 шивж 99 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 3 хөмрөг, 3 данс, 57 хадгаламжийн нэгжийн 4219 хуудас баримтыг сканердаж, 3 хөмрөг 3 дансны 51 хадгаламжийн нэгж, 4521 хуудас баримтыг photoshop програмд засварлалаа.

 

3 /17,35,100/-р хөмрөгийн 218 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.

 

Иргэн, байгууллагын 180 иргэний хүсэлтийг хүлээн авч 663 хадгаламжийн нэгжбаримт шүүж: Хуулбар 261, лавлагаа 322, цалингийн тодорхойлолт 23, тодорхойлолт 50 олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

Төрийн архивын тасгийн 2016 онд үүссэн баримтыг ангилан төрөлжүүлж архивласан.

 

Төрийн архивын тасагт ажиллаж байгаа гэрээт 3 ажилтны  хөдөлмөрийн гэрээг Архивын ерөнхий газартай байгууллаа.

 

Төрийн архивт 2017 онд хөмрөг үүсгэгч байгууллагаас нөхөн бүрдүүлэлт хийх судалгаа, хуваарийг гаргаж  сум байгууллагад хүргэсэн. 4 хөмрөгийн байнга хадгалах 13,түр хадгалах 210 хадгаламжийн нэгж баримтыг хүлээн авч нөхөн бүрдүүлэлт хийсэн.

 

3.4. Онцгой байдал: Аймгийн онцгой комиссыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 02 дугаар сарын 15-ний өдөр хуралдууллаа.

 

Хурлаар: Улсын Онцгой комиссын даргын 05 дугаар Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах "Шуурхай бүлэг томилох тухай" тушаал, 01 дүгээр хуралдааны тэмдэглэл, 05 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Баруун аймгуудад ажиллах Улсын Онцгой комиссын шуурхай бүлгийн удирдамж зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг танилцуулах, Өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх, Тосонцэнгэл сумд аймгийн Онцгой комиссын хуралд оролцох гишүүдийг сонгож томилгоожуулах, Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай зөвлөл байгуулах журам, төлөвлөгөөг танилцуулан алба мэргэжлийн ангиас санал авах зэрэг асуудлыг авч хэлэлцэн холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд,Улсын Онцгой комиссын даргаУ.Хүрэлсүхээр ахлуулсан “шуурхай бүлэг” Завхан аймгийн өвөлжилт хүндэрсэн Асгат, Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Тэс, Тосонцэнгэл, Нөмрөг, Их-Уул сумдад ажиллажнөхцөл байдалтай газар дээр нь биечлэн танилцлаа.

 

Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тогтоолоор тус аймгийн УНСалбар цэгүүдээс 450тн өвс үнэгүй, 760 тн тэжээлийн 50 хувь хямдруулж, Өвөлжилт хүндэрсэн 9 сумдад 260 тн өвс үнэгүй, 130 тн тэжээлийн 50 хувь хямдруулан Түдэвтэй, Тосонцэнгэл сумдад нэгдсэн зохион байгуулалтай сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.

 

Тосонцэнгэл сумын соёлын төвд Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгт Завхан аймгийн Онцгой комиссын дарга Д.Батсайхан 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутгаас авч хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл аймгийн онцгой комиссыг хуралдуулсан.

 

Энэ сард галын аюулгүй байдлын тухай хууль норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Улиастай сумын “Атар” нарийн боовны цех, “Говь хангай” мебель, “Баялаг” хүнсний үйлдвэр,  Тосонцэнгэл сумын “Алтан булаг 1”, “Алтан булаг 2”, “Хүрэн тал”, “Мандах”, “Цэцэн хайрхан”, “Скайлайн”, “Ханхөхий”, “Тосон өгөөмөр”, “Буйдхан” зэрэг нийт 12 аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалтыг зохион явууллаа.

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар илэрсэн зөрчил дутагдал:Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, гамшгаас хамгаалах эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийлгээгүй, ажилчдад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, авралтын зам гарцын схем зураг, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, санамжийг байрлуулаагүй,аваарын гэрэлтүүлэг суурилуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

 

Байцаагч нараас үйлдсэн эрх зүйн баримт бичиг:Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн заавал биелүүлэх  5-12 заалт бүхий  албан шаардлага нийт 8, мэдэгдэл 2 хүргүүлж шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж, Заавал биелүүлэх албан шаардлага 8, Мэдэгдэл 2, Дүгнэлт 1, Гал түймэр гарсан тухай акт 1, Шинжээч мэргэжилтний дүгнэлт 3, Барилга байгууламжийн зураг төсөл 1, Улсын комиссоор 3, Ажлын  байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 1-ыг тус тус үйлдсэн байна.

 

Урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны талаар:

 

            2017 оны 02 дугаар сарын 18,19-ний өдрүүдэд онцгой байдлын газрын даргын баталсан "Галын аюулаас урьдчилан сэргийлэх сар шинэ нэгдсэн арга хэмжээ"-ний удирдамжийн хүрээнд Жинст, Богдын гол багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа томоохон үйлчилгээний төвүүд дээр 250 гаруй ард иргэдийг оролцуулан урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлыг зохион явуулж 1000 гаруй сэрэмжлүүлэг гарын авлага брошурыг тараасан.

 

            Тэс сум дахь гал түймэр унтраах аврах 57 дугаар анги Зүр багийн 224 айл өрхөд Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион явуулж  “Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль”-  тогтоомж дүрэм журмыг сурталчилан таниулах ухуулага сурталчилгааг зохион байгуулж 596 ард иргэдэд “Обьектын гал түймэр”-ээс урьдчилан сэргийлэх гарын авлага боршур материал тарааж 46 зөрчлийг илрүүлж 7 зөрчлийг газар дээр нь засуулан, бусад зөрчлийг арилгах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:2017 оны 02 дугаар сарын 06-07- ний өдрүүдэд Улиастай суманд Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, соёлын төвийн эрхлэгч нарын нийт  96  хүний сургалт зохион байгууллаа.

             Сургалтын зорилго нь: Монгол улсад мөрдөгдөж буй хууль, дүрэм журамд орсон өөрчлөлт, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэж буй талаар харилцан ярилцаж, сурталчилан таниулахад оршино. Сургалтыг  аймгийн ЗДТГ,  БСУГ- ын дарга, мэргэжилтнүүд, ГБХЗХГ, Монгол банк, Мэргэжлийн хяналтын газар, Орон нутгийн өмчийн газар зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулж,. Дэлхийн Зөн ЗАВХАН ОНХХ 1 сая 152 мянган  төгрөгөөр  ивээн тэтгэж хамтран ажиллалаа.

ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН БАГШ НАРЫН БАКАЛАВРЫН СУРГАЛТЫГ  аймгийн цэцэрлэг,ерөнхий боловсролын сургуульд хөгжмийн боловсролын багш дутагдалтай байгааг харгалзан цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийг мэргэжлийн хөгжмийн багшаар хангах хөдөө орон нутагт тогтвортой ажиллуулах зорилгоор СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулиас хөгжмийн багшийн бакалаврын диплом олгох сургалтыг 2017оны 2-р сарын 6-15 өдрүүдэд эхний шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Завхан аймгийн нийт 24 багш хамрагдлаа.

 “ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛД СУРАГЧДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ Улиастай сумын ЧЭЛС, III, IV, Дэвшил , Отгон , Шилүүстэй сумын сургуулиуд дээр сурагчдын зөвлөлийн дарга, тэргүүлэгч, сурагчдын өөрөө удирдах байгууллагын ахлагч, гишүүд, ангийн дарга, анги удирдсан багш нарт зохион байгуулж,  нийт 240 сурагч, 125 анги удирдсан багш, 101 эцэг, эх оролцлоо.

            Монгол түмний өнө эртний түүх соёл, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх, дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготойгоор аймгийн боловсрол соёл урлагийн байгууллагуудын дунд “ Мөсөн шагайн харваа” тэмцээн мөн “Монгол өв соёлоо дээдлэхүй” танин мэдэхүйн нэвтрүүлгийг Боловсрол соёл урлагийн газар, МБУГС-тай “Дэвшил” бүрэн дунд сургуультай хамтран  зохион байгууллаа. 2017 оны 2 дугаар сарын 11-ны өдөр зохиогдсон тус арга хэмжээнд 19 байгууллагын ажилтан, албан хаагчид байгууллагын удирдлагууд нийт 200 шахам хүн оролцлоо.   

            Тэмцээн “Мөсөн шагайн харваа”-гаар эхэлж шагайн харваанд байгууллага бүрийн төлөөллөөс бүрдсэн 4 баг оролцож 1-р байрт  43 оноогоор Д.Баянмөнх ахлагчтай “Адуучин” баг, хоёрдугаар байрт 39 оноогоор Д.Мягмардорж ахлагчтай “Тэмээчин” баг, гутгаар байрт 36 оноогоор М.Нямдорж ахлагчтай “ Хоньчин” баг шалгарч Өргөмжлөл, медаль, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

“Монгол өв соёлоо дээдлэхүй” танин мэдэхүйн нэвтрүүлэг 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдсан юм. Нэвтрүүлэгт “Адуучин баг”-т  / Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, Улсын тэргүүний 1-р цэцэрлэг, Улиастай сумын 6-р цэцэрлэг, Аймгийн музей, Боловсрол соёл урлагийн газар\, “Тэмээчин баг”-т МБУГС-тай Дэвшил бүрэн дунд сургууль, Улиастай сумын 5-р цэцэрлэг, Бүрэн дунд 3-р сургууль, Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сан, Улиастай сумын 2-р цэцэрлэг\, “Хоньчин баг”-т \Жавхлант цогцолбор сургууль, Улсын тэргүүний 8-р цэцэрлэг, Улиастай 3-р цэцэрлэг, Улиастай сумын 9-р цэцэрлэг, Аймгийн нийгмийн бодлогын хэлтэс\ ,“Ямаачин баг”-т  Бүрэн дунд 4-р сургууль, Улиастай сумын 4-р цэцэрлэг, Улиастай сумын  7-р цэцэрлэг,  Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр/ гэсэн дөрвөн баг оролцож танин мэдэхүйн мэдээлэл солилцож, суралцагч хүүхдүүд болон эцэг эхчүүдэд үлгэр дуурайл болсон сайхан арга хэмжээ боллоо.                                                  

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:2016 оны 2 сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээнд 97 эх амаржиж, 97 хүүхэд амьд төрж,17 хүн нас барж,нэг хүртэлх насны хүүхэд 1 эндэж, нийт 70 халдварт өвчин бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрсөн эх 9-өөр, нас баралт 13-аар буурч, халдварт өвчлөл 42-оор, халдварт бус өвчлөл 3602-оор тус тус нэмэгдсэн байна. 1 сард 1.8 мянган өвчтөнийг 13.5 мянган ор хоногоор хэвтүүлж  эмчлэн, 32.1 мянган хүнд амбулаториор үйлчилж, 126 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан байна.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын багтай хамтран “Ажлын байрны эрсдлээс сэргийлэх нь”, “Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын орчин үеийн дэвшилтэт арга техник” сэдэвт сургалтыг харъяа эрүүл мэндийн байгууллагын 86 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгуулж,  АНЭ-ийн мэс заслын тасагт 38 хүнд үзлэг хийн, зөвөлгөө өгч, 10 хүнд бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчилгээ хийсэн.

Дөрвөлжин, Сантмаргаз, Тосонцэнгэл сумын эмч, эмнэлгийн ажилтнуудад “Зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт илрүүлэг үзлэгийн  хамралтыг эрчимжүүлэн ажиллах” талаар мэргэжил арга зүйн  сургалт зохион байгуулсан.

 Улиастай сумын 5 суруулийн  24 хүүхдэд амны хөндийн эрүүл мэндийн талаар 1 цагийн сургалт  зохион байгуулсан. Үр дүн: Мэдлэг сорих асуултанд сургалтын өмнө 30%-тай   байсан, дараа нь 90%-тай болсон.

“Түлэгдэлт, осголт, хөлдөлт” зэрэг сэдвээр Яаралтай тусламжийн их эмчтэй хамтран Жавхлант цогцолбор сургуулийн 60 эцэг, эхэд сургалт зохион байгуулсан.

Олон улсын эпилепсийн тэмдэглэлт өдрийн хүрээнд АНЭ-ийн нэг цонхонд үйлчлүүлж буй 52 иргэн, их дээд сургуулийн эмч, багш нарт “Эпилепсийн талаарх ерөнхий ойлголт, уналт таталдын үед авах хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг АНЭ-ийн Мэдрэлийн эмчтэй нартай хамтран зохион байгуулж, гарын авлагаар хангасан.

Эрүүл мэндийн бүлгэмийн хүүхдүүдийг шинээр элсүүлэн чадавхижуулах сургалтыг “Гарын эрүүл ахуй, бохир гараар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх арга, Амны хөндийн эрүүл мэнд, Зохистой хооллох арга, Яаралтай үед авах анхны тусламжууд, Завсарлагаанаар хийж хэвшүүлэх дасгал, Сүрьеэ өвчний тархалт, Дэлгэцийн донтолт, Архи тамхины хор уршиг” сэдвүүдээр  зхион байгууллаа. Тус сургалтанд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд бүлгийн 25 сурагч хамрагдсан бөгөөд сургалтын үр дүнд мэдлэгийн түвшин тогтоох сорилын дүн 25%-иар нэмэгдсэн.

23 сумын эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдтэй алсын зайн хурал, уулзал хийсэн. Тус хурлаар 2017 онд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх үйл ажиллагааны ерөнхий ойлголтийг өгчо доо хийгдэж байгаа үйл ажиллагаатай нь танилцан мэргэжил арга зүйгээр хангасан.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийнхэмжээгээрнийгмийндаатгалынсангаас эхний 1 сард9.8мянганхүнд2.7тэрбумтөгрөгийнтэтгэвэр, тэтгэмжолгож, 0.7тэрбумтөгрөгийннийгмийндаатгалыншимтгэлийнорлогыгтөвлөрүүлсэн байна.

 

Эхний 1 сард10431хүннийгмийндаатгалдхамрагдсаны8431буюу80.8хувьньтөсөвтбайгууллага,ААНэгжбайгууллагындаатгуулагч,2000 иргэн буюу19.2хувьньсайндурындаатгалдхамрагдсанбайна.

 

Халамжүйлчилгээнийсангаас эхний 1 сард 5.5мянганхүнд326.6 сая төгрөгийнтэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтүзүүллээ.

 

ХӨДӨЛМӨРЭРХЛЭЛТ

 

Эхний1сард1069хүнхөдөлмөрэрхлэлтийналбандбүртгэгдсэнньөнгөрсөнонымөнүеэс8.3хувьбуюу89хүнээрөсч, 37 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:2016 оны 2-р сарын 1-ний  байдлаар аймгийн хэмжээгээр 4.9 мянган мал хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс хорогдол 2 дахин буюу 4.7 мянган толгойгоор  буурсан  байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 5.2 хувь, бог малын хорогдол 89.3 хувь, бод малын хорогдол 10.7 хувийг тус тус эзэлж байна.

 

 “Шилдэг залуу малчин” 24 сумын малчдын судалгааг авч 50 малчны материалыг ЗДТГ-н ХБХОТ-н хэлтэст хүргүүллээ.

 

Монгол малчин, Малжуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор “Залуу малчин” төслийн арга хэмжээнд 8 сумын 409 хүний материалыг  нэгтгэн ЗДТГ, ХХААХҮ яаманд хүргүүллээ.

 

Аймгийн хэмжээнд 2016 онд ноосны урамшуулалд хамрагдсан 7366 малчин мал бүхий иргэдийн банкны дансны дугаарыг сумдаас авч баталгаажуулан Мал хамгаалах санд хүргүүлсэн.

 

“Мах, сүүний аян”  -ны аймаг орон нутагт хэрэгжүүлэх 3 зорилт 21 заалт бүхий төлөвлөгөө боловсруулан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Хүн амын хүнсний талаарх мэдлэг, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдал, хэрэгцээ, хангамж, өрхийн нөөц тооцоолох арга зүйн сургалтыг 3,8,9-р цэцэрлэгийн ажилтан эцэг эхийн төлөөлөл нийт 100 хүн хамруулан  зохион байгуулж гарын авлага материалаар хангалаа.

Сүү, цагаанидээболовсруулахсургалтыгХХААГ, УлиастайсумынЗДТГ, ДэлхийнЗөнОУБ-ынЗавханОНХХ-ийнгазруудхамтранУлиастайсумынсургалтынтанхимд 2 өдөрзохион байгуулагдаж, Улиастай сумын 6 багийн төлөөлөл 30 хүн хамрагдасан.

Зургаа.  Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр: Аймгийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн А/35 дугаар захирамжаар “Нүүдэлчдийн наадам-2017” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөлийн тэргүүн Н.Эрдэнэбат,Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбооны тэргүүн Н.Батсугар нар 2017 оны 07 дугаар сарын 23/25-ны өдрүүдэд зохион байгуулагдах Отгонтэнгэрийн орноор “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллах талаар сургалт мэдээлэл хийсэн.

 

2017 онд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар гүйцэтгэх ойжуулалт, Ногоон  хэрэм туслах зурвас байгуулах, хортон шавжийн судалгаа, тэмцлийн ажил,  Дөрвөлжин сумын хар бутны чацарганы судалгаа, нөхөн сэргээлтийн  ажлын даалгавар техникийн тодорхойлолтуудийн төслийг боловсруулсан.

 

Хог хаягдлын тухай хууль, Хог хаягдлын менежментийг сайжруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Хог хаягдлын нэр төрөл, үүсэлтийн тоо хэмжээг тогтоох өвлийн тооллогын төсөв тооцоог боловсруулан батлуулж, ажлыг эхлүүлэх бэлтгэлийн үе шат явагдаж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажилтан албан хаагчдын санхүүгийн тооцоо, өрхийн амьжиргааг хэрхэн дээшлүүлэх, илүү зардлаа хэрхэн хэмнэх зэрэг асуудлыг тусгасан “Тооцоотой бас тооцоололтой амьдар” сэдэвт мэдээллийг байгууллагын ажилтан албан хаагчид, сумдын 41 байгаль хамгаалагчдын дунд зохион байгуулсан.

 

“Монгол орны баруун бүсэд газрын доройтол, хөгжлийн сөрөг нөлөөллийг бууруулах, дүйцүүлэн хамгааллыг нэвтрүүлэх нь” төслийн орон нутгийн техникийн хорооны 2017 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан.

 

Орон нутгийн төсөвт ашигт малмтал, газрын тосны хайгуул,олборлолт эрхэлдэг аж ахуйн нэгжээс төвлөрүүлсэн барьцаа, албан татвар хураамжийн 2016-оны тайланг гаргаж байна.

.

Бог малын мялзан, цэцэг өвчин Ховд, Говь-Алтай аймгуудад гарсантай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2017 оны 01 сарын 20-ны өдрийн А-26 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авч гоц халдварт өвчин илрэх шинж тэмдэг, халдвар дамжин тархах, тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах талаар зөвлөмж боловсруулан 24 сумдын Засаг дарга, БОХУБайцаагч, байгаль хамгаалагч нарт хүргүүлжДөрвөлжин сумын Таван толгой багийн айл өрхүүдэд бог малын Мялзан өвчин зэрэг амьтанд халдварласан Бөхөн гөрөөс өвчилсөн талаар таниулах ажлыг хийж урьдчилан сэргийлэх талаар малчдад зөвлөгөө өгч ажиллалаа.

 

2017 оны 01-р сарын 24-нээс 2017 оны 02-р сарын 23 хүртэлх хугацаанд хяналт шалгалтын ажлыг Улиастай сум, Алдархаан сум, БОАЖГазрын байгаль хамгаалагч нар 24 цагаар гарч нийт мод модон материал тээвэрлэсэн 38 тээврийн хэрэгслийг шалгаснаас эрхийн бичигтэй 33, эрхийн бичгийн хугацаа дууссан  2 зөрчил илэрч Алдархаан сумын БОУБайцаагчид, эрхийн  бичиггүй 1 тээврийн хэрэгслийг цагдаад  шилжүүлсэн.

 

6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: Хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 1-р сард 104.3 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар өссөн байна.1-р сарын 25-ний байдлаар баруун бүсийн аймгуудад 1л А-80 бензин 1550-1610,А-92 бензин 1650-1710, Дизелийн түлш 1700-1790, Улаанбаатар А-80 бензин 1450, А-92 бензин 1530 Дизелийн түлш 1640 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

6.3. Дэд бүтцийн чиглэлээр:

 

Долоо. Сум, орон нутгийн талаар:

 

Сантмаргаз сум:Багийн ИНХ-ыг хуралдуулж багийн Засаг дарга нарыг шинээр томиллоо. Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан сумыэ гаруй ахма настанд гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүллээ..

 

Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргаж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс гаргасан “Архинаас татгалзаж

Ариун цагаан сүүгээ өргөж,

Сүслэн дээдлэн нутгынхаа төлөө

Сүүн цагаан мөртэй ажиллацгаая” уриалгыг дэмжиж сар бүрийн 7 хоногийн Баасан гаригт архи зарахыг хориглосон сумын Засаг даргын захирамж гарган мөрөдж ажиллаж байна.

 

Улиастай сум:Улиастай хотын төвд 1 км зам тавих замын трассын зураглал холбогдох техникийн нөхцлүүдийг гаргуулан “Тэрмэн зам” ХХК-ийн зургийн ажлыг эхлүүлж хамтран ажиллаж байна.

 

Сар шинийн баяртай холбогдуулан Мэргэжлийн хяналтын газартай хамтран хүнсний аюулгүй байдлын чанар авудлгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зохион байгуулж, ил задгай худалдаа эрхлэгчдийг зохицуулах журмыг боловсруулан ажиллаж байна.

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2017-02-25 16:52:37