Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 1 удаа хийж Төрийн шагналд уламжлах тухай, “Аймгийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх” дэд хөтөлбөр батлах тухай, Үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт оруулах тухай, Аймгийн морин спорт уяачдын холбооны саналыг дэмжих тухай, Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 6 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудлуудтай холбоотой гарсан тогтоол шийдвэр, холбогдох мэдээ мэдээллийг цахим хуудсанд байршуулан, Шинэ-Завхан телевизээр олон нийтэд хүргэж ажиллаа.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хурал 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө баталсан.

 

Завхан аймаг дахь “Алтан гадас” одонт цагдаагийн газраас ирүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны хоорондох эрүү болон хэв журмын нөхцөл байдлын мэдээ тайланг олон нийтэд хүргэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг эрчимжүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллаа.

Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулыг таслан зогсоох зорилгоор үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Авилгын эсрэг-Авилгаас ангид аймаг дэд хөтөлбөр, Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт дэд хөтөлбөрүүдийн хэлэлцүүлгийг ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэстэй хамтран 2017 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 15:00 цагаас Иргэний танхимд хэлэлцэж хэлэлцүүлэгт 20 гаруй иргэн оролцож санаа бодлоо тусгаж ажиллаа.

 

Сайн багш хөтөлбөрийг 2017 оны 03 дугаар сарын 14-нд, Хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийг 03 дугаар сарын 16-нд, Сайн оюутан хөтөлбөрийг 3 дугаар сарын 27-нд холбогдох хэлтэс агентлагуудтай хамтран зохион байгуулж уг хөтөлбөрүүдэд иргэдийн саналыг тусган ажиллаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Тайваны улсын Тайпэй эмнэлгийн дэд захирал Чан Мин Суан, тус эмнэлгийн олон улсын сургалтын төвийнмэргэжилтэнСюЧинЧийх, нарийнбичгийндаргаЧинЯнгРу, бөөрнийэмчЧангКэйТи, биоанагаах ухааны менежер Хуанг Вэй Мин,  Монгол-ТүвдийнхороонынарийнбичгийндаргаДунгЯаШүзэрэг 11 хүнийбүрэлдэхүүнтэйбагЗавханаймагтажиллалаа.

 

Монгол-ТүвдийнхороонысанхүүгийндэмжлэгтэйгээрТайваньулсынЭрүүлмэнд, нийгмийнхамгааллыняамны харьяа Тайпэй эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн, 250 гаруй сая төгрөгийн өртөгтэй 2 ширхэг гемодиализийн аппарат суурилуулж өглөө. Ингэснээр алслагдсан бүс нутгийн иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн үнэтэй хөрөнгө оруулалт болж байгаа юм. Завхан аймгийн хэмжээнд бөөрний дутагдалтай 47 хүн байгаагаас зайлшгүй гемодиализын аппаратанд орох шаардлагатай 14 хүн байна. Тэдний 7 нь аппаратандаа тогтмол орохын тулд УБ хотын иргэншилтэй болжээ. Харин 6 өвчтөн нь 7 хоногт 3 удаа УБ хотод эмчилгээнд орж байгаа бол 1 хүн Говь-Алтай аймагт эмчлүүлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс эмч, сувилагч, техникчээ сургалтанд хамруулж гемодиализийн тасгийг нээсэн.

 

МөнэнэүеэрТайваньулсынЭрүүлмэнд, нийгмийнхамгааллыняамныхарьяаТайпэй эмнэлэг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй эгч дүүсийн хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339, 340-р тогтоолоор баталсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх, хүн хүч дайчлан гаргах журам”-ыг хэрэгжүүлэх Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах дадлага сургуульд аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газраас ирүүлсэн албан тоотын дагуу Улиастай суманд үйл ажиллагаа явуулж байгаа  62 ААНБайгууллагад албан тоот хүргүүлж,  бэлтгэл ажлыг ханган оролцлоо.

 

2017 оны 3 сарын байдлаар Засаг даргын 174 захирамж гарснаас 3-р сард 71 захирамжийн биелэлтийг тооцон ажиллаж байна. Тухайлбал: хөрөнгө гаргах тухай, ажлын хэсэг байгуулах тухай, үнэлгээний хороо байгуулах тухай, төсөл сонгон шалгаруулах тухай, захирамж хүчингүй болгох тухай, ажлаас чөлөөлөх тухай, ажилд томилох тухай, газар эзэмших эрх сэргээх тухай, стандарт батлах тухай, “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” эвент арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай, хөтөлбөр батлах тухай гэх мэт захирамж гаргасан.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

 

2.1.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 104.6 хувийн биелэлттэй, 1 тэрбум 141.1 сая төгрөгийн орлого оруулж, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 57.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.2 хувь, ашигт малтмал ашигласны төлбөр 15.9 хувь, бусад нэр төрөл 22.8 хувийг тус тус эзэлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 2 сард гүйлгээнд 2 тэрбум 392.5 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 62.7 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 13.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 22.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оноос 7.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8 %, Хас банк 0.58-2.8%, Төрийн банк 1.39%, Капитал банк 2.0 % байна.

 

              Гурав. Хууль зүйнбодлогынхүрээнд:3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:“Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, “Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийн ажлын хэсгийг байгуулан, судалгааны материалуудад тулгуурлан дэд хөтөлбөрүүдийн төслийн анхны хэлэлцүүлгийг ажлын хэсгийн гишүүд, иргэний нийгмийн байгууллагууд, Улиастай сумын багийн дарга нар, иргэдийг оролцуулан иргэний танхимд зохион байгууллаа.

 

              Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажиллах орчин, техник хангамжийг сайжруулах зорилгоор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагтбэлэн бус торгуулийн машин,дагалдах хэрэгсэл, Шүүхийн шинжилгээний албанд микроскоф бүхий цахилгаан жин, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байрыг камержуулах нийт 13.900.000 төгрөгийн санхүүжилт хийсэн байна.

 

            Төрийн байгууллагуудын төрийн болон албаны нууцын жагсаалтын үлгэрчилсэн жагсаалт боловсруулах төслийн дагуу саналыг Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.

 

            3.2. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 27 гэмт хэрэг гарсаны 25.9 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 48.1 хувь нь бусдын өмчийн өмчлөлийн эсрэг гэмт хэрэг, бусад гэмт хэрэг 26.0 хувийг тус тус эзэлж байна.

 

Эхний 2 сард 1077 зөрчил илрүүлж, 101 хүн эрүүлжигдэн, 18 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 115, эрүүлжигдсэн хүн 3, баривчлагдсан хүн 12-оор тус тус өссөн байна.

 

            3.3. Архивын ажлын мэдээлэл:2 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичих, тоо бүртгэлийн програмд оруулах ажлын хүрээнд 3хн,154хуудас баримтаас 85 заалт,935 хүний  нэр,  газар зүйн нэр 10 шивж 3 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 2 хөмрөг, 3 данс, 62 хадгаламжийн нэгжийн 5928 хуудас баримтыг сканердаж, 3 хөмрөг 5 дансны 46 хадгаламжийн нэгж, 3046 хуудас баримтыг photoshop програмд засварлалаа.

 

4 хөмрөгийн 640 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.

 

Иргэн, байгууллагын 120 иргэний хүсэлтийг хүлээн авч 481 хадгаламжийн нэгжбаримт шүүж: Хуулбар 154, лавлагаа 66, , тодорхойлолт 55 олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

3.4. Онцгой байдал:Аймгийн Онцгой комиссын чиглэлээр онцгой комиссыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 1 удаа хуралдууллаа.

 

Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн иргэн Ц.Сувд-Эрдэнэ/5 настай, эмэгтэй/ 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр цахилгаан мененгитөвчний шинж тэмдэг илэрснийг 18-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын лабораторид шинжлэхэд “Менингококкт”өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож 03 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Онцгой комисс хуралдаж тус суманд хорио цээрийн дэглэм тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, өвчний голомтонд байгаа иргэдийг яаралтай вакцинжуулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх, Мөн тус айлын ойр орчимд байсан 17 айлын 37 хүнд /15 хүүхэд, 22 том хүн/ өдөр бүр үзлэг тандалт хийж дархлаажуулалтын вакцин хийхийг аймгийн эрүүл мэндийн газарт үүрэг болгож ажилласан.

 

Онцгой комиссын хурлын шийдвэрээр Сумын Засаг даргын А/52 тоот захирамжаар 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 29-нийг дуустал 10 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоож олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон.

 

Сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх чиглэлээр тайлант хугацаанд сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын 1 Захирамж гарган хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын 2017 оны А\74 дүгээр Захирамжаар Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах “Байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 20 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан Аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр 2017-2020 онд зохион байгуулах ажлын ерөнхий төлөвлөгөө, 2017 онд хийх жилийн ажлын төлөвлөгөөг 4 бүлэг 32 зүйл заалттайгаар төлөвлөн холбогдох алба мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагуудаас санал авч хэлэлцүүлэн Засаг даргаар батлуулан зөвлөлийг 2 удаа хуралдуулан холбогдох шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын 2017 оны "Бог малын мялзан, цэцэг, өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай" А/26 дугаар Захирамжаар ажлынхэсэг байгуулан Мал амьтаны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 3 бүлэг 33 зүйл заалт бүхий төлөвлөгөө боловсруулан төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

 

Манай аймаг нь Улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчин бүртгэгдээгүй эрүүл бүсэд хамаарч байгаа учраас Онцгой байдлын газраас мал сүргээ гоц халдварт өвчний аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг аймаг, сум, багийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж хамтран ажиллахыг нийт ард иргэддээ уриалж “Уриалга” гаргаж 24 сум 115 багт хүргүүлэх ажлыг зохион байгуулж байна.

 

            Олон Улсын хүмүүнлэгийн тусламжийн талаар:"Өвөлжилт хүндэрч буй сум орон нутгийн малчин өрхийг дэмжих нь" төслийн хүрээнд 03 дугаар сарын 13-ны өдөр Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Онцгой байдлын газар, Японы Хүүхдийг ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр, хамтран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

 

            Энэхүү санамж бичгийн зорилго нь Японы Хүүхдийг ивээх Сангаас Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул сумдын хүнд нөхцөлд амьдарч буй малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахад оршино.

 

Дээрхи арга хэмжээний хүрээнд 03 дугаар сарын 15-17 ны өдрүүдэд зорилтот 8 сумын 672 малчин өрхөд 120 орчим мянган төгрөгийн малын тэжээлийн багц болон 180 гаруй мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, нийтдээ өрх тус бүрт 300 орчим мянган төгрөгийн тусламжийн багцыг тараахад Онцгой байдлын газраас 2 автомашин 4 албан хаагчийг томилон сумдад тараах ажлыг зохион байгуулсан.

 

Шар усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр:Ихэнх нутгаар дулаарч голын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, ус эргээсээ хальж эрэг орчмын газар усанд автаж болзошгүй үзэгдэл идэвхжиж байгаатай холбогдуулан Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Б.Амарсанаагаар ахлуулсан 4 албан хаагч Улиастай сумын “Чигэстэй” “Жинст” “Жаргалант” “Богдын гол” багийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдийн хамт нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, баг хорооны зүгээс үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвөлөгөө өгч дээрхи багуудын нутагт дэвсгэрийн үер усны жалга судаг, уулын ам, голын дагуу суурьшиж буусан өрхийн 280 ард иргэдэд аюулгүй газар нүүн шилжихийг анхааруулан заавар зөвлөмж өгч болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ бэлтгэн орон нутгийн 3 телевиз, 2 fm радио, Баруун бүсийн худалдааны төв, Улиастай захын узельээр 5 хоногийн хугацаатай зарлуулж ард иргэдэд хүргэлээ.

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл үйл ажиллагааг  бүтээлчээр хөтлөн явуулахад багш нар, сургалтын менежер, удирдлага, мэргэжилтнүүд хамтран ажиллаж, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх харилцан суралцах, хэлэлцүүлэг судалгаа хийх, шийдэл гаргах зэргээр чанарын шинэчлэлийн бодлого, сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг   үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “ хичээл, үйл ажиллагаа”-ны  зөвлөгөөнийг  6 бүсэд  29 сургуулийн багш 3154  багш, удирдах ажилтан, суралцагч, эцэг эх, төр захиргааны байгууллагын төлөөллийг   хамруулан зохион байгууллаа.

 

Төвийн бүсийн “Сайн хичээл – үйл ажиллагааны зөвлөгөөн”-ийг аймгийн БСГ-ын дарга ахлаж, БСГ-ын мэргэжилтэн  10 хүний бүрэлдэхүүнтэй баг, ЧЭЛС-ийн  захирал сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан болон хичээл үйл ажиллагаа зохион байгуулагч багш , мэргэжлийн ажиглагч, зөвлөн туслагч багш  23 хүний бүрэлдэхүүнтэй баг,  III сургуулийн захирал сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан болон хичээл үйл ажиллагаа зохион байгуулагч багш, мэргэжлийн ажиглагч багш 18 хүний бүрэлдэхүүнтэй баг,IV сургуулийн захирал сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан болон хичээл үйл ажиллагаа зохион байгуулагч багш, мэргэжлийн ажиглагч багш  18 хүний бүрэлдэхүүнтэй баг, Дэвшил сургуулийн захирал сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан болон хичээл үйл ажиллагаа зохион байгуулагч багш, мэргэжлийн ажиглагч багш 21 хүний бүрэлдэхүүнтэй баг, ЖЦС сургуулийн захирал сургалтын менежерүүд болон  хичээл үйл ажиллагаа зохион байгуулагч багш, мэргэжлийн ажиглагч багш, үйлчилгээний ажилчид нийт 90 хүний бүрэлдэхүүнтэй багзохион байгуулсан бөгөөд  давхардсан тоогоор 449 багш ажилтан,  1021 сурагч хамрагдлаа. Энэ зөвлөгөөнд бага боловсролын 4 багцын 20 судлагдахуун, тэргүүн туршлагын 5 илтгэл,  суурь  боловсролын 4 багцын 20 судлагдахуун, тэргүүн туршлагын 12 илтгэлийг зохион байгуулах баг хэлэлцлээ.

 

Цагаанхайрхан сумын сургууль дээр Урд бүсийн, Ургамал сумын ЕБ-н сургуульдээр Говийн бүсийн, Нөмрөг сумын бүрэн дунд сургууль дээрБаруун хойд бүсийн, Баянтэс сумын бүрэн дунд сургууль дээр Хойд бүсийн, Тосонцэнгэл сумын ЕБ-ын II сургууль дээр Зүүн бүсийн, “сайн хичээл үйл ажиллагааны” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

 

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:2017оны 3 сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээнд 193 эх амаржиж, 195 хүүхэд амьд төрж, 55 хүн нас барж, нэг хүртэлх насны хүүхэд 4 эндэж, нийт 106 халдварт өвчин бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төрсөн эх 44-өөр, нас баралт 6-аар буурч, халдварт өвчин 45-аар, халдварт бус өвчлөлийн тоо 4986-аар нэмэгдсэн байна. Эхний 2 сард 3.0 мянган өвчтөнийг 24.5 мянган ор хоногоор хэвтүүлэн эмчилж, 56.0 мянган хүнд амбулатороор үйлчилж, 218 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан байна..

 

Аймгийн ИТХ-аар “Эрүүлмэнд-Эрсшинэчлэл”, “Нөхөнүржихүйнэрүүлмэнд”дэдхөтөлбөрийнхэрэгжилтийнтайлангхэлэлцүүлж“Эрүүлмэндийнтогтолцоогбэхжүүлэхдэд хөтөлбөр 2017-2021” хөтөлбөрийг батлууллаа.

 

Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багт Менингококкт халдварын 1 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газрын даргын 1/213 дугаар албан бичгийн дагуу сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, харьяа нутаг дэвсгэрийн цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүдийн дунд хамар залгиурын үрэвсэлт өвчнийгайрхан сумын Цэцэрлэг балж, эрүүлжүүлэх үйл ажиллагааг шатлал бүрт зохион байгуулж байна.

 

Менингококкт халдварын голомтод ажиллаж, хавьтлын хими сэргийлэлт, халдваргүйтгэл хийсэн. Үүнд:

 

  • 18-с дээш насны 42, 18-с доош насны 48 хавьтал байсан.
  • Үзлэгээр гүйлсэн булчирхайн идээт үрэвсэлтэй 4 /0-15 нас 2, 16 дээш 2/, томролттой 12/0-15 нас 8, 16 дээш 4/, улайлттай 2 /13-нас, 25-нас/ тохиолдол илэрч, 72 хүнээс хамар хоолойн үрэвсэл илрээгүй.
  • Хамрын арчдас 27, хамар залгиурын 63 арчдас авч, шинжилгээнд хамруулсан.
  • 18-с дээш насны 26 хүнд ципрофлоксацин 500 мг-аар нэг удаа, 18-с доош насны 29 хүүхдэд ампициллин 40 мг/кг 12 цагийн зайтай 4 хоног 2 удаа, 2 настай 1 хүүхдэд эритромицин 30 мг/кг хоногт 12 цагийн зайтай 2 удаа уулгаж нийт 56 хүнд хими сэргийлэлт хийсэн.
  • 18-с доош насны 48 хүүхдээс сургуулийн 35, гэртээ байнгын байдаг 13 хүүхэд байна. Сургуулийн насны 35 хүүхдийн 28 хүүхэд аймгийн ЕБС-д, 6 хүүхэд Цагаанхайрхан сумын ЕБС-д, 1 хүүхэд Говь-Алтай аймгийн ЕБС-д суралцдаг.
  • 16 өрхөд 0.1%-ийн жавелионы уусмалаар халдваргүйтгэл хийсэн.

Менингококкт  халдварын сэжигтэй  1 тохиолдол  бүртгэгдсэнтэйхолбоотой ойрын өндөр эрсдэлтэй хавьтлууд болон голомтонд ажилласан  эмч, эмнэлгийн  бусад ажилчдад менингококкт халдварын эсрэг 40 хүн тун вакцинаар дархлаажуулалт хийлээ.

 

Аймгийн хэмжээнд “Шилдэг ариун цэврийн байгууламж” болзолт уралдаан зарлах тухай ажлын удирдамж боловсруулан албан байгууллагуудад хүргүүллээ.

 

Эх хүүхдийнсувилахуйнтусламжүйлчилгээгсайжруулъяаяныхүрээнд“Нярайхүүхдэдгэрээрсувилахуйн  тусламж үйлчилгээ”, “Хүүхдэд гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”, “Жирэмсэн эх, төрсөн нярайд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ”-ний жагсаалтыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүллээ.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 2 сард 9.9 мянган хүнд 5.8 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 6.2 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний 2 сард 10486 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8486 буюу 80.9 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2000 иргэн буюу 19.1 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

Халамж үйлчилгээний сангаас эхний 2 сард 16.2 мянган хүнд 1694.6 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үзүүллээ.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Эхний 2 сард 1118 хүн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 14.6 хувь буюу 163 хүнээр өсч, 45 хүн хөдөлмөрийн хэлтсээр зуучлуулан ажилд орсон байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:2017 оны 3-р сарын 1-ний байдлаар аймгийн хэмжээгээр 8.3 мянган мал хорогдоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.7 дахин буюу 39.5 мянган толгойгоор буурсан байна. Нийт хорогдолд хээлтэгчийн хорогдол 6.0 хувь, бог малын хорогдол 89.2 хувь, бод малын хорогдол 10.8 хувийг тус тус эзэлж байна.

 

Аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргатай байгуулсан үр дүнгийн гэрээнд 22,5 мянган хээлтүүлэгчийг ангилалт, үзлэгт хамруулах, 4,1 мянган хээлтүүлэгч сонгон тавих, малчид, мал бүхий иргэд 21,1 мянган тонн хадлан, 283,5 тонн тэжээл, сум бүр 100 тонн өвс, 30 тэжээлээр тус тус  аюулгүйн нөөц бүрдүүлэх зэрэг  2017 онд  гүйцэтгэх ажил үйлчилгээг тусган ажиллаж байна.

 

Монгол мал хөтөлбөрийн  2 дахьшатныаргахэмжээг 2017-2021  онуудадзохионбайгуулах, аймгийнЗасагдаргынүйлажиллагааныхөтөлбөрт“малыгэрүүлжүүлэх, чанарашигшимийгнэмэгдүүлэххөтөлбөрхэрэгжүүлэхээр тусгасны дагуу“Аймгийн малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрүүлжүүлэх” дэд хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрөөсмалчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөр хэрэгжүүлэхээр заасны дагуу “Сайн малчин” дэд хөтөлбөрийн төслийг тус тус боловсруулан иргэний нээлттэй танхимаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

 

Газар тариалангийн үйлдвэрлэлд агротехнологийн горимыг чанд мөрдүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх замаар хүн амыг эрүүл, цэвэр экологийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор энэ онд аймгийн хэмжээнд төмс 245 га, хүнсний ногоо 121 га, үр тариа 1100 га, малын тэжээлийн ургамал 800 га-д тариалж төмс 2695 тн, хүнсний ногоо 1512.5, улаан буудай 1430 тн, ногоон тэжээл 1600 тн-ыг тус тус хураан авч хүн амын хэрэгцээт төмсний 77 хувь, хүнсний ногооны 32 хувийн орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Аймгийн “Газар тариалан эрхлэгчид”-ийн зөвлөгөөнийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн ОУБ-ын Завхан, Завханхангай орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газартай хамтран зохион байгуулж дээрх арга хэмжээнд сумдын МЭҮТасгийн БГТХЖДҮҮХариуцсан мэргэжилтэн, өрхийн тариалан эрхэлж байгаа аж ахуй нэгж, иргэн зэрэг 80 хүнийг хамруулж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллаа.

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А-105 дугаар тушаалаар батлагдсан “Ургамал, түүний  гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журам”–ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа ногоочдыг бүртгэж тамгалуулах ажлыг эхлүүлээд байна.

 

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчид”-н   зөвлөгөөн зохион байгуулж,зөвлөгөөнийг ХХААГ,Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан ОНХХ, Дэлхийн Зөн ОУБ-ын Завхан Хангай ОНХХ-ийн  газрууд хамтран Улиастай суманд  зохион байгуулж, зөвлөгөөнд  23  сумын  80 төлөөлөгчийг хамруулж, “Органик  хүнсний тухай хууль” хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн  талаарх мэдээллээр бүрэн ханган, цаашид хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Халдварт өвчнөөсурьдчилансэргийлэхаргахэмжээнд 6 нэртөрлийн 100 сая төгрөгийн вакцин, шингэлэгчийг хүлээн авч 24 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн нарт баримт үйлдэн хүлээлгэн өгч байна.

 

Ариун цэврийн тасаг:14720кг мах, махан бүтээгдэхүүн, 125 ш хонь, ямааны арьс, 54 толгой мал амьтанд гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээ бичиж олгосон байна. Улиастай, Цагаанхайрхан сумдаас ирүүлсэнмахны 2 дээжид чанарын болон мэдрэхүйн эрхтний шинжилгээг хийхээс гадна УМЭАЦТЛ-д хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн лабораторид онош тодруулахаар дээж хүргүүллээ.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:Улиастай суманд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Аймгийн хог хаягдлын менежментийг сайжруулах дэд хөтөлбөр”-ийн төслийг хэлэлцүүлж, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн 30 гаруй төлөөлөл оролцсон. Цаашид хөтөлбөрийн төслийг сайжруулах, аймгийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсэг байгуулан, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байна.

 

                  Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойжуулалт, ойн зурвас байгуулах, ойн хортон шавжийн судалгаа, тэмцэл явуулах, Эрдэнэхайрхан сумын ундны усны эх үүсвэрийг хамгаалах, жишиг эх үүсвэр болгож, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын гүйцэтгэгч шалгаруулах тендрийг зарлан ажиллаж байна.

 

                  Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн МОН 16/31 төсөлтэй хамтран байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, нөхөрлөл, эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд нийт 50 гаруй хүнийг Ногоон байгууламжид мод тарих арга, аргачлалын талаар сургалт зохион байгуулсан.

 

                              Байгаль орчны хяналтын улсын байцаагч, сумдын хэсгийн төлөөлөгч нарт “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх бодлого шийдвэрүүд” сэдвээр сургалт зохион байгуулсан.

 

                  Хог хаягдлын нэр төрөл, үүсгэлтийн тоо хэмжээг тогтоох өвлийн тооллого явагдаж байна.

 

                        Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн, Түдэвтэй сумдад биотехникийн арга хэмжээ авч 4тн хужир, 270 боодол өвс тавьж өгсөн.

 

            2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан ITM олон улсын аялал жуулчлалын үзэгслэнд Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Музьей, Хөгжимт жүжгийн театр, аймгийн Аялал жуулчлалын холбоод хамтран аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж оролцон ITM-2018 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах түнш аймгаар шалгарсан.

 

            6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхний 2 сарын байдлаар оны үнээр 2783.2 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 3.6 хувиар буюу 95.6 сая төгрөгөөр өссөн байна. Нийт үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 50 хувийг, хүнсний үйлдвэрлэл 25.0 хувь, хувцас үйлдвэрлэл 23.7 хувь, эсгий , эсгий эдлэл үйлдвэрлэл 0.1 хувь ,модон эдлэл үйлдвэрлэл 0.8 хувь, бусад үйлдвэрлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний ерөнхий индекс 2-р сард 106.9 хувь болж өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар өссөн байна.

 

2017 оны 2-р сарын 22-ны байдлаар баруун бүсийн аймгуудад 1л А-80 бензин 1550-1710, А-92 бензин 1700-1810, Дизелийн түлш 1650-1890, Улаанбаатар А-80 бензин 1480, А-92 бензин 1630 Дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

6.3. Дэд бүтцийн чиглэлээр:

 

Барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 45 ААНБ-уудаас инженер техникийн ажилчдын судалгааг авч БХТ-ын цахим бүртгэлд бүртгүүлж,  Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 105 дугаар тушаалаар батлагдсан маягтын дагуу мэдээ тайланг шинэ программд шивэлт хийж оруулахад заавар зөвөлгөө өгч  2017.01 сарын 20-ны дотор мэдээ тайланг Барилгын хөгжлийн төвдгаргаж өгсөн.

 

Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хийгдсэн аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэл сумын Эрүүл мэндийн төвийн Цусны салбар төвийн засварын ажилд хяналт хийж 2017.01.10-нд улсын комиссыг зохион байгуулан ашиглалтанд оруулан хяналтын тайланг фото зургаар баталгаажуулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Тосонцэнгэл суманд ахуйн болон авто машин хийгээр цэнэглэх станцын барилга байгууламж баригдаж дуусан 2017.01.24-нд улсын комисс зохион байгуулж ажиллуулан байнгын ашиглалтанд орууллаа.

 

Улиастай сумын Политехник коллежийн гадна бохир усны шугаманд эвдрэл гарсныг ашиглагч байгууллагын хүсэлтийн дагуу гүйцэтгэгч компанид албан тоотоор шаардлага хүргүүлэн худгийг засварлуулах арга хэмжээ авсан.

 

Улиастай сумын Жинст багт “Монгол дайвин” ХХК-ны хөрөнгө оруулалтаар баригдсан “Атмор-24” төслийн орон сууцны барилгад техникийн хяналтыг үе шат бүрд хийж ашиглалтанд оруулах бэлтгэл ажлыг хангуулан 2017.02.09-нд улсын комисс ажиллуулан ашиглалтанд оруулсан. Оршин суугчдаас ирсэн санал хүсэлтийн дагуу 29 айлын метр квадратыг шинэчлэн тогтоох ажлыг ГХБХБГ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж гүйцэтгэсэн.

 

Барилга угсралт, материал үйлдвэрлэгчдийн 2016 оны жилийн эцсийн тайланг нэгтгэж Барилга хот байгуулалтын яам, аймгийн ХОХБТХ-д хүргүүлсэн.

 

Алдархаан сумын төвийн нэгдсэн дулаан, цэвэр усны шугам, нам даралтын халаалтын зуухны угсралтын ажлыг “Ган” ХХК өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн ашиглалтанд оруулсан. Мөн Улиастай сумын Жинст багт гэрлэн дохио суурилуулах ажлын туршилтын хугацаа дуусч 2017.01.16-нд улсын комисс ажиллуулсан ба Аймгийн Ардчилсан намын байрны барилгын засварын ажлыг “Бэрсүм” ХХК гүйцэтгэн 2017.02.01-нд ашиглалтанд орууллаа.

 

Аймгийн Онцгой байдлын газрын нам даралтын халаалтын зуухны барилга, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг “Жавхланттур” ХХК хийж гүйцэтгэн 3 сарын  хугацаанд туршилтаар ажиллуулан 2017.03.06-нд улсын комиссыг зохион байгуулж ажиллуулсан.

 

ГХБХБГ-ын даргын ГЗБГЗЗГ, Аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээг үндэслэн 2017 оны үр дүнгийн гэрээг мэргэжилтэн бүр шинэчлэн боловсруулж ГХБХБГ-ын даргатай гэрээ байгуулан ажиллаж байна. Улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрийн  хөрөнгө оруулалтаар 2017 онд хийгдэх барилга угсралт, их засварын ажилд техникийн хяналт хийх ажлын төлөвлөгөө гарган батлуулсан.

 

ГОУХАН-ийн “Барилгын дулаан алдагдлыг бууруулах төсөл”, Орон нутгийн хөгжлийн сан, Аймаг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Идэр сумын 50 хүүхдийн дотуур байрны барилгын их засвар, Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн барилгын их засварын ажлын зураг төсвийн ажил хийгдэж гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлагдаад байна. Салбарын яамны хөрөнгө оруулалтаар хийгдэх Аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажлын тооцоог гарган зураг төсвийг “Есөн харш” ХХК-д захиалан хийлгүүллээ.

 

Барилгын удирдах ажилтны зөвөлгөөнийг угтаж барилга угсралт, материал үйлдвэрлэл, зурагт төсвийн байгууллагуудыг оролцуулж гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж явууллаа.

 

ГАЗРЫН ХАРИЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Нийт  166 удаагийн геодезийн хэмжилт хийснээс иргэний хүсэлтээр нэгж талбарын хуваалт 1, дахин тодруулалт 5, эзэмшил газарт гэрчилгээ олгох хэмжээг тогтоох 8, шинэ төлөвлөлтийн 150 хэмжилт хийж, 45 иргэнд газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа, 156 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээллээр үйлчлэн ажиллаа.

Аймгийн ИТХ-ын 2017 оны 01 сарын 07-ны 02 тоот тогтоолоор иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг батлуулж, аймгийн Засаг даргын газар олголттой холбоотой нийт 23 захирамж гарсанаас газар өмчлөлийн 12, газар эзэмшлийн 11 захирамж гарсан байна.Ингэхдээ тухайн шатны ИТХ-аар батласан газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөрдөн газар олголтын ажлыг хуулийн хүрээнд хийж хэрэгжүүлэн 2017 оны эхний улиралын байдлаар аймгийн хэмжээнд 167 иргэнд 21,53 га эзэмшиж буй хашааны газрыг  өмчлүүлж,  Улиастай сумын хэмжээнд шинээр 2 иргэн, 3 ААН-д 2.28 га газрыг эзэмшүүлсэн байна.

 

Газар зохион байгуулалтыг сайжруулах, газар хамгаалах арга хэмжээний хүрээнд орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагааг хангаж, тодорхой хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэн ажилласаны үр дүнд аймгийн ГЗБЕТ-г хийлгэх ажлыг эхлүүлж, холбогдох ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын орлогчоор батлуулсан Аймгийн бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг хуралдуулж, 2017 онд бэлчээрийн газар зохион байгуулалтыг сайжруулахаар хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

Долоо. Сум, орон нутгийн талаар:

 

Улиастай сум:Хүн ам өрхийн мэдээллийн сангийн программд алдааг тухай бүрд нь засварлан өрх, иргэний шилжилт хөдөлгөөний тулгалтыг хийж 2017 оны 1-р улирлын байдлаар шинээр төрсөн хүүхэд 68, баг хоорондын шилжилт 121, аймаг нийслэлээс шилжин явсан иргэн 83, сумдад шилжин явсан иргэн 251, сумдаас шилжиж ирсэн 113, нас барсан иргэн 22 байна. Багуудад иргэдийн хаягжилтийн байдалд хяналт тавьж, хаягийн бүртгэлийг шинэчлэх ажил хийгдэж байна.

 

            Нийгмийн халамжийн чиглэлээр хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, бүтэн өнчин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд,  өрх толгойлсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн судалгааг  шинэчлэн, 0-2 насны 1048 хүүхдийн эрсдэлт байдлын судалгааг гарган Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газарт хүргүүллээ. Сумын хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдааныг хийж үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталууллаа.

 

            Сумын хэмжээнд байгаа газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч иргэн ААНБ-уудын судалгааг гарган аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүргүүлж, 2016, 2017 оны иргэн ААНБ-ын захирамжийн мэдээллийг улсын бүртгэлийн дэвтэрт хөтөлж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хүргүүллээ.

 

2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэмжилтийг хийж төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж сумын Засаг даргын зөвлөл, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн  сумын ИТХ-ын ээлжит бус 3-р хуралдаанаар баталууллаа. Газар эзэмших, ашиглах, өмчлөхөөр иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг шийдвэрлэн хариу мэдэгдэж байна.

 

            2017 онд хийгдэх Мал эмнэлэг үйлчилгээний вакцинжуулалт, тарилга туулгалтны гэрээг аймгийн ХАА-н газар, МЭҮНэгжүүдтэй гурвалсан гэрээг байгуулан хийх ажлаа баталгаажууллаа. Аймгийн Онцгой байдлын газраас хувиарласан 50 хувийн хямдралтай хивгийг багийн малчин, мал бүхий иргэдэд худалдан борлуулах ажил 50 хувьтай хийгдэж байна.

 

            Цэвэр хот Улиастай аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөөг гарган батлуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна. Өлзийт багийн 21-р зуун жишиг хороололд 04 кв-ын агаарын цахилгаан дамжуулах шугам татуулах ажлын техникийн нөхцлийг гаргуулан аймгийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлуулах захиалга өгөхөөр бэлтгэж байна.

           

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2017-03-31 18:08:36