Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 1 удаа хийж “Төрийн шагналд уламжлах тухай, “Сайн эмч хөтөлбөр батлах тухай”, “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг дэмжих тухай”, “Алдарт эх” одонгоор шагнуулахаар уламжлах тухай, “Сумын түүхт ойн баярыг тэмдэглэх өдрийг тогтоох тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж 5 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлын албанаас 2017 оны Iулиралд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан мэдээллийг хурлын Төлөөлөгч нарт хүргүүлж тэднийг мэдээллээр хангаж, цахим хуудсандаа байршуулан Шинэ Завхан телевизээр олон нийтэд хүргэн ажиллаа.

 

Иргэний танхимд зохион байгуулагдаж буй шат шатны хэлэлцүүлэг, Хурлын байгууллагын үйл ажиллагааны талаарх цаг үеийн мэдээ мэдээллийг цахим хуудас болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэж ажилласан.

 

Монголын Нутгийн Удирдлагын Холбооноос зохион байгуулсан сургалтанд  сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарыг хамрууж мэдлэг боловсролыг дээшлүүлсэн.

 

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд зарлагдаж буй тэтгэлэгт хөтөлбөрт сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас саналыг нь авч уламжлах ажлыг зохион байгуулсан.

 

            Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2017 оны I дүгээр улирлын тайланг бичиж Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд хүргүүлсэн.

 

 “Стандарттай Завхан хөтөлбөр”, “Сайн малчин хөтөлбөр”, “Аймгийн мал сүргийг эрүүлжүүлэх, чанар ашиг шимийг сайжруулах нь” хөтөлбөрүүдийн хэлэлцүүлгийг ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулж холбогдох байгууллагуудын мэргэжилтэн, ард иргэдийн төлөөллөөс гаргасан саналыг тусгах ажлыг зохион байгууллаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Дэлхийн банкны санхүүжилттэй Хөдөө Аж Ахуйн маркетинг төслийн хүрээнд Отгон, Яруу, Цэцэн-Уул сумдын 8 мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж, 3 сумдын мал эмнэлэг, үржлийн тасгийн эмч мэргэжилтнүүдэд 11 мотоциклыг иж бүрдлийн хамт олголоо.

 

Улиастай хотын Спорт цогцолборт МХБХ-ны “Идэрчүүдийн 15, 17 насны Улсын аварга шалгуурлах тэмцээний баруун бүсийн тэмцээн 2017 оны 04 сарын 20-22-ны өдрүүдэд Орон нутгийн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг Завхан аймагт зохион байгуулаад байна.

 

Тэмцээнд Завхан, Говь-Алтай, Увс, Ховд, Архангай, Баянхонгор аймгийн 200 гаруй тамирчид, багш дасгалжуулагчид оролцлоо.

 

Идэрчүүдийн 15 насанд I байрыг   Н.Болор дасгалжуулагчтай Ховд аймаг, II  байрыгД.Лхавга дасгалжуулагчтай Увс аймаг, III байр С.Гантөмөр дасгалжуулагчтай Завхан аймгийн баг тамирчид, 17 насанд  I  байрыг Б.Төгсбилэг дасгалжуулагчтай Говь-алтай аймаг,  II  байрыг Н.Болор дасгалжуулагчтай  Ховд аймаг, III байрыг  Б.Мөнхзул дасгалжуулагчтай Архангай аймгийн баг тамирчид тус тус эзэлж “ АВАРГЫН ЦОМ”-ЫГ 15 насанд Н.Болор дасгалжуулагчтай Ховд аймаг, 17 насанд Б.Төгсбилэг дасгалжуулагчтай Говь-алтай аймгийн баг  хүртсэн байна

 

НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Завхан аймагт “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хэрэгжих юм. Энэ хүрээнд орон нутаг дахь нөхцөл байдалтай танилцах, судалгаа хийх, Завхан аймгийн хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран тодорхойлох зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг манай аймагт ажиллалаа. Хөтөлбөр хэрэгжих 2017-2021 онд усан хангамжийн ариун цэвэр, хоол тэжээлийн байдлыг сайжруулах,  боловсролын чанарыг дээшлүүлэх, бага насны хүүхдийн хөгжилд анхаарч ажиллах, хүүхдийн хамгаалах, хамгаалуулах эрхийг хангахын төлөө ажиллах юм. Ажлын хэсгийнхэн аймгийн удирдлагууд болон зорилтот салбарынхаа удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгуулснаас гадна санхүүгийн сургалт, хамтран ажиллах байгууллагуудын санхүүгийн чадавхийн үнэлгээ хийх зэрэг ажлыг зохион байгууллаа. Мөн Нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцсан юм.

 

Завхан аймаг ирэх жилүүдэд хэрэглэгч бус үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд хонины ноосоороо баялаг бүтээхээр эхний ээлжинд Улаанбаатар хотод 3 эмэгтэйг эсгий урлалын мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтанд хамруулсан бол энэ удаад 24 сумын бүсгүйчүүдийн төлөөлөл болох 29 хүнд сургалт зохион байгууллаа. Сургалтыг урилгаар “Цагаан солонго” ХХК-ийн захирал, сургагч багш О.Эрдэнэчимэг Улаанбаатар хотоос ирж явууллаа. Сум сумаа төлөөлж ирсэн бүсгүйчүүд сургалтын 10 хоногийн хугацаанд ширмэл ширдэг, аравч, олбог гээд хүн бүр 5-6 нэр төрлийн бүтээгдэхүүн хийх технологийг сурч, бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд танилцууллаа.

 

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ээлжит хуралдааныг зохион байгуулж, 6 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

 

Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

 

Энэхүү сонгон шалгаруулалтаар аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын даргын, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын, Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын, Орон нутгийн өмчийн газрын даргын, Санхүүгийн хяналт- Аудитын албаны даргын, аймгийн ИТХ-ын Орон нутгийн бодлого, зохицуулалтын хэлтсийн даргын, Ургамал, Улиастай, 3авханмандал, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Яруу сумдын Засаг даргын Тамгын газрын даргын, Тэлмэн, Их-уул, Отгон, Идэр сумдын ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан.

 

Нийт зарлагдсан 16 сул ажлын байранд 31 иргэн бүртгүүлж,  15 ажлын байранд 22 иргэн тэнцэж, 1 ажлын байранд иргэн тэнцээгүй бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцсон 8 иргэн сорилын шалгалтандаа тэнцээгүй болно.

 

Энэхүү сонгон шалгаруулалтаар Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны 15 сул ажлын байр нөхөгдөж байна.

 

2017 оны 4 сарын байдлаар Засаг даргын 225 захирамж гарснаас 51 захирамжийн биелэлтийг тооцон ажиллаж байна. Тухайлбал: хөрөнгө гаргах тухай, ажлын хэсэг байгуулах тухай, үнэлгээний хороо байгуулах тухай, захирамж хүчингүй болгох тухай, ажлаас чөлөөлөх тухай, ажилд томилох тухай, газар эзэмших эрх сэргээх тухай, стандарт батлах тухай гэх мэт захирамж гаргасан.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд: 

 

2.1.Төсвийн орлого: Аймгийн хэмжээгээр 2017 оны 1 дүгээр улирлд төсөвлөгдсөнөөр 18 тэрбум 006.2 сая төгрөг, зарлага 14 тэрбум 397.6 сая төгрөгт хүрсэн байна.

НЭГДСЭН ТӨСВИЙН ЗАРЛАГА

 

 

 

 

 

 

 

 

 

 

/сая.төг/

 

 

Д/Д

Төсвийн зарцуулалтаар

 

 

2017 оны I улирал

 

 

Зарлагын

 

 

 

 

 

 

 

 

 

хувийн жин

 

 

 

 

Төлөвлөгөө

 

Гүйцэтгэл

 

Хувь

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1

Орон нутаг

6466.8

 

 

4597.4

 

71.1

31.9

 

 

2

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд

7602.2

 

 

6975

 

91.7

48.4

 

 

3

Барилга хот байгуулалтын сайд

55.9

 

 

54.4

 

97.3

0.4

 

 

4

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын

2653.2

 

 

1634.2

 

61.6

11.4

 

 

сайд

 

 

 

 

 

5

Эрүүл мэнд, спортын сайд

1228.1

 

 

1136.6

 

92.5

7.9

 

 

 

ДҮН

18006.2

 

 

14397.6

 

80.0

100.0

 

                         

 

Татвар төлөлтийн байдал: Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 102.7 хувийн биелэлттэй, 1 тэр бум 993.3 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 55.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.3 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 17.7 хувь, бусад нэр төрөл 22.2 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 75.9 хувь буюу 1 тэрбум 513.3 сая төгрөгийг орон нутгийн орлого, 24.1 хувь буюу 480.0 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 1 дүгээр улиралд гүйлгээнд 216.3 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 65.9 мянган иргэний 60.4 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 10.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 30.9 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.8 хувь буюу 1.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.6%, Хас банк 0.58-2.8%, Төрийн банк 1.4%, Капитал банк 2.1% байна.

 

            Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

            3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа: Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ардчиллын сангийн санхүүжилттэйгээр “Цахим засаглалаар дамжуулан хууль боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь төсөл”-ийн Завхан аймаг дахь багтай хамтран ажиллаж Улиастай сумын 6 багийн иргэдэд 2017 онд УИХ-аас шинээр батлагдсан Цагдаагийн албаны тухай, Монгол улсын Хилийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Дотоодын цэргийн тухай, Арбитрын тухай хуулиудыг танилцуулж, гарын авлага материалаар ханган ажиллаа.

 

Сумдын үйл ажиллагаанд хийгдэх хяналт шинжилгээ, үнэлгээний удирдамжийн дагуу бүх сумдын төрийн байгууллагын даргын тушаалын хууль зүйн үндэслэл, эрх зүйн сургалт сурталчилгааны төлөвлөгөө түүний хэрэгжилт, архив албан хэрэг, хөтлөлтөнд хяналт шинжилгээ нийж зөвлөн тусалж Хууль зүйн үндэслэл, архив албан хэрэг хөтлөлтийн стандарт сэдвээр сургалтыг зохион байгууллаа..

 

            3.2. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 54 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 27.7 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 38.9 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 5-аар буурсан байна..

 

Эхний 1 дүгээр улирлд гэмт хэргийн улмаас 9 хүн нас барж, 17 хүн гэмтэж 79.6 сая төгрөгийн хохирол учирсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр 1857 зөрчил илрүүлж, 177 хүн эрүүлжигдэн, 37 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 387, эрүүлжигдсэн хүн 45, баривчлагдсан хүн 22-оор тус тус өссөн байна.

 

            3.3. Архивын ажлын мэдээлэл: 2 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичих, тоо бүртгэлийн програмд оруулах ажлын хүрээнд 47хн,1784 хуудас баримтаас 1604 заалт, 7849 хүний  нэр,  газар зүйн нэр 138,байгууллагын нэр 15 шивж 47 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 5 хөмрөг, 6 данс, 132 хадгаламжийн нэгжийн 9412 хуудас баримтыг сканердаж, 5 хөмрөг 5 дансны 80 хадгаламжийн нэгж, 6091 хуудас баримтыг photoshop програмд засварлаж ашиглалтын хувь үүсгэсэн.

 

3 хөмрөгийн 79 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.

 

Иргэн, байгууллагын 135 иргэний хүсэлтийг хүлээн авч  хуулбар 201, цалингийн тодорхойлолт 33, лавлагаа 25, тодорхойлолт 14  олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

23 сумын Засаг даргын Тамгын газар, 92 байгууллагын албан бичгийн стандартын хэрэгжилт, албан   хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт, Архивын тухай хууль, зааврын хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөөгч, төрийн алба хаагчдад сургалт хийлээ.

 

Баруун бүсийн “Архивч-2017” ажил мэргэжил, урлаг спортын тэмцээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй  баг бэлтгэн оролцож, ажил мэргэжлийн  уралдаанд тэргүүн байрт шалгарч, урлаг спортын тэмцээнд амжилттай сайн оролцож багийн дүнгээр дэд байр эзэлж, 2 дугаар шатны тэмцээнд ажил мэргэжил, сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрхтэй боллоо.

 

3.4. Онцгой байдал:Сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадвахыг дээшлүүлэх чиглэлээр:Тайлант хугацаанд сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын 2 Албан даалгавар гарган хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна:

 

              Тухайлбал: “Болзошгүй шар усны үерээс урьдчилан сэргийлэх тухай” 11 заалт бүхий аймгийн Засаг даргын 04 дүгээр албан даалгавар

 

              Улсын Онцгой комиссын 01 дүгээр Албан даалгаварыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын 05 дугаар “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 35 заалт, бүхий албан даалгаваруудын төслүүдийг тус тус боловсруулан батлуулж холбогдох сумд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.          

 

Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөр” “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөр, Шадар сайдын 2016 оны 50 дугаар, 2013 оны 07 дугаар тушаал, ОБЕГ-н даргын 2013 оны 865 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээндДэлхийн Зөн Монгол ОУБ-ын хамтран гаргасан удирдамжийн дагуу 2017 оны 04 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал, Сантмаргаз, Цэцэн-уул, Сонгино, Нөмрөг  сумдад гамшгаас урьдчилан сэргийлэх “Анхаар” аппликешнийг хэрхэн ашиглах, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого хөтөлбөр” “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийг сурталчилан таниулах зорилгоор сумдын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн нийт 750 хүнийг хамруулан сургалтыг зохион байгуулж дээрхи сумдын Гал түймэр унтраах багаж зэвсэглэмжүүдийг үзэж шалган Засаг даргын захирамжаар суманд 8 суманд "Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэг"-ийг байгуулж томилгоожуулан ажилласан.

Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар илэрсэн зөрчил дутагдал: Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, аврах гарцуудыг хааж эд зүйлс хураасан, гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, гамшгаас хамгаалах эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгээгүй, ажилчидад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, авралтын зам гарцын схем зураг, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, санамжийгбайрлуулаагүй,аваарын гэрэлтүүлэг суурилуулаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөн зэрэг зөрчил дутагдалууд илэрлээ

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн 5-10 заалт бүхий  заавал биелүүлэх  албан шаардлага 8, мэдэгдэл 2 хүргүүлж  шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж ажиллаа.

Байцаагч нараас үйлдсэн эрх зүйн баримт бичиг:Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн Заавал биелүүлэх  албан шаардлага 8, Мэдэгдэл 2, Ажиллагаа зогсоох тогтоол 1, Гал түймэр гарсан акт 1, Зөрчлийн тэмдэглэл 4-ыг тус тус үйлдэж хүргүүлсэн.

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  бага, дунд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, суралцагчдын  авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор  ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд зохиогддогУлсын төрөлжсөн  олимпиадын II  давааг  2017 оны 03 дугаар сарын 29-өөс 04 дүгээр сарын 02 – ны  өдрүүдэд Улиастай сумын бүрэн дунд III сургууль дээр  БСУГ- ын 2017 оны 03 дугаар сарын 17- ний өдрийн а/29 тоот тушаалаар томилогдсон комисс зохион байгууллаа. Олимпиад 5 өдрийн турш БСШУСЯ- ны тогтоосон хуваарийн дагуу зохион байгуулагдав. Олимпиадад 30  сургуулийн 1552  багш, суралцагч 13  төрлийн олимпиадын   62 ангилалд оролцож дүнгээ гаргалаа. Оролцогчид   нийт 62 багц медаль буюу 186  медалийн төлөөөрсөлдсөнөөс  Улиасай сумын ЖЦС- 26 медаль, ЧЭЛС- 25  медаль, Дэвшил бүрэн дунд сургууль- 22 медаль, Тосонцэнгэл сумын 2 дугаар сургууль-21 медаль, Нөмрөг сумын бүрэн дунд сургууль -14 медаль авч бусад сургуулиудаас  медалийн тоогоороо тэргүүллээ.

 

2017 оны 04 дүгээр сарын 04- ний өдөр  Монфемент үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулагддаг “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форумд оролцлоо. 

 

 Охид эмэгтэйчүүд дуу хоолойгоо хүргэх,  тулгамдаж буй асуудалдаа дүн шинжилгээ хийх, шинэ мэдлэг мэдээлэл олж авах зорилгоор  зохион байгуулагдаж буй “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” форум нь “Хүн амаа өсгөх бодлого, амьдралын чанар агуулгын хүрээнд Улиастай сумын төрийн болон төрийн бус байгууллага,  оюутан, ажил хөдөлмөр эрхлээгүй  40 залуу эмэгтэйчүүдийн дунд зохион байгуулагдлаа.

 

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны 2017оны 03дугаар сарын 21-ний өдрийн 12/ 2051 тоотын дагуу “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийг хэргэжүүлэх ерөнхий боловсролын сургуулийн багш удирдан ажилтныг чадавхижуулах сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 01-03 өдрүүдэд Завхан,Хөвсгөл,Архангай аймгийн  15 сургуулийн захирал нийгмийн ажилтан байгалийн ухааны багш нарыг хамруулсан 150 хүний сургалтыг Улиастайд БСШУС-н  яамны суурь бүрэн дунд боловсролын газрын дарга С.Болормаа мэргэжилтэн Өлзийбаяр нар завхан аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/309 тоот тушаалаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ын дагуу сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэнд үнэлгээ хийх, суралцагчдын мэдлэг чавдарын түвшинг бодиттой тогтоож бага, суурь, бүрэн дунд боловсролын чанарын үнэлгээ хийх зорилгоор Улиастай сумын бүрэн дунд 3 дугаар сургууль, Дэвшил бүрэн дунд сургууль, Идэр сумын бүрэн дунд сургуулийн 5,9,12 дугаар ангийн суралцагчдаас 2017 оны 04 дүгээр сарын 17-20- ны өдрүүдэд 11 төрлийн  шалгалтыг Улиастайн Дэвшил, бүрэн дунд 3 дугаар сургуулийн   280  хүүхдээс  түүврийн аргаар авлаа. Шалгалтанд  түүврийн аргаар 3 сургууль хамрагдсан бөгөөд БСУГ- ын мэргэжилтнүүд шалгалтыг авлаа.

 

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:Аймгийн хэмжээнд эхний I улиралд 307 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 308 болж, өмнөх оноос амаржсан эх 63 (17%)-аар, амьд төрсөн хүүхэд 65 (17.4%)-аар буурсан байна. Харин 2017 оны 3 дугаар сард 114 эх амаржиж, 113 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 18 (18.8%)-аар, хүүхэд 15 (15.3%)-аар өсчээ.

 

Нялхсын эндэгдэл эхний I улиралд 6 болж, өмнөх оноос 3 (33.3%)-аар буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл I улиралд 19.5 болж, өмнөх оноос 4.6 пунктээр буурсан байна.Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин I улиралд 5.3 байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны I улиралд 158 болж, өмнөх оноос 32 (25.4%)-оор нэмэгдэхэд бусад халдварт өвчлөл 41 (57.7%)-ээр буурсан хэдий ч бэлгийн замаар дамжих халдварт өвчин 73-аар буюу 2.3 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

 

Энэ улиралд 4.7 мянган өвчтөнийг 35.7 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 88.0 мянган хүнд амбулатороор үйлчилж, 375 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

 

Эрүүл мэндийн салбарт хэрэгжих “ Сайн эмч” хөтөлбөрийг боловсруулан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулж хэрэгжилтийг хангаж эхлээд байна. Хөтөлбөрийн гол зорилго нь аймгийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай мэргэшсэн өндөр ур чадвар бүхий эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, төлөвшлийг дээшлүүлснээр иргэдэд хүргэж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оршиж байгаа бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн бүр давтан сургалтад хамрагдаж мэдлэг ур чадвар дээшилж мэргэжлийн болон эрдмийн зэрэг цолтой мэргэжилтний тоо 2 дахин нэмэгдэн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдснээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж тогтвортой нэмэгдэнэ.

 

Аймгийн Засаг даргын  2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө Хүүхэд залуучуудын хөгжлийн төлөөх 3 тулгуурт бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх,  урлаг  спортын төрлүүдийг түлхүү  хөгжүүлэх, өсвөрийн шигшээ баг тамирчдыг дэмжих,  амжилтыг ахиулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд  аймгийн эдийн засаг ,нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд хүүхэд залуучуудын  тэр дундаа их спортыг хөгжүүлэх арга хэмжээнүүдийг тусган  аймгийн хөл бөмбөгийн холбоонд уг хэмжээнд зориулан 4.4 сая төгрөгний дэмжлэгийг үзүүлсэн байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 3 сард 9.7 мянган хүнд 9.3 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 9.5 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний 3 сард 10498 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8486 буюу 80.8 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2012 иргэн буюу 19.2 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

 

Сангуудаар авч үзвэл: тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 24.2 хувиар, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөөг 33.0 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 4.5 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 19.1 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 3.3 хувиар тус тус давуулан биелүүлсэн байна.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого, төрлөөр, хувиар

Тэтгэвэрийн сангийн зарлага 8050.0 сая төгрөгт, Тэтгэмжийн сангийн зарлага 260.1 сая төгрөг, Эрүүл мэндийн сангийн зарлага 790.7 сая төгрөг, ҮОМШӨ-ний зарлага 10.7 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалийн сангаас зарцуулж 147.8 сая төгрөг нийт 9259.3 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг олгосон байна.

 

Халамжийн сангийн сангийн үйл ажиллагааны эхний 3 сарын мэдээгээр Халамжийн тэтгэвэр 1746 хүнд 563.0 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 3051 хүнд 384.2 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 7019 хүнд 1006.0 сая төгрөг, хүнс тэжээл хөтөлбөр 1867 хүнд 47.1 сая төгрөг, насны хишиг 2992 хүнд 253.2 сая төгрөг нийт 16675 хүнд 2253.5 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо 1131 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 137(13.8%)-оор өссөн байна. Аймгийн хэмжээнд 620 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 54.8 хувийг эзэлж байна.

 

2017 оны 3 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо өмнөх 4 жилийн дунджаас 120(12.0%)-иор өссөн байна.

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 17.0 хувь нь 15-24 нас, 34.6 хувь нь 25-34 нас, 23.3 хувь нь 35-44 нас, 20.6 хувь нь 45-54 нас, 3.6 хувь нь 55-59 нас, 0.9 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 1.1 хувь нь боловсролгүй, 3.4 хувь нь бага, 6.7 хувь нь суурь, 37.3 хувь нь бүрэн дунд, 5.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 5.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 40.7 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

 

            Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд: Аймгийн хэмжээнд 4 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 245.7 мянга (17.8%) нь төллөжээ. Гүүний 0.8 хувь, үнээний 5.2 хувь, ингэний 12.7 хувь, эм хонины 19.3 хувь, эм ямааны 18.9 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 8.2 пунктээр буурсан байна. Гарсан төлийн 98.4 хувь буюу 241.8 мянган төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеэс 71.7 мянган толгойгоор буурч, төл бойжилтын хувь 2.6 пунктээр өссөн байна.

 

Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн хяналт, шалгалтыг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай хамтран зохион байгуулж, тус сангийн 2014, 2015 онд хөнгөлөлттэй зээлд хамрагдсан нийт 20 аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаатай танилцаж ажиллаа.

Аймгийн үйлдвэржилтийн зураглал, төлөвлөлт мэдээллийг боловсруулах зорилгоор үйлдвэржилтийн судалгааг гаргаж Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүллээ. Уг судалгаанд боловсруулах чиглэлийн нийт 60 аж ахуйн нэгжийн мэдээллийг гаргасан.

 

Аймгийн ХААН банкны 24 сумдын эрхлэгч, эдийн засагч нарт ХХААГ-с зохион байгуулж буй ажил үйлчилгээ, хөтөлбөр болон ЗБДС-н үйл ажиллагаа, ЗБДС-тай хэрхэн хамтран ажиллах талаар онлайн сургалт хийсэн. 54 хүн хамрагдсан.

 

Дэлхийн банкны экспорт, импорт хариуцсан зөвлөх  Н.Майлс ХХААГ-н үйлдвэр худалдаа үйлчилгээний болон Завхан хүнс ХХК-н үйл ажиллагаатай танилцан зөвлөгөөөгч ажиллалаа.

Газар тариалангийн чиглэлээр

 

Улиастай сумын ЗДТГазартай хамтран 04 дүгээр сарын 07-ний өдөр “Эрүүл хүнс” аяны хүрээнд хашаандаа өрхийн тариалан эрхлэх сонирхолтой 40 гаруй иргэнд “ Төмс, хүнсний ногоо тариалах агротехологи” сэдвээр сургалт зохион байгууллаа.

 

Мөн Улаанбаатар хотод 04 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан “Тариаланчдын улсын зөвлөгөөн”-нд Улиастай, Тэс, Идэр сумдын тариаланчдын төлөөлөл нийт 5 хүнийг хамруулж мэдээллээр хангалаа.

 

Мах сүүний аяны төлөвлөгөөг батлуулж, Улиастай сумын сүү, цагаан идээ боловсруулах цехийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “МDM” ХХК-д сүүний нөөцийн судалгаа гаргаж хүргүүллээ.

 

Мал аж ахуйн чиглэлээр

 

Монгол мал хөтөлбөрийн  2 дахьшатныаргахэмжээг 2017-2021  онуудадзохионбайгуулжхэрэгжүүлэхзорилгоораймгийнЗасагдаргынүйлажиллагааныхөтөлбөрт“малыгэрүүлжүүлэхггааны  чиглэшимийг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу “Аймгийн мал сүргийг  эрүүлжүүлэх чанар, ашиг шимийг сайжруулах,” дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж 4-04-р сарын 20-ны өдөр  иргэний нээлттэй танхимаар  иргэдээр хэлэлцүүлж санал авлаа.

 

Мөн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр “Сайн малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж заасны дагуу “ Сайн малчин”  хөтөлбөрийн төслийг боловсруулан 04 сарын 20-ны өдөр  иргэний нээлттэй танхимаар хэлэлцүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

Аймгийн Засаг даргын захирамжаар мал сүрэгт  үзлэг, ангилалт явуулах ажлын хэсгийг томилж, 04-р сарын 25-наас Эрдэнэхайрхан, Дөрвөлжин сумдад ажлыг  эхлүүлэхээр бэлтгээд байна.

Мал эмнэлгийн чиглэлээр

 

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний 6 нэр төрлийн 100 сая төгрөгийн хүлээн авснаас 60,5 сая төгрөгийн  вакцин, шингэлэгчийг 24 сумын мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн, хувийн малын эмч нарт баримт үйлдэн хүлээлгэн өгч байна.

 

Нян судлалын тасаг: Тэлмэн, Ургамал, Тэс, Улиастай, Алдархаан, Шилүүстэй, Дөрвөлжин, Цагаанхайрхан, Түдэвтэй сумдаас 37 дээжид холбогдох стандарт, арга зүйн дагуу шинжилгээг хийхэд шинжилгээнд тэнцэхгүй 5 дээж, булчин цайх 6, колибактериоз 3, сөрөг дээж 1, шинжилгээ хийгдэж байгаа 22 дээж эмгэгт материал байна.

 

Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Идэр сумдаас ирүүлсэн дотор эрхтэн, үеийн шингэн, мах, ийлдэс,EDTA цус, арчдасууд зэрэг 39 эмгэгт материалыг УМЭАЦТЛ-д онош баталгаажуулахаар хүргүүллээ.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд 2017 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр боллоо. Нийслэл, орон нутгийн Байгаль хамгаалах нөхөрлөлийн 800 гаруй гишүүн тус чуулганд оролцсон бөгөөд Завхан аймгаас Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийг төлөөлөн 43 гишүүн төлөөлөгч оролцлоо.2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний хоёрдугаар чуулган”-ыг угтсан “Экологид ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаанд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар амжилттай оролцон тусгай байрын шагналыг хүртлээ. 

 

2017 онд мод бэлтгэх аж ахуй нэгжүүдэд талбай тусгаарлалтын ажлыг зохион байгуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

Мод үржүүлгийн газраас 5 сард бойжуулгын талбайд тарих зориулалтай бургас, улиасны 5000 ш харандаан  мөчир бэлтгэсэн. Мөн Үхрийн нүд, тэхийн шээг үржүүлэх 700 ш бортого захиалан үрсэлгээ хийж эхлээд байна.     

 

Хог хаягдал усны талаар:

 

            Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлийн 2.1.3.1 дэх заалтын хүрээнд “Аймгийн хог хаягдалын менежментийг сайжруулах дэд хөтөлбөрийн хүрээнд 24 сумаас тухайн орон нутагт хог хаягдалын талаар авч хэрэгжүүлэх ажлын саналыг авч байна.

 

2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр байгууллагын гадна болон ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн.

 

 Уул уурхай ашигт малтмалын талаар: 

 

Хайчийн булаг эксплоршн  ХХК-ний 2017 оны БОМ төлөвлөгөөг хянан мэргэжил арга зүйн зөвлөгөөөгч ажиллаа.

 

Уул уурхайн улмаас эвдэрсэн газрын тооллогыг 2017 оны 04 дүгээр сарын 26-наас эхлэн Дөрвөлжин, Ургамал Сант, Завханмандал, Эрдэнэхайрхан Цэцэн уул, Яруу сумдад хийж эхлээд байна.

 

           

Аялал жуулчлалын талаар:

              Монголын аялал жуулчлалын “ITM-2017” олон улсын үзэсгэлэн Улаанбаатар хот Мишээл экспогийн үзэсгэлэнгийн танхимд 2017 оны 03 сарын 31-нээс 04 сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

Үзэсгэлэнд Завх

НИЙТЭЛСЭН: 2017-04-30 17:14:14