Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 05 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 3 удаа хийж “Төрийн шагналд уламжлах тухай, Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай, Хөрөнгө актлах тухай, Худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох тухай, Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл олгох тухай, “Элэг бүтэн Монгол хөтөлбөр”-ийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллуулах тухай, “Сайн багш дэд хөтөлбөр батлах тухай, Нэрэмжит болгох тухай, Ажлын хэсэг томилж ажиллуулах тухай, Аймгийн хилийн цэсийн эргэлтийн цэгийг солбицолжуулан тодотгосныг дэмжих тухай, Ашигт малтмалын хайгуулын тухай, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дүгээр хуралдааныг товлон зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж 15 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаас “Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх уриалга”-ыг гаргаж холбогдох байгууллагад албан бичгээр хүргүүлэнхэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

АймгийнИргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг дарга, түүний Тамгын газар, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэрийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Прокурорын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Завханхангай” орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран, оюутан сурагчдын хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөгжүүлэх ажлын хүрээнд “Хууль-оюутны амьдралд” сургалт соён гэгээрүүлэх арга хэмжээг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөн сарын 05-ны хооронд зохион явууллаа. 

 

Мөн оюутан сурагчдын дунд мэдлэг сорих “Элсэн цаг” тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Политехникийн коллежийн Соёлын танхимд зохион явуулж, тэмцээнд оролцогчид хууль эрх зүйн мэдлэг, авъяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдсөнөөс Монгол Улсын Их сургуулийн харъяа Завхан сургуулийн Э.Сандагсүрэн ахлагчтай “Сүлд” багийнхан түрүүлж, Соёл урлагийн их сургуулийн салбар хөгжим бүжгийн коллежийн Б.Энхмөнх ахлагчтай “Гэргэ”, Политехникийн коллежийн Б.Болормаа ахлагчтай “АНТИ” багууд удаалж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайханы нэрэмжит Математикийн 15 дугаар “Оюуны их наадам” өсвөр үеийнхний математик сэтгэлгээг хөгжүүлэх, математик сонирхогчдын хүрээг өргөжүүлэх, Завхан нутгаараа овоглосон алдар цуутнуудыг бэлтгэн гаргах их үйлсэд хувь нэмрээ оруулах зорилготойгоор 2017 оны 05-р сарын 5-аас 11-ныг хүртэлх хугацаанд Цагаанчулуут сум /урд бүс/ Улиастай сум Дөрвөлжин сум /баруун бүс/ Нөмрөг сум /баруун хойд/ Баянхайрхан /хойд бүс/ Тосонцэнгэл сумын бүрэн дунд II сургууль /зүүн бүс/ бүсүүдэд 4-12 дугаар ангийн  сурагч, математикийн багш, математикаас бусад мэргэжлийн багш, эцэг эхчүүдийн дунд хоёр үе шаттай, нээлттэй зохион байгууллаа.

 

Оюуны их наадмын I шатанд Завхан аймгийн 24 сумын ЕБС ба Увс аймгийн Зүүнхангай сумын бүрэн дунд сургуулийн 4-12-р ангийн сурагч, багш, эцэг эхчүүд,  2-р шатанд Завхан аймгийн бүс бүрээс шалгарч эхний 6 байр эзэлсэн манлайлагчид ба Хөвсгөл аймгийн багш сурагчдаас бүрдсэн нийт 3092 сурагч, багш, эцэг эх, математик сонирхогчид  оролцлоо.

 

Хүүхэд багачуудыг ардын урлагт суралцуулах гоо зүйн боловсрол олгох авьяас билгийг нээн хөгжүүлэх ардын урлагийг өвлөн дэлгэрүүлж сурталчлан таниулах зорилго бүхий Хүүхдийн ардын урлаг соёлын Яргуй-2017 наадам 05 дугаар сарын 12-13 өдрүүдэд болж өнгөрлөө. Уг наадам дуу,бүжиг,хөгжим,язгуур урлаг, хасаа харваа,шагай атгалт гэсэн 6 төрөлд 3 насны ангилалаар зохион байгуулагдлаа. Багийн дүнгээр тэргүүн байранд Эрдэнэ-Очир багштай бүрэн дунд 4-р сургууль, дэд байранд Болдбаяр багштай Тосонцэнгэл сумын 2-р сургууль гутгаар байранд Наранжаргал багштай Жавхлант цогцолбор сургууль тус тус шалгарлаа.

 

Аймгийн Засаг даргын нэрэмжит "Хаврын баяр"-2017 урлаг, спортын наадмыг 05 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд спортын 9, урлагийн 5 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

 

Урлаг соёл, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой энэхүү наадамд 24 сумын Засаг дарга багаа ахалж оролцсон бөгөөд 1000 гаруй баг тамирчид оролцлоо.  Нээлтийн үйл ажиллагааны үеэр   түрүү жилийн аварга Тосонцэнгэл сумын баг тамирчдын төлөөлөл шилжин явах цомыг аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулан өгч, багууд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тамирчид болон шүүгчдийн төлөөлөл тангараг өргөж, “Чингис хаан” хамтлагийн дуучин, МУГЖ Жаргалсайхан  амжилт хүсч “Тамирчны алдар” дуугаар ая дуугаа өргөлөө.  Спорт урлагийн төрөл тус бүрт 3 байр эзлүүлж медаль, мөнгөн шагналаар шагнаж , өргөмжлөл хадгалуулав. Багийн  дүнгээр : Тосонцэнгэл сум дахин түүчээлж шилжин явах цомоо хадгалж үлдсэн бол Улиастай сум дэд байр, Идэр сум гутгаар байрыг тус тус эзэлсэн амжилтыг үзүүллээ. Урлаг спортынхны шилдгийн шилдгийг тодруулдаг “Хаврын баяр” наадам энэ жил олон онцлох үйл явдалтай, зохион байгуулалтын өндөр түвшинд, амжилттай болж өндөрлөсөн байна.

 

Хууль зүй дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан Захиргааны ерөнхий хуулийн 2 дахь шатны сургалтыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж сургалтад 200 гаруй төрийн албан хаагчдыг хамрууллаа.

 

Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2017 оны 05 сарын 26-ны өдөр зохион байгуулж, салбар зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор 7 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын комисс томилон ажиллууллаа.

 

Сонгон шалгаруулалтаар Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн даргын, Түдэвтэй, Шилүүстэй, Завханмандал сумын сум дундын эмнэлгийн даргын, Алдархаан, Асгат, Баянхайрхан, Баянтэс, Идэр, Их-уул, Дөрвөлжин, Нөмрөг, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Цэцэн-уул, Тэлмэн, Тэс, Сонгино, Сантмаргаз, Ургамал, Эрдэнэхайрхан, Яруу сумдын Эрүүл мэндийн төвийн дарга нарын албан тушаалд томилогдох  ажилтныг сонгон   шалгаруулсан.

 

Сонгон шалгаруулалтын зарыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mnцахим хаягаар болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, аймгийн www.zavkhan.gov.mnхаягаар 21 хоногийн турш нийтэд зарлаж ажилласан.

 

Энэхүү сонгон шалгаруулалтанд 23 ажлын байранд 37 иргэн бүртгүүлж, хууль, эрх зүйн шалгалтанд 23 хүн тэнцэж, мэдээллийн технологийн болон ур чадвар, ярилцлагын шалгалтанд орж, шалгалтын нийлбэр дүнгээр 16 ажлын байранд 19 иргэн тэнцэж, 7 ажлын байранд хүн тэнцээгүй болно.

 

2017 оны 5 сарын байдлаар Засаг даргын 280 захирамж гарснаас 5-р сард 54 захирамжийн биелэлтийг тооцон ажиллаж байна. Тухайлбал: хөрөнгө гаргах тухай, ажлын хэсэг байгуулах тухай, үнэлгээний хороо байгуулах тухай, захирамж хүчингүй болгох тухай, ажлаас чөлөөлөх тухай, ажилд томилох тухай, газар эзэмших эрх сэргээх тухай гэх мэт захирамж гаргасан.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд: 

 

2.1.Төсвийн орлого: Аймгийн хэмжээгээр 2017 оны эхний 4 дүгээр сард төсөвлөгдсөнөөр 23 тэрбум 901,4 сая төгрөг, зарлага 20 тэрбум 258,1 сая төгрөгт хүрсэн байна.

 

2.2.Татвар төлөлтийн байдал: Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 101.1 хувийн биелэлттэй, 2 тэр бум 651.4 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 56.5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.5 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 16.2 хувь, бусад нэр төрөл 22.8 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 76.9 хувь буюу 2 тэрбум 39.0 сая төгрөгийг орон нутгийн орлого, 23.1 хувь буюу 612.4 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 4 сарын байдлаар гүйлгээнд 2 тэрбум 557.5 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 65.7 мянган иргэний 60.7 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 8.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 40.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.3 хувь буюу 1.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.6%, Хас банк 0.58-2.0%, Төрийн банк 1.42%, Капитал банк 1.5% байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Цагаанхайрхан, Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут сумын ЗДТГ болон төрийн албан хаагчдад Терроризмтой тэмцэх тухай хууль, терроризмын аюул занал, хор хөнөөл, нөхцөл байдлын талаарх сургалт, мэдээлэл олгох ажлыг зохион байгуулж, энэ арга хэмжээнд нийтдээ 150 гаруй  төрийн албан хаагч хамрагдсан байна. 

 

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий орон тооны бус салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагын уулзалт, Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудтай хамтран "ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЯН"-ыг зохион байгуулж, аяны хүрээнд Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг, шинээр батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, аймгийнЗасагдаргынмөрийнхөтөлбөрттусгагдсаниргэдэдчиглэсэнхуультогтоомжийнсургалт, сурталчилгааныажлыгөргөжүүлэх, энэталаархмэдээ, мэдээллээрхангахзорилтыгхангах,ороннутгийнтөрзахиргааныбайгууллагын хууль сурталчилах үйлажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сумын Засаг даргын Тамгын газрын дарга  хаагчдийг чадавхижуулах сургалтыг тус тус зохион байгуулж, нийт 400 орчим төрийн албан хаагч, иргэд хамрагдсан байна. Мөн байгууллагуудын  үйл ажиллагааг сурталчилсан шторк бэлтгэж орон нутгийн телевиз, хот хоорондын тээврийн автобусанд явуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

 

Аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог байгуулан Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг танилцууллаа.

 

Аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр захиргаа, иргэний 4 хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна.

 

Нэгдсэн үндэсний байгууллагаас 2017 оны 05 дугаар сарын 08-наас 14-нийг “Хурдаа хас, амь насаа авар” уриан дор замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах өдрүүд болгон зарласантай холбогдуулан “Хурдаа хас, амь насаа авар” арга хэмжээг зохион байгууллаа.

 

3.2. Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 62 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29.0 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 38.7 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 20-оор буурсан байна.

 

Эхний 4 сард гэмт хэргийн улмаас 15 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.5 дахин өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 2678 зөрчил илрүүлж, 224 хүн эрүүлжигдэн, 61 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1002, эрүүлжигдсэн хүн 38, баривчлагдсан хүн 38-аар тус тус өсч, учирсан хохирол 1.7 сая, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 5-аар тус тус буурсан байна.

 

3.3. Архивын ажлын мэдээлэл:4 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичилт хийж, тоо бүртгэлийн програмд 76хн,4996хуудас баримтаас 4353 заалт,11248 хүний  нэр,  газар зүйн нэр 335, байгууллагын нэр 142 шивж 76 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 2 хөмрөг, 2 данс, 25 хадгаламжийн нэгжийн 2279 хуудас баримтыг сканердаж, 3 хөмрөг 3 дансны 51 хадгаламжийн нэгж,7349 хуудас баримтыг photoshop програмд засварлаж ашиглалтын хувь үүсгэсэн.

 

Баянхайрхан сумын ЗДТГ буюу 04 дүгээр  хөмрөгийн 219 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.

 

Иргэн, байгууллагын 166 хүсэлтийг хүлээн авч  хуулбар 229, цалингийн тодорхойлолт 49, тодорхойлолт 66  олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөний дагуу 4 хөмрөг үүсгэгчээс 53 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж хүлээн авсан.

 

3.4. Онцгой байдал:Сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадвахыг дээшлүүлэх чиглэлээр:Тайлант хугацаанд сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх чиглэлээр аймгийн Засаг даргын 1 Захирамж, Гамшгаас хамгаалах чиглэлээр сумдад зохион байгуулах сургалт, дадлага явуулах 2 удирдамж гарган хэрэгжилтэнд нь хяналт тавин ажиллаж байна:

 

              Тухайлбал:Гамшгаас хамгаалах орон тооны бус алба, мэргэжлийн бүлэг байгуулах тухай 4 заалт, бүхий Захирамжийн төсөл боловсруулан батлуулж холбогдох сумд, албан байгууллага аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн.      

 

Аймгийн Эдийн Засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлдтусгагдсаны дагуу сум орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийн үед хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, удирдлагын түвшинд гамшгийн үеийн нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх, шийдвэр гаргах зэрэг мэдлэг, дадлагыг эзэмшүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах “Иж бүрэн сургууль”-ийг Тэлмэн суманд 05 сарын 18 -20 өдрүүдэдамжилттай зохион байгууллаа.

 

Сум орон нутгийн удирдлагын түвшинд өгөгдсөн газар хөдлөлт, ой хээрийн түймэр, объектын түймэр хүн, мал амьтны гоц халдварт өвчин, нүүлгэн шилжүүлэлт гэсэн цагийн байдлуудөгч үнэлгээ дүгнэлт өгч ажиллаа.

 

Команд штабын сургуулийг Яруу, Алдархаан зэрэг сумдад 05 дугаар сарын 14-17 ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

 Дээрхи дадлага сургуульд давхардсан тоогоор 304 сумын Онцгой комисс,ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн томилгоот бие бүрэлдэхүүн ард иргэд, 21 машин техник  хамруулан дадлага сургуулийг амжилттай зохион байгууллаа.

 

Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр: Цагаанхайран сумын “Гэр хорооллын айл өрхүүд болон байгууллага, аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх шалгалт явуулах “Аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээнд 80 өрхийн хамруулан зохион явуулсан.

 

            Шалгалтын үр дүнд гал түймэр гарч болзошгүй давхардсан тоогоор 45 зөрчил илрүүлснээс20 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлүүдийг арилгах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

 

            Дээрхи сургалт дадлагыг зохион байгуулсанаар Сум орон нутгийн хэмжээнд Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, томоохон аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед авах хариу арга хэмжээг хэрхэн зохион байгуулах дадлыг эзэмшүүлэхэд ач холбогдолтой сургалт болсон.

 

Жил бүр Уламжлал болгон зохион байгуулдаг уг дадлага сургалтыг хаврын хуурайшилтын улирал эхлэж байгаатай холбогдуулан зохион байгуулсанаараа онцлогтой байлаа.

 

Хүүхдийг гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан, гамшгийн бэлэн байдлыг хангах, сургалт, сурталчилгааг зохион байгуулах, гамшгийн эрсдэлийг  бууруулахад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд ерөнхийболовсролын 12 жилийн“Дэвшил” цогцолбор сургууль"ийн 1 дүгээр ангийн 3 бүлгийн 113 сурагчдыг байгууллагын үйл ажиллагаатай танилцууллаа.

Онцгой байдлын газраас Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, болон их дээд сургуулиудын дунд жил бүр зохион явуулдаг “Өсвөрийн аврагч” тэмцээнийг орон нутгийн ДЗМОУБ-ын Завхан-хангай ОНХХ-тэй хамтран 2017 оны 05 сарын 05-ны 10:00 цагт 60 сурагч, 6 багшийг хамруулан амжилттай зохион явуулж амжилттай оролцсон баг тамирчдыг шагнаж урамшууллаа.

 

ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ,СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА:Энэ сард ОБЕГ-ын даргын баталсан “Эрүүл мэндийн байгууллагуудад, галын аюулгүй байдлын тухай хууль норм нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах” удирдамжит төлөвлөгөөт шалгалтаар аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Халдвартын эмнэлэг, Амаржих газар, Тэс сумын ЭМТ, Эмийн сан, Баянхайрхан  сумын ЭМТ, Асгат сумын ЭМТ, Сонгино сумын ЭМТ, Яруу сумын ЭМТ, Тосонцэнгэл сумын ЭМТ, Мөнхнаран, Мөнхийн алба өрхийн эмнэлгүүд зэрэг 14 байгууллага, mөлөвлөгөөт бус хяналт шалгалтаар Тэс сумын Мэдээлэл холбооны салбар, Баянхайрхан сумын ЗДТГ, ЕБС, ХААН банк, Төрийн банк, НИК-ШТС, Асгат сумын ЗДТГ, Хүүхдийн цэцэрлэг, ЕБС, Соёлын төв, хувийн ШТС, Сонгино сумын ЕБС, Соёлын төв зэрэг нийт 13 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулан зохион явууллаа.

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар илэрсэн зөрчил дутагдал:Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, аврах гарцуудыг хааж эд зүйлс хураасан, гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, гамшгаас хамгаалах эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийгээгүй, ажилчдад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, авралтын зам гарцын схем зураг, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, санамжийгбайрлуулаагүй,аваарын гэрэлтүүлэг суурилуулаагүй, цахилгаан ашиглалтын дүрэм зөрчсөн зэрэг нийт168зөрчил дутагдалууд илэрч шалгалтын явцад 21 зөрчил дутагдалыг арилгуулсан.

 

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн 5-10 заалт бүхий  заавал биелүүлэх  албан шаардлага15хүргүүлж  шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж ажиллаа.

 

Байцаагч нараас үйлдсэн эрх зүйн баримт бичиг:Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн Заавал биелүүлэх  албан шаардлага 15, Шинжээч мэргэжилтэний дүгнэлт 3, Зөрчлийн тэмдэглэл 2, Зөвшөөрөл 2, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 6 -ыг тус тус үйлдэжхүргүүлсэн.

 

            Урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны талаар:

 

Гамшгаас хамгаалах ангилалын сургалтыг:Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч хошууч Б.Амарсанаа, Цагаанхайрхан сумын эрүүл мэндийн төвийн ажилчид, мэргэжлийн ангийн гишүүдэд Сумын гал унтраах сайн дурын хэсгийг анхан шатны багаж хэрэгслийг ашиглах хадгалах, нэрвэгдэгсэдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, гал түймэр, газар хөдлөлтийн талаар, гал унтраах тактикийн сургуулийн талаар ойлголт зэрэг нийт 4 цагийн сургалтыг, 24 сумын багийн дарга нарт Гамшгаас хамгаалах тухай хуулийг сурталчилан таниулах, “Ой хээрийн түймрийн нөхцөл байдал, түймрийг унтраах аргачлал” сэдвээр танхимын сургалтыг тус тус зохион явуулсан.

 

            Тосонцэнгэл сум нь хуурайшилтын нэн аюултай түвшинд хүрсэн тул сумын засаг даргын захирамжаар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Сумын мэргэжлийн байгууллага болон Ой анги, байгаль хамгаалагч, Замын цагдаатай хамтран Идэр голын гүүрэн дээр постонд гарч, мод бэлтгэдэг хөрөө рамууд, нөхөрлөлүүдийн мод бэлтгэх хугацааг 06 дугаар сарын 01-ныг хүртэл хориглож, хөдөөгийн багуудын иргэдэд гарын авлага боршур материалыг ард иргэдэд тараасан.

 

            Урьдчилан сэргийлэх чиглэлээр:УЦУОШАлбанаасирүүлсэнцагагаарынтөлөв мэдээллийн дагуу ой хээрийн түймэр, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэн 3 удаа тус бүр ороннутгийн 3телевиз,2 FM радио  2 захынрадиоүзелээрөдөрт 3-5 удаагийн давтамжтайгаар зарлуулж, Үүрэн холбооны сүлжээ ашиглан давхардсан тоогоор 24 сумын 12251 өрхийн 26700 иргэнд багц мессежээр мэдээллийг хүргэн албан байгууллага, ажахуйннэгж ард, иргэдийг урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ мэдээллээр хангаж ажилласан.

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:Хүүхэд бүрийг хөгжүүлэх бүтээлч,  сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, хамтран ажиллаж амьдрах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл, соёл, ёс уламжлалаа эрхэмлэдэг, төлөвшсөн иргэн болж хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх хүүхэд бүрийг хөгжүүлэхээр 2016-2017 оны хичээлийн жилийн аймгийн сайн хичээл үйл ажиллагаа  2017 оны 05- дугаар сарын 02-03-ний өдрүүдэд Улиастай сумын ЧЭЛС, Улиастай сумын 2 дугаар цэцэрлэг дээр тус тус  зохион байгуулагдлаа. Сайн хичээл, үйл ажиллагааны  зөвлөгөөнд  бага боловсролын 31 багш 4 судлагдахуунаар, суурь боловсролын 72 багш 10 судлагдахуунаар хичээл зааж, өөрийн сайн туршлагын  илтгэл танилцуулсан бөгөөд  бага боловсролын 5 багш, суурь боловсролын 7 багш сайн туршлагын илтгэл танилцуулж, харилцан туршлагаа солилцлоо.

 

2017 оны 05-р сарын 06-07-нд Улсын сэтгэх чадварын 15-р олимпиадын 3-н даваа Хөвсгөл аймагт зохион байгуулагдаж 12-р ангийн ангилалд оролцсон Завханмандал сумын 12-р ангийн сурагч Ж. Равжир дэд байр эзэлж мөнгөн медаль, “Бүтээлч багш-2017” улсын уралдаанд оролцсон Тосонцэнгэлсумын 2-р сургуулийн багш нар Н. Оюунбилэг, Х. Отгонтуяа нар хүрэл медаль тус тус хүртлээ.

 

Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2017оны үйлажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан аймаг нийслэлийн боловсрол соёл урлагийн газрын дарга мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалтыг 2017 оны 5-р сарын 5-6 өдрүүдэд Завхан дахь политехник коллеж дээр зохион байгууллаа.

 

Ерөнхийболовсролын 13 сургуулийн 12-рангийнсурагчидтайуулзаж“Шинээхлэл-2017”номыгТэс, Баянтэс, Баянхайрхан, Түдэвтэй, Сонгино, Нөмрөг,  Цэцэн-Уул, Их-Уул, Тосонцэнгэл сумын I,II сургууль, Идэр, Тэлмэн сумдад хүлээлгэнөглөө.

 

Ерөнхий боловсролын 4 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавин  7 хоног бүрийн 5 дахь өдөр хэрэгжилтийн явцын тайланг БСШУСЯ-д тогтмол хүргүүллээ. Баянтэс сумын бүрэн дунд сургууль, Бүрэн дунд IY сургууль, Улиастай сумын бүрэн дунд ЖЦС-II,Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг үзэж зөвлөн тусаллаа.

 

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:Аймгийн хэмжээнд эхний IV сард 402 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 403 болж, өмнөх оноос амаржсан эх 87 (17.8%)-оор, амьд төрсөн хүүхэд 90 (18.3%)-ээр буурсан байна. Харин 2017 оны IV сард 95 эх амаржиж, 95 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 19 (16.7%)-өөр, хүүхэд 18 (15.9%)-аар буурчээ.

 

Нялхсын эндэгдэл эхний IV сард 8 болж, өмнөх оноос 2 (20%)-оор буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 19.9 болж, өмнөх оноос 0.43 пунктээр буурсан байна.

 

Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин эхний IV сард 5.3 байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны эхний IV сард 205 болж, өмнөх оноос 64 (23.8%)-өөр буурахад энэ онд халдварт улаанбурхан өвчиний тохиолдол бүртгэгдээгүй нь нөлөөлсөн байна.

 

Энэ улиралд 6.3 мянган өвчтөнийг 49.1 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 119.1 мянган хүнд амбулатороор үйлчилж, 506 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

 

Халдварын сэргийлэлт хяналтын  чиглэлээр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын халдвар сэргийлэлтийн хяналтын  багт цахим сургалтыг зохион байгуулж,  энэ  чиглэлийн үзүүлэх сургалтыг Эрдэнэхайрхан сумын Эрүүл мэндийн төвд  говийн бүсийн  5 сумыг хамруулан амжилттай зохион байгууллаа.

 

Үзүүлэх сургалтанд нийт 50 эмч эмнэлгийн ажилчид хамрагдаж  эмч мэргэжилтэн бүрийн  мэдлэг дээшилж,  халдвар хяналтын чиглэлээр  эрүүл мэндийн төвүүд хоорондоо  сайн туршлагаа солилцож тэргүүн сайн туршлагыг тодорхойлон ажилдаа хэрэгжүүлж ажиллахаар  ажлын төлөвлөгөөндөө  нэмэлтээр тусгалаа.

 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас зохион байгуулсан “Магадлан итгэмжлэлийн бүрдүүлэх материалд тавигдах шаардлага, анхаарах зүйлс” сэдэвт цахим сургалтыг 2 удаа зохион байгуулж, 2018 онд магадлан итгэмжлэлд хамрагдах эрүүл мэндийн байгууллагуудын судалгааг гаргаж Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүргүүлээд байна.  Эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох аймгийн комисс хуралдаж эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх  Цагаансувданхэлхээ шүдний протез,  Гэрэлт шүтээн хувийн эмийн сан,  Ойгонцорго, Сод Овоот, Болорсалбар, Мөнхийн тун зэрэг хувийн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийн сунгасан  байна.

 

 “MARIE STOPES” international MONGOLIA байгууллагатай хамтран Эрүүл мэндийн байгууллагын 31 эх баригчид “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөлт” сэдвээр сургалтыг зохион байгуулсан нь эх баригчдыг шинэ мэдээллээр хангаж, бэлгийн замаар дамжих халдварын  чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгоход эхчүүдийн боловсролд нөлөөлөхүйц үр дүнтэй сургалт болсон юм.

 

Олон улсын эх баригчдын өдрийг тохиолдуулан “Бид хүйн ээжүүд” уриан дор ДЗОУБ,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нартай хамтран   жирэмсэн  40  эхэд  2 өдрийн сургалтыг амжилттай  зохион байгуулсан нь жирэмсэн ээжүүдийн эрүүл мэндийн мэдлэг хандлага дээшлүүлэх зорилгодоо хүрсэн гэж үзэж байна.  Мөн Эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Жирэмсний хяналтыг сайжруулах 3 сарын аян”-ыг эхлүүлээд байна.

 

Эрүүл мэндийн газрын мэргэжлийн баг Тосонцэнгэл, Их-Уул, Тэлмэн сумдад 3 өдөр ажиллаж “Эх хүүхдийн тусламж үйлчилгээ, гамшиг яаралтай тусламж үйлчилгээ”-ний дэмжлэгт хяналт үнэлгээ хийж,  зөвлөмж өгч эрүүл мэндийн төв, эмнэлгийн эмч ажилтны санал хүсэлтийг сонсож, саналыг  холбогдох удирдлагад уламжилж ажиллалаа.

 

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгийг, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 05 сарын 03 ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталж, аймгийн 24 суманд сумын Засаг даргаар ахлуулсан  баг ажиллах  чиглэлийг хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

 “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлтийг 2017 оны 05 сарын 05-ны өдөр 24  сумдад зэрэг эхэлж, Улиастай суманд аймгийн ХЖТ-т зохион байгуулж  6 багийн төлөөлөл 120 хүнийг ВС –ийн  сорилын шинжилгээнд  хамруулсан байна.  

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд бүртгэж,   05 дугаар сарын 15-наас  06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хурдавчилсан оношлуураар илрүүлэг шинжилгээнд хамруулан В С вирус илэрсэн  тохиолдол бүрийг 06 сарын 15-наас  07 сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд  УБ хотруу илгээж  вирусын ачаалал тоолох,   07 сарын 21-ний өдрөөс Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 249 дүгээр тушаалаар баталсан хепатитийн вирусийн эсрэг эмчилгээ хийх зааврын дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан.

 

Сургалтад хамрагдсан эмч нар эмчилгээ хийж, хянах  тул  иргэдээ бүрэн хамруулж , хариуцлагатай зохион байгуулахыг  үүрэг, чиглэлийг сумдын Засаг дарга, эрүүл мэндийн төвүүдийн эрхлэгч эмч нарт хүргүүлж ажлыг зохион байгуулж байна.

 

 БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР: Аймгийн засаг дарын 2017  оны А/28 т дугаар захирамж, болон Монгол улсын  Засгийн  газрын 05 дугаар тогтоолыг  хэрэгжүүлэх зорилтын  хүрээнд  бүх үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж нийтийг хамарсан  биеийн тамир спортын болон  хүнийг эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, олон талт үйл ажиллагаанд  голлон анхаарч ажиллаа. 17 байгууллага аж ахуй нэгж ард иргэдтэй хамтран ажиллаж өглөө бүр 07-09 цагийн хооронд өглөөний дасгал хөдөлгөөнийг тогтмол хичээллүүлж,  Бямба, Ням гараг бүр  иргэд хөдөлмөрчид  хүүхэд залуучуудыг уулын аялалд авч явах, 4-р сараас эхлэн дугуйн аялалыг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.  Эрүүл мэндийн  системийн байгууллагуудтай хамтарч нэг өдрийн спорт явган аялалын тэмцээнийг зохион байгуулж. 10 байгууллагын 100 гаруй хүн оролцлоо. Тус аялалын үеэр азимуудаар  явах,  бухиа, уулын оргил, түүдэг асаах зэрэг  тэмцээнүүдийг явуулж дүн гаргахад

 

  • 1-р байр Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Мөнхбат /Ахлагч/
  • 2-р байр Хөгжим бүжгийн коллеж
  • 3-р байранд Уламжлалт анагаах ухааны төв Юнрэндорж /ахлагч/

5-р сард аймгийн хүчний  байгууллагуудтай хамтарч  эрэгтэйчүүдийн гар бөмбөг, дугуйн аялалыг  зохион байгуулж 11 байгууллагын 150 гаруй хүн оролцож дүнгээ гаргалаа.  Дугуйн аялалыг 30 кг –ийн зайнд аялуулж  тэмцээн зохион байгуулж дүн гаргахад 1-р байранд Онцгой байдлын газар, 2-р байранд зэвсэгт хүчний 325-р анги, 3-р байр аймгийн прокурорын газар  орсон байна.           

 

МУ-ын ерөнхийлөгчийн053-р зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээндаймгийн Засаг даргын А178-р захирамжийг гарган бие бялдарын түвшин тогтоох сорилын Боловсрол Соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газартай  хамтран 04 дүгээр сарын 01нээс эхлэн сарын хугацаанд ажиллалаа.    Сорилд 34 аж ахуйн нэгж байгууллагын 600 гаруй  насанд хүргэгчид , цэцэрлэг  ЕБС –иуд  хамрагдаад байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас өнөөдрийн байдлаар 8000 хүүхэд хамрагдаж дүн  мэдээг нэгдсэн санд оруулаад байна. ЕБС-ийн хамрагдах ёстой нийт хүүхдийн 60 гаруй хувь нь хамрагдсан дүн мэдээтэй байна.

 

Аймгийн Засаг даргын нэрэмжит “ Хаврын баяр”-2017 урлаг спортын наадмыг Тосонцэнгэл суманд  спортын 9, урлагийн 5 төрлөөр  зохион байгуулахаар  бэлтгэл ажил хангагдаад байна.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 4 сард 10.0 мянган хүнд 12.1 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 4.7 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний 4 сард 12539 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 9352 буюу 74.6 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 3187 иргэн буюу 25.4 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

 

Сангуудаар авч үзвэл: тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 8.5 хувиар, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөөг 39.3 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 1.3 хувиар давуулан биелүүлж, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 20.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 2.2 хувиар тасарсан байна.

 

Тэтгэвэрийн сангийн зарлага 10496.2 сая төгрөгт, Тэтгэмжийн сангийн зарлага 350.3 сая төгрөг, Эрүүл мэндийн сангийн зарлага 1025.2 сая төгрөг, ҮОМШӨ-ний зарлага 14.9 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалийн сангаас 191.0 сая төгрөг тус тус зарцуулж нийт 12077.6 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг олгосон байна.

 

Халамжийн сангийн сангийн үйл ажиллагааны эхний 4 сарын мэдээгээр Халамжийн тэтгэвэр 1746 хүнд 891.1 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 9703 хүнд 1369.3 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 639 хүнд 162.3 сая төгрөг, хүнс тэжээл хөтөлбөр 1867 хүнд 47.1 сая төгрөг, насны хишиг 3042 хүнд 256.9 сая төгрөг нийт 16997 хүнд 2726.7 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1167 болж, өнгөрсөн оны мөн үеэс 23.4 хувиар буюу 357 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 646 эмэгтэй ажил идэвхитэй эрж байгаа нь ажилгүйчүүдийн 55.4 хувийг эзэлж байна.

 

2017 оны 4 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй эрж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 6.0 хувиар буюу 75 хүнээр буурсан байна.

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 18.1 хувь нь 15-24 нас, 33.9 хувь нь 25-34 нас, 25.1 хувь нь 35-44 нас, 18.3 хувь нь 45-54 нас, 3.6 хувь нь 55-59 нас, 1.0 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн 1.6 хувь нь боловсролгүй, 3.4 хувь нь бага, 6.9 хувь нь суурь, 45.9 хувь нь бүрэн дунд, 6.3 хувь нь техникийн болон мэргэжлийн, 6.3 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 29.6 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:Аймгийн хэмжээнд 2017 оны 5 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 880.2 мянга (63.8%) нь төллөжээ. Гүүний 21.8 хувь, үнээний 33.0 хувь, ингэний 38.7 хувь, эм хонины 67.7 хувь, эм ямааны 66.3 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 5.1 пунктээр буурсан байна. Гарсан төлийн 98.3 хувь буюу 865.9 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 3.4 пунктээр өссөн байна.

 

Газар тариалангийн үйлдвэрлэлд агротехнологийн горимыг чанд мөрдүүлэх, га-гаас авах ургацыг нэмэгдүүлэх, усалгаатай тариалан эрхлэх замаар хүн амын төмс, хүнсний ногооны хангамжийг сайжруулах зорилгоор аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд төмс 244 га, хүнсний ногоо 121 га, үр тариа 1100 га, малын тэжээлийн ургамал 800 га-д тариалж төмс 2569 тн, хүнсний ногоо 1512.5, улаан буудай 1430 тн, ногоон тэжээл 1600.0 тн-ыг тус тус хураан авч хүн амын хэрэгцээт төмсний 77 хувь, хүнсний ногооны 32 хувийн орон нутгийн үйлдвэрлэлээр хангах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

 

Энэ ажлын хүрээнд Асгат суманд үр тариа тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баяндарь” ХХК нь 70,0 тн улаан буудайн үр,  хаврын тариалалтад шаардагдах 10 тн дизель түлшний нөөцтэй байна.

 

Идэр суманд малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Цагаан уулын лүндэн” ХХК-нд Мерси-Кори төслийн хүрээнд 50 га-д олон наст /царгас/ тариалахаар 900 кг үрийн нийлүүлээд байна.

 

Мөн ЗАВХАНЫ УЛААН ХАЛЬСТ САРИМС” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд улаан хальст саримс үрийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж Улиастай сумын тариаланч Я.Банзрагчтай гэрээ байгуулан үрийг саримс тариалуулаад байна. Дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр 200-250 орчим кг улаан хальст сармисны үрийн нөөцийг бүрдүүлэх боломж бүрдэх юм. Мөн “Монгол ногоо” хөтөлбөртэй хамтран үрийн саримсыг эрүүлжүүлэх чиглэлээр 2019 он хүртэл хамтран ажиллахаар болоод байна.

 

Энэ онд аймгийн хэмжээнд хаврын тариалалтад гинжит трактор 1, дугуйт трактор 28,

НИЙТЭЛСЭН: 2017-05-31 17:45:02