Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 3 удаа хийж “Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажил үүргийн хуваарийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай”, “Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл олгох тухай”, “Төрийн шагналд уламжлах тухай”,  “Хөрөнгө актлах тухай”, “Тогтоол хүчингүй болгох тухай”, “Аймгийн 2017 оны төсвийн тодотголын тухай”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийнявцын тухай”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай”, “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн тухай”, “Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай”, “Хөрөнгө актлах тухай”, “Орон нутгийн өмчийн тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж 10 тогтоол, 3 тэмдэглэлээр шийдвэр гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ИТХ-ын IV хуралдааныг хуралдуулж, хуралдаанаар “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай”, “Аймгийн 2017 оны төсвийн тодотгол батлах тухай”, “Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай”, “Аймгийн Хүндэт иргэн цол тэмдгээр шагнах тухай” “Хувьчлах хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж 5 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажилласан.

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаас “Хоггүй орчин-Хөгжлийн эхлэл” уриалгыг гаргаж холбогдох байгууллагууд, албан тушаалтанд албан бичгээр хүргүүлэн ажиллаж байна.

Аймгийн ИТХ-аас Идэр, Тэлмэн, Яруу, Цэцэн-Уул, Сонгино, Асгат, Тосонцэнгэл, Их-Уул сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд болон аймгийн ИТХ-ын шийдвэрийн хэрэгжилтийг нутгийн захиргааны байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт шинжилгээ үнэлгээ хийж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

 

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу Идэр, Тэлмэн, Яруу, Нөмрөг, Асгат, Баянтэс, Тэс сумдад ажиллан салбар зөвлөлийн ажил байдалтай танилцан, холбогдох заавар зөвлөмжийг өгөхийн зэрэгцээ тэдний ажилд тулгамдаж буй асуудал, цаашид Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хэрхэн хамтран ажиллах талаар чиглэл зөвлөгөө өглөө.

 

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нөхөн олговрын материалыг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Идэр, Тэлмэн, Яруу,   сумдын ИТХ-ын дарга, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нартай уулзан сумын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос зохион явуулж  байгаа ажлын үр дүн цаашид хийх ажил аймаг сумын  ИТХ-ын хамтын ажиллагааны талаар арга зүйн зөвлөгөө  өгсөн..

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд  нөхөн олговор олгох тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 66/39 дүгээр зөвлөмж, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 80  жилийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын комиссын даргын албан даалгаврыг сумдад хүргүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу  2017 оны 6-р сарын 1, 2-ны өдрийг автомашингүй өдөр болгон  “ Хүүхдийн баяр 6 сарын 1”-ыг “Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд эх дэлхийгээрээ нэгдье” уриан доор тэмдэглэн өнгөрүүллээ. Хүүхдийн баярын үйл ажиллагааг угтан 5 дугаар сарын 31-ны өдөр “Эко-Бяцхан мисс”, “Хүүхдийн ертөнцөд дурсамж нэмье” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Баярын нээлтийн үйл ажиллагаанд Л.Ванганы нэрэмжит ХЖТ, СУИС-ийн харьяа ХБК, Улиастай сумын ЕБ-ын сургуулиудын авьяаслаг 80 гаруй уран бүтээлчид, хүүхэд багачууд оролцсон. Тус өдөр “Аавтайгаа хамтдаа” хөгжөөнт тэмцээнийг зохион байгуулж нийт 21 аав, 9-11 насны хүүхдүүдийн хамт оролцож баярын өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүллээ. Тус өдөр амжиргааны төвшингөөс доогуур орлоготой, хагас болон бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах, тэдэнд туслах сэтгэлийн дэм хайрлах, тэдний нийгэм дэх идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс “100 бэлэгний аян” зорилтот хөтөлбөрийг зохион байгуулсан.

 

20-р зууны Монголын утга зохиолын суу билигт сод төлөөлөгч, уянгын яруу найргийн ноён оргил, Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн мэндэлсний 88 жилийн тэгш ойд зориулсан “Явуу-88” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүүүйл ажиллагаа нь түүний уран бүтээлийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх замаар орон нутгийн ёслол хүндэтгэлийн тэмдэглэлт өдрийг бий болгох зорилготой юм.

 

Энэ үеэр Б.Явуухулангийн шүлгээр бүтсэн дууны уралдаан зохион байгуулснаас гадна хутагтын хишигт анхны шагналтнууд, зочин яруу найрагчид уншигчидтайгаа уулзалт хийсэн юм. Мөн “Оюуны жимс-2017” яруу найргийн наадам болж,37 яруу найрагч оролцож 3 үе шаттайгаар өрсөлдсөнөөс  МЗЭ-ийн шагналт Болор цомын дэд байрын шагналт яруу найрагч Б.Цэнд-Аюуш тэргүүлж, дэд байрт Ховд аймгийн яруу найрагч  н.Жамбалдорж, гутгаар байрт Завхан аймгийн яруу найрагч  Э.Сарантуяа нар тус тус шалгарлаа.

 

Их найрагчийн мэндэлсний 88 жилийн ойг бэлгэдэж түрүүлсэн найрагчийг 888.888 төгрөг, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэвэр мөнгөн тэмдгээр шагнасан юм. Цаашид энэхүү мөнгөн тэмдгийг 5 хүртэлх сая төгрөгийн хамт Б.Явуухулангийн нэрэмжит шагнал болгон “Болор цом”-д оролцсон нэг яруу найрагчид олгож байхаар боллоо. Мөн Алдархаан сумын Мандаат уулын Ар амны тасархай буюу их найрагчийн төрсөн газарт хүндэтгэл үзүүлсэн юм.

 

МУ-ын ЗГХЭГ, Азийн хөгжлийн банкны хамтарсан Баруун бүс нутагт нэмүүөртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд “Хувийн хэвшлийг дэмжих стратеги боловсруулах аргачлал” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж сургалтын зохицуулагчаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс ажиллалаа. Сургалтанд төр, хувийн хэвшлийн удирдлагуудын төлөөлөл оролцлоо. Энэхүүүйл ажиллагаа нь төр-хувийн хэвшлийн байнгын ажиллагаатай зөвлөлийг байгуулж, цаашид нягт хамтран ажиллаж, тодорхой үр дүнд хүрэх зорилготой юм. Эхлээд төслийн зөвлөх төсөл хөтөлбөр төлөвлөх, хэрэгжүүлэх, удирдах, хянах аргачлал болон Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийн бүтэц, агуулгын талаар мэдээлэл өгсөн юм. Дараа нь Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төсөлд оруулах төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөллийн саналыг сонсож, хэлэлцүүлэг зохион байгуулж дүгнэлт гаргалаа. Мөн Хувийн хэвшлийг дэмжих стратегийн төслийг боловсронгуй болгох чиглэлд Төр хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлийн хийх ажлын төлөвлөгөө, хуваарийг гаргасан юм.

 

Үүргийн гүйцэтгэлийн сангаас Бөхөн шарын нуруун дээр Жи мобайлын станц тавих хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгсөн. Энэ нь МУ-ын хэмжээнд дэмжигдсэн цөөн төслийн нэг болж чадсан юм. Аймгийн Засаг дарга УБ хотод ажиллах хугацаандаа тус сангийнхан ажлын хэсгийнхэнтэй мөн уулзсан бөгөөд 24 сумын интернэтийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Түүнчлэн БСШУС-ын шинэ сайд Г.Чулуунбаатартай уулзаж тус салбарт хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулснаас гадна 11-р сард ашиглалтанд орох усан бассейн бүхий спорт цогцолбор, ХЖТеатрын барилгын асуудлаар тодорхой саналуудыг тавьлаа.

 

Үндэсний их баяр наадмыг Завхан аймагт 7-р сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна Харин бүх сумын наадмыг 7-р сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулж шөвгийн 8-д үлдсэн бөхчүүдийг аймгийн наадамд барилдуулахаар болсон.

 

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллага болон төр, орон нутгийн өмчит бүх шатны байгууллага үйл ажиллагаандаа мөрдөх, байгууллагынхаа онцлог, чиг үүрэгт нийцсэн журмыг боловсруулж хэрэгжүүлэх, зохион байгуулах, тайлагнах “Завхан аймгийн төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг шинэчлэн боловсруулж, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж батлуулаад байна. Шинэжурмын бүтцийн өөрчлөлтийг танилцуулах, аймгийн нийгэм эдийн засгийн байдал, цаг үеийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд сумдын Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бичиг хэргийн эрхлэгч, сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга нар оролцлоо.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд: 

 

2.1.Төсвийн орлого:Аймгийн хэмжээгээр 2017 оны эхний 4 дүгээр сард төсөвлөгдсөнөөр 23 тэрбум 901,4 сая төгрөг, зарлага 20 тэрбум 258,1 сая төгрөгт хүрсэн байна.

 

2.2.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 111.2 хувийн биелэлттэй, 3 тэр бум 828.4 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 48.8 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 4.1 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 16.2 хувь, бусад нэр төрөл 30.9 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 77.3 хувь буюу 2 тэрбум 960.6 сая төгрөгийг орон нутгийн орлого, 22.7 хувь буюу 867.8 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 5 сарын байдлаар гүйлгээнд 2 тэрбум 698.3 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 65.9 мянган иргэний 65.8 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 8.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 52.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.0 хувь буюу 2.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.6%, Хас банк 0.58-2.8%, Төрийн банк 1.66%, Капитал банк 2.1% байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1.Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл: Аймгийн хэмжээгээр 71 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 29.6 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 36.6 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 38-аар буурсан байна.

 

Эхний 5 сард гэмт хэргийн улмаас 16 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.5 дахин өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 3437 зөрчил илрүүлж, 271 хүн эрүүлжигдэн, 99 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1300, эрүүлжигдсэн хүн 26, баривчлагдсан хүн 71-ээр тус тус өсч, учирсан хохирол 28.7 сая, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 11-ээр тус тус буурсан байна.

 

3.2.Архивын ажлын мэдээлэл:3 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичилт хийж, тоо бүртгэлийн програмд 36хн, 3791 хуудас баримтаас 2846 заалт, 16589 хүний  нэр,    36PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 2 хөмрөг, 2 данс, 66 хадгаламжийн нэгжийн 5873 хуудас баримтыг сканердаж, 1 хөмрөг 1 дансны 38хадгаламжийн нэгж, 1550хуудас баримтыг photoshop програмд засварлаж ашиглалтын хувь үүсгэсэн.

 

Аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 34 дүгээр  хөмрөгийн 220 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.

 

Иргэн, байгууллагын 166 хүсэлтийг хүлээн авч  хуулбар 194, цалингийн тодорхойлолт 32, тодорхойлолт 45  олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөний дагуу 8 хөмрөг үүсгэгчээс байнга хадгалах 111, түр хадгалах 492 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж нийт 603 баримт хүлээн авсан.

 

3.3. Онцгой байдал: 2017 оны хагас жилийн байдлаар аймгийн Онцгой комиссын хурлыг 7 удаа зохион байгуулж 3асаг даргын Албан даалгавар 2,  Захирамж 8, албан бичиг 8 ыгтус тус гарган холбогдох байгууллага, сум, албан тушаалтнуудад хүргүүлэн хэрэгжилтэнд нь хяналт тавин үр дүнг тооцон ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын нөөцсанд 2017 онд 62.000.000 саятөгрөгийггамшгаасхамгаалахнөөцхөрөнгийгхуваарилуулж, Сангийнхөрөнгийгбүрдүүлэх, зарцуулахжурмыгболовсрууланбатлуулсан.

 

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын чиглэлээр:Тайлант хугацаанд Монгол Улсын Шадар сайдын баталсан 1, удирдамжаарБоловсролын 9байгууллага,ОБЕГ-ын даргын баталсан 2 удирдамжаар Үзвэр үйлчилгээ, соёл урлагийн 4байгууллага, Эрүүл мэндийн 16байгууллага, Онцгой байдлын газрындаргын баталсан удирдамжаар 2 удирдамжаар Ойн мэргэжлийн ангийн 5байгууллага, Уул уухайн1 байгууллага, Төлөвлөгөөтгбус хяналт шалгалтаар 36байгууллага, нийт 65 төрийн болон төрийн бус аж ахуйн нэгж байгууллагад тус тус хяналт шалгалт зохион явуулсан.

 

Хяналт шалгалтын хүрээндГамшгаасхамгаалахболонГалынаюулгүйншаардлагыгтодорхойлсонулсынстандартууд, техникийннорм, норматив, дүрмийн шаардлага зөрчсөн 341 зөрчил дутагдал илрүүлснээс хяналт шалгалт газар дээр нь45зөрчил арилгуулж бусад зөрчлүүдийг арилгуулахаар байцаагчийн хугацаа заасан эрх зүйн баримт бичиг үйлдэн хүргүүлсэн.

 

Дээрхи зөрчилдутагдлуудыгарилгуулахаарбайцаагчийн 5-17 заалт бүхий  заавал биелүүлэх  албан шаардлага 37, мэдэгдэл 5,дүгнэлт 2 тус тус  хүргүүлж  шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж ажиллаа.

 

Байцаагчаас гаргасан эрх зүйн баримт бичгийн талаар: Заавал биелүүлэх албан шаардлага 37, Мэдэгдэл 5,Ажиллагаа зогсоох тогтоол 1, хүргүүлжДүгнэлт 1, Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 8, Ажлын байрны зөвшөөрөл 2, Барилгын зураг төсөл хянасан 1, Гал түймэр гарсан тухай акт 1, Шинжээчийн мэргэжилтний дүгнэлт 7, Зөрчлийн тэмдэглэл 6,  тус тус үйлдэж барилга байгууламж Улсын комиссоор хүлээж авах комисст 6 удаа ажилласан байна.

 

            Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр:Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 6 удаа зохион байгуулж 3800 айл өрхөд аюулт үзэгдэл, осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж, 1200 гаруй иргэдэд урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа хийж Шалгалтын үр дүнд гал түймэр гарч болзошгүй давхардсан тоогоор 45 зөрчил илрүүлснээс20 зөрчлийг газар дээр нь арилгуулан бусад зөрчлүүдийг арилгах талаар заавар зөвлөмж өгч ажилласан.

 

            Урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны талаар:Аюулт үзэгдэл ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 180 удаагийн шторк сэрэмжлүүлгийг /өдөрт 2 удаагийн давтамжтайгаар/ ард иргэдэд хүргэж, телевизед 8 удаагийн ярилцлага өгч ОБЕГ-ын вэб сайт болон Завхан сонин, Онцгой мэдээ сонин, ОБЕГ-ГУСГ фейж, ontsgoisur.gov.mn мэдээллийн сайтад урьдчилан сэргийлэх чиглэлээр, байгууллагын үйл ажиллагааны 83 удаагийн мэдээ мэдээллийг байршуулан ажиллаа.

 

            2017 ондСургалтын уриаг ГАМШГИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ МЭДЛЭГ, УР ЧАДВАРААС ЭХЭЛНЭ”уриаг дэвшүүлэн гамшгаас хамгаалах ангиллын болон бие бүрэлдэхүүний сургалтыг зохион явуулж сургалтын тайлан мэдээг Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн.

 

            Гамшгаас хамгаалах ангилалын сургалтын талаар:Гамшгаас хамгаалах ангиллын сургалт, дадлагыг42удаа зохион байгуулж, нийт 3663хүнийг хамруулсан.

 

            Үүнээс гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2 удаа команд штабын сургуулийг 3 удаа, удирдах бүрэлдэхүүний сургалт 16 удаа, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан албан хаагчдад 12 удаа, оюутан сурагчдад 8 удаа, ард иргэдэд 6 удаа сургалт зохион байгуулсан.        

 

            Дээрхи сургалтуудыг зохион явуулахад Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Завхан-хангай ОНХХ-ийн10 629 0000 төгрөгний санхүүжилтээр сургалт дадлага, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх гарын авлага, боршур бэлтгэж тараахад зарцуулсан байна

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр:Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн III шатны сургалтанд хамрагдаж төсөл нь дэмжигдсэн сургуулиудыг албан ёсоор зарлалаа. Манай аймгийн ерөнхий боловсролын 29 сургуулийн төслөөс 25 төсөл нь III шатанд дэмжигдэж 167.048.600 сая төгрөгний хөрөнгө оруулалт авлаа. БСШУСЯ-ны боловсролын сайд, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нартай гэрээ байгууллаа.

 

2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд боловсролын бичиг баримт олгох ажлыг 06 дугаар сарын 02-09-нийөдрүүдэд зохион байгууллаа. Энэ хичээлийн жилд 9дүгээр ангийг 1037 суралцагчтөгсөж, үүнээс 51суралцагч дүйцсэн хөтөлбөрөөр, 986 суралцагч өдрөөр, 12 дугаарангийг 1124 суралцагч төгсөж, үүнээс 51 суралцагч дүйцсэн хөтөлбөрөөр, 1073суралцагч өдрөөр төгсөж суурь боловсролын гэрчилгээ, бүрэн дундболовсролын үнэмлэхийг олголоо.Бичиг баримт олгосон тайланг БСШУСЯ-ны суурь, бүрэн дунд боловсролын хэлтэст 2017 оны 06 дугаар сарын 12- ны өдөр хүргэж,  хүлээлгэн өглөө.

“STEM  боловсролыг бага ангийн багш нарт эзэмшүүлэх арга зүй” сургалтыг 2017 оны 06 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд БМДИ, БСУГ хамтран Улиастай сумын бүрэн дунд III сургууль дээр зохион байгууллаа. Тус сургалтанд бага боловсрол хариуцсан сургалтын менежер, бага боловсролын  нийт  116 багш  хамрагдлаа.

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд нийт 1160 шалгуулагч бүртгүүлсэн. Шалгалтыг  МУИС-ын Завхан салбар сургууль дээр 22 ангид авахаар төлөвлөж шалгалтын төвийг хаягжуулж, ширээг дугаарлаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллалаа.

Англи хэлний шалгалтанд 584, Химид 227, Монгол улсын түүх 29, Математик 967, Газар зүйд 49, Биологид 221, Монгол хэлэнд 614, нийгмийн ухаанд 757, Физик 539, Орос хэлэнд 15 шалгуулагч бүртгүүлж шалгалтанд орлоо. 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд комиссын ахлагч Д.Сарангэрэл, сэдэв хариуцагч Б.Энхбилэг, зохион байгуулагч боловсрол соёл урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, МУИС-н дэд захирал, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, Жинст багийн хэсгийн байцаагч, сургуулийн эмч, хянагч 59 багш хуваарийн дагуу ажиллалаа. Шалгалтыг 10 хичээлийн 22 танхимд 292 хянагч зохион байгууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа.

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:Аймгийн хэмжээнд эхний V сард 502 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 505 болж, өмнөх оноос амаржсан эх 120 (19.3%)-оор, амьд төрсөн хүүхэд 119 (19.1%)-өөр буурсан байна. 2017 оны V сард 100 эх амаржиж, 102 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 5 (5.3%)-аар, хүүхэд 7 (7.4%)-оор өсчээ.

Нялхсын эндэгдэл эхний V сард 9 болж, өмнөх оноос 4 (30.8%)-өөр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 17.8 болж, өмнөх оноос 3.01 пунктээр буурсан байна.Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин эхний V сард 5.3 байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид эхний V сард 254 болж, өмнөх оны мөн үеэс 145 (36.3%)-аар буурахад энэ онд халдварт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь нөлөөлсөн байна.

Эхний V сард 7.8 мянган өвчтөнийг 60.6 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 157.7 мянган хүнд амбулаториор үйлчилж, 624 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

“Элэг бүтэнМонгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд элэгний В,С вирусын илрүүлэг, шинжилгээнд 40-65 насны иргэдийг хамруулахад орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны уялдааг хангах, илрүүлэг, шинжилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй үзүүлэх нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангах зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

“Элэг бүтэнМонгол”хөтөлбөрийнхүрээндэлэгнийВ,Свирусилрүүлэх 33 саятөгрөгнийбагцыг /оношлуур, дагалдаххэрэгслүүдийгхошуу, тубе, хуруушил, зүү/ хүлээнавч, 23 сумынэрүүлмэндийнтөвд хувиарлан, хүргүүлсэн.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Боловсрол Соёл, Урлагийн газартай хамтран хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн 50 гаруй  захирал, эрхлэгч нарт сургуулийн хүүхдийн хоол тэжээл, хүнсний аюулгүй байдал, Үдийн цай хөтөлбөрөөр олгогдож буй хоол тэжээл, дотуур байрны сурагчдын хооллолтын талаар мэдээлэл өгсөн.

“Эмнэлгийн Яаралтай тусламжийг сайжруулах нь” сэдэвт ажлын байрны сургалтыг УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч эмч С.Алтансүх багштай хамтран 2017 оны 6 дугаар сарын 5, 6-нд  зохион байгуулсан. Тус сургалт онолын болон эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэн 22 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг хамруулсан. Сургалтаар Тархины цус харвалтын үеийн яаралтай тусламж, Зүрхний шигдээс, Шокийн үеийн яаралтай тусламж, Хүчилтөрөгч эмчилгээ, Хүнд өвчтөний хяналт үнэлгээ, Амь тэнссэн үеийн лавшруулсан тусламж, үнэлгээ, ЭХО аппаратыг оношлогоонд  хэрхэн ашиглах сэдвүүдээр илтгэл танилцуулсан. Сургалтын үр дүнд анхан шатанд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамгийн түгээмэл тохиолддог, зайлшгүй шаардлагатай орчин үеийн эмчилгээ, оношлогооны талаар шинэ мэдлэг олгож, ЭХО аппаратыг хэвлийн хөндийн оношлогоонд хэрэглэхээс гадна бусад эрхтэн тогтолцооны оношлогоонд хэрхэн ашиглах талаар эмнэлзүйн чадвар эзэмшсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 5 сард 10.0 мянган хүнд 15.3 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 6.0 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

Эхний 5 сард 10501 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8348 буюу 79.5 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2153 иргэн буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

Тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 5.7 хувиар, ҮОМШӨ сангийн орлогынтөлөвлөгөөг 27.3 хувиар давуулан биелүүлж, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 3.9 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 19.9 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 5.8 хувиар тасарсан байна.

Тэтгэвэрийн сангийн зарлага 13458.6 сая төгрөгт, тэтгэмжийн сангийн зарлага 456.4 сая төгрөг, эрүүл мэндийн сангийн зарлага 1161.1 сая төгрөг, ҮОМШӨ-ний зарлага 19.0 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалийн сангаас 205.3 сая төгрөг тус тус зарцуулж нийт 15300.4 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг олгосон байна.

Халамжийн сангийн үйл ажиллагааны эхний 5 сарын мэдээгээр халамжийн тэтгэвэр 1746 хүнд 1140.5 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 9703 хүнд 1634.8 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 5629 хүнд 542.5 сая төгрөг нийт 17078 хүнд 3317.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

Нийгмийн ажилтны чадавхижуулах 1, 2 дугаар шатны сургалт онлайн хэлбэрээр 06 дугаар сарын 16-17 ны өдрүүдэд зохион байгуулагдаж газрын болон сумдын нийт 48  мэргэжилтнүүд хамрагдлаа.

Засгийн газрын үйлажиллагааныхөтөлбөрийнхэрэгжилтийгсурталчлах, үйлажиллагаагиргэдолон нийтэд мэдээлэн сурталчлах зорилгоор Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас  орон даяар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгууллаа.Өдөрлөгийн үеэр Нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын газар, Политехникийн коллеж зэрэг байгууллагууд ард иргэдэд үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаагаа сурталчлан ажиллалаа.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо 1301 болж, өнгөрсөн оны мөн үеэс 263 (16.8%)-аар буурсан байна. Аймгийн хэмжээнд 691 эмэгтэй ажил идэвхтэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 53.1 хувийг эзэлж байна.

 

2017 оны 5 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо өмнөх 4 жилийн дунджаас 93 (6.7%)-аар буурсан байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:Аймгийн хэмжээнд 6 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 1182.1 мянга (85.7%) нь төллөжээ. Гүүний 66.2 хувь, үнээний 71.2 хувь, ингэний 53.2 хувь, эм хонины 88.3 хувь, эм ямааны 85.9 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 2.3 пунктээр өссөн байна. Гарсан төлийн 98.1 хувь буюу 1160.1 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 3.3 пунктээр өссөн байна.

 

ХХААХҮ-ийнсайдП.Сэргэлэн, тусяамныТөрийнЗахиргааУдирдлагынгазрындаргаМ.Мөнхбаясгалан, ТЭДС-ийн дарга В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл 2017 оны 06 дугаар сарын 12-нд Завхан аймагт ажиллаж, ХХАА-н газрын үйлТЭДС-ийн дарга В.Үнэнбат болон бусад албаны төлөөлөл 2017 оны 06 дугаар сарын 12-нд  байгаа асуудлын талаар сонслоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа.

 

Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2017 оныүндсэнчиглэлдтусгагдсаны дагуу улаан хальст сармисны үр хадгалах зоорь барих тендерт Засагт хан констракшин ХХК нь шалгарч гэрээ байгуулаад байна. Аймгийн хэмжээнд 2017 оны тариалалтын эцсийн урьдчилсан мэдээг сумдаар гаргаж нэгтгэн ХХААХҮЯамандхүргүүлээдбайна. Энэондүр тариа 812 га, малын тэжээл 700.6 га, төмс 235.2 га, хүнсний ногоо 115.9 га-д тус тус тариалалт хийгээд байна. Баяндар ХХК 900 га, Шинэ тэс ХХК 500 га нийт 1400 га-д уриншийн боловсруулалт хийх захиалга ирүүлснийг ХХААХҮЯаманд хүргүүллээ.

 

Дөрвөлжин,Эрдэнэхайрхан сумдын 23 сууриас Бэлчир Тээл мал эмнэлэг үржлийн хоршооны мэдэлд ногоон алт төслийн хөрөнгөөр шилмэл охин төлөг 300 гаруй шилмэл эм хонь 1200 гаруй, шилмэл  эм ямаа 500 гаруйг шилэн сонгож ээмэгжүүллээ.Мал төллөлт 86,7 хувьтай байна. Том малын хорогдол нийт малын 0,9 хувь буюу 29,5 мянга байна.

 

Тэлмэн сумын ӨгөөмөрбагтДорнодаймгийнХөлөнбуйрсумаасхуц, бярууирсэнтэйхолбогдууланшүлхийөвчнийдээжавчУМЭАЦТЛ-дхүргүүлэхэд 1 дээжэерэг гарч контакт үүсгэсэн Өгөөмөр багийн Пүрэвнямын хуц ухнын сууриас дээж авч  УМЭАЦТЛ-д хүргүүлэхэд сөрөг дүн үзүүллээ.

 

Идэр суманд бог малын мялзан өвчингарсантайхолбогдууланбаталгаажуулахшинжилгээнддээжавахажлаархалдвартынэмчБ.Чимэддорж, лабораторийнэмчБ.Цэрэннамжилнар 10 хотайлаасцус, ийлдэс, нүд, хамар, анусны арчдас авч УМЭАЦТЛ-д хүргүүлэн ажилласан.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:2017оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Бид байгаль эхтэй хүйн холбоотой” сэдэвт байгаль орчны салбаруудын нээлттэй хаалганы өдрийн зохион байгуулж, уг өдөрлөгт Улиастай, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Тосонцэнгэл, Завханмандал, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Идэр, Отгон, Шилүүстэй, Сонгино, Тэлмэн сумдаас 64 иргэн, аж ахуй нэгж оролцсон.    

 

Ховор болон ашигт ургамлыг тарималжуулах туршилтын  1 га талбайг байгуулж   0.5 га талбайд царгас тарьсан.

 

Хууль бусаар ан агнах үйл ажиллагаанд хяналт тавин Улаагчны хар нуурын байгалийн цогцолборт газраас 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр их хэмжээний загас барьсан зөрчлийн илрүүлэн шалгаж байна.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зарлсан “Цэвэр сайхан орчин”  аяныг  2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртлэх хугацаанд аймгийн хэмжээнд зохион байгуулж нийт 4 зорилтын хүрээнд 28 арга хэмжээг хэрэгжүүлсэн.

 

2017 оны 07 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах  “Нүүдэлчдийн соёлын наадам-2017” арга хэмжээг олон нийтийн болон орон нутгийн  телевизээр сурталчилж байна. Мөн  дээрх арга хэмжээнд оролцох Улиастай сумын хэмжээнд зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, ресторан зоогийн газар  аж ахуй нэгжүүдэд зочлох, угтах, хоолын үйлчилгээний сургалтыг мэргэжлийн байгууллагаар зохион байгуулсан.

 

Улиастайгаас Тосонцэнгэл сум хүртлэх төв зам дагуу, гарах орох цэгт, мэдээлэл сурталчилгааны самбарыг шинэчилэн “Нүүдэлчдийн соёлын наадам-2017”-ын баннер сурталчилгааг байршуулсан.

 

6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:6-рсарын01-нийбайдлаар баруун бүсийн аймгуудад1лА-80 бензин1550-1710, А-92 бензин 1700-1810, Дизелийн түлш 1650-1890, Улаанбаатар А-80 бензин1480,  А-92 бензин 1630 Дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

6.3. Дэдбүтцийнчиглэлээр:Улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөрөөр аймгийн хэмжээнд явагдаж байгаа барилга угсралт, их засварын ажилд хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр техник хяналтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

 

Улиастай сумын Богдын гол багт баригдаж байгаа Спорт цогцолборын барилга угсралтын ажилд энэ сард 4 удаагийн үе шатны хяналтыг хийлээ. А, Б заалны орон зайн хучилтыг угсарч, сендвичин дээврийн хучилтыг хийж, А заалны хамар ханын өрлөг, дотор шавардлагын ажил хийгдэж байна.

Эл-Си-Би ХХК инженер техикийн ажилтан 3 мэргэжлийн ажилчид 35 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж уг барилгыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ба барилга угсралтын ажил 75%-тай явагдаж байна. Энэ онд улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг батлагдаж 6-р сард 443,1 сая төгрөгийн гүйцэтгэлийг хянан баталгаажуулаад байна. Техник хяналтыг үе шатны ажил бүрт хийж гарч байгаа алдаа зөрчлийг тухай бүрд нь засварлуулах арга хэмжээ авч хяналт хийсэн талаар ажлын дэвтэрт бичилт хийж тайлан бичиж фото зургаар баталгаажуулан ажиллаж байна.

 

Их-Уул сумын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил үргэлжлэн явагдаж 1-р давхарын бетонон шал цутгагдаж дуусч 1-р давхарын багана, дам нурууны армотурчлал, хэв хашмал хийгдэж баганын цутгалт хийгдэж байна. Энэ сард үе шатны хяналтыг 2 удаа хийж, гарч байгаа алдаа зөрчлийг арилгаж цаашид зураг төслийн дагуу гүйцэтгэх талаар зөвөлгөө өгсөн.

 

Улиастай сумын Жавхлант цогцолбор сургуулийн  өргөтгөлийн барилгын гадна бохирын худгийг Амь-Ус трейд ХХК-ний инженертэй газар дээр үзэж холбох худгийг тодотгон байршилыг тогтоон  зураг төслийн Өлзий Иш ХХК-д хүргүүлсэн.

 

Барилга хот байгуулалтын сайдын А/193 тоот тушаалаар батлагдсан “Барилгын материалын туршилт шинжилгээ, судалгааны ажил эрхлэх нэгдсэн лабораторийн дүрэм”-ийг үндэслэн  орон нутгийн барилгын материалын лабораторийн дүрмийг ГХБХБГ-ын даргын 2017 оны 06 сарын 02 өдрийн А/15 тушаалаар батлуулсан. Барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан гарал үүсэл тохирлын гэрчилгээтэй  материал бүтээгдэхүүн, эдлэхүүн хэрэглэхийг анхааруулж барилга угсралт их засварын ажил эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжид албан тоот өгч ажиллаа.

 

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ ЧИГЛЭЛЭЭР: Аймгийн хэмжээнд 24 сумын даамлын ажилтай танилцах хяналт шинжилгээ үнэлгээ хийх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх цаашид даамлын ажлын үр дүнг дээшлүүлэх  Газрын кадастрын  мэдээллийн сангийн Лэнд менежер програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг бүрдүүлэх, гэрээт ажлыг газар дээр нь цахим мэдээллийн сантай тулгаж зөрүүтэй мэдээллийг ГЗБГЗЗГ-т хүргүүлэх ажлаар сум бүрт ажиллаа.

 

Сумдын газрын даамлын ажилтай танилцаж ажлаа сайжруулах зөвлөмж өгч мөн 11 сумын газрын кадастрын мэдээллийн сангийн зөрүүтэй мэдээллийг ГЗБГЗЗГ-т хүргүүлсэн байна. 13 сумын зөрүүтэй мэдээллийн тайланг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн дотор хүргүүлэхээр ажиллаж байна.

 

Энэ сард аймгийн Засаг даргын  Газар өмчлүүлэх тухай, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ шинэчлэх тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай, газар өмчлүүлэх захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай, хамтран өмчлөгч салгуулах тухай нийт 5 захирамжийг хавсралт ёсоорхянуулан гаргаж  иргэдэд үйлчилсэн байна.

 

2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/03 тоот тушаалаар техникийн тодорхойлолт боловсруулах ажлын хэсгийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ГЗБГЗЗГ-тай хамтран Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хийлгэх ажлын даалгаварыг боловсруулсан. Мөн аймгийн Орон нутгийн өмчийн газарт ажлын даалгаврыг хүргүүлж тендер зарлуулж тендерт "Тэгш хэм групп" ХХК шалгарч ажлын гэрээ байгуулахаар төлөвлөгдөж байна.

 

Долоо. Сум, орон нутгийн талаар:

 

            Улиастай сум:Газар зохион байгуулалтын чиглэлээр Жинст багийн мэдэгдэл өгөөгүй айлуудад мэдэгдэл хуудас тараах ажлыг үргэлжлүүлж, 2013 оны 8 сарын 2-ны өдөр  Засгийн газрын тогтоолоор батлагдсан "Гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ын дагуу багуудаас хаягжилтын талаарх багийн саналыг Засаг дарга нараас авч нэгтгэн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар оруулж батлууллаа.

 

Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд нэгж талбарын хувийн хэргүүдэд баяжуулалт хийж 2015 оны 07 сарын 15-наас хойших 350 орчим нэгж талбарын хувийн хэрэг байгаагаас 220 хувийн хэргийг скайнардаж цахимжуулсан байна. 2017 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу иргэдээс ирсэн өргөдлийг хянаж захирамжийн төсөл бэлтгэж Засаг даргад танилцууллаа.

 

Аймгийн ГХБХБГазартай хамтран Цэнгэлдэх хорооллын  үндсэн цэгийн хэмжилтийг хийж, иргэд, гүйцэтгэгчтэй  гурвалсан гэрээг хийж байна.  Малтай иргэдийг Агьтын аманд суурьшуулах болсонтой холбогдуулан цахилгаан дамжуулах агаарын шугамыг татах ажлын зураг төсвийг Алтай Улиастай эрчим хүчний шугамын инженертэй хамтран  хийлээ.

 

Ногоон Улиастай хөтөлбөрийн хүрээнд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн талбайн хайс хамгаалалтыг хийж гүйцэтгэх ажил үргэлжлэн хийгдэж Богдын гол багийн 1,2-р  60 айлын урд нийтийн эзэмшлийн талбайн хайс,  модон гүүрэнд хайс, эргэдэг хаалгыг суурилуулсан. 

 

Улиастай сумын ИТХ-ын 4-р хуралдаан хуралдан Улиастай сумыг 2017 онд хөгжүүлэх нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн биелэлт, сумын 2017 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэл зэрэг асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2017-06-30 18:03:36