Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2 удаа хийж “Дэд хөтөлбөр” батлах тухай”, “Салбар хороо байгуулах тухай”, “Ажлын хэсэг байгуулж ажиллуулах  тухай”, “Сайн малчин аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, аймгийн “Хүндэт иргэн” “Хураамжийн хэмжээ тогтоох тухай”, Ажлын хэсэг томилох тухай”, “Хог хаягдлын үйлчилгээний хураамж тогтоох тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэтгэлэг олгох тухай”, “Хөрөнгө бүртгэлд авах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж 10 тогтоол гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажиллаж байна.

 

Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын албан даалвгарыг эрчимжүүлэх зорилгоор ажлын хэсэг байгуулж сумдад чиглэл өгч ажилласан.

 

АймгийнЦагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах, нөхөн олговрын материалыг бүрдүүлэхэд иргэдэд хууль, эрх зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

 

Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын хагас жилд хийсэн ажлын тайланг Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд хүргүүлсэн.

 

2017 оны 07 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас цахим хурал хийж хуралд Аймгийн ИТХ-ын ажлын алба болон хууль эрх зүйн хэлтэс, бусад холбогдох хүмүүс хамрагдлаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

1923 онд Хантайшир уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж байсан Монгол Улсын ууган 4 аймгийн нэг Завхан аймаг МУ-ын Ерөнхийлөгчийн 157 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Л.Очирсүрэн болон бусад албаны хүмүүс, Завхан нутгаас төрсөн алдар суутнууд, ард иргэд өргөнөөр оролцлоо.

 

Монгол улсын эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт оруулсан хувь нэмэр, өсвөр үеийн авьяас чадвар, оюун ухааны сэтгэлгээг хөгжүүлж, Монгол орныхоо нэр хүндийг өндөрт өргөх үйлсэд оруулсан  хувь нэмрийг үнэлэн төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-т 7 дахь аймаг боллоо.

Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн их баяр наадам Завханчуудын хувьд олон баярт үйл явдал тохиосон сайхан наадам боллоо. Үндэснийхээ их баяр наадмын босгон дээр 44 жилийн дараа төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнуулсан Завхан нутгийн зон олон төрт ёсныхоо их баяр наадмыг 7-р сарын 10, 11-ны өдөр төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ.

 

Нээлтийн үйл ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэнд болж Завханчуудын дэлхийд таниулж чадсан морин хуур хөгжмийн гайхалтай аялгуу эгшиглэж, 108 ээж сүүн цацлаа өргөж, хүчний байгууллагууд хамтарсан үзүүлбэр үзүүлснээс гадна, албан байгууллага бүр өөр өөрийн онцлогийг харуулсан жагсаал зохион байгуулсан гээд наадамчин олны сэтгэлийг сэргээж, мэлмийг баясгах олон сайхан онцлох үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.

 

Энэ жилийн наадмын нэг онцлог бол Завхан аймгийн наадамд хүч үзэн барилдсан бөхчүүд анх удаа ард түмэн, наадамчин олныхоо өмнө шударга сайхан барилдахаа амлаж ТАНГАРАГ өргөсөн явдал юм.

Завхан аймгийн төв Улиастай хотыг нийслэл хоттой холбох хатуу хучилттай авто замын нэг хэсэг болох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км замын ажил эрчимтэй үргэлжилж байна. Нээлтийн үйл ажиллагааг Тэлмэн суманд зохион байгуулж УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагч Ц.Түмэнбаяр, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон бусад албаны хүмүүс, орон нутгийн ард иргэд өргөнөөр оролцлоо.

МУ-ын Засгийн газарт БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж буй Автозамын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Шинжиан Бэйшин Роуд энд Бридж Групп” ХХК, хяналтын зөвлөхөөр “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК  ажиллаж байна. Туслан гүйцэтгэгчээр Монголын үндэсний дотоодын  гүйцэтгэгч компаниуд болох “Ти Ай Би” ХХК, “Даймонд Рөүд” ХХК, “Энх төгөл бэх” ХХК, “Даблью Экс Пи” ХХК-иуд ажиллаж байна.

 

Мөн Загастайн давааны 67 км хатуу хучилттай автозамын ажлыг энэ оны 8-р сараас эхлэхээр төлөвлөөд байна. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км зам болон Загастайн давааны 67 км автозамын ажил дууссанаар 2018 онд Завхан аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоно.

 

Улиастай сум доторх 1 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг “Төгс зам” ХХК гүйцэтгэж дуусаад комисс ажиллуулахаар хүлээгдэж байна.

 

Байгалийнхуулийг танин мэдэж, түүнд зохицсон амьдралын хэв маягийг бүтээсэн нүүдлийн соёл иргэншлээ таниулан сурталчилах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Нүүдэлчдийн соёлын наадам” арга хэмжээг Завхан аймаг анх удаа байгалийн үзэсгэлэн цогцолсон “Хангайн сувд” хэмээн хүндэтгэн дээдэлдэг Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөн дээр 2017 оны 07 сарын 22-ноос 25-ны хооронд амжилттай зохион байгууллаа.

Наадмыг зорин ирсэн зочид төлөөлөгчид, гадаад дотоодын жуулчид, иргэд нээлтээ үзэхээр төв талбайруу морин тэрэг, үхэр тэрэг, тэмээн тэрэг хөллөн, морь, тэмээ, сарлагаа унан очсон нь мартагдах дөхсөн Монгол ахуй соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх энгийн бөгөөд эхний алхам байлаа. Нээлтийн үйл ажиллагаа ч ёслол төгөлдөр болж, нүүдэлчин Монголчуудын өв соёл, уламжлалт зан заншил, түүхийг харуулсан олон сонирхолтой үзүүлбэрийг үзүүлсэн нь наадамчин олны сэтгэлийг баясгаж, Монгол түмний омогшлыг бадрааж байлаа.

 

“Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг дотоодын 6000 орчим, гадаадын 200 гаруй зочид төлөөлөгчид, жуулчид зорин ирсэн бөгөөд нүүдэлчин Монголчуудын уламжлалт ёс заншил, ахуй соёлыг жинхэнэ утгаар нь харуулж чадсанд талархсан сэтгэлээ илэрхийлж байсан юм.

 

Нүүдэлчдийн соёл, уламжлалт зан заншлыг түгээн дэлгэрүүлэхээр адуу, тэмээ, үхэр, бог малын отгууд олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулж, отгуудын хооронд наадамчид ердийн хөсгөөр зорчсон нь аргагүй л Монгол ахуйг харуулсан юм.

 

 Тухайлбал ҮХРИЙН ОТОГ дээр сарлаг булгиулах, бугуйлдах, дүүгүүр шидэх тэмцээн, үхэр тэргээр нүүдэл хийх, тэрэг хөллөх, нуруу ачаа ачих, гэрийн дээс хошлон томох, сур элдэх тэмцээн зохион байгуулж, үнээ саах, цагаан идээ хэрхэн боловсруулах зэргийг харуулсан бол БОГ МАЛЫН ОТОГ дээр хонь, ямаа холбож саах, хонь хяргах, дээс томох, дөрвөн бэрх зэрэг тэмцээн уралдаан зохион байгуулж,  эсгийний найр хийж,мөн бог малын сүү, цагаан идээ, ноос ноолуур, арьс, ширэн бүтээгдэхүүн, Завхан буурал, сартуул үүлдрийн эцэг малын үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

ОТОГ дээр морь уургалах, бугуйлдах, эмнэг сургах, эмээллэх, айргаар дэмбээдэх, хуруудах тэмцээн зохион байгуулж, гүү саах, айраг эсгэх ёслол, унага тамгалах, унага уралдуулах, адууны циркийн тоглолт, хурдан морины уяа сойлго тааруулах, адууны гаралтай цагаан идээ, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, сайхан морьтой сайхан хос шалгаруулсан бол ТЭМЭЭНИЙ ОТОГ дээр тэмээгээр нүүдэл хийж ачаа тосох, ингэ хөөслөх, ингэ саах, эмнэг тэмээ сургах, ботготой ингэ зэллэх, тэмээн тэрэгтэй аялал зэргийг зохион байгуулж нүүдэлчдийн соёлыг сурталчиллаа.

Нүүдэлчдийн соёлын наадмын нэгэн чухал хэсэг бол Завхан аймгаас төрсөн 4 тод манлай уяачийн мялаалга наадам, үндэсний сур, хасаа харваа, үндэсний бөхийн барилдаан байлаа. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзий, Яруу сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадорж, Цэцэн-Уул сумын харьяат, МУ-ын тод манлай уяач Бэгзсүрэнгийн Содномцог, Улиастай сумын харьяат Лхагвагийн Цандэлэг нарын мялаалга наадам “Очирваанийн шигшмэл хурд” шилдэг хүлэг шалгаруулах 6 насны морины уралдааныг Улаагчны хар нуурын зүүн хэсэг Бурхантын үзүүрт зохион байгуулж тод манлай уяачдадаа хүндэтгэл үзүүллээ.

Үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин барилдсанаас шөвгийн дөрөвт Монгол Улсын гарьд Б.Гончигдамба, Монгол Улсын начин Г.Баасандорж, Монгол Улсын начин Л.Лха-Очир, Монгол Улсын начин Б.Чимэдвандан нар шалгарч Монгол Улсын гарьд Б.Гончигдамба түрүүлж, МУ-ын начин Л.Лха-Очир үзүүрлэлээ.

 

Үндэсний сурын харваанд Завхан, Улаанбаатар, Дорнод, Хэнтий аймгуудын эрэгтэй 24, эмэгтэй 13, нийт 37 харваач өрсөлдсөнөөс эрэгтэй төрөлд Завхан аймгийн Алдархаан сумын уугуул “Богдын гол” УЦС ХХК-ийн харваач Б.Батсайхан түрүүлж, дэд байранд Хэнтий аймгийн харваач, спортын мастер Б.Нямбаяр, гутгаар байранд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Хилчин спортын хороо, Есүхэй мэргэн клубын харваач Г.Бат-Амгалан, эмэгтэй төрөлд Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, спортын дэд мастер, аймгийн мэргэн Д.Эрдэнэчимэг түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат аймгийн мэргэн Л.Батбаяр хоёрдугаар байрт, Яруу сумын харьяат, аймгийн мэргэн Б.Содном гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Хасаа харвааны тэмцээнд 10 багийн 90 харваач өрсөлдсөнөөс Эрдэнэхайрхан сумын Энх-Амгалан ахлагчтай баг түрүүлж, Зэвсэгт хүчний 325-р ангийн Буянзаяа ахлагчтай баг дэд байранд, Төгсбуянтжавхлант хийдийн Базаргүр ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарлаа.

 

Мөн “Нүүдэлчдийн соёлын наадам”-ын нэгэн чимэг бол уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн шигшээ тэмцээн байлаа. Тэмцээнд  19 аймгийн 70 гаруй адуучин залуус хүрэлцэн ирж, хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Уран уургач шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Цэгмид тэргүүн байр, Хэнтий аймгийн Алтаншагай дэд байр, Орхон аймгийн Шүхэрт гутгаар байр, Дорноговь аймгийн Түвшин-Эрдэнэ дөрөвдүгээр байр эзэлсэн бол уран бугуйлчдын тэмцээнд Завхан аймгийн Баасандорж тэргүүн байр, Хөвсгөл аймгийн Мягмарсүрэн дэд байр, Хэнтий аймгийн Тогтохбаяр гутгаар байр, Орхон аймгийн Батбаяр дөрөвдүгээр байрыг тус тус эзэллээ.

 

Эмнэг булгиулалтын тэмцээнд Архангай аймгийн Ууганбаатар тэргүүлж, хоёрдугаар байрт Баян-Өлгий аймгийн Шохан, гуравдугаар байрт Хэнтий аймгийн Алтаншагай, дөрөвдүгээр байрт Завхан аймгийн Бямбадорж нар шалгарсан бол багийн дүнгээр Хэнтий аймаг тэргүүн байр, Орхон аймаг дэд байр, Хөвсгөл аймаг гутгаар байр, Завхан аймаг дөтгөөр байрт шалгарсан амжилтыг үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын2017 оны 186 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөө аж ахуйн салбарын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулахаар аймгийн Засаг даргын 2017 оны 07 сарын19-ны өдрийн А/295 тоот захирамж гарган, Хөдөө аж ауйн салбарын болон төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн бүрэдэхүүнийг томилон ажиллуулж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 06 тоот албан даалгавраар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл, болон газар тариалангийн салбар, суурин газрын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулахаар холбогдох албантушаалтан үүрэг даалгаварөгч албан байгууллага, сумдын удирдлагуудад хүргүүлээд байна.

 

Өвөлжилтийн бэлтгэлийг ажлыг хангах 4 бүлэг 51 заалт бүхий төлөвлөгөөгбатлаж холбогдох алан тушаалтан сумдын удирдлагуудад хүргүүлсэн.

 

Томилогдсон ажлын хэсэг зуншлаг болон ногооны гарц хэрхэн байгааг газар дээр үзэж танилцах, отор нүүдлийг зохион байгуулах бүс нутгийг тогтоох зорилгоор гантай болон гандуу байгаа говийн 6 сум, хангайн 7 сумдад томилогдон ажиллаж байна.

 

Малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулж, хяналт тавих, хяналтын цэгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан, 8 сарын 01-ны өдрийг хүртэл томилон ажиллуулж байна.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд: 

 

2.1.Төсвийн орлого: Аймгийн хэмжээгээр 2017 оны эхний хагас жилд36 тэрбум 168.4 сая төгрөгтөсөвлөгдсөнөөр, зарлага 32 тэрбум 779.3 сая төгрөгт хүрсэн байна.

 

2.2.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 117.0 хувийн биелэлттэй, 5 тэр бум 49.8 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 48.2 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.7 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 16.6 хувь, бусад нэр төрөл 31.5 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогынбүрдүүлэлтийн 77.3 хувь буюу 3 тэрбум 904.6 сая төгрөгийг орон нутгийн орлого, 22.7 хувь буюу 1 тэр бус 145.3 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр хагас жилд гүйлгээнд 4 тэрбум 573.7 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 63.8 мянган иргэний 67.2 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 6.3 тэрбум төгрөгөөр өссөн байна.

 

Аймгийн дүнгээр 64.0 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувь буюу 3.6 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8%, Хас банк 0.58-2.0%, Төрийн банк 1.66%, Капитал банк 1.5% байна.

 

Сангийн яамны Төрийн сангийн газар, Төвийн бодлого зохицуулалтын газар хамтран орон нутгийн санхүүгийн ажилтнуудыг чадавхижуулах, программын шинэчлэлийн талаар 2017 оны 07 сарын 20-22-ны хооронд сургалт зохион байгуулсан. Сургалтанд орон нутгийн нийт 110 гаруй санхүүгийн ажилтнууд хамрагдлаа.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн онлайн сургалтыг зохион байгуулах, Завхан аймагт ажиллах ажлын хэсгийг аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулан батлууллаа.

 

Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэнүүд нь аймгийн Засаг дарга болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг төлөөлж шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож ажилласан.

 

3.2.Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 82 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 31.7 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 32.9 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 60-аар буурсан байна.

 

Эхний хагас жилд гэмт хэргийн улмаас 17 хүн нас барж, 34 хүн гэмтэж 172.9 сая төгрөгийн хохирол учирсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр 4221 зөрчил илрүүлж, 335 хүн эрүүлжигдэн, 135 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1471, эрүүлжигдсэн хүн 40, баривчлагдсан хүн 99-өөр тус тус өссөн байна.

 

3.3.Архивын ажлын мэдээлэл:3 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичилт хийж, тоо бүртгэлийн програмд 70хн,5728хуудас баримтаас 3718 заалт,25902 хүний  нэр,байгууллагын нэр 218, газар зүйн -729,   70 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

1хөмрөг 1дансны 28хадгаламжийн нэгж,4323 хуудас баримтыг photoshop програмд засварлаж ашиглалтын хувь үүсгэсэн.

 

Иргэн, байгууллагын 71 хүсэлтийг хүлээн авч  хуулбар 195, цалингийн тодорхойлолт 32, тодорхойлолт 36  олгож, 378 хадгаламжийн нэгж баримт шүүж төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

3.3. Онцгой байдал:2017 оны 07 сард Ардын хувьсгалын 96 жилийн ой баяраар Завхан аймгийн Улиастай сумын цэнгэлдэх хүрээлэнгийн орчим хоол бэлтгэх, үйлчилгээний зориулалтаар түр баригдсан 41 гэрүүдийг шалгаж Галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 35 мэдэгдэл хүргэж гарын үсэг зуруулж баталгаажуулан 07 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд үзлэг шалгалтыг зохион байгуулж ажиллаа.

 

   Мөн 2017 оны 07 дугаар сарын 22-ноос 25-ны өдрүүдэдЭрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын хөвөөнд “Нүүдэлчдийн соёлын их наадам”-ыг зохион байгуулах газарт УИХ-ын гишүүд, ёслол хүндэтгэлийн гэрүүд, хоол бэлтгэх үйлчилгээний зориулалтаар түр баригдсан 125гэрүүдийн Галын аюулгүй байдлыг хангуулах үзлэг шалгалтыг зохион байгуулж байцаагчийн 35 албан мэдэгдэл  хүргүүлж биелэлтэнд нь хяналт тавин ажилласан.

 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр:Баяр амралтын өдрүүдээр ард иргэдийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар орон нутгийн AIR-1 телевизэд 3 минутын ярилцлага өгсөн.

 

            УЦУОШАлбанаас ирүүлсэн цаг агаарын төлөв мэдээллийн дагуу ой хээрийн түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэн 2 удаа тус бүр орон нутгийн 3 телевиз,2 FM радио,2 захын радио узелээр өдөрт 3-5 удаагийн давтамжтайгаарзарлуулж,Үүрэн холбооны сүлжээ ашиглан 1 удаа давхардсан тоогоор 24 сумын 12935 өрхийн 38805 иргэнд багц мессежээр мэдээллийг хүргэн албан байгууллага, ажахуйн нэгж ард, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан.

 

УЦУОШинжилгээний албанаас ирүүлсэн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг өдөр бүр шинэчлэн байгууллагын урсдаг зарын самбарт байршуулж ард иргэдэд тогтмол хүргэн ажиллаж байна.

 

            Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсрол, соёлын чиглэлээр: ОХУ-ын Тувагийн их сургуульд тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр 10 оюутан суралцуулахаар боллоо. Тувагийн их сургуульд  Увс, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотоос суралцаж байгаа бөгөөд Завхан аймгаас тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаа анхны тэтгэлэгт хөтөлбөр юм. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 10 хүүхдэд БСУГ-ыг дарга С.Ганчимэг, Тувагийн их сургуулийн элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Салбак Монгуш нар батламжийг нь гардуулан өглөө. Завхан аймгаас шалгарсан 10 хүүхдийн хувьд Хэлний факультет, Физик-математикийн факультет, Эдийн засгийн факультет, Инженер техникийн факультет гэсэн 4 сургуульд 100 хувийн тэтгэлгээр суралцах юм. Оюутнууд 8 сард хилийн дээс алхах бөгөөд өмнө нь аймгийн орос хэлний төвд эрчимжүүлсэн хэлний бэлтгэлд хамрагдана.

 

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд нийт 1160 шалгуулагч бүртгүүлсэн. Шалгалтыг  МУИС-ын Завхан салбар сургууль дээр 22 ангид авахаар төлөвлөж шалгалтын төвийг хаягжуулж, ширээг дугаарлаж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг ханган ажиллалаа.

 

Англи хэлний шалгалтанд 584, Химид 227, Монгол улсын түүх 29, Математик 967, Газар зүйд 49, Биологид 221, Монгол хэлэнд 614, нийгмийн ухаанд 757, Физик 539, Орос хэлэнд 15 шалгуулагч бүртгүүлж шалгалтанд орлоо. 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд комиссын ахлагч Д.Сарангэрэл, сэдэв хариуцагч Б.Энхбилэг, зохион байгуулагч боловсрол соёл урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, МУИС-н дэд захирал, мэргэжлийн хяналтын улсын байцаагч, аймгийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч, Жинст багийн хэсгийн байцаагч, сургуулийн эмч, хянагч 59 багш хуваарийн дагуу ажиллалаа. Шалгалтыг 10 хичээлийн 22 танхимд 292 хянагч зохион байгууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа.

 

4.2.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:Аймгийн хэмжээнд эхний хагас жилд 660 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 665 болж, өмнөх оноос амаржсан эх 80 (10.8%)-аар, амьд төрсөн хүүхэд 79 (10.6%)-өөр буурсан байна. Харин 2017 оны 6 сард 158 эх амаржиж, 160 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 58 (58.0%)-аар, хүүхэд 58 (56.9%)-аар өсчээ.

 

Нялхсын эндэгдэл эхний хагас жилд 12 болж, өмнөх оноос 4 (33.3%)-өөр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл II улиралд 18.1 болж, өмнөх оноос 3.5 пунктээр буурсан байна.

 

Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин II улиралд 5.3 байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2017 оны II улиралд 306 болж, өмнөх оноос 131 (30.0%)-ээр буурахад энэ онд халдварт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь голлон нөлөөлсөн байна.

 

Энэ улиралд 9.1 мянган өвчтөнийг 70.6 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 191.0 мянган хүнд амбулатороор үйлчилж, 756 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

 

Элэг бүтэнМонголүндэснийхөтөлбөрийнхүрээндУлаанбаатархотыншинжилгээоношилгооныГялстөврүү 1405  сорьцилгээжнийтхамрагдалт  62,1%-дхүрсэнбайна.

 

Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэсний байгууллагаас хамтарсан төслийн хүрээнд 2017 онд 16 сумдын 0-59 сартай бага насны хүүхэд, жирэмсэн хөхүүл эхчүүдэд Олон найрлагт бичил тэжээлээр хангаж ажилласан. Энэхүү төслийн хэрэгжилтийгАлдархаан, Нөмрөг, Баянхайрхан, Баянтэс сумдад болон зорилтот сумдад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 1 удаа, Аймгийн Эрүүл мэндийн газрын баг бүрэлдэхүүн 2 удаа үнэлгээ хийж ажиллаа.

 

Эрүүлмэндийнсайдын 2017 оны“Өрхийнэрүүлмэндийнтөвийнгүйцэтгэлийнгэрээнийзагварбатлахтухай” 05 дугаартушаалындагууӨЭМТ-тэйхийсэнгүйцэтгэлийнгэрээнийхагасжилийнявцынүнэлгээгхийлээ. Биндэргарав ӨЭМТ-81%, Богд-ӨлзийӨЭМТ-80%, Дөрвөн-Оноо ӨЭМТ-83%, Мөнхийн-Алба ӨЭМТ-77%-тай тус тус үнэлэгдсэн.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний хагас жилд сард 10.0 мянган хүнд 18.5 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 7.7 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний хагас жилд 10523 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8358 буюу 79.4 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2165 иргэн буюу 20.6 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

 

Халамжийн сангийн сангийн үйл ажиллагааны эхний хагас жилийн мэдээгээр Халамжийн тэтгэвэр 1746 хүнд 1140.5 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 3553 хүнд 996.1 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 13745 хүнд 1767.1 сая төгрөг нийт 19044 хүнд 3903.9 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

 

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх ахмадын зориулалттай амралт сувилал нь 2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн улаан хаалгын рашаан амралтанд нүүж тэнд үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар  4 удаагийн ээлжийн амрагчдыг хүлээн авч нийт 87 амрагч амраад байна.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1370 болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.3 хувиар буюу 175 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 715 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 52.2 хувийг эзэлж байна.

 

2017 оны 6 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 2.2 хувиар буюу 30 хүнээр буурсан байна..

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 16.8 хувь нь 15-24 нас, 33.4 хувь нь 25-34 нас, 25.7 хувь нь 35-44 нас, 19.0 хувь нь 45-54 нас, 4.2 хувь нь 55-59 нас, 0.9 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна.

 

Ажилгүйчүүдийн 1.9 хувь нь боловсролгүй, 3.5 хувь нь бага, 7.7 хувь нь суурь, 49.3 хувь нь бүрэн дунд, 6.4 хувь нь техникийн болон мэргэжлийн, 6.2 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 25.0 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна..

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:Аймгийн хэмжээнд 6 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 1242.9 мянга (90.1%) нь төллөжээ. Гүүний 80.9 хувь, үнээний 83.4 хувь, ингэний 56.5 хувь, эм хонины 92.0 хувь, эм ямааны 89.3 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 2.8 пунктээр өссөн байна. Гарсан төлийн 97.6 хувь буюу 1214.2 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 2.9 пунктээр өссөн байна.

 

Том малын зүй бус хорогдол: Эхний6сард аймгийн дүнгээр35.3мянган томмал зүй бусаар хорогдсон нь оны эхний малын 1.0 хувь, нийт хорогдолд өвчний хорогдол 2.2 хувь, хээлтэгч малын хорогдол 16.1 хувь, бог малын хорогдол 89.6 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 91.2 мянгаар буюу 3.6 дахин буурсан байна.

 

Газар тариалан: Аймгийн хэмжээнд 7 сарын 1-ний байдлаар 1783.41 га талбайд тариалалт хийснээс үр тариа 732.0 га-д, төмс 236.83 га-д, хүнсний ногоо 117.08 га- д, малын тэжээл 697.5 га-д тариалсан байна.Өмнөх оны мөн үеийнхээс нийт тариалсан талбай 206.74 га буюу 10.3 хувь, үүнээс үр тарианых 73.0 га буюу 9.1 хувиар, малын тэжээл тариалсан талбай 150.3 га буюу 17.7 хувиар буурч төмс 15.4 га буюу 7.0 хувь, хүнсний ногоо 1.09 га буюу 0.9 хувиар тус тус өссөн байна.

 

Намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг эртнээс сайтар хангах, техникийн засвар үйлчилгээгхугацаандньчанартайхийжгүйцэтгэх, ургацынурьдчилсанбалансыггаргажирүүлэхтухайгазрындаргыналбантоотыгсумдынЗДТГазартхүргүүлээдбайна.

 

Уринш боловсруулалтын явцын мэдээг сумдаас авч нэгтгэн ХХААХҮЯамандмэдээлжбайна. АймгийнхэмжээндодоогийнбайдлаарБаяндарьХХК 500 га-дуриншийнболовсруулалтхийгээдбайна.

 

ХХААХҮ-ийн сайдын 2017 оны А/76 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам батлагдаж, аймагт 300.0 төгрөгийн эх үүсвэрийг хуваарилагдахаар болоод байна.

 

ХХААХҮ-ийнсайдын 2017 оны А/89 тоот тушаалаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах дэд хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 

Бруцеллёз өвчнөөссэргийлэхштам 19 вакцин 30981 тун, рев 1 вакцин 1010008 тунвакцин, лабораторийн 15 нэртөрлийн 163 саятөгрөгийнвакцин, оношлуурыгхүлээнавсанбайна.

 

Цагаанхайрхан суманд Дук автомашин мал угаалгад гэрээний дагуу ажиллаж 20800 малд угаалга, 25000 м2 талбайд ариутгал хийгдсэн байна. Мөн Цагаанчулуут суманд урд чиглэлийн сумдад харьяалагдах угаалгын ваннаар 32000малыг угаалгад хамруулсан байна.

 

Нян судлалын тасаг: Алдархаан, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Тэс сумдаас 9 дээжид холбогдох стандарт, арга зүйндагуушинжилгээгхийхэдшинжилгээндтэнцэхгүй 2 дээж, сөрөг 3,  цусанхалдварт 1, дуут хавдар 2 илэрч хариуг эрхлэгчээр баталгаажуулан хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

 

Ариун цэврийн тасаг: 8350 кг мах, махан бүтээгдэхүүн, 3000кг ноос, ноолуур, хонь 32 толгой, ямаа 9 толгой, үхэр 4 толгойд гарал үүсэл, эрүүл мэндийн гэрчилгээ бичиж олгосон байна.

 

Ийлдэс судлалын тасаг:

 

  • Шүлхийөвчнийтанданшинжилгээг 780 дээжидхийжгүйцэтгэншинжилгээнийүрдүн, холбогдохтайланмэдээгУМЭАЦТЛ-дхүргүүллээ.
  • Бог малын мялзан өвчнийтанданшинжилгээг 600 дээжидхийжгүйцэтгэншинжилгээнийүрдүн, холбогдох тайлан мэдээг УМЭАЦТЛ-д хүргүүллээ.
  • Цагаанхайрхан сумаас бруцеллёз өвчнийшинжилгээнд 48 ийлдэсирүүлжхолбогдохаргазүйндагуушинжилгээгхийхэд 4 дээжсэжигтэйилэрчбаталгаажуулахшинжилгээгхийжбайна.
  • Баянхайрхан сумаас онош тодруулахаар 1 ийлдэс ирүүлснийг холбогдох шинжилгээг хийж байна.
  •  

Паразит судлалын тасаг: Баянхайрхан сумаас цусны паразит өвчний шинжилгээ хийлгэхээр 1 адууны цус ирүүлснийг холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийхэд сөрөг гарсан  байна.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:Аймгийн хэмжээнд Тарваганы тооллого хийх ажлыг зохион байгуулж, тооллогыг аргачлалын дагуу чанартай хийж гүйцэтгэн, хууль бусаар тарвага агнахыг таслан зогсоохыгсумдын Засаг дарга, БОХУБ, Байгаль хамгаалагч нарт үүрэг чиглэл өгч, хамтарсан хяналт, шалгалтын ажлыг тухайн орон нутагтаа зохион байгуулах талаар албан тоот хүргүүлэн ажиллаа.

 

Аймгийн хэмжээнд улсын баяр наадмаа “Цэвэр сайхан орчин”-д угтах зорилт тавин ажиллаж  нийтийн эзэмшийн зам талбай,  авто зам дагуух хог хаягдал,  тахилгатай овоо, уулын ам, гуу жалганы хур хог хаягдал болон зориулалтын бус газар хуримтлагдсан хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгууд,  жуулчны баазын орчим үүссэн хогийн цэгийг устгах, голын сав дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Нийт дүнгээр аймгийн хэмжээнд 1985 га талбайгаас 2061 тонн хог хаягдал цэвэрлэсэн байна.

 

Үүний үр дүнд эзэнгүй хог хаягдлын хэмжээ, тархац буурсан төлөвтэй байна. Хог хаягдлын ихэнх хэмжээ гэр хорооллын айл өрхөөс гаралтай, үнс гялгар цаас, ундаа архины шил, сав шарилж, лууль, хэрэглээнээс гарсан хувцас, гуталын хаягдал, мал бүхий иргэдийн бууц, өвсний үлдэгдэл эзэлж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайд үүсч байгаа хог хаягдал нь хүнсний бараа, чихэр печень ундааны сав баглаа боодол, тамхины иш байна.Голын сав дагуу архины шил, хуванцар сав, гялгар уут ихэнх хувийг эзэлж байна.

 

Мөн сумдаас орох гарах хэсэгт Хоггүй сум-Яруу, Хоггүй сум-Тосонцэнгэл, Хоггүй сум-Улиастай зэрэг иргэдийн дадал хэвшил, сэтгэлгээг өөрчлөх самбарыг нийт 24 сумдад байршуулах ажлыг эхлүүлээд байна.

 

Мөн БОАЖГазар, ОТУТХГХЗахиргаа, ХНЗГСГЗахиргааний ажилтан албан хаагчид Нүүдэлчдын соёлын наадам-2017 баярын үйл ажиллагаа дуусч Эрдэнэхайрхан сумын Хар нуур орчмоос нийт 13 машин хог хаягдал буюу 80 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн бөгөөд  Хот тохижилт үйлчилгээний албаны ажилтан, албан хаагчид цуглуулсан хогийг 13 удаагийн ачилт тээвэрлэлтээр Яруу сумын хогийн цэгт хүргэсэн.Мөн иргэдэд хог хаягдлын талаар зөв дадал, хэвшилийг төлөвшүүлэх зорилгоор “Унаган байгальд, Ул мөргүй аялцгаая”тараах материл 100 ширхэг бэлтгэн хэвлүүлж Нүүдэлчдийн соёлын наадамын үер иргэд олон нийтэд тараасан.

 

6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхний II улирлын байдлаар оны үнээр 5645.2 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 10.7 хувиар буюу 676.4 сая төгрөгөөр буурч нийт үйлдвэрлэлээс ААНэгжийн үйлдвэрлэл нь 3539.2 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 2106.0 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 51.5 хувийг, хүнсний үйлдвэрлэл 24.8 хувь, хувцас үйлдвэрлэл 11.8 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 9.6 хувь, эсгий эдлэлүйлдвэрлэл 0.5 хувь, өлөн гэдэс үйлдвэрлэл 0,6 хувь, барилгын ханын материал үйлдвэрлэл 0.3 хувь ,вакум цонх үйлдвэрлэл 0.4 хувь ,бусад үйлдвэрлэл 0.5 хувийг тус тус эзэлж байна.

 

ҮНЭ ХАНШ:6-рсарын28-нийбайдлаарбаруун бүсийн аймгуудад1лА-80 бензин1550-1710, А-92  бензин  1700-1810,  Дизелийн  түлш  1650-1890,  Улаанбаатар  А-80бензин 1480, А-92 бензин 1630 Дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

 

6.3. Дэдбүтцийнчиглэлээр:Эхний хагас жилд барилгын салбарын мэдээнд барилга угсралт, их засвар, бүтээн байгуулалтын ажилд аймгийн дүнгээр 23 тэр бум 390.5 сая төгрөгийн ажил гүйцэтгэснийг салбараар үзвэл:Орон сууцны бус барилга 816.8 сая төгрөг, авто замын ажилд 22 тэр бум 5 7 3 . 7 сая төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг гүйцэтгэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад барилга угсралт, их засварын ажил 4 дахин өссөн байна.

 

Улсын төвлөрсөн төсөв, орон нутгийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөрөөр аймгийн хэмжээнд явагдаж байгаа барилга угсралт, их засварын ажилд хөрөнгийн эх үүсвэр харгалзахгүйгээр техник хяналтын ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна.

 

Улиастай сумын Богдын гол багт баригдаж байгаа Спорт цогцолборын барилга угсралтын ажилд энэ сард 4-5 удаагийн үе шатны хяналтыг хийлээ. А, Б В блокын  орон зайн хучилт, сендвичин дээврийн хучилтыг хийж дууссан, дотор засал, сантенхик, цахилгааны монторжын ажлууд хийгдэж байна.

 


Эл-Си-Би ХХК инженер техикийн ажилтан 3 мэргэжлийн ажилчид 50 хүний бүрэлдхүүнтэйгээр ажиллаж уг барилгыг энэ ондоо багтаан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа ба барилга угсралтын ажил 80%-тай явагдаж байна. Энэ онд улсын төсөвт 1,5 тэрбум төгрөг батлагдаж 6-р сард 443,1 сая төгрөгийн гүйцэтгэлийг хянан баталгаажуулаад байна.

 

Их-Уул сумын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын ажил үргэлжлэн явагдаж 1-р давхарын цуутгалтын ажил бүрэн хийгдсэн 2-р давхарын багана, армотурчлал, хэв хашмал хийгдэж байна.2-р давхарын баганын хомутын зайг 20 см хийсэн байгаа алдааг засах цахилгааны шугамын шилжүүлэх ажлыг хийх  цаашид зураг төслийн дагуу гүйцэтгэх талаар зөвөлгөө өгсөн.

 

Идэр сумын 50 хүүхдийн дотуур байрны барилгын засварын ажлыг Хан жаргалант стоунс ХХК хийж гүйцэтгэж байгаа ба дотор засал, халаалтын шугамын холболт, гадна ханын дулаалгын ажлууд хийгдэж байна.

Тэлмэн сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Кенжикү ХХК шалгаран суурийн ажил хийгдэж байна. Зураг төслийг Жигүүрт хөлөг ХХК боловсруулсан ба гадна бохирын цооногийн байршил тогтоох гадна цахилгаан, зам талбайн тохижилт, халаалтын тогооны зураг төсөв, цэвэр усны эх үүсвэрийг шийдвэрлэх талаар зураг төслийн байгууллагад тоот хүргүүлсэн.

Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 160 хүүхдийн сургуулийн барилгын засварын ажлыг “Бэрсүм” ХХК гүйцэтгэж байна. Тус барилгын дотор засал, гадна ханын дулаалга өнгөлгөөний сайдинг хийгдэж байна.

Түдэвтэй сумын 75 хүүхдийн дотуур байрны барилгын засварыг Хан жаргалант стоунс ХХК хийж гүйцэтгэн цонх угсрах, дотор ханын дулаалга гипсэн өнгөлгөө, шалны плита наах, цахилгаан, дотор заслын ажлууд хийгдэж байна. Гадна халаалтын шугамын асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлэх, хийх ажлын төсөв хийж танилцуулсан.

Баянхайрхан сумын 160 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны барилгын ажлыг Харгант ХХК гүйцэтгэж байгаа ба хичээлийн байр, спорт заалны цутгалтын ажлыг бүрэн хийж дууссан. Хөрөнгийн асуудал шийдэгдээгүйн улмаас ажил түр хүлээгдэж байна.

Техник хяналтыг үе шатны ажил бүрт хийж гарч байгаа алдаа зөрчлийг тухай бүрд нь засварлуулах арга хэмжээ авч хяналт хийсэн талаар ажлын дэвтэрт бичилт хийж тайлан бичиж фото зургаар баталгаажуулан ажиллаж байна.

 

Барилгабайгууламжбарих, шинэчлэх, өргөтгөх, засварлахажилдолонулсынболонүндэснийстандартыншаардлагахангасангаралүүсэлтохирлынгэрчилгээтэйматериалбүтээгдэхүүн, эдлэхүүнхэрэглэхийг анхааруулж барилга угсралт их засварын ажил эхлүүлэх үргэлжүүлэх зөвшөөрөл авч байгаа аж ахуйн нэгжид албан тоот өгч ажиллаа. Мөн барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж иргэн үйлдвэрлэсэн матзриал бүтээгдэхүүнээ баталгаажуулалтанд хамруулж тохирлын гэрчилгээ авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дээжийг лабораторид өгч шинжилгээнд хамруулах талаар албан тоо

НИЙТЭЛСЭН: 2017-07-28 18:20:23