Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 08 ДУГААР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар тогтоолоор байгуулж,  ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлын албанаас оролцож  2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд хэлэлцүүлгийг 3 бүсэд амжилттай зохион байгуулж сургалт хэлэлцүүлэг явууллаа.

 

Аймгийн ИТХ-ын дарга, ОХУ-ын Тыба улсын зарим мужийн удирдлага бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж, “Арц суурь 2017” хилийн үзэсгэлэн яармаг худалдааг зохион байгуулах аймгийн ажлын хэсгийг ахалж удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллалаа.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд иргэд, албан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд хариуг барагдуулан ажиллаж байна. Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулахзөвлөлөөс эрхлэн гаргасан “Сэргийлэгч” нэвтрүүлгийг долоо хоног бүр орон нутгийн телевизээр нэвтрүүлэн олоннийтэд хүргэсэн.

 

АймгийнЦагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархи мэдээлэл:

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын Засгийн газар, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт Арц суурийн боомтод хилийн үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулж байхаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан юм. Энэ хүрээнд “Арц суурь-2017” хилийн үзэсгэлэн яармаг худалдааг 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд аймгийн ИТХ, ЗДТГ, Баянтэс сумын ИТХ, ЗДТГ хамтран амжилттай зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ОХУ-ын БНТыва улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Кара-Оол Леонид Валерьевич, гадаад харилцааны ажилтан Догур-Оол Ай-Хан Владимирович, Эрзин хошууны Хурлын дарга Уржук Нина Буяновна, Эрзин хошууны орлогч дарга Чавынчак Байыр Бонуй-оолович нар оролцлоо.

 

Яармаг худалдаанд ОХУ-ын БНТыва улсаас 230 машин бүхий 800 гаруй худалдан авагч, Монгол улсын Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Ховд, Увс аймгийн 100 гаруй бизнес эрхлэгчид оролцон бараа бүтээгдэхүүнээ 4 өдөр Тыва улсын иргэдэд борлуулж 65,4 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Мөн Баянтэс сумын 15 иргэн, аж ахуйн нэгж нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээ явуулж 20,0 сая төгрөгийн хоол борлуулжээ.

 

Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Тыва улсын иргэд ч орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сонирхож, түлхүү худалдан авалт хийж байлаа.

 

Үзэсгэлэн яармагт оролцсон бизнес эрхлэгчдээс “Шилдэг үйлдвэрлэгч” номинацид Баянтэс сумын “Баян булаг дэлгэрэх” ХХК-ийн захирал Т.Аюушжав савхин гутал, ширэн тэлээгээрээ, Улиастай сумын “Зоби” ХХК-ийн захирал н.Баасанжаргал, Увс аймгийн “Шагай” ХХК-ийн захирал н.Банзрагч, “Шилдэг хоол үйлдвэрлэгч”-ээр Баянтэс сумын иргэн С.Мөнхтуг, “Шилдэг бизнесмэн”-ээр Тэс сумын “Тэсийн зүр” хоршооны дарга Н.Батмөнх, Улиастай сумын “Улиастай ирээдүй” хоршооны иргэн Б.Эрдэнэчимэг, Баянтэс сумын иргэн Б.Батнасан, “Шилдэг өрхийн үйлдвэрлэгч”-ээр сур, суран эдлэлийн үйлдвэрлэлээрээ Баянтэс сумын иргэн Г.Чимэдрэгзэн нар шалгарч Өргөмжлөл, цом, медалиар шагнагдлаа.

2017 онд улсын хэмжээнд нийт газар нутгийн 80 гаруй хувь нь гандуу зуншсан нь өвөлжилтөнд хүндээр нөлөөлөх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Тиймээс Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар “Гангийн нарийвчилсан үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцах”-аар Онцгой байдлын Ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан аймагт ажиллаж аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаа болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж заавар зөвлөмж өглөө.

Аймгийн Онцгой комиссоос 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зохион байгуулж буй ажлын талаар мэдээлэл хийж, шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал, саналуудыг танилцууллаа. Завхан аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3,4 сая мал тоолуулсан бол 2017 онд 1.2 сая төл хүлээн авснаар нийт малын тоо 4,4 саяд хүрчээ. Өнгөрсөн зуны ихэнх саруудад олон жилийн дунджаас бага хур тунадастай, хуурайшилтын зэрэг өндөртэй байснаас 8 сум гантай, 11 сум гандуу, нийт нутаг дэвсгэрийн 33 хувь нь гантай, 42 хувь нь гандуу, 25 хувь нь хэвийн байгаагаас бэлчээрийн даац олон дахин хэтэрч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Тиймээс орон нутгийн зүгээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг төлөвлөн холбогдох хүмүүст үүрэг чиглэл өгч, хяналт тавин ажиллаж байгааг хэллээ. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлтийн тухайд манай аймгийн Улсын нөөцийн 5 цэг салбарт нэмж 700 тн өвс, 500 тн тэжээл нөөцлөхөөр төлөвлөгдөн сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна. Одоогийн байдлаар сумдын нөөцөд тэжээл 10 нт, өвс 118 тн, аймгийн нөөцөд тэжээл 174 тн, өвс 60 тн, улсын нөөцийн цэгүүдэд 700 гаруй тн тэжээл, 450 тн орчим тэжээл байгааг хэллээ. Харин Засгийн газрын нөөц сангаас аймагт хуваарилсан 50.0 сая төгрөгийг орон нутгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, сумын өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлэхэд 30.0 сая, худаг, уст цэгийн засварын ажилд 20.0 сая төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэжээ. Отор нүүдлийн тухайд говийн бүсийн нутгаар  хур тунадас багатай, халалт, хуурайшилт ихтэй байснаас аймаг дундын Багахайрханы бүс нутагт олон тооны мал хүлээн авах боломжгүй байгаа тул бэлчээрийн даацад тохируулан  зохицуулалт хийхээр төлөвлөсөн байна.Сумдын ирүүлсэн саналаар Хөвсгөл, Булган, Баянхонгор, Архангай, Увс аймгийн нутагт цаг үеийн байдал, намаржааны нөхцөлөөс шалтгаалан уламжлал байдлаар  цөөн  тооны айлууд нүүдэллэх зорилготой байгаа тул зохих түвшинд нь хэлэлцэж зохицуулалт хийхээр аймаг, орон нутгуудад албан тоотоор хүсэлтээ хүргүүлжээ. Мөн усан хангамж, бэлчээрийн хортон мэрэгчидтэй тэмцэх ажил, мал эмнэлгийн үйлчилгээ, газар тариалан, төв суурин газрын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар тус тус мэдээлэл хийж тулгамдаж буй асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал аймаг, сумдын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх, говийн сумдад худаг гаргах, засварлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, Түдэвтэй сум дахь өвс, тэжээлийн агуулахыг Улсын нөөцийн өвс тэжээлийн цэг болгох, “Амь-ус” Трейд ТӨХКомпанид өвлийн улиралд хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай техник хэрэгслүүдийг шийдвэрлүүлэх, төсөвт байгууллагуудын /боловсролын/ халаалтын өрийн асуудлыг шийдвэрлэх, Ургамал сумын 9 жилийн сургуулийн хичээлийн байр сургалт явуулах, дотуур байранд малчдын хүүхдийг хүлээн авах нөхцөл шаардлагыг хангахгүй болсон тул асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг 11 хүсэлтийг уламжиллаа.

 

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад сум орон нутгийн байдлыг газар дээр нь шалгаж аймгийн Засаг дарга нийт 23 сумдаар ажиллаад ирлээ.

 

            Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд: 

 

2.1.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 112.8 хувийн биелэлттэй, 5 тэр бум 766.3 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 47.1 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.7 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 18.8 хувь, бусад нэр төрөл 30.4 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 75.2 хувь буюу 4 тэрбум 338.3 сая төгрөгийг орон нутгийн орлого, 24.8 хувь буюу 1 тэрбум 428.0 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 7 сарын байдлаар гүйлгээнд 3568.5 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 62.9 мянган иргэний 69.5 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 6.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 71.6 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 9.9 хувь буюу 6.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8%, Хас банк 0.58-2.0%, Төрийн банк 1.66%, Капитал банк 1.5% байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг  Отгон сум, Улиастай сум, Тосонцэнгэл сумдад бүсчлэн зохион байгуулж, нийтдээ 360 сургагч багшийг бэлтгэн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг 24 сум, 115 багт хийлээ. Нийтдээ 7300 гаруй иргэд, алба хаагчдыг хамруулж, хэлэлцүүлэгтэй холбоотой саналыг хуудас, судалгаа, явцын мэдээ, санхүүгийн тайланг авч нэгтгэн Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаанд нь хүргүүлээд байна.

 

Аймгийн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 2017 оны арга хэмжээний төлөвлөгөөг батлуулан захирамжийг сум, байгууллагад хүргүүллээ.

 

3.2.Гэмт хэрэг, зөрчлийн талаархи мэдээлэл:Аймгийн хэмжээгээр 106 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 36.8 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 31.1 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 59-өөр буурсан байна.

 

Эхний 7 сард гэмт хэргийн улмаас 22 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.4 дахин өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 4623 зөрчил илрүүлж, 401 хүн эрүүлжигдэн, 151 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1316, эрүүлжигдсэн хүн 40, баривчлагдсан хүн 114-өөр тус тус өсч, учирсан хохирол 79.4 сая, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 15-аар тус тус буурсан байна.

 

3.3.Архивын ажлын мэдээлэл:4 хөмрөг, 4 данс, 85 хадгаламжийн нэгж, 1890 хуудас баримтыг сканердаж, 4 хөмрөг, 4 данс, 89 хадгаламжийн нэгж, 2378 хуудас баримтыг potoshop программд засварлаж, цахим хэлбэрт оруулсан.

 

4 хөмрөг, 4 данс, 148 хадгаламжийн нэгж, 10599 хуудас баримтнаас заалт 7203, хүний нэр 31692, байгууллагын нэр 225, газарзүйн нэр 1145-ыг шивж тодорхойлон бичилт хийж 148 pdf файлыг мэдээллийн санд орууллаа.

 

Нөхөн бүрдүүлэлтээр Шинээр хөмрөг үүсгэсэн Тосонцэнгэл сумын тарвагатай нурууний байгалын цогцолборт газар Хөмрөг №288 -ын  2007-2010 оны 13 хадгаламжийн нэгжийг цаасан суурьтаар, 2007-2010 оны 4 хадгаламжийн нэгжийг цахим сангаар хүлээн авч сан хөмрөгт баяжилт хийсэн.

 

Нийт 135 иргэний хүэлтийг хүлээн авсанаас тодорхойлолт -41,лавлагаа -35,хуулбар хувь -  44   иргэнд үйлчилжээ. Үүнээс лавлагаа 185, тодорхойлолт 65, канондсон хуулбар хувь 156-г  олгосон байна.

 

3.4. Онцгой байдал:Аймгийн Онцгой комиссын чиглэлээр: энэ сард аймгийн онцгой комиссыг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 удаа хуралдууллаа.

 

            Тухайлбал:Сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Цагаанхайран суманд гарсан шүлхий өвчний талаар тус тус хуралдуулж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна..

 

Сум орон нутгийн гамшгаас хамгаалах чадвахыг дээшлүүлэх чиглэлээр:Засаг даргын 2017 оны  А/295 дугаар "Төв суурин болон хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах" захирамжаар 2 ажлын хэсгийг томилсон.

 

            Засаг даргын  2017 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай 36 заалт бүхий 06 дугааралбан даалгавар гарган сум, аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

 

            Зуншлага гантай болон гандуу байгаа говийн-6, хойд чиглэлийн-7 сумдад 2 ажлын хэсэг томилон ажиллуулж, нөхцөл байдалтай танилцах, өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож  зөвлөмж өгч ажилласан.

 

Аймгийн Онцгой Комиссын гишүүдийг өвөлжилт хүндэрсэн сумуудтай хамтран ажиллах, дэмжлэг тусламж үзүүлэх зорилгоор сумдуудыг хуваарилан өгсөн.

 

            Сумдын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийлгэж шаардлагатай үед дайчлагдан ажиллах хүн хүч тээврийн хэрэгслийн томилгоо хийж бэлтгэлийг хангуулсан.

 

2017 оны 8 сард  Монгол улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Асгат, Баянтэс, Тэс, Тосонцэнгэл, Улиастай сумдын НИК-Петровис ХХК-ны ШТС-ууд, Улиастай сумын Шунхлай зэрэг нийт 13 ШТС-д Гамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг зохион явууллаа.

 

Гамшгаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар илэрсэн зөрчил дутагдал:Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, гамшгаас хамгаалах эрсдэл, эмзэг байдлын үнэлгээ хийлгээгүй, ажилчидад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, найдвартай холбооны хэрэгсэл байрлуулаагүй, гадна рекламны металь самбаруудыг нэгдсэн газардуулгад холбоогүй, гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогүй, гал унтраагуулууд цэнэг дуусаж ажиллгүй болсон, ойр орчмын өвс, шарилжийг цэвэрлээгүй, тос хадгалах өрөөнд агааржуулагч хийгээгүй зэрэг зөрчил дутагдалууд илэрсэн.

 

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн заавал биелүүлэх  7-15 заалт бүхий  албан шаардлага нийт11хүргүүлж  шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаа.

 

Байцаагч нараас үйлдсэн эрх зүйн баримт бичиг:Заавал биелүүлэх албан шаардлага 11, Гал түймэр гарсан тухай акт 1, Шинжээч мэргэжилтний дүгнэлт 2, Ажиллагаа зогсоох тогтоол 2, Ажлын  байрны галын аюулгүй байдлын дүгнэлт 1гаргаж Улсын комиссоор 3 удаа ажилласан байна.

 

Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиуд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулж орон нутаг гарч байгаа гал түймрийн хэрэг зөрчилд хэргийн газрын үзлэг, хойшлуулшгүй ажиллагааг гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагч нар явуулж эхлээд байна.

 

Урьдчилан сэргийлэх чиглэлээр:УЦУОШАлбанаас ирүүлсэн цаг агаарын төлөв мэдээллийн дагуу үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээг бэлтгэн 2 удаа тус бүр орон нутгийн  3 телевиз,2 FM радио 2 захын радио узелээр өдөрт 3-5 удаагийн давтамжтайгаарзарлуулж,Үүрэн холбооны сүлжээ ашиглан 1 удаа давхардсан тоогоор 4 сумын 2813 өрхийн 8784иргэнд багц мессежээр мэдээллийг хүргэн албан байгууллага, ажахуйн нэгж ард, иргэдийг мэдээллээр хангаж ажилласан.

 

   Мэдээ мэдээллийн талаар: Хугацаат тайлан мэдээ, бусад албан бичгүүдийг цаг хугацаанд нь явуулж, цахим шуудангаар ОБЕГ болон бусад газар, агентлаг хэлтэс, анги салбарт 29 удаагийн Файл мэдээ явуулж, 5удаагийн файл мэдээ хүлээн авч, удирдлага болон холбогдох газар хэлтэс, албан тушаалтанд цаг тухайд нь дамжуулан ажиллаа.

 

            Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1.Эрүүл мэнд, спортын чиглэлээр:Аймгийн хэмжээнд эхний VII сард 783 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 790 болж, өмнөх оноос амаржсан эх 83 (9.5%)-аар, амьд төрсөн хүүхэд 78 (9.0%)-аар буурсан байна. 2017 оны VII сард 123 эх амаржиж, 125 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 35 (22.2%)-аар, хүүхэд мөн 35 (21.9%)-аар буурчээ.

 

Нялхсын эндэгдэл эхний VII сард 15 болж, өмнөх оноос 1 (6.3%)-ээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 19.0 болж, өмнөх оноос 0.56 пунктээр өссөн байна.

 

Харин 100000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдлийн түвшин эхний VII сард 5.3 байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид эхний VII сард 338 болж, өмнөх оны мөн үеэс 129 (27.6%)-өөр буурахад энэ онд халдварт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь нөлөөлсөн байна.

 

Эхний VII сард 10.0 мянган өвчтөнийг 77.2 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 210.7 мянган хүнд амбулаториор үйлчилж, 868 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ..

 

‘’Элэг бүтэн Монгол’’ үндэсний хөтөлбөрийн хүрээнд elegbuten.mohs.mn сайтын мэдээллийн программдзорилтот бүлгийн 40-65 насны 269 иргэний сорьцыг шивж оруулсан. Мөн сумын эрүүл мэндийн төвүүдийг мэдээлэл арга зүйгээр ханган ажиллаж байна. 8 сарын 18-ны байдлаар хамралтын хувь 66,8% байна.

 

Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу  2017 оны 8-р сарын 1-3-ны хооронд Эрүүл мэндийн газрын даргаар ахлуулан эрүүл мэндийн чиглэлээр тусгай зөвшөөрөл олгох комиссийн дэргэдэх ажлын алба Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэргэдэх “Ахмадын сувилал”, “Улаан Хаалга”, “Отгонтэнгэр” рашаан сувилал, “Одчим наран” хувийн эмнэлэг зэрэг харъяа 4 байгууллагын үйл ажиллагаанд MNS 5232:2013 стандартын дагуу хяналт үнэлгээ хийж, зөвлөмж хүргүүлсэн.

 

“Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” дэлхийн 7 хоногийн хүрээнд “Хөхөөр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” уриан дор нэгдсэн удирдамж, төлөвлөгөө боловсруулан гаргасан. “Хүүхдийг хөхний сүүгээр хооллохын ач холбогдол”-ын талаарх сургалтыг ДЗОУБ-тай хамтран Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих газар, Биндэргарав, Богд-Өлзий ӨЭМТ-үүдийн харьяа 0-2 хүртэлх насны хөхүүл хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүд, гэр бүлийн 684 иргэнийг сургалтанд хамруулж, гарын авлага тарааж, мэдээлэл арга зүйгээр хангасан.

 

Аймгийн нэгдсэн эмнэлгийн Амаржих газарт төрсөн болон эмэгтэйчүүдийн зөвөлгөө өгөх кабинетад үзүүлэхээр ирсэн 48, Биндэргарав ӨЭМТ 26, Богд-Өлзий ӨЭМТ 20 гэрийн эргэлтээр 6 нийт 100 эхчүүд тэдний гэр бүлд ДЗОУБ-ын гарын бэлгийг тараасан. Мөн Биндэргарав ӨЭМТ-ийн 4, Богд-Өлзий ӨЭМТ-ийн 2 шинээр төрсөн 6 нярайг өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран эргэлт хийж анхан төрөгч ээжүүдэд хүүхдээ хөхүүлэхдээ анхаарах асуудлууд, зөв хөхүүлэх 4 дараалал, зөв хөхөж буй шинжүүдийг зааж эхчүүдээр гардан хийлгүүллээ..

 

Эрүүл мэндийн яаманд аймгийн Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн бэлэн байдал, тулгамдаж буй асуудал, 2017-2018 онд отор нүүдлээр явах малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлын төлөвлөгөө зэргийг хүргүүлсэн. Мөн аймгийн Засаг даргын 06 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх,  Эрүүл мэндийн газрын даргын 2017.08.10-ны өдрийн 1/558 тоот  “2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” албан тоотыг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

 

Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ажлын алба 8 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж Отгонтэнгэр рашаан сувилал, Цагаан сувд дент шүдний эмнэлэг, Дэлгэр-Энхмэнд шүдний протез, ХХҮХ-ийн дэргэдэх ахмадын сувилал, Чигэстэй Ундраа ХХК, Улаан хаалга амралт сувилал, Отгон ЭЭС, Нандин хэлхээ шүдний эмнэлэг зэрэг 8 байгууллагын тусгай зөвшөөрлийг сунгах, Ариусгал Завхан ХХК, Эв нар эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлэг, Гурван-Эрдэнэ ХЭС, Их-уул ЭЭС тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлэх, Наран-Очир хайрхан эмнэлэг, Тана шүдний эмнэлэг, Тунамал, Нэрс хувийн эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, Баясгалан эмийн сангийн төсөлд шинжээчийн баг ажиллууллах, Сэргээн засах клиник сувилалын төслийг түтгэлзүүлсэн  шийдвэр гаргасан байна.

 

Эмийн зохистой хэрэглээний аянг аймгийн хэмжээнд 2017 оны 08-р сарын 15-31-ний хооронд  зохион байгуулж байна.          Аяны хүрээнд иргэдэд эмийн талаар үнэн зөв мэдээлэл хүргэх, эмийн зохисгүй хэрэглэснээс улбаатай эрүүл мэндийн эрсдлээс өөрийгөө хамгаалах талаархи мэдлэг, хандлагыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулж иргэд идэвхитэй оролцож байна. 2017.08.23-ны өдөр “Эмийг зохистой хэрэглэж хэвшье” уриан дор аймгийн Эрүүл мэндийн газар, Эм холбоо, Эм ханган нийлүүлэх байгууллага, Хувийн хэвшлийн эмийн сангууд хамтран өдөрлөг зохион байгуулсан. Мөн энгийн эмийн жоронд судалгаа хийж байна..

 

2017 оны 7-р сарын хүн амын өвчлөл эндэгдлийн мэдээллийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудаас хүлээн авч нэгтгэн сарын мэдээний сан үүсгэн, шуурхай мэдээ гарган холбогдох мэргэжилтэн, байгууллагуудад хугацаанд нь хүргүүлсэн.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 7 сард 10.0 мянган хүнд 23.4 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 8.8 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний 7 сард 10525 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8358 буюу 79.4 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2167 иргэн буюу 20.6 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

 

Сангуудаар авч үзвэл: тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 5.4 хувиар, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөөг 27.2 хувиар давуулан биелүүлж, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 4.2 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 5.1 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 5.9 хувиар тасарсан байна.

 

Тэтгэвэрийн сангийн зарлага 20680.0 сая төгрөгт, Тэтгэмжийн сангийн зарлага 650.9 сая төгрөг, Эрүүл мэндийн сангийн зарлага 1741.2 сая төгрөг, ҮОМШӨ-ний зарлага 26.5 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалийн сангаас 287.4 сая төгрөг тус тус зарцуулж нийт 23386.0 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг олгосон байна.

 

Халамжийн сангийн сангийн үйл ажиллагааны эхний 7 сарын мэдээгээр Халамжийн тэтгэвэр 1746 хүнд 1340.5 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 9703 хүнд 1634.8 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 5629 хүнд 542.5 сая төгрөг нийт 17078 хүнд 3517.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1288 болж, өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар буюу 33 хүнээр буурсан байна. Аймгийн хэмжээнд 685 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 53.2 хувийг эзэлж байна.

 

2017 оны 7 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 5.9 хувиар буюу 76 хүнээр өссөн байна.

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 17.8 хувь нь 15-24 нас, 32.1 хувь нь 25-34 нас, 24.6 хувь нь 35-44 нас, 20.0 хувь нь 45-54 нас, 4.6 хувь нь 55-59 нас, 0.9 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна.

 

Ажилгүйчүүдийн 1.8 хувь нь боловсролгүй, 2.6 хувь нь бага, 7.5 хувь нь суурь, 49.3 хувь нь бүрэн дунд, 6.4 хувь нь техникийн болон мэргэжлийн, 6.5 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 25.9 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:Аймгийн хэмжээнд 7 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 1242,9 мянга (90,1%) нь төллөжээ. Гүүний 80,9 хувь, үнээний 83,4 хувь, ингэний 56,5 хувь, эм хонины 92,0 хувь, эм ямааны 89.3 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 2.8 пунктээр өссөн байна. Гарсан төлийн 97.6 хувь буюу 1214.2 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 2.9 пунктээр өссөн байна.

 

Том малын зүй бус хорогдол: Эхний6сард аймгийн дүнгээр35.3мянган томмал зүй бусаар хорогдсон нь оны эхний малын 1.0 хувь, нийт хорогдолд өвчний хорогдол 2.2 хувь, хээлтэгч малын хорогдол 16.1 хувь, бог малын хорогдол 89.6 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 91.2 мянгаар буюу 3.6 дахин буурсан байна.

 

Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 02-ний 210 дугаартай албан тоотоор Хоршоодын үйл ажиллагааг үнэлэх, хоршооны 7 зарчмыг хэрэгжүүлж буй эсэхийг шалгах, хянах зорилгоор сумдад үүрэг чиглэл өгч, судалгааг гаргуулан ажиллаж байна.

 

ХХААГазрын Үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний албаны экстеншний асуудлаар ХААИСургуулийн Мал эмнэлгийн сургуулийн багш, шинжлэх ухааны доктор, профессор П.Болормаа, доктор, профессор Ш.Батаа, доктор Б.Баяртогтох, УМЭАЦТЛабораторийн хүнсний аюулгүй байдлын лабораторийн эрхлэгч, доктор Ц.Энхтуяа, УМЭАЦТЛабораторийн халдварт зооноз өвчний оношлогоо, тандалтын лабораторийн эрхлэгч М.Нансалмаа, Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач, доктор Х.Наранбаатар, Монголын Арьс шир үйлдвэрлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын зөвлөх инженер М.Бат-Очир, Швейцарын хөгжлийн агентлагийн төслийн мэргэжилтэн, малын эмч Б.Батсүх, Ногоон алт малын эрүүл мэнд төслийн зөвлөх малын эмч П.Энхболд, аймгийн ХХААГазрын ҮХҮАлбаны дарга Г.Ганчулуун, МЭАлбаны дарга Ц.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй баг Эрдэнэхайрхан, Сантмаргац, Тэс, Баянтэс суманд сургалт, онол практикийн уулзалт, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөх ажлыг сумын ИТХ, Засаг дарга, ЗДТГазрын ажилтнууд, МЭҮТасаг, МЭҮНэгж, малчид, мал бүхий иргэд, иргэдэд зохион байгуулан ажиллалаа.

 

Аймгийн 2017 оны ургацын урьдчилсан балансыг таримлын төрлөөр гаргаж ХХААХҮЯамны ГТБХЗГазарт хүргүүлээд байна. Энэ онд ургацын урьдчилсан балансаар үр тариа 632 тн, малын тэжээл 837.9 тн, төмс 2138.1 тн хүнсний ногоо 1099 тн-ыг хураан авах урьдчилсан дүн гарсан байна.

 

Бруцеллёз өвчнөөс сэргийлэх штам 19 вакцин 30981 тун, рев 1 вакцин 1010008 тун вакцин татан авснаас Түдэвтэй, Улиастай, Цагаанчулуут, Яруу, Нөмрөг, Сантмаргац сумдын 10 мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжүүдэд 184406 тун вакциныг хуваарийн дагуу хүлээлгэн өгөөд байна.

 

Нян судлалын тасаг: Тосонцэнгэл, Дөрвөлжин, Түдэвтэй, Улиастай  сумдаас 6 дээжид холбогдох стандарт, арга зүйн дагуу шинжилгээг хийхэд шинжилгээ хийгдэж байгаа 1, шинжилгээнд тэнцэхгүй 1 дээж, сөрөг 2,  цусан халдварт 1, галзуу 1 илэрч хариуг эрхлэгчээр баталгаажуулан хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

 

Ариун цэврийн тасаг: 13970 кг мах, махан бүтээгдэхүүнд гарал үүсэл, 80л сүүнд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг эрхлэгчээр баталгаажуулан ажилласан байна. Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг сүүний чиглэлийн фермерүүдийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

 

Ийлдэс судлалын тасаг: Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг сүүний чиглэлийн фермерүүдийг бруцеллёзны тандан шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд: .

 

6.1.Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр:Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 8 сарын 1-ний байдлаар оны үнээр 7449.6 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 7.8 хувиар буюу 540.5 сая төгрөгөөр өссөн байна. Нийт үйлдвэрлэлээс ААНэгжийн үйлдвэрлэл нь 3671.5 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 3778.1 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 40%, хүнсний үйлдвэрлэл 34.4%, хувцас үйлдвэрлэл 13.8%, модон эдлэл үйлдвэрлэл 9.7%, эсгий эдлэл үйлдвэрлэл 0.7%, өлөн гэдэс үйлдвэрлэл 0.4%, Вакум цонх үйлдвэрлэл 0.4%, Барилгын ханын материал үйлдвэрлэл 0,2%, бусад үйлдвэрлэл 0.4%-ийг тус тус эзэлж байна.

 

8-рсарын01-нийбайдлаарбаруунбүсийнаймгуудад1лА-80бензин1550-1710, А-92 бензин 1700-1810, Дизелийн түлш 1650-1890, Улаанбаатар А-80 бензин1480,  А-92 бензин 1630  Дизелийн түлш 1720 төгрөгөөр тус тус  худалдаалагдаж байна.

 

6.3. Дэдбүтцийнчиглэлээр:Улсын төвлөрсөн төсөв, орон нутгийнхөгжлийн сангийн хөрөнгөөр засварлагдсан Тосонцэнгэл сумын 160 хүүхдийн хичээлийн байр, Идэр сумын 50 хүүхдийн дотуур байрны засвар, Түдэвтэй сумын 75 хүүдийн дотуур байрны барилгын засвар, Эрдэнэхайрхан сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажлууд дуусаж аймгийн Засаг даргын захирамжаар комисст хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаа.


Идэр сумын 50 хүүхдийн дотуур байрны засвар гүйцэтгэгч Ханжаргалант стоунс ХХК Тосонцэнгэл сумын 160 хүүхдийн хичээлийн байр, гүйцэтгэгч Бэр сүм ХХК Түдэвтэй сумын дотуур байрны засвар

Эрдэнэхайрхан сумын 50 хүүхдийн цэцэрлэг

Мөн улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа Их-уул сумын 640 хүүхдийн хичээлийн байрны барилга, Улиастай сумын усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засвар, Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажилд явцад хяналт хийж гүйцэтгэлээ.  Хяналт хийхэд Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгын 2-р заслын ажил хийгдэж байсан халаалтын тогооны өгөх буцах шугамд термометр тавих, 2-р давхарт тавигдсан хий авагчыг уртасгах, галтогооны өрөөнд 380кВт-ын шугам татах, гадна бохирын цооногийн хучилтыг хүчитгэх, гадна хайс, үнэр гаргач хийх, дээврийн парпетны төмрийг сайн бэхлэх, наасан птита ховхорсон түүнийг засах, хөндий хэсгийг цилкон шахах, ажлыг эрчимжүүлэх хүн хүчийг нэмэгдүүлэх шаардлага талаар үүрэг даалгавар өгч ажиллаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн засварын ажилд хяналт хийхэд мэс заслын цэвэр хагалгааны өрөөнд агаар халаах мехник системийг нэмэлтээр хийх зургийн дагуу, агаар оруулах мехник ситемийн цахилгааны тэжээлийг давхарын группын самбараас шууд татах, ариун цэврийн өрөөнүүдийн агааржуулалтыг зургийн дагуу хийх, ашигласан материалын сертификат бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.

Цагаанхайрхан сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилга