Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2 удаа хийж “Аймгийн хэмжээнд 2017 онд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаар батлах тухай”, “Стандарттай Завхан хөтөлбөр батлах тухай”, “Аймгийн Онцгой байдлын Гал унтраах аврах 43 дугаар ангийг Алтан гадас одонгоор шагнуулахаар уламжлах тухай”, “Тэргүүлэгчдийн хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай”, “Төрийн шагналд уламжлах тухай”, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцаа зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай”, “Худалдах хөрөнгийн доод  үнэ тогтоох, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, актлах тухай”,“Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай”, “Төрийн шагналд уламжлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж тогтоолыг гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн ажиллаж байна.

.

ИТХурлын дарга, төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг дарга түүний Тамгын газрын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж баруун бүсийн тулгуур төв Завхан аймаг, Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймгийн  хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Мөн Увс аймагт зохион байгуулагдсан Баруун бүсийн аймгууд, ОХУ-ын Бүгд Найрамдах Тыва улсын дээд хурлын сонгуультан ажилтнуудын нэгдсэн уулзалт, спортын тэмцээнд оролцож баруун бүсийн аймгуудтай НӨУБ-ын ажлын туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн НӨУБ-ын эрхзүйн орчинг боловсронгуй болгох талаар санал солилцох мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хууль тогтоох дээд байгууллагатай танилцах, харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Сумдын багийн ИНХурлын дарга нарын дэлгэрэнгүй судалгааг гаргаж нэгтгэж байна. Мөн цаг үеийн ажлын талаар тухай бүр мэдээлэл хийж хамтарч ажиллаж байна.Сургах, сайн арга барилыг сурталчлан дэлгэрүүлэх, мэдээллээр хангах зорилгоор Монголын нутгийн удирдлагын холбооноос эрхлэн гаргадаг “Нутгийн удирдлага” сэтгүүлийг бүх шатны ИТХ-ын төлөөлөгч, ажилтнууд, багийн Иргэдийн нийтийн хуралдаа тогтмол захиалах талаар анхаарч ажиллаж байна.

 

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 3 дугаар улиралд хийсэн ажлын тайлан, “Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хийсэн ажлын тайланг  Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албанд хүргүүлсэн.

 

ГХУСАЗЗ-өөс зохион байгуулсан бодлого, үйл ажиллагааг орон нутагт  “Шинэ Завхан” телевиз, “Завхан” сонин, zavkhan.khural.mn, zavkhan.gov.mn, zavkhanpolice.gov.mn сайтаар сурталчлан олон нийтэд хүргэн ажиллаж байна.

 

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тохиодог билээ.  Энэ жил улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх өдөр 22 дахь жилдээ тохиож  буй бөгөөд энэ өдрийн хүрээнд Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улиастай сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2017 оны 09 сарын 10-нд ёслол төгөлдөр зохион байгуулж ажиллаа.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд  нөхөн олговор олгох тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 66/39 дүгээр зөвлөмж, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 80  жилийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Улсын комиссын даргын албан даалгаврыг сумдад хүргүүлж чиглэл өгсний дагуу аймаг, сумдын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын  хийсэн ажлын 3 улирлын тайланг Монгол улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж ажиллаа.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархмэдээлэл:

 

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваагаар ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймагт ажиллаж баруун бүсийн тулгуур төв Завхан аймаг, Хангайн бүсийн тулгуур төв Орхон аймаг  хооронд хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

Энэхүү гэрээ нь аймгуудаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал ахуйг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллах, хоёр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгууллага аж ахуйн нэгжүүдийн хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

 

Мөн Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завханчуудын төлөөлөл нутгийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт ярилцлага зохион байгуулж, санал бодлоо солилцлоо. 1992 онд төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ш.Отгонбилэг агсны санаачлагаар 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Орхон аймаг дахь Нутгийн зөвлөл 25 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд Завхан нутгийн хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж, Эрдэнэт хотод ажиллаж амьдарч байгаа Завханчуудаа дэмжин ажилласаар байна.

Аймгийн ХЖТеатрын 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Уурхайчин соёлын ордонд үзэгч дүүрэн 2 удаагийн тоглолт зохион байгуулж Орхон аймагт ажиллаж амьдарч байгаа Завхан аймгийн  уугуул, суугуул олон хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан тоглолт боллоо.

 

Завхан аймаг, Орхон аймагтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу эхний ээлжинд Завхан аймгийн гар урчуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр сар шинийн баярын өмнө Эрдэнэт хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан Медипас эмнэлэгтэй хамтран ажиллаж алсын зайн оношилгоо шинжилгээг хийхээр  боллоо. Цаашид ард иргэдийн амьдралд үр өгөөжөө өгөх олон бодит ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргаж хамтран ажиллах юм.

 

Монгол улсын Засгийн газрын 89 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс “Захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлаг, албан байгууллагуудын дарга, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод ажил хариуцсан 80 гаруй мэргэжилтэн идэвхтэй оролцлоо.

Улиастай сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд Улиастай хотоо хөгжүүлэх, ард иргэдээ цэвэр цэмцгэр, эрүүл, тохь тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ногоон Улиастай”, “Сайн хашаа”, “Унадаг дугуйтай Улиастай”, “Цахим Улиастай” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Хотын ногоон байгууламжийг богино хугацаанд үр дүнтэй нэмэгдүүлэхэд онол, практикийн мэдлэгтэй энэ чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжлийн ажилчидтай “Ногоон байгууламжийн алба”-тай болсноор тодорхой үр дүнд хүрнэ гэж харж байгаа Сэлэнгэ аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургуулиудтай хамтран ажиллаж мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, туршлагатай  багш нарыг урьж ажиллуулахаар аймгийн удирдлагууд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

 

 Аймгийнхэмжээнд 39 цэцэрлэг, Ерөнхий боловсролын 29 сургууль, мэргэжлийн боловсролын 3 сургууль үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгууллаа. Улсын тэргүүний Жавхлант цогцолбор сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Батсайхан оролцлоо. Эдүгээ 56 жилийн түүхтэй тус сургуулиас Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Н.Багабанди, шатрын ОУ-ын хэмжээний мастер П.Жигжидсүрэн, МУ-ын гавьяат багш Р.Маабазар, Алтангэрэл, Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж зэрэг олон алдартнууд төрсөн байдаг.

 

Дэлхийн шилдэг 500 сургуулийн нэг, Азийн шилдэг 100 сургуулийн нэг, Тайваний шилдгийн шилдэг 5 сургуулийн нэг болох “Азийн их сургууль”-тай хамтран ажиллах гэрээ байгуулж энэ хичээлийн жилд Улиастай сумын 5 сургуулиас 20 сурагч, Жавхлант цогцолбор сургуулиас 5 сурагчийг хөнгөлөлттэй суралцуулахаар болсон байна.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шэньси мужийн Засаг дарга Ху Хөпиний урилгаар албан ёсны айлчлал хийж ахан дүүсийн харилцаат мужууд болонхамтын ажиллагааг сайжруулан орон нутгийн нийгэм эдийн засаг, хөдөө аж ахуй, техник, технологи боловсрол, эрүүл мэнд зэрэг салбаруудад хамтран ажиллахаар боллоо.

 

Аймгийн Засаг дарга холбогдох албаны хүмүүсийн хамт 24 суманд ажиллаж, Төрийн албан хаагчидтай уулзаж, ажил төрлийн ярилцлага зохион байгуулсаны зэрэгцээ Төрийн албан хаагчийн “Эрхэмлэх 9 зүйл”-ийг үйл ажиллагаандаа мөрдөж, хэрэгжүүлэх талаар чиглэл өглөө.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

 

2.1.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 114.9 хувийн биелэлттэй, 6 тэр бум 782.0 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 45.4 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.3 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 21.0 хувь, бусад нэр төрөл 30.3 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 73.5 хувь буюу 4 тэрбум 986.5 сая төгрөгийг орон нутгийн орлого, 26.5 хувь буюу 1 тэрбум 795.5 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Монгол банкны мэдээгээр эхний 8 сарын байдлаар гүйлгээнд 2 тэрбум 83.3 сая төгрөг, иргэдийн мөнгөн хадгаламжинд 64 мянган иргэний 67.9 тэрбум төгрөг байгаа нь иргэдийн мөнгөн хадгаламж өнгөрсөн оны мөн үеэс 8.2 тэрбум төгрөгөөр өссөн байна. Аймгийн дүнгээр 85.4 тэрбум төгрөгийн зээл олгосон нь өнгөрсөн оны мөн үеэс 4.5 хувь буюу 3.7 тэрбум төгрөгөөр өссөн байна. Зээлийн сарын хүүг арилжааны банкуудаар авч үзвэл дунджаар ХААН банк 1.8%, Хас банк 0.58-2.0%, Төрийн банк 1.66%, Капитал банк 1.5% байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Төрийн архивын 60 жилийн ойд зориулсан архивын баримтын үзэсгэлэнг аймгийн вэб сайтад байршуулан иргэдэд танилцууллаа.

 

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Завхан аймагт зохион байгуулах ажлын хэсгүүдийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны Тэргүүлэгчдээр батлуулан Отгон сум, Улиастай сум, Тосонцэнгэл сумдад бүх сумдыг бүсчилэн нийтдээ 360 сургагч багшийг бэлтгэн хоёр, гурав дахь шатны хэлэлцүүлгийг 24 сум, 115 багт  хийлээ. Нийтдээ 7300 гаруй иргэд, алба хаагчдыг хамруулсан байна. Дээрх хэлэлцүүлэгтэй холбоотой саналын хуудас, судалгаа, явцын мэдээ, санхүүгийн тайланг2017 оны 09 сарын 10-нд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт хугацаанд нь хүргүүлээд байна.

 

3.2.Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл:Аймгийн хэмжээгээр эхний 8 сарын байдлаар 126 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 34.9 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, 34.9 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 55-аар буурсан байна.

 

Эхний 8 сард гэмт хэргийн улмаас 24 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс 4.8 дахин өссөн байна. Оны эхнээс өссөн дүнгээр 5027 зөрчил илрүүлж, 443 хүн эрүүлжигдэн, 162 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 1248, эрүүлжигдсэн хүн 37, баривчлагдсан хүн 124-өөр тус тус өсч, учирсан хохирол 57.3 сая, гэмт хэргийн улмаас гэмтсэн хүн 3-аар тус тус буурсан байна.

 

3.3.Архивын ажлын мэдээлэл:6 хөмрөгийн удирдлагын баримт бичгийг баримтын түвшинд тодорхойлон бичилт хийж, тоо бүртгэлийн програмд 85 хадгаламжийн нэгж, 3833 хуудас баримтаас 2834 заалт,8574 хүний  нэр, 147 байгууллагын нэр,155газарзүйн нэр шивж,   85 PDF файл үүсгэн эх баримтыг мэдээллийн санд холболоо.

 

Ашиглалтын хувь үүсгэх ажлын хүрээнд 7 хөмрөг, 7 данс, 94 хадгаламжийн нэгжийн 4011 хуудас баримтыг сканердаж, 7хөмрөг 7 дансны 94 хадгаламжийн нэгж,4011хуудас баримтыг photoshop програмд засварлаж ашиглалтын хувь үүсгэсэн.

 

Аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын 5 хөмрөгийн 323 хадгаламжийн нэгж баримтанд иж бүрэн нягтлан шалгалт, техник боловсруулалт хийж, үдэж хавтаслан холбогдох акт үйлдэж, данс бүртгэлд оруулсан.Иргэн, байгууллагын 120 хүсэлтийг хүлээн авч лавлагаа 52,  хуулбар 89, цалингийн тодорхойлолт 31, тодорхойлолт 48-ыг тус тус олгож төрийн үйлчилгээ үзүүллээ.

 

Төрийн архивт нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөний дагуу 1хөмрөг үүсгэгчээс байнга хадгалах 24 хадгаламжийн нэгжийг нягтлан шалгаж хүлээн авсан.

 

3.4. Онцгой байдал:Сум орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:Аймгийн Засаг даргын 2017 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээний тухай 36 заалт бүхий 06 дугааралбан даалгавар гарган сум, аж ахуй нэгж байгууллагуудад хүргүүлэн хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна. Албан даалгаврын хүрээнд:

 

            Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт: Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 19-ний 8/1482 дугаартай үүргийн дагуу Улсын нөөцийн салбарын5 цэг салбарт нэмж бэлтгэх өвсний тендерийн урилга, зарыг орон нутгийн телевиз болон өдрийн сонинд хүргүүлсэн.

 

Онцгой байдлын газрын даргын тушаалаар томилсон үнэлгээний комисс 2017оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11.00 цагт тендер нээхэд НБ-17-17-ийн 2.3.5 дугаар багцад “ЭКО ХОВД” ХХК, НБ-17-17-ийн 1.4 дүгээр багцад “ХОВД АЙРАГ НУУР” ХХК саналирүүлжтускомпаниудынзахиралБ.Сүхбаатар, Г.Улам-Оргилнар оролцож үнэлгээний хорооны гишүүд тендерт үнэлгээ хийж гэрээ байгуулсан.

 

            Аймгийн өвс, тэжээлийн нөөц:Орон нутгийг хөгжүүлэх сангаас 100 сая төгрөг гаргаж 2 удаа тендер зарлагдсан боловч байгалийн хадлангийн ургац муу, бэлтгэгдэх өвс тэжээлийн зардал өссөнөөс санал болгосон үнээр өвс, тэжээл бэлтгэх санал ирүүлээгүй тул Асгат сумын Баяндарь компанитай гэрээ байгуулан бэлтгүүлж байна.

 

Засгийн газрын нөөц сангаас50 сая төгрөг хуваарилагдсаны 30 саяыг өвс тэжээл, 20 саяыг худаг уст цэгийн засварт зарцуулахаар бэлтгэл ажил хийгдэж  байна.

 

Үүнд: 7 сумын худгийн засварт шаардлагатай  5 мотор, 4 насос авах, 1 худгийг лаадахад нийт 17,1 сая төгрөг зарцуулаад байна.

 

Сумдын нөөц:Сум бүр 100 тн өвс, 30 тн тэжээл нөөцлөх үүрэг чиглэлийг хүргүүлсэн.

 

Газар тариалан: Үр тариа-812 га, үүнээс улаан буудай-732 га-д , хөх тариа-80га-дтэжээлийн ургамал -697,5 га-д, төмс -236,8 га-д, хүнсний ногоо- 117,0 га-д тус тус тариалсан.  812 га-д үр тариа тариалснаас 100 га талбай ургац алдсан, 80 га талбай тэжээлд шилжсэн, малын тэжээл 697,5 га-д тариалснаас 51,4 га талбай ургац алдсан ба үлдсэн 649,1 га-гаас урьдчилсан төлөв байдлаар /ургац 13 цн /га/ нийт 837,9 тн тэжээл хураан авахаар байна.

 

Төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил:Өнөөдрийн байдлаар түлшний нөөц 90 мян литр түлш буюу 30 хоногийн нөөцтэй байна.

 

Дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын зуухнуудын дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэж дууссан.

 

Төвлөрлөсөн томоохон 12, төвлөрсөн бус 30,нийт 42 уурын зууханд 7-21 хоногийн нүүрсний нөөцтэй байна.

 

Төсөвт байгууллагын санхүүжилт орж ирэх хүртэл хугацаанд Могойн голын уурхай, НИК Петровис ХХК-ний удирдлагуудтай гэрээ байгуулан нүүрс, шатахууныг зээлээр авах нөхцөлийг бүрдүүлснээр нүүрсний татан авалт хэвийн явагдаж байна.

 

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу АУЭХС-ын Тосонцэнгэл, Улиастай сум дахь эрчим хүчний салбаруудад, Улиастай сум дахь 110/35/10 кв дэд станцын байр, Улиастай сумын Богдын гол багийн цахилгаан түгээх дизель станц зэрэг 4 газартГамшгаас хамгаалах тухай болон галын аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, норм стандартын хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтыг Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Б.Амарсанаа, ахмад Ц.Гантөгс, Ш.Пүрэвтулга, Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад Э.Батжаргал нар зохион явууллаа.

 

Шалгалтаар:Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг зайлшгүй байх шаардлага норм, нормативын дагуу байрлуулаагүй, гамшгаас хамгаалах болон гал унтраах шуурхай төлөвлөгөөгүй, ажилчдад гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулаагүй, гал унтраагуурууд цэнэг дуусаж ажилгүй болсон, 110/35/10 кв дэд станцын хашаа ойр орчмоор ургамлыг цэвэрлээгүй, аврах гарцын чиг заасан тэмдэг тэмдэглэгээ, обьектын бүдүүвч зураг, ослын болон нүүлгэн шилжүүлэх замын гэрэлтүүлэг хийгээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн.

 

Дээрхи зөрчил дутагдлуудыг арилгуулахаар байцаагчийн заавал биелүүлэх  албан шаардлага хүргүүлж, шалгалтын дүнгийн талаар шалгалтад хамрагдсан газруудын удирдлагуудад танилцуулж, зөрчлийг арилгах талаар мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажиллаа.

 

Дөрөв. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

 

4.1. Боловсролын чиглэлээр:Боловсрол соёл урлагийн газраасХүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл хичээл үйл ажиллагааны зохион байгуулалт, төлөвлөлт, өвөлжилтийн бэлтгэл болон бусад үйл ажиллагаатай танилцах, “Сургуулийн өмнөх, бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явц, “Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр”ийг орон нутагт хэрэгжүүлж эхлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, сайн үйл ажиллагааг түгээх, багш ажилтнуудад зөвлөн туслах, үйл ажиллагааны явцад хяналт шинжилгээ хийх, тулгамдсан асуудлыг тодруулахад чиглэгдэх зорилгоор  Урд бүсийн  Отгон, Шилүүстэй,  Цагаанчулуут, Цагаанхайрхан сумдын сургууль, цэцэрлэг, соёлын төвийн үйл ажиллагаанд 2017 оны 09 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд удирдамжийн дагуу зөвлөн туслаж, үйл ажиллагаатай танилцлаа.

 

2017 оны 10 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд  Баян-Өлгий аймагт Монголын нэрт математикч акидемич А.Мекейн нэрэмжит баруун бүсийн 3-р олимдиадад Завхан аймгаас оролцох багийг сонгон шалгаруулах сорилго олимпиадыг Улиастайн 5 сургуулийн дунд 2017 оны 09 сарын 18 өдөр бүрэн дунд 3-р сургууль дээр зохион байгууллаа. Олимпиадад  5 сургуулийн 6-12 ангийн 167 суралцагч оролцлоо. Ангилал бүрийн 1,2-р байр эзэлсэн сурагчид  А.Мекейн нэрэмжит олимпиадад оролцох эрх авсан.Олимпиадыг 2016.10.03 Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн олимпиадын сэдвээр зохион байгуулсан.

 

4.2. Эрүүл мэнд, спортын чиглэлээр: Аймгийн хэмжээнд эхний VIII сард 888 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 896 болж, өмнөх оноос амаржсан эх (11.5%)-аар, амьд төрсөн хүүхэд (11.0%)-аар буурсан байна. 2017 оны VIII сард 105 эх амаржиж, 106 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 18 (14.6%)-аар, хүүхэд мөн 19 (15.2%)-аар өссөн.

 

Нялхсын эндэгдэл эхний VIII сард 19 болж, өмнөх оноос 1 (5.5%)-ээр өссөн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдлийн түвшин 21.2 болж, өмнөх оноос 3.4 пунктээр өссөн байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчид эхний VIII сард 357 болж, өмнөх оны мөн үеэс 146 (29.0%)-аар буурахад энэ онд халдварт улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь нөлөөлсөн байна.

 

Эхний VIII сард 11.4 мянган өвчтөнийг 87.8 мянган ор хоногоор хэвтүүлж эмчлэн, 231.1 мянган хүнд амбулаториор үйлчилж, 967 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авчээ.

 

НИЙГМИЙН ДААТГАЛ, ХАЛАМЖ

 

Аймгийн хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас эхний 8 сард 10.0 мянган хүнд 24.8 тэр бум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгож, 9.9 тэр бум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг төвлөрүүлсэн байна.

 

Эхний 8 сард 11321 хүн нийгмийн даатгалд хамрагдсаны 8474 буюу 84.5 хувь нь төсөвт байгууллага, ААНэгж байгууллагын даатгуулагч, 2847 иргэн буюу 15.5 хувь нь сайн дурын даатгалд хамрагдсан байна.

.

Сангуудаар авч үзвэл: тэтгэврийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 4.4 хувиар, ҮОМШӨ сангийн орлогын төлөвлөгөөг 35.9 хувиар давуулан биелүүлж, тэтгэмжийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг 5.3 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 0.9 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөө 6.4 хувиар тасарсан байна.

 

Тэтгэвэрийн сангийн зарлага 21536.4 сая төгрөгт, Тэтгэмжийн сангийн зарлага 767.7 сая төгрөг, Эрүүл мэндийн сангийн зарлага 2066.4 сая төгрөг, ҮОМШӨ-ний зарлага 31.7 сая төгрөг, ажилгүйдлийн даатгалийн сангаас 385.7 сая төгрөг тус тус зарцуулж нийт 24787.9 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, даатгалыг олгосон байна.

 

Халамжийн сангийн сангийн үйл ажиллагааны эхний 8 сарын мэдээгээр Халамжийн тэтгэвэр 1746 хүнд 1425.5 сая төгрөг, нөхцөлд мөнгөн тэтгэмж 9825 хүнд 1957.4 сая төгрөг, нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөнгөлөлт 7901 хүнд 1119.9 сая төгрөг нийт 19472 хүнд 4502.8 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлтийг үзүүлсэн байна.

 

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ

 

Аймгийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа ажилгүй хүний тоо 1281 болж, өнгөрсөн оны мөн үеэс 34.7 хувиар буюу 330 хүнээр өссөн байна. Аймгийн хэмжээнд 688 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 53.7 хувийг эзэлж байна.

 

2017 оны 8 сарын байдлаар бүртгүүлсэн, ажил идэвхитэй хайж байгаа ажилгүйчүүдийн тоо өмнөх 4 жилийн дунджаас 20.3 хувиар буюу 217 хүнээр өссөн байна.

 

Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 17.6 хувь нь 15-24 нас, 31.6 хувь нь 25-34 нас, 24.4 хувь нь 35-44 нас, 21.1 хувь нь 45-54 нас, 4.4 хувь нь 55-59 нас, 0.9 хувь нь 60 дээш насны ажилгүйчүүд байна.

 

Ажилгүйчүүдийн 1.7 хувь нь боловсролгүй, 2.6 хувь нь бага, 7.3 хувь нь суурь, 50.0 хувь нь бүрэн дунд, 5.2 хувь нь техникийн болон мэргэжлийн, 6.0 хувь нь тусгай мэргэжлийн дунд, 27.2 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна.

 

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:Аймгийн хэмжээнд 7 сарын 1-ний байдлаар оны эхний төллөх насны 1379.8 мянган хээлтэгч малын 1242,9 мянга (90,1%) нь төллөжээ. Гүүний 80,9 хувь, үнээний 83,4 хувь, ингэний 56,5 хувь, эм хонины 92,0 хувь, эм ямааны 89.3 хувь нь төллөж байна. Төллөлтийн хувь өмнөх оноос 2.8 пунктээр өссөн байна. Гарсан төлийн 97.6 хувь буюу 1214.2 мянган төл бойжиж байна. Төл бойжилтын хувь 2.9 пунктээр өссөн байна.

 

Том малын зүй бус хорогдол: Эхний6сард аймгийн дүнгээр35.3мянган томмал зүй бусаар хорогдсон нь оны эхний малын 1.0 хувь, нийт хорогдолд өвчний хорогдол 2.2 хувь, хээлтэгч малын хорогдол 16.1 хувь, бог малын хорогдол 89.6 хувийг тус тус эзэлж байна. Том малын зүй бусын хорогдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 91.2 мянгаар буюу 3.6 дахин буурсан байна.

 

Ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэл: 9 сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр төмс 15.0 тн, хүнсний ногоо 3.9 тн, ногоон тэжээл 30.0 тн, гар тэжээл 16.4 тн, байгалийн хадлан 5025.1 тн-ыг тус тус хураан аваад байна.

 

Нян судлалын тасаг: Тосонцэнгэл сумаас 1 дээжинд холбогдох стандарт, арга зүйн дагуу шинжилгээг хийхэд цусан халдварт  илэрч хариуг эрхлэгчээр баталгаажуулан хугацаанд нь хүргүүлэн ажиллалаа.

 

Ариун цэврийн тасаг: 987 кг маханд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг эрхлэгчээр баталгаажуулан ажилласан байна. 1531 кг мах, махан бүтээгдэхүүнд гарал үүсэл, 510л сүүнд холбогдох стандарт арга зүйн дагуу шинжилгээг хийж хариуг эрхлэгчээр баталгаажуулан ажилласан байна. Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг сүүний чиглэлийн фермерүүдийг шинжилгээнд хамруулах ажил хийгдэж байна.

 

Ийлдэс судлалын тасаг: Улиастай суманд үйл ажиллагаа явуулдаг сүүний чиглэлийн фермерүүдийн 32 үхэр, Цагаанхайрхан сумын 5, Алдархаан сумын 8 үхэр, Дөрвөлжин сумын 29 ямааны цусны ийлдсэн  бруцеллёзийн шинжилгээг стандарт арга зүйн дагуу хийж холбогдох хүмүүст хүргүүллээ.

 

Аймгийн хэмжээнд 6217 малчин, мал бүхий этгээдийн үндэсний үйлдвэрт тушаасан хонь, тэмээний ноосны жагсаалтыг ХХААХҮЯам, Мал хамгаалах санд хүргүүлэн энэ онд аймгийн хэмжээнд 1628 тн хонь тэмээний ноос үүнээс 11тн тэмээний ноосыг үндэсний үйлдвэрт тушаасан.

 

Зургаа.Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

 

6.1. Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр:Отгонтэнгэрийн Дархан цаазат газар ба Денали үндэсний парк,байгалийн нөөц газрын хооронд эгч дүүс парк байгуулах арга хэмжээ Завхан аймгийн Отгонтэнгэрийн өвөр Отгон буянт хангай жуулчны баазад2017.08.28-09.03-нд зохион байгуулагдаж ОУТХГ-ын байгаль хамгаалагч нарт 10ш мотоциклийн дэмжлэг үзүүлсэн.

 

Аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар гүйцэтгэсэн ойжуулалт, ойн зурвас, тарьц суулгацыг хүлээж авах ажлыг гүйцэтгэж байна.

 

НҮБ-ын МОН16/301 төслийн санхүүжилтээрДөрвөлжин сумын Хар бутны чацарганын талбайд арчилгаа, цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, төсөлтэй хамтран явцын хяналт хийсэн.

 

Их-Уул сумын нутаг Солонготын даваанд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Баян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн химийн бодис /давсны хүчил, азотын хүчил/ ачиж явсан автомашин осол гаргаж химийн бодисыг хөрсөнд асгасан зөрчлийг цаг алдалгүй арилгаж бохирдсон хөрсийг саармагжуулан, тус компанийн уурхайн хаягдлын овоолгод зөөвөрлөж буулгуулсан.

 

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Дөрвөлжин суманд  үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Баян-Айраг Эксплорэйшн ХХК-ийн байгальорчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн ажлын явц, байгаль орчны аудитын зөвлөмж дүгнэлтийн хэрэгжилт болон дүйцүүлэн хамгаалалын чиглэлээр хийгдсэн ажил, Ургамал суманд үйл ажиллагаа явуулж байга ашиглалтын зөвшөөрөлтэй “Форс голд майнинг” ХХК-ийн байгальорчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн ажлын явц болон үйл ажиллагаатай танилцаж, холбогдох зөвлөмжийг өгч ажилласан.

 

2017 оны 09 сарын 23-ны өдөр Баян Айраг Эксплорэйшн ххк-ийн зохион байгуулсан “Байгаль орчны мэдээллийн өдөрлөг”-т холбогдох төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулсан.

 

            “Илчит наран” ХХК-ны уурын зуух, “Ундарга петролиум” ХХК-ны шатахуун түгээх станцын байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн.

 

6.2. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр: Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 9 сарын 1-ний байдлаар оны үнээр 8374.3 сая төгрөг болж, өнгөрсөн оноос 11.2 хувиар буюу 845.8 сая төгрөгөөр өссөн байна. Нийт үйлдвэрлэлээс ААНэгжийн үйлдвэрлэл нь 4057.0 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 4317.3 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 37.5%, хүнсний үйлдвэрлэл 37.2%, хувцас үйлдвэрлэл 13.1%, модон эдлэл үйлдвэрлэл 9.5%, эсгий эдлэл үйлдвэрлэл 0.7%, өлөн гэдэс үйлдвэрлэл0.4%, Вакум цонх үйлдвэрлэл 0.5%, Барилгын ханын материал үйлдвэрлэл 0.6%, бусад үйлдвэрлэл 0.5%-ийг тус тус эзэлж байна.

 

6.3. Дэдбүтцийнчиглэлээр:Улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан, төсөл хөтөлбөрөөр хэрэгжиж байгаа барилга угсралт, их засварын ажил техник хяналтын ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө удирдамж гарган ажиллаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр Улиастай сумын Богдын гол багт баригдаж байгаа Спорт цогцолборын барилга угсралтын ажил үргэлжилж гадна хөөсөн дулаалга, дотор засал, хаалга цонхны угсралт, гадна дотор сантехникийн ажил, цэвэр усны шугмын ажил, уурын зуухны барилга тоног төхөөрөмжийн угсралтын ажил хийгдэж ажлын явц 80%-тай явагдаж байна.

 

Их-Уул сумын сургуулийн 640 хүүхдийн хичээлийн байрны барилгын 1,2-р давхарын төмөр бетон каркас цутгагдаж дууссан, 3-р давхарын “Б” блокын хэв хашмал арматурчилал хийгдэж дуусан цутгалт хийгдсэн. “А” блокны хэв хашмал арматурчилал хийгдэж дуусан цутгалтын ажил хийгдэж байна.

 

Барилга угсралтын ажлуудад техникийн үе шатны хяналтыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж гарсан зөрчил дутагдлыг тухай бүрд нь арилгуулах арга хэмжээ аван ажиллаж байна.

 

“Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлын хүрээнд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай хамтран “Лэнд менежер” програм хангамжийг аймгийн бүх сумдын даамлуудад 2 дахь удаагийн давтан сургалтыг 2017 оны 09 сарын 13-ны өдрөөс 09 сарын 15-ны өдрүүдэд амжиллтай зохион байгууллаа. Уг сургалтанд ГЗБГЗЗГазрын Кадастрын хэлтсийн дарга Б.Галмандах 2 мэргэжилтний хамт хүрэлцэн ирж заавар зөвлөмж өгч ажлын байдалтай танилцлаа.

 

“Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” програм хангамжийг нэвтрүүлэх, хөгжүүлэх” гэрээт ажлын хүрээнд 24 суманд нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүднээс ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гаргаж Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Дөрөлжин, Цэцэн-Уул, Сонгино, Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат, Нөмрөг, Түдэвтэй зэрэг сумдуудад мэргэжилтэнүүд ажиллалаа.

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

НИЙТЭЛСЭН: 2017-09-30 19:04:22