A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 333

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Trying to get property 'parent_id' of non-object

Filename: client/Mod_news.php

Line Number: 334

A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 0

Filename: client/Mod_news.php

Line Number: 368

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ
ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ
1198 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

 

1.1.Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааны талаарх мэдээлэл:

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлыг 2 удаа хийжОрон нутгийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцаа зохицуулах журмыг шинэчлэн батлах тухай, Худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох, хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, актлах тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай, Төрийн шагналд уламжлах тухай, Авлигын эсрэг, авлигаас ангид аймаг дэд хөтөлбөр батлах тухай, Эрх зүйн боловсрол эрс өөрчлөлт дэд хөтөлбөр батлах тухай, Хөрөнгө актлах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, худалдах хөрөнгийн доод үнэ тогтоох тухай, Элэг бүтэн Монгол дэд хөтөлбөр батлах тухай, зэрэгасуудлуудыг хэлэлцэж тогтоолыг гаргаж биелэлтийг хангуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлж ажиллаж байна.

 

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийг мэдээллээр хангах зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ажлын албанаас 2017 оны III улиралд зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан мэдээллийг хүргүүллээ.

 

Сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн дэлгэрэнгүй судалгааг гаргаж нэгтгэж байна. Мөн цаг үеийн ажлын талаар тухай бүр мэдээлэл хийж хамтарч ажиллаж байна.

 

Удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд ороогүй сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оруулах тухай сумдаас ирсэн саналыг нэгтгэн төрийн албаны салбар зөвлөлд хүргүүллээ.

 

ГХУСАЗСЗ-ийн ажлын талаар:  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сүүлийн 5 жилийн байдлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний танилцуулга болон хийсэн ажлын тайлан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд өгөх санал,  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хийж гүйцэтгэх 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, таницуулгыг Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах ажлын албанд хүргүүлж ажиллаа.

 

ЦАУЗБСК-ийн ажлын талаар: Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисcоос “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хууль болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж, нөхөн олговрын материалыг бүрдүүлэхэд иргэдээс ирүүлсэн хүсэлтийг судлаж хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж иргэдээс ирүүлсэн хүсэлтийг дээд шатны байгууллага болох Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хүргүүлж ажилласан.

 

Иргэний танхимын ажлын талаар:Барилга хот байгуулалтын яамнаас 2017 оны 02/2891 тоот албан тоотоор ирсэн “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, төлбөрийн хувь хэмжээ тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төслийг Улиастай сумын иргэдийг оролцуулан аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газартай хамтран зохион байгууллаа.

 

  2017 оны 10-р сарын 25-ны өдөр “Иргэний танхим”-д хэлэлцүүлгийг зохион байгуулж, 25 иргэний санал бодлыг тусгаж нэгтгэн Газрын харилцаа, хот байгуулалтын газар Барилга хот байгуулалтын яаманд албан тоотоор хүргүүлэсэн.

 

Авилгагүй нийгмийн төлөө-Иргэдийн оролцоо сэдэвт  хэлэлцүүлгийг Либерал эмэгтэйчүүдийн холбоотой хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-нд зохион байгуулж, хэлэлцүүлэгт 37  иргэн оролцож санаа бодлоо илэрхийлж, Авилгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлогын асуудлыг дэвшүүлэн Төрийн болон төрийн бус байгууллагуудад Авилгын эсрэг нөлөөллийн үйл ажиллагаа явуулах талаар санал бодлоо солилцлоо.

 

1.2. Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаархмэдээлэл:

 

Аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж 14 асуудал хэлэлцлээ. Үүнд: Отгонтэнгэрийн рашаан сувиллын менежментийн гэрээний хувьчлалын хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийн тайланг хэлэлцэж Засаг даргын зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар гэрээний хэрэгжилтийг хангалтгүй гэж үзэн, саналыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулахаар шийдвэрлэв.  Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжих “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” дэд хөтөлбөр, “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах” дэд хөтөлбөр, “Элэг бүтэн Завхан” дэд хөтөлбөрүүдийг хэлэлцэж аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулах шийдвэрийг гаргалаа. Мөн “Оюунлаг Завханчууд” хөтөлбөр, ”Сайн бизнесмэн” хөтөлбөр,“Авлигын эсрэг-Авлигаас ангид аймаг” дэд хөтөлбөр, Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт” дэд хөтөлбөрүүдийг баталж, Шилэн дансны ил тод байдлын хэрэгжилтэнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн ажлын явц, Аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны хөтлөгдөх хөтлөх хэргийн нэрийн жагсаалтанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, сум, агентлагын ажлын явцад хяналт шинжилгээ хийсэн дүнг тус тус хэлэлцэж үүрэг чиглэл, зөвлөмж өглөө.

 

2017 онд аймгийн Засаг дарга 15 сайд, газрын даргатай гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд гэрээний хэрэгжилт аймгийн дунджаар 81.6 хувьтай байна. Аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт эхний 9 сарын байдлаар 78,7 хувьтай үнэлэгдсэн. Мөн аймгийн Засаг дарга, сумдын Засаг даргатай байгуулсан гэрээний хэрэгжилт 57,8, хэлтэс, агентлагын дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилт 52,7  хувьтай байна. Сонгино, Асгат, Эрдэнэхайрхан, Завханмандал, Тэлмэн сум аймгийн Засаг даргын өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж гэрээний хэрэгжилт хангалттай хэрэгжиж, Дөрвөлжин, Яруу, Цэцэн-Уул сум, Статистикийн хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир спортын газар, Авто тээврийн төвийн гэрээний хэрэгжилт хангалтгүй үнэлэгдсэн тул 11-р сард дахин аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулахаар боллоо.

НҮБ-ийн Хүүхдийн сан 2017-2021 онд Завхан аймагтай хамтран ажиллаж "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж аймгийн удирдлагууд, цаашид хамтарч ажиллах талуудтай уулзалт ярилцлага зохион байгууллаа. Энэ үеэр хүүхдийн эрхийг хангах, нийгмийн амьдрал дахь хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй болон бүтэн өнчин хүүхдүүдээ дэмжих, залуучуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сэтгэлгээг өөрчлөх зэрэг олон чиглэлээр санал бодлоо солилцож хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойллоо. Мөн НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар 2017-2018 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Аймгийн Засаг дарга Д.Батсайханы урилгаар Энэтхэг Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Суреш Бабу манай аймагт 2017 оны 10 сарын 13-15-ны өдрүүдэд айлчлал хийлээ.

 

Айлчлалын үр дүнд төрийн албан хаагчдын мэдлэг, чадавхыг дээшлүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, оюутан залуусыг бакалавр, мастер, докторын боловсролын зэрэглэлийг тус улсад суралцан хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, Монгол- Энэтхэгийн соёл, урлагийн харилцааг хөгжүүлэхэд  хамтран ажиллах мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөлд хөрөнгө оруулалт хийх талаар санал солилцлоо.

Аймгийн Засаг даргын  “Ард иргэдээ сонсох аян”-ыг 2017 оны 10 сарын 02-ны өдрөөс 10 сарын 13-ны өдрүүдэд 23 суманд зохион байгууллаа.

            “Завханчуудын хөгжил дэвшил” 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлээ боловсруулахдаа 24 сумын 115 багийн иргэдийн саналыг авч иргэдээ сонсох зарчимд тулгуурлан боловсруулсан бөгөөд эдгээр бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг ард түмэндээ тайлагнаж, санал бодлоо солилцлоо.

Аймгийн Засаг даргын ажлын тайлан, “Ард иргэдээ сонсох аян”-ыг аймгийн Засаг даргаас дэвшүүлсэн бодлого зорилтуудыг анхан шатанд хэрэгжүүлж буй тухайн сум, орон нутгийн төрийн албан хаагчид зохион байгуулж, сумын өрх бүрт хүрч, аяны үйл ажиллагаанд  хүрэлцэн ирэх урилга хүргүүлж ажилласан нь ард иргэдийн сэтгэлд нийцсэн шинэлэг арга хэмжээ боллоо.

 

            Мөн аймгийн Засаг даргын ажлын тайлан,  “Ард иргэдээ сонсох аян”-ы ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Засаг даргын Тамгын газрын болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн  удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд ажилласан бөгөөд ард  иргэдийнхээ сонирхсон асуултанд хариулт өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажилласны зэрэгцээ Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамт олон урлагийн тоглолтоор үйлчиллээ.

 

            “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгуулах ажлын саналыг 23 сумын 1600 гаруй иргэдээс тусгай загвар маягтаар авч  ажилласны зэрэгцээ Төрийн байгууллагууд болон төрийн албан хаагчдын ажлыг иргэдээр нь үнэлүүлэхээр шийдвэрлэж, 12 асуумж бүхий загвар саналын хуудсаар сумын Засаг дарга, түүний Тамгын газар, төсвийн байгууллагууд болон холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг иргэдээр нь үнэлүүлсэн нь шинэлэг арга хэмжээ боллоо.

 

            Иргэдээс төрийн албан хаагчид, төрийн байгуулагын үйл ажиллагааг үнэлэхдээ сумын Засаг даргын үйл ажиллагааг сайн гэж 55,7 хувь, дунд гэж 37,3 хувь, муу гэж 6,8 хувь нь үнэлсэн байна.  Мөн иргэдээс хамгийн өндөр үнэлгээ авсан байгууллага нь хүүхдийн цэцэрлэг, төрийн албан хаагчдаас нийгмийн даатгалын байцаагч, татварын байцаагч, улсын бүртгэлийн ажилтанууд нь сайн үнэлгээтэй байна. Хамгийн бага үнэлгээтэй нь сумдын цагдаагийн хэлтэс, тасаг, алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд бага үнэлэгдсэн байна.

Ард иргэдийн өгсөн үнэлгээний хуудсаар хангалтгүй үнэлгээ авсан Төрийн албан хаагчдын ажлыг нь эрчимжүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах чиглэлээр байгууллагын удирдлагууд болон харъяа хэлтэс, агентлагуудад хугацаатай үүрэг даалгавар өгч ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын 2017 оны ажлын тайлан, “Иргэдээ сонсох аян”-ы хүрээнд зохион байгуулсан тайлангийн үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу сумдын Засаг даргын Тамгын газарт ажиллаж өмнө хийгдсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр өгөгдсөн үүрэг даалгавар, зөвлөмжийн хэрэгжилтийг нягтлан шалгах, мэдээ тайланд тусгагдсан ажил, арга хэмжээ бодит байдалд хэрхэн хэрэгжиж, үр дүн гарч байгаатай танилцах, үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.

 

            Түүнчлэн аймгийн Засаг  даргаас Төрийн албан  хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа  хэрэгжүүлэх 9 зарчмыг мөрдөж ажиллах талаар 23 сумын 3100 гаруй төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, төрийн албан хаагчдын Ажлын байрны тодорхойлолт, Үр дүнгийн болон Хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлэхийг Төсвийн Шууд захирагч болон томилох эрх бүхий албан тушаалтнуудад үүрэг болголоо.

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд тусгуулах Төрийн албан хаагчдын болон иргэдийн саналыг салбар тус бүрээр нэгтгэн боловсруулж бодлогын хэлтэс болон холбогдох агентлагуудад хүргүүлэн хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллахын зэрэгцээ Засгийн газрын болон яамны түвшинд шийдвэрлэгдэхээр саналуудыг нэгтгэн боловсруулж, холбогдох дээд байгууллагуудад уламжлан шийдвэрлүүлэхээр төлөвлөөд байна.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хэг/1050 дугаартай, шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай албан бичгийн дагуу төлөвлөгөө гарган ажиллалаа.

 

Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах талаар 16арга хэмжээ бүхий төлөвлөгөөг гаргаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар батлуулан, хэрэгжүүллээ.

 

Төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

 

            Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл 2017 оны 10 сарын 30-ны өдөр хуралдаж, 2 асуудлыг хэлэлцэж хамтын шийдвэр гаргалаа. Үүнд

 

1. Тус аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс томилогдсон Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн тайланг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүллээ. Энэхүү тайланг хэлэлцээд тухайн ажлын байранд өрсөлдөж хамгийн өндөр оноо авсан Д.Батбилэгийг Асгат сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Г.Ганболдыг Шилүүстэй сумын Засаг даргын Тамгын газрын даргаар, Ш.Отгонбаярыг Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн албаны даргын албан тушаалд тус тус томилуулахаар дүгнэлт гарган нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтнуудад санал хүргүүлэхээр тогтлоо. Эдгээр иргэдийг ТАЗсЗ-ийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө.

 

            2. Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Сүрэнрагчаагийн өргөдөл, гомдлыг шалгасан ажлын хэсгийн ахлагч, НБХ-ийн дарга, ТАЗсЗ-ийн гишүүн А.Шаравжамц ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулан зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлж, салбар зөвлөлийн тогтоол гаргаж хариу хүргүүлэхээр тогтсон.

 

Тус салбар зөвлөлөөс 2017 оны 11 сарын 15-нд төрийн жинхэнэ албаны удирдах, 11 сарын 22-нд төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий албан тушаалтнуудын захиалгыг үндэслэн зохион байгуулах, мөн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтыг Нутгийн захиргааны байгууллагуудын сул ажлын байрны захиалгыг үндэслэн 12 сарын эхээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга танилцууллаа.

 

Баянтэс сум сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхээс гадна тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор барилгын материалаа зээлээр авч 100 м.кв,  50 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгыг 20,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр өөрсдөө барьж ашиглалтанд оруулсан байна.

 

Цэцэрлэгийн өргөтгөлийн шинэ барилгыг барихад эцэг эхчүүд, ард иргэдийн хандив туслалцаанаас гадна Орон нутгийн хөгжлийн сангаас 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

 

Завхан аймаг сумуудаа нэгдсэн халаалтанд холбох ажлыг шат дараатай зохион байгуулж байна. Хөдөөгийн 23 сумаас 3 сумыг төвлөрсөн халаалтанд холбоод байсан бол энэ удаад Түдэвтэй сум нэгдсэн халаалт, цэвэр устай боллоо. Гүйцэтгэгч “ММС трейд” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 25-аас ажлаа эхэлж 10 дугаар сарын 04-өөс бүх айл өрх, албан байгууллагууд, сургуулийн дотуур байр, сумын ЗДТГазар, Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, цагдаагийн байр, 10 гаруй өрх, хэдэн хэдэн хувийн хэвшлийн байгууллага халаалтаа авсан байна.

Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/274 дүгээр захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх бүсчилсэн сургалтыг Асгат, Шилүүстэй, Тосонцэнгэл сумдад бүсчилэн зохион байгууллаа. Сургалтанд сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ИТХ-ийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч болон төрийн захиргааны нийт 350 гаруй албан хаагчид оролцлоо. Сургалтаар төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, Засгийн газрын 89 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын А/274 дүгээр захирамжаар батлагдсан журмыг танилцуулан анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар заавар зөвлөгөө өгч, харилцан ярилцлага зохион байгууллаа.

 

Мөн төрийн албан хаагчдын дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж, шалгарсан сум, албан хаагчдыг шагнаж урамшуулан тэргүүний сумыг шилжин явах цомоор шагналаа. Энэ арга хэмжээг цаашид жил бүр уламжлан болгон зохион байгуулах юм.

 

Сургалтандоролцогчдын дунд ур чадвар, илтгэлийн уралдаан, соёл урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж, тэргүүний байранд шалгарсан албан хаагчдыг шагнаж урамшуулан нэгдсэн дүнгээр Урд бүсээс Отгон сум тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнууллаа. Зүүн бүсийн сумдаас тэргүүн байранд Тэлмэн сум шалгарч шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулсан бол хойд бүсийн сумдаас Сонгино сум тэргүүн байранд шалгарсан юм.

 

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд:

 

2.1.Татвар төлөлтийн байдал:Татварын орлогын төлөвлөгөө аймгийн дүнгээр 116.6 хувийн биелэлттэй, 7 тэр бум 872.6 сая төгрөгийн орлого оруулсаны цалин хөлс, түүнтэй адилтгах орлого 44.5 хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 3.4 хувь, ашигт малтмал ашигласаны төлбөр 21.8 хувь, бусад нэр төрөл 30.3 хувийг тус тус эзэлж байна. Нийт татварын орлогын бүрдүүлэлтийн 72.4 хувь буюу 5 тэрбум 699.8 сая төгрөгийг орон нутгийн орлого, 27.6 хувь буюу 2 тэр бус 172.8 сая төгрөгийг улсын төсвийн орлого бүрдүүлж байна.

 

Гурав. Хууль зүйн бодлогын хүрээнд:

 

3.1. Хууль хяналтын үйл ажиллагаа:Аймгийн Засаг дарга &ld

2017-10-31 20:06:06