Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны багийнхан аян замдаа гарлаа

Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр тогтоолын дагуу “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох” судалгааг 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Энэхүү судалгааны ажилд Завхан аймгийн хэмжээнд 30 багийн ахлагч, 116 тоологч, 65 жолооч ажиллах юм.

Өнөөдөр судалгааны багийнхан аймгийн Засаг даргын Тамгын газрын сургалтын танхимд Нийгмийн халамжийн үйлчилгээний даргатай “Хөлсөөр ажиллуулах гэрээ” байгуулж, төрийн дуулал эгшиглүүлснээр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргээ үнэнч шударга биелүүлж ажиллахаа илэрхийллээ.

Ийнхүү судалгааны багийнхан өнөөдөр аян замдаа гарцгаалаа.

НИЙТЭЛСЭН: 2013-11-22 17:40:02