Хоёр хүүхдэд яаралтай мэс заслын эмчилгээ хийхээр болжээ
591 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Засаг Дарга Ж.Жамъянтивийн ивээл дор Япон улсын “Heart saving project” ашгийн бус төрийн бус байгууллага хамтран Япон улсын хүүхдийн зүрхний мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүн, ЭХЭМҮТөвийн эмч нарын хамтарсан баг 3 өдрийн турш Завхан аймагт ажиллалаа.

Зохион байгуулсан үзлэг, шинжилгээнд хөдөөгийн алслагдсан баг, сумын төв, Улиастай сумын нийт 122 хүүхэд хамрагдснаас 48 хүүхэд зүрхний эмгэгтэй байсан ба 8 хүүхдийн шинээр оношлосон, 1 хүүхэд катетр эмчилгээ хийх,  2 хүүхдэд яаралтай мэс заслын эмчилгээ хийлгэхээр болжээ

Хүүхдийн зүрхний эмч нарын багийн бүрэлдэхүүнд:

  1. Ахлагч Ямамото Эйччи
  2. Хүүхдийн зүрх судасны эмч Савада Мадока
  3. Хүүхдийн зүрх судасны эмч Сүзүки Ясүо
  4. Хүүхдийн зүрх судасны эмч Кигүчи Хисако
  5. Хүүхдийн зүрх судасны эмч Ханэда Ясүхиро
  6. Техникч Яно Хироши
  7. ЭХЭМҮТ-ийн эмч Ж.Батундрах
  8. Орчуулагч Б.Отгонбаатар
  9. Орчуулагч Ч.Хүрэлболд нар багсан байна.

2014-05-05 17:13:02