Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймгийн засаг даргаар Д.Батсайхан томилогдлоо.

Монгол улсын ерөнхий сайд 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн дугаар32, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т заасныг тус тус үндэслэн Даймаагийн Батсайханыг Завхан аймгийн Засаг даргаар томилж, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Жамъянжавын Жамъянтивийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамж гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр албан ёсны ажил хүлээлцэх үйл ажиллагаа болж Завхан аймгийн Засаг дарга асан Ж.Жамъянтив Завхан аймгийн Засаг даргаар томилогдож байгаа Идэр сумын уугуул Даймаагийн Батсайханд чин сэтгэлийн халуун баяр хүргэж. ажил үйлсийг тань хөх тэнгэр, хөх монголын буян заяа үргэлж түшиж байх болтугай хэмээн төрийн их тамгаа гардуулж алд цагаан хадаг, цалин цагаан мөнгөн аяга, ариун цагаан сүүн дээж өргөн хүндэтгэл үзүүллээ.

Засаг даргаар томилогдож байгаа Д.Батсайхан үйл ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “Төрийн тамгийг хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгч байгаа  Ж.Жамъянтив танд талархал илэрхийлэе. Таны эхлүүлсэн өрнүүлсэн сайн үйл бүхнийг хичээнгүйлэн үргэлжлүүлэх болно. Ирж буй цаг хугацаа эдийн засгийн хувьд хүндхэн байх ч бэрхшээл гэж харагүйгээр, гарц хайн ухаан бодлоо уралдуулан хичээж ажиллах болно" гэдгээ хэллээ. Тэрээр Завхан аймгийхаа засаг даргаар сонгогдож ирсэндээ маш их баяртай байгаа бөгөөд нутгийхаа хөгжлийн төлөө эв эеээ хичээн ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2016-08-12 16:23:39