Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
Завхан аймгийн 10 сумын Засаг дарга батламжаа гардан авлаа

Улсын хөгжил сумаас эхэлнэ. Ирэх 4 жил сум орон нутгийнхаа хөгжлийг тодорхойлох сумдын Засаг дарга нар томилогдсоор байна. Орон нутгийн сонгуулиар ард иргэд өөрсдийгөө төрд төлөөлөх хамгийн анхан шатны гүүр болох сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөө сонгосон. Тэгвэл иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаа зохион байгуулж,   төлөөлөгчдийн олонхийн санал авсан 10 сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга Батсайхан батламжиллаа.

Тэлмэн сумын Засаг даргаар Батчулуун, Баянтэс сумын Засаг даргаар Доржсэмбэ, Отгон сумын Засаг даргаар Амгаланбаяр, Нөмрөг сумын засаг даргаар Түмэндорж, Түдэвтэй сумын Засаг даргаар Дамдинбазар, Асгат сумын Засаг даргаар Анхбаяр, Баянхайрхан сумын Засаг даргаар Алтанцэцэг, Яруу сумын Засаг даргаар Мөнхтөр, Их-Уул сумын Засаг даргаар Гансүх, Дөрвөлжин сумын Засаг даргаар Батдөл нар тус тус томилогдсон байна. Аймгийн Засаг дарга Батсайхан шинэ Засаг дарга нарыг хувийн эрх ашгаа хойш тавьж, ард түмнийхээ эрх ашиг, аймаг сумынхаа хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүслээ.

НИЙТЭЛСЭН: 2016-11-08 09:08:25