Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
СҮХБААТАРЫН ОДОНТ ЗАВХАН АЙМАГ ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМАА ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ТЭМДЭГЛЭЛЭЭ

Хүннү гүрэн байгуулагдсаны 2226, Их Монгол улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн их баяр наадам Завханчуудын хувьд олон баярт үйл явдал тохиосон сайхан наадам боллоо. Үндэснийхээ их баяр наадмын босгон дээр 44 жилийн дараа төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнуулсан Завхан нутгийн зон олон төрт ёсныхоо их баяр наадмыг 7-р сарын 10, 11-ны өдөр төгөлдөр сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Нээлтийн үйл ажиллагаа Цэнгэлдэх хүрээлэнд болж Завханчуудын дэлхийд таниулж чадсан морин хуур хөгжмийн гайхалтай аялгуу эгшиглэж, 108 ээж сүүн цацлаа өргөж, хүчний байгууллагууд хамтарсан үзүүлбэр үзүүлснээс гадна, албан байгууллага бүр өөр өөрийн онцлогийг харуулсан жагсаал зохион байгуулсан гээд наадамчин олны сэтгэлийг сэргээж, мэлмийг баясгах олон сайхан онцлох үйл явдлаар дүүрэн байлаа. Баяр наадмыг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан үг хэлсэн бөгөөд шагналын хур буусан түүхт ойн баяр наадмаараа идэр чийрэг бөхчүүд нь хүчтэй, эргэмэг шандаст хүлгүүд нь хурдан, цэц магнай харваачид нь мэргэж байж хотол түмнээрээ сайхан наадахын ерөөл өргөлөө.

Энэ жилийн наадмын нэг онцлог бол Завхан аймгийн наадамд хүч үзэн барилдсан бөхчүүд анх удаа ард түмэн, наадамчин олныхоо өмнө шударга сайхан барилдахаа амлаж ТАНГАРАГ өргөсөн явдал байлаа. Тиймдээ ч барилдаан бүр үзэгчдийг догдлуулж, наадам шударга сайхан болж, зохион байгуулалт сайтай байсныг наадамчин олон онцолж байлаа.

Үндэсний бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, бяр чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс шөвгийн дөрөвт Цэцэн-Уул сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Шагдарсүрэнгийн Чинтулга, Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар, Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох, Яруу сумын харьяат, Аварга БТДС-ийн оюутан, сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл нар шалгарч Тосонцэнгэл сумын харьяат, “Даян” дэвжээний бөх, аймгийн начин Чойжилсүрэнгийн Мөнхтогтох түрүүлж АЙМГИЙН АРСЛАН цол хүртсэн бол Ургамал сумын харьяат, “Завхан” бөхийн дэвжээ, Хилчин спорт хороо, хилийн цэргийн 0277-р ангийн бөх, аймгийн харцага Пүрэвээгийн Өсөхбаатар үзүүрлэж АЙМГИЙН ЗААН цол хүртлээ.

Харин их шөвөгт шалгарсан Цэцэн-Уул сумын харьяат, аймгийн харцага Ш.Чинтулга цолоо баталсан бол Яруу сумын харьяат, Аварга БТДС-ийн оюутан, сумын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл АЙМГИЙН ХАРЦАГА цол хүрсэн юм. Шинээр аймгийн начин цолыг Цэцэн-Уул сумын харьяат, сумын заан Э.Шийрэвнямбуу, Их-Уул сумын харьяат, сумын заан Н.Бямбажаргал, Идэр сумын харьяат сумын начин Б.Эх-Амгалан нар хүртсэн бол Тосонцэнгэл сумын харьяат аймгийн начин М.Амарсанаа 5 даван шевгерч цолоо баталж чимэг нэмлээ.

Өсвөрийн бөхийн барилдаанд Түдэвтэй сумын харьяат Эрдэнэбатын Батбаяр түрүүлж, Дөрвөлжин сумын харьяат, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн сурагч Надмидцэдэнгийн Бат-Ерөөлт үзүүрлэлээ.

Харин энэ жилийн хурдан морьдын уралдаан бас л онцлогтой боллоо. Жилээс жилд хэн дуртай нь морь дагаж, нэг ёсондоо морь, машины уралдаан болдог байсныг зогсоож, наадамчин олноо хүндэтгэн зөвхөн комиссын болон Нэгдсэн эмнэлэг, мал эмнэлгийн машинууд л морь дагасны үр дүнд элдэв будлиангүй, эмх цэгцтэй сайхан уралдаан боллоо. Азарганы уралдаанд Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн хонгор азарга түрүүлж, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Ч.Лхагвагийн азарга аман хүзүүдлээ. Гуравт Тосонцэнгэл сумын Х.Лхагвасүрэнгийн хар азарга, дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач С.Дамдинбазарын хул азарга, айргийн тавд Тосонцэнгэл сумын уяач Б.Ёндонжамцын зээрд азарга хурдаллаа. Шүдлэн насны морьдын уралдаанд Шилүүстэй сумын уяач Х.Батдоржийн хар алаг шүдлэн түрүүлж, Тосонцэнгэл сумын уяач О.Энхжаргалын хул аман хүзүүнд, Алдархаан сумын уяач П.Батмөнхийн зээрд гуравт, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Б.Мөнх-Эрдэнийн хүрэн дөрөвт, Яруу сумын н.Дашдоржийн хээр айргийн тавд тус тус хурдаллаа. Хязаалан насны морьдын уралдаанд Идэр сумын уяач Б.Болдбаатарын хар хязаалан түрүүлж наадамчин олноо баясгасан бол Шилүүстэй сумын уяач Н.Төмөрбаатарын шарга аман хүзүүдэж, гуравт Тосонцэнгэл сумын уяач П.Доржбалын хүрэн халзан, дөрөвт Их-Уул сумын уяач Ц.Цэрэнбалжирын хүрэн, тавд Алдархаан сумын уяач А.Цэрэндаваагийн хар шүдлэн хурдалж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Соёолон насны морьдын уралдаанд Дөрвөлжин сумын уяач Д.Батхуягийн хүрэн түрүүлсэн бол, аман хүзүүнд Алдархаан сумын уяач Д.Алтангэрэлийн буурал, гуравт Б.Намхайдоржийн саарал, дөрөвт Улиастай сумын уяач Г.Эрдэнээгийн борлог, айргийн тавд Дөрвөлжин сумын уяач Г.Чойжамцын хонгор хурдалж хурсан олныг баясгалаа. Дааганы уралдаанд Тосонцэнгэл сумын уяач Д.Болдын хээр түрүүлж, Дөрвөлжин сумын уяач Д.Цэрэнбаасангийн хул аман хүзүүдэж, гуравт мөн Дөрвөлжин сумын уяач Г.Хүрэлбаатарын халиун, дөрөвт Эрдэнэхайрхан сумын уяач Г.Батдэлгэрийн хүрэн, тавд Тосонцэнгэл сумын уяач М.Болдын бор хээр хурдаллаа. Их насны морьдын уралдаанд Алдархаан сумын уяач Б.Энэбишийн саарал түрүүлж, Отгон сумын уяач Р.Үнэнбатын хүрэн аман хүзүүдэж, гуравт Яруу сумын уяач Ш.Алтанхуягийн бор, дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Ч.Батдоржийн хонгор, тавд Алдархаан сумын уяач Ё.Дамдинсүрэнгийн хар саарал хурдаллаа.

 

Мөн эрлийз дээд, дунд, бага насны морьдын уралдаан болж эрлийз дээд насанд Эрдэнэхайрхан сумын уяач П.Ганзоригийн хүрэн түрүүлж, аман хүзүүнд Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хүрэн, гуравт Тосонцэнгэл сумын уяач М.Болдын хүрэн, дөрөвт Идэр сумын уяач П.Пүрэв-Очирын сартай хээр, тавд Говь-Алтай аймгийн уяач М.Баясгалангийн хээр алаг хураллаа. Эрлийз дунд насны морьдын уралдаанд Алдархаан сумын уяач Б.Мөнхбаярын хүрэн халзан түрүүлж, Улиастай сумын уяач Г.Мөн-Одын хүрэн халзан аман хүзүүдсэн бол гуравт Завханмандал сумын уяач Ч.Болдбаатарын хар, дөрөвт Улиастай сумын уяач н.Энхбаатарын хээр, айргийн тавд Тосонцэнгэл сумын уяач Д.Даваарагчаагийн сартай хээр хурдалжээ. Эрлийз бага насанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Л.Сүхбатын халиун түрүүлж, Яруу сумын уяач И.Мэндбилэгийн хээр даага аман хүзүүдэж, гуравт Улиастай сумын уяач М.Энхбаатарын бор халзан, дөрөвт Яруу сумын уяач Б.Агваансовдын хүрэн халзан, айргийн тавд Эрдэнэхайрхан сумын уяач н.Дамбий-Осорын хар хурдалж наадамчин олноо баясгалаа.

Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд МУ-ын хүндэт мэргэн, спортын мастер Б.Санжаасүрэн түрүүлж, дэд байранд Алдархаан сумын Аймгийн мэргэн спортын мастер Б.Ууганбаяр, гутгаар байранд Тосонцэнгэл сумын Аймгийн мэргэн спортын дэд мастер Б.Батцэнгэл, эмэгтэй төрөлд Яруу сумын харьяат залуу харваач Б.Содном түрүүлж, Монгол улсын гоц харваач Т.Даваадорж хоёрдугаар байрт, Дөрвөлжин сумын залуу харваач Э.Ганцэцэг гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Хүүхдийн сурын харвааны эрэгтэй төрөлд Цэцэн-Уул сумын Алтансүх тэрүүлж, дэд байрт Тосонцэнгэл сумын Мөнхдэлгэр, гутгаар байрт Алдархаан сумын Мөнх-Од, эмэгтэй төрөлд тэргүүн байранд Тосонцэнгэл сумын Должин, дэд байранд Алдархаан сумын Энжин, гутгаар байранд Тэлмэн сумын Хонгорзул нар шалгарчээ. Сурын харваанд шинээр Аймгийн мэргэн цолны болзлыг МУ-ын хүндэт мэргэн спортын мастер Б.Санжаасүрэн, Яруу сумын харьяат залуу харваач Б.Содном, гоц харваач цолны болзолыг Дөрвөлжин сумын залуу харваач Э.Ганцэцэг нар тус тус хангажээ.

Мөн баяр наадмын хүрээнд шагайн харваа, шатар, гар бөмбөг, сагсан бөмбөг, дугуйн уралдаан зохион байгуулсан бөгөөд шагайн харвааны тэргүүн байрыг Эрдэнэхайрхан сумын Батжаргал ахлагчтай баг, хоёрдугаар байрыг Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн Ч.Буянзаяа ахлагчтай баг, гуравдугаар байрыг Улиастай ХЖТеатрын Б.Баярбаатар ахлагчтай баг, шагайн харвааны цуваа харваанд тэргүүн байрыг Ж.Амарбаяр, дэд байрыг Б.Нандин-Эрдэнэ, гутгаар байрыг Г.Содномдаржаа нар тус тус эзэллээ. Шинээр Аймгийн гоц мэргэн цолны болзлыг Эрдэнэхайрхан сумын харваач Дашдэмбэрэл,  Аймгийн дэд мэргэн цолны болзлыг Г.Содномдаржаа нар хангасан байна. Шатрын эрэгтэй төрөлд  Жинст багийн иргэн Т.Батболд тэргүүн байр, ЧЭЦС-ийн Б.Бүрэнбаатар дэд байр, мөн ЧЭЦС-ийн Х.Саранхүү гутгаар байр, эмэгтэй төрөлд Дэвшил сургуулийн Н.Оюун-Эрдэнэ тэргүүн байр, ЖЦС-ийн Т.Цэлмэг дэд байр, Чигэстэй багийн Ц.Уртнасан гутгаар байр эзэллээ. Гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Золбаяр ахлагчтай “Залуучууд” баг тэргүүн байр, Эрдэнэбат ахлагчтай “Идэрчүүд” баг дэд байр, Ариунбаатар ахлагчтай “Улиастай” баг гутгаар байр, эмэгтэй төрөлд Уранбилэг ахлагчтай “Залуучууд” баг тэргүүн байр, Ганцэцэг ахлагчтай “БТС газар”-ын баг дэд байр, Содномбат ахлагчтай баг гутгаар байр, Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Д.Бархас ахлагчтай “Лидер” баг тэргүүн байр, Д.Пүрэвдавга ахлагчтай “Прокурор” баг дэд байр, Э.Мөнхтулга ахлагчтай “Чандмань” баг гутгаар байр, эмэгтэй төрөлд Содномбат ахлагчтай “Найзууд” баг тэргүүн байр, Ч.Пагамдулам ахлагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг хоёрдугаар байр, Б.Хосбаяр ахлагчтай “Аймгийн  ЗДТГ” баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна. Дугуйн уралдааны эрэгтэй төрөлд ЧЭЦС-ийн М.Батсайхан тэргүүн байр, Шилүүстэй сумын Г.Дэмүүл дэд байр,ЖЦС-ийн П.Ихбаяр гутгаар байр, эмэгтэй төрөлд Дэвшил сургуулийн сурагч Э.Анхзаяа тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт ЧЭЦС-ийн сурагч Б.Үүрийнтуяа, гуравдугаар байранд ЧЭЦС-ийн суралцагч Дэлгэрмаа нар тус тус шалгарчээ.

 

Ийнхүү Тулгар төрийн 2226 жил, Эзэн Богд Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, “Сүхбаатарын одон”-т Завхан аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам зохион байгуулалтын өндөр түвшинд онцлох олон үйл явдлаар дүүрэн болж өндөрлөлөө.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-07-12 20:12:14