Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МУ-ын зөвлөх багш, орос хэлний улсын олимпиадын аварга багш Л.Оюунцэцэг: Завханы хүүхдүүдийг сурагчийн ширээнээс дэлхийн хүн болгох анхны шанг татсанд баяртай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аливаа улс, орон нутгийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил юм. Тиймээс Завхан аймаг гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, энэ хүрээнд чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн онд манай аймаг ОХУ-ын Тува улстай, энэ оны 05 дугаар сард Тувагийн Их сургуультай  хамтран ажиллах гэрээг үзэглэлээ. Гэрээний дагуу сонгон шалгаруулалтанд тэнцсэн 10 хүүхдийг тус улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр Тувагийн их сургуульд суралцуулахаар болж элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Салбак Монгуш батламжийг нь гардуулан өгсөн юм. Тэгвэл тэтгэлгээр суралцах эрх авсан шилдэг хүүхдүүдийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ: Гадаад оронд, тэр дундаа ОХУ-д 100 хувийн тэтгэлэгтэй суралцах эрх авна гэдэг та бүхний хувьд нэр төрийн хэрэг. Завхан нутгийнхаа ирээдүйн хөгжил цэцэглэлтийн төлөө ямар ч үед шантралгүйгээр бэрхшээл бүрийг даван туулж, их гүрнээс эрдэм мэдлэг өвөртлөн ирнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Тувагийн Их сургуулийн сонгон шалгаруулалтанд тэнцэхэд сурагчдын өөрсдийнх нь уйгагүй хичээл чармайлтаас гадна эрдэмтэн багш нарын хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэл яах аргагүй чухал байр суурь эзэлнэ. Тэдгээр багш нарын нэг бол Их гүрний хэл, соёлыг шавь нартаа өндөр түвшинд эзэмшүүлэхийг зорьж, тэднийхээ амжилтаар хөглөгдөн яваа МУ-ын зөвлөх багш, Орос хэлний улсын олимпиадын алт, мөнгөн медальт, аймгийн 17 удаагийн аварга багш Лувсанцэрэнгийн Оюунцэцэг юм. Тэрээр хэлэхдээ: Манай аймгаас анх удаа ОХУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэгтэйгээр шавь нар  маань суралцахаар болж, гэрэлт ирээдүйг нь нээж өгсөнд маш их баяртай байна. Энэ бол Завханы хүүхдүүдийг дэлхийн хүн болгох анхны шанг татсан сайхан үйл явдал боллоо. Бид их хөршийнхөө хэл, соёлыг заавал мэддэг байх хэрэгтэй. Дэвшил сургуулийн 12а буюу манай ангиас М.Ууганбаатар, О.Дэмбэрэлням, Б.Алтанбагана, Б.Хашбат, Б.Машбат нар, 12б ангиас Д.Мөнх-Эрдэнэ, “Жавхлант” цогцолбор сургуулиас Э.Нямдорж, О.Налжирмаа, Н.Алтантогос нар Тувагийн Их сургуульд суралцахаар боллоо. Мөн миний унаган шавь Бямбадоржийн Батжин Баруун бүсийн Орос хэлний олимпиадад тэргүүн байр эзэлж 15 настайдаа ОХУ-ын Новосибирскийн Их сургуулийн Гадаад харилцааны факультетэд Дипломат алба гэсэн мэргэжлээр суралцахаар болсонд маш их баярлаж, бахархаж байна. Цаашид ч манай аймгаас олон хүүхэд сурагчийн ширээнээс гадаад улсад суралцах эрх авч, дэлхийн олон орны хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцсанаар төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэг итгэлтэй байгаагаа хэлж байлаа.

Оюутнууд 8-р сарын сүүлээр хилийн дээс алхах бөгөөд Л.Оюунцэцэг багшийн удирдлаган дор  “Зав-Русь” орос хэлний  төвд тусгай хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдаж байгаа юм. Ийнхүү Тувагийн Их сургуульд энэ жил Завхан аймгаас 9 оюутан 100 хувийн тэтгэлэгтэйгээр элсэн суралцах бол БНХАУ-ын Шэньси мужийн Их сургуулийн докторт 1, магистрт 1 оюутан суралцана. Цаашид ч ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг хамтын ажиллагаатай улс орнууддаа оюутан, төрийн албан хаагчдыг суралцуулахаар төлөвлөөд байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-08-22 13:59:46