Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

 

Олон нийтийн хэлэлцүүлэг, судалгаа авах

Огноо:2017/08/23

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 1.12-т “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” гэж заасны дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа болно.

 

Олон нийтийн хэлэлцүүлэг судалгаатай танилцаж холбогдох саналаа доорх мэйл хаягаар болон Завхан аймгийн Орон нутгийн өмчийн газрын Худалдан авах ажиллагааны албанд  ирүүлнэ үү.

Хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд саналаа өгөхийг Завхан аймгийн ард иргэддээ уриалж байна.

 

Хэлэлцүүлэг судалгаа авах хугацаа: 2017 оны 8 сарын 23-30-ны өдөр

Хаяг: Завхан аймгийн Нутгийн удирдлагын ордон 407 тоот

Цахим шуудан: za_procurement@yahoo.com

Холбогдох утас: 70462369,  99185977

 

 

ЗАВХАН АЙМГИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2017-08-23 11:47:48