Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТРЫН ӨДРҮҮД” аялан тоглолт Завхан аймагт...

 

 

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театр Завхан аймагт 12 жилийн дараа З0 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолтоо хийх гэж байна. Төрөөс баримталж буй соёл, урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд УДЭТеатрын хамт олон орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлаг, уран бүтээлээр үйлчлэх, төвийн болон орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2002 оноос хойш “Улсын Драмын Эрдмийн театрын өдрүүд” аялан тоглолтыг аймгийн ЗДТГ, театр, чуулгуудтай хамтран зохион байгуулж, хөдөө орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсээр ирсэн билээ.

 

Тус театр энэ жилийн хаврын аялан тоглолтоо Дорнод, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан бол намрын аялан тоглолтоо Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтыг 9-р сарын 11, 12-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд, 9-р сарын 14, 15, 16-ны өдрүүдэд Улиастай хотод зохион байгуулах ба бүрэлдэхүүнд тус театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг жүжигчид, арын албаны  40 орчим  хүн оролцох юм байна.

 

Аялан тоглолтын хөтөлбөрт: Н.Ганхуяг “Бүүвэй” уянгын дармын жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” орчин үеийн жүжиг, К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжгүүдийг хөнгөлөлттэй үнээр орон нутгийн үзэгчдэдээ үзүүлж оюуны бэлэг барихын зэрэгцээ уран бүтээлчид үзэгчдийн уулзалтыг  зохион байгуулах бөгөөд “Нээлтийн шоу”-ны арга хэмжээний үеэр орон нутгийн иргэд, хүүхэд залуучууд уран бүтээлчидтэй дурсгалын зураг даруулж, гарын үсэг авч цагийг хамт дуулж, бүжиглэн өнгөрүүлнэ.

В.Красногоров

“Би ч гэсэн жаргамаар байна”

орчин үеийн жүжиг

 

УДЭТеатр 2010, 2014 онуудад “В.Красногоров-7”, “Бэсрэг-7” жүжгийн төслүүдийг хэрэгжүүлж байсан бөгөөд “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг нь “В.Красногоров-7” төслийн хүрээний бүтээл юм.

Эхнэр, нөхөр хоёр өөрсдийн хоёр найзаа гэр бүлийн үдэшлэгт урьснаар энэхүү жүжиг эхэлдэг. Гэвч үнэн чанартаа энэ дөрөв хоорондоо тийм ч сайн харьцаатай биш ажээ. Жүжгийн туршид тэдний дундах хайр дурлал, урвалт, гэр бүлийн нууц, зүрх сэтгэл доторх хүсэл мөрөөдөл  бүхэн нь аажим аажмаар ил болж задарна.

 

Жүжгийн:

Найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар

Зураач СТА Т.Ганхуяг

 

Дүрүүдэд

Нөхөр – СТА С.Болд-Эрдэнэ

Эхнэр – МУГЖ Ж.Оюундарь

Нөхрийн найз – СТА Э.Тодгэрэл

Эхнэрийн найз – СТА М.Тогтохжаргал

 

 

УГЗ Н.Ганхуяг

“Бүүвэй”

уянгын драм

 

“Бүүвэй” уянгын драмын жүжиг нь 2014 онд УДЭТеатрт хэрэгжүүлсэн “Бэсрэг-7” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн уран бүтээл бөгөөд энэхүү жүжгэнд эх хүний сайхан сэтгэл, хүний мөс чанар, бие биедээ итгэх итгэл, гэр бүлийн үнэ цэнэ, хоромхон зуурын бэрхшээлийг уужуу сэтгэл, уучлал энэрэлээр даван туулж амьдралаа аз жаргалтайгаар босгож байгаа нэгэн гэр бүлийн талаар өгүүлнэ.

 

Жүжгийн:

Зохиол, найруулагч УГЗ Н.Ганхуяг

Зураач О.Баярмагнай

Гол дүрүүдэд:

Дулам – АЖ С.Сарантуяа,

Нандин- Ц.Аззаяа,

Өлзий – СТА Ц.Цэрэнболд,

Очирсүрэн - СТА Г.Амгаланбаатар

Үнэнбат - Г.Дөлгөөн-Аюуш

Ксения Драгунская

 “Онц сурлагатнууд орохыг хориглоно”

хүүхдийн жүжиг

 

Энэхүү бүтээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 280 дугаар тогтоолын дагуу БСШУЯамнаас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан бүтээл бөгөөд БСШУСайдын 228-р тушаалаар батлагдсан “Хүүхдэд урлаг гоо зүйн боловсрол мэдлэг олгоход баримтлах заавал үзэх уран бүтээлийн жагсаалтад орсон сургуулийн өмнөх болон бага, суурь боловсролын агуулгын стандартын түвшинд багтсан бүтээл юм. Хүүхдийн хүмүүжлийн асуудал чухлаар тавигдаж байгаа энэ үед энэхүү уран бүтээлээр дамжуулан ахмад настнаа хайрлан хүндлэх, байгаль эх, хүн хоорондын уялдаа холбоо шүтэлцээг ойлгох, хайрлан хамгаалах, байгаль эх дэлхий маань бидний нэгэн адил “амьд” юм гэдгийг хүүхэд багачуудад ойлгуулсан сургамжит бүтээл болно.

Ерөнхий найруулагч Б.Хишигзаяа

Хөгжмийн зохиолч С.Алтан-Уяа

Ерөнхий зураач С.Энхсайхан

Гол дүрд:

Эмээ СТА жүжигчин Б.Нармандах

Ану охинд СТА М.Тогтохжаргал

Хамран хүрээ: ЕБСургуулийн 1-7-р ангийн сурагчид

          

Дэлгэрэнгүй мэдээллийг: 9611-7878 дугаараас авах боломжтой.

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2017-09-04 13:29:08