Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
"ОРЧИН ЦАГИЙН ТӨРИЙН АРХИВ" НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архивын ерөнхий газраас Монгол улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчилан таниулах зорилгоор “Орчин цагийн Төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг  2017 оны 11 дүгээр сарын 06-ны Даваа гарагийн 10.00-16.00 цагт орон даяар зохион байгууллаа.

Завхан аймгийн Төрийн архивын тасаг нь өдөрлөг зохион байгуулах талаарх мэдээллийг 7 хоногийн өмнө орон нутгийн Шинэ Завхан телевиз, Төрийн архив Завхан fasfook, болон ажлын байранд зар мэдээг байрлуулж, Төрийн архиваас лавлагаа мэдээлэлд ашиглагддаг эрэлт ихтэй хөмрөгийн жагсаалт, болон онцлог баримтаар бичил үзэсгэлэн гаргаж, нийт 23 иргэний хүсэлт хүлээн авч, хуулбар -33, цалингийн тодорхойлолт-69, тодорхойлолт-7 олгож  нийт 89 хадгаламжийн нэгж баримт шүүж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.

АРХИВЫН ТАСАГ

НИЙТЭЛСЭН: 2017-11-07 11:30:04