Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
"АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН ТАЙЛАН, АРД ИРГЭДЭЭ СОНСОХ АЯН"-ЫГ УЛИАСТАЙ ХОТОД ЭНЭ САРЫН 25, 26-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛНА

Өнөөдөр албан байгууллагын дарга, эрхлэгч нарын ээлжит хурал болж эхлээд аймгийн БСУГазраас Завхан аймгийн соёл урлагийн салбарын тухай мэдээлэл хийлээ. Дараа нь аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймагт болж буй онцлох үйл явдлын талаар мэдээлэл өглөө. Тэрээр манай аймагт нээгдсэн “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар төв"-д МУИС-ийн Завхан сургуулийн багш нарыг ажиллахыг урьж байгаагаа хэллээ. Учир нь аливаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бизнесийн зүрх буюу хөрөнгө оруулагч, тархи буюу менежмент, жигүүр буюу ажиллах хүч гэсэн үндсэн 3 тулгуур дээр түшиглэн амжилтанд хүрдэг байна. Завхан аймгийн хувьд тархи буюу менежментийг нь хийх мэргэжлийн эдийн засгийн сургууль, жигүүр болж ажиллах Политехник коллеж, Тосонцэнгэл сум дахь МСҮТ үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас энэ давуу талуудаа ашиглах хэрэгтэйг онцоллоо. Мөн Авлигатай тэмцэх газар, ЗГХЭГ-ын ажлын хэсгүүд Завхан аймагт ажилласан тухай товч мэдээлэл өглөө. Өнгөрсөн 7 хоногт "Сайн эмч" хөтөлбөрийн хүрээнд АШУҮИС-иас ЭМТөвийн эрхлэгч, эх баригч, багийн эмч нарт сургалт зохион байгуулсан бол "Сайн багш" хөтөлбөрийн хүрээнд "Багшийн сэтгэл хүүхдэд-2" багш удирдах ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгуулсан тухай мэдээллээ.

 

Дараагийн онцлох үйл явдал болох "Завхан түншлэл-2017" үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хот болон хил залгаа аймгуудаас нийтдээ 80 гаруй бизнес эрхлэгчид оролцжээ. Гэвч аймгийн 24  сумаас 50 хувь нь оролцоогүй байна. Тиймээс сумынхаа бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд санаачилга гаргаж ажиллаагүй, үзэсгэлэн худалдаанд оролцоогүй сумын удирдлагуудтай хариуцлага тооцно гэдгээ энэ үеэр хэллээ. Нөгөө талаас аймгийн ХАҮТанхимыг зохион байгуулалтын тал дээр анхаарал хандуулж, ирэх жилээс эхлэн "Завхан түншлэл" үзэсгэлэн худалдааг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахыг  хүслээ. Аймгийн Засаг даргын нөөц сангийн 12 сая төгрөгийн санхүүжилтээр Стандартчилал хэмжил зүйн хэлтэст 4 төрлийн аппарат авч өгснийг энэ үеэр гардуулсан байна.

Албан байгууллага, ард иргэд өвөлд бэлэн байх ёстой. Тиймээс аливаа осол аваар, эрсдэл үүсэхээс сэргийлэх зорилгоор албан байгууллагууд тодорхой ажил зохион байгуулах, хэлтэс, агентлагууд сумдад томилолтоор ажиллах хуваариа улирал бүрээр нь гаргаж аймгийн ЗДТГазарт ирүүлэхийг тус тус үүрэг болголоо.

2017 оны төсвийн тодотгол батлагдаж Завхан аймгийн боловсролын байгууллагын халаалтын өрөөс 913,3 сая төгрөг, өвөлжилтийн бэлтгэл ажил хангах, өвс тэжээл бэлтгэхэд 229,7 сая төгрөг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 100 сая төгрөг, Спортын байгууллагад 50 сая төгрөг зэрэг хөрөнгө оруулалтууд шийдэгдсэнийг дуулгалаа. Өнөөдрөөс багийн ИНХ-ын дарга нарын сургалт эхэлж байгаа бол НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Хүүхдэд ээлтэй орон нутаг" төслийн хүрээнд 11 сарын 15, 16-ны өдрүүдэд сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нарт зориулсан сургалт  болно.

Харин "Аймгийн Засаг даргын ажлын тайлан, ард иргэдээ сонсох аян"-ыг Улиастай сумын ЗДТГазрын удирдлаган дор бүх төрийн албан хаагчийн оролцоотойгоор энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улиастай хотын 6 багт зохион байгуулахаар боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2017-11-13 21:08:02