Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАН АЙМГИЙН 108 ИРГЭН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНУУЛЛАА

Улс эх орон, төрөлх Завхан нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр зүтгэлээ олон жил зориулсан 108 иргэн  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн баярын өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнууллаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Хөгжимт жүжгийн театрт болж аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа нар 3 иргэнд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 37 иргэнд Алтангадас одон, 33 иргэнд Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.

Аймгийн төв Улиастай хот болон ойролцоох сумдын иргэд ийнхүү шагналаа гардаж авлаа. Бусад сумын иргэдийн шагналыг аймгийн удирдлагууд гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэн гардуулж өгөх юм. 2017 онд Завхан аймгаас 253 иргэн төрийн дээд одон медаль хүртсэн байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

НИЙТЭЛСЭН: 2018-01-03 15:21:49