Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
МӨСНИЙ БАЯР БОЛЛОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2017 оны А/28 тоот захирамжийг хэрэгжүүлэх, Үндэсний уламжлалт “Мөсний шагайн наадгай”-г сурталчилан дэлгэрүүлэх, албан байгууллага, ард иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Мөсний баяр”-ыг амжилттай зохион байгууллаа. Уламжлалт спортын төрлийг дэмжих, хөгжүүлэхэд чиглэгдсэн мөсний баярын хүрээнд “Мөсний шагайн тэмцээн”, “Тэшүүрийн тэмцээн”, “Монгол хувцас, хэрэглэлтэй хос шалгаруулах тэмцээн”, “Бүжгийн тэмцээн” гэсэн дөрвөн төрлөөр 26 байгууллага, аж ахуйн нэгжийн баг тамирчид өрсөлдлөө. Тэмцээний дөрвөн төрлийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Зэвсэгт хүчний 325 дугаар анги, дэд байрт Мэргэжлийн хяналтын газар, гутгаар байрт Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын баг тус тус шалгарлаа.

НИЙТЭЛСЭН: 2018-02-26 10:19:15