Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ХҮНИЙ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨР” арга хэмжээ зохион байгуулна

                Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг Завхан аймгийн Улиастай суманд  2018 оны 4-р сарын 11-12-ны өдрүүдэд “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж ажиллана.

 

            ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хууль зүйн зөвлөгөө, гомдол мэдээлэл хүлээн авах, хяналт шалгалтын цогц арга хэмжээ явагдах юм.

 

            Энэ арга хэмжээг МУ-ын ХЭҮК, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулна.

 

            ХИЙГДЭХ АЖИЛ:

 

            Хүний эрхийн нээлттэй өдрийн хүрээнд аймгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, Иргэд олон нийттэй нээлттэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, “Халдашгүй чөлөөтэй байх эрх” сэдэвт сургалтыг аймгийн Хууль сахиулах байгууллагуудын удирдлага албан хаагч нарт орох, Эрүүл мэнд, эмч эмнэлгийн ажилтнуудад багц цаг олгох сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж гэрчилгээ олгоно.

 

            Мөн аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байр , Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах, баривчлах байр, Онцгой байдлын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцах хяналт шалгалт хийх, Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж орчны нөхцөл байдалтай танилцах юм.  

 

                        4-р сарын 11-ны 15:00 цагт Иргэд олон нийттэй Хөгжимт жүжгийн театрт уулзалт, ярилцлага зохион байгуулна.

 

 Уг арга хэмжээний талаарх мэдээ мэдээлэл авахыг хүсвэл Нутгийн удирдлагын ордон 401 тоот өрөөнд ирж уулзах 70462522 96463939 утсаар лавлаж болно.

                                                                          

МОНГОЛ УЛСЫН                                                  ЗАВХАН АЙМГИЙН

ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС                ЗАСАГ ДАРГЫН ТАМГИЙН ГАЗАР

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-09 12:10:27