Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БИЗНЕС” СУРГАЛТ БОЛОВ

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхэд хамгааллыг сайжруулах зорилгоор Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Завхан аймгийн 72.1 мянган хүн амын гуравны нэгийг эзэлж байгаа 0-18 насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх, хөгжих эрх, хамгаалуулах эрх, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангахад салбар дундын зохицуулалтыг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход энэ хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа юм. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хүүхдэд ээлтэй аймаг болоход төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн үүрэг оролцоо, идэвх санаачилга чухал. Тиймээс энэ удаад “Хүүхдэд ээлтэй бизнес” сургалт, семинарыг зохион байгууллаа. Бизнесийн байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээ, нийгэмд хандсан үйл ажиллагаандаа хүүхэд, залуучуудын эрх, тэдний хэрэгцээг оновчтой уялдуулснаар бизнесийнхээ тогтвортой өсөлтийг тууштай дэмжиж чаддаг байна. Энэ нь ихэвчлэн энгийн бөгөөд бага хөрөнгө оруулалт шаарддаг ч үр дүн өндөр байдаг аж. 

Сургалтанд 40 орчим хүн хамрагдаж, хүүхдийн суурь эрх, хэрэгцээ, тэдгээртэй холбоотой бизнесийн зарчим, олон улсын аргачлалыг бизнестээ хэрхэн үр дүнтэй ашиглах, хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөллийн эрсдлээ бууруулснаар байгууллагад учрах сөрөг үр дагавруудаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” аргачлал болон бусад арга техникүүдийн тусламжтайгаар шаардлагатай алхмуудыг хэрхэн хийх талаар мэдлэг, мэдээлэлтэй боллоо.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-04-12 15:22:47