Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТАВАН ЧИХИЙН АМНЫ ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Улиастай хотын хогийн төвлөрсөн цэг гэж нэрлэгддэг “Таван чихийн ам”-ны хогийг яаралтай цэгцлэхгүй бол гол усруу орж, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюул тулгараад байсан юм. Тиймээс аймгийн удирдлагууд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцлаа. 1988 оноос хойш энэхүү 7,5 га талбайд Улиастай сумын иргэд хог хаягдлаа төвлөрүүлжээ.  Энд өдөрт 100 гаруй куб.метр хог, зуны улиралд барилгын ажил явагдах үеэр илүү их хог асгадаг бол сахиулгүй үед иргэд дураараа талбайн гадна хогоо хаядаг гэнэ. Айл өрх, уурын зуухнууд үнс нурмаа асгаснаас хог байнга шатаж, эргэн тойрон өмхий үнэрээр дүүрчээ. Гучин жил хуримтлагдсан энэ хогийг цэвэрлэж устгах ажлыг аймгийн Засаг даргын санаачилгаар “Сүмсүндэр өргөө” ХХК гүйцэтгэлээ. Тус компани таван чихийн амны хогийн цэгийг тойруулан хамгаалалтын хашаа татаж, хогийг дарж булах, зарим газрыг нөхөн сэргээх, малын сэг зэмийг дарах нүх ухах зэрэг төлөвлөгөөний дагуу тохижилтын ажлыг хийлээ. 

Авто замын ажил гүйцэтгэж байсан “Тэнгэр уул констракшн” ХХК энэ хогийн цэгээс нэг км орчим метр зайд  карьер ухсан ч  одоог хүртэл нөхөн сэргээлт хийгээгүй аж. Тиймээс тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хариуцан зохион байгуулахыг холбогдох байгууллагын удирдлагуудад аймгийн Засаг дарга үүрэг болголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 19:46:09