Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛОВ

НҮБ-ын "Хүүхдийн сан"-гийн тусламжтайгаар "Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо", "Сонсголгүйн боловсрол төв" хамтран Завхан аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтаар дохионы хэлний анхан шатны мэдлэг олгохоос гадна сонсголгүй хүний соёл, онцлог, тэдний хэрэгцээ шаардлага,  хөгжих шалтгаануудыг нээж өгөх юм. Сургалтыг таван өдөр зохион байгуулж,  аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол соёл урлагын газар, Ерөнхий боловсролын сургуулийн багш нар, Увс аймгийн төлөөлөл нийт 20 гаруй хүн оролцлоо.

Сонсголгүй хүнтэй тулж ажилладаг хүмүүст дохионы хэлийг зааснаар сонсголгүй иргэд бусад хүмүүстэй нэгэн адил үйлчилгээ авах боломжоор хангагдах, тэдний мэдлэг боловсрол нэмэгдэх юм.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-11 10:55:28