Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ-ЭРС ӨӨРЧЛӨЛТ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ

Завхан аймаг “Иргэдээ сонсох аян” зохион байгуулж, төрийн ажлыг ард иргэдээрээ үнэлүүлдэг тогтолцоонд шилжиж байгаа билээ. 2017-2020 онд "Эрх зүйн боловсрол-Эрс өөрчлөлт" дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд иргэдэд тулгамдаж буй хууль зүйн үр дагавар бүхий бэрхшээл, түүнийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ, мэдээлэл өгөх үйл ажиллагааг Баруун бүсийн худалдааны төв дээр зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Прокурорын газар, Шүүхийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс, Хуул зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо оролцлоо.

Энэ үеэр эрх зүйн мэдээлэл хайх, олж авах эрх зүйн байдлаа хамгаалах боломж бололцоог нэмэгдүүлэх талаар иргэдэд туслах, үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө өгөх, УИХ-аас батлагдан гарч буй хууль тогтоомжийг сурталчилах үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-12 10:01:37