Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл хуралдаж, найман асуудал хэлэлцэн хамтын шийдвэр гаргалаа.  Хамгийн түрүүнд Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг таван үндсэн зорилтын хүрээнд боловсруулан салбар зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг тусган тогтоолоор баталлаа. Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцээд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар Б.Мөнхбатыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, аймгийн Засаг даргад санал хүргүүллээ. Мөн Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцээд  Дөрвөлжин сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Б.Амаржаргалыг, Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Г.Байгалмааг, Цэцэн-уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар С.Ганболдыг, Шилүүстэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаах А.Гарамсүрэнг,  Яруу сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар Б.Цэнд-Аюушийг тус тус томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүллээ. Тухайн албан тушаалд нэр дэвшсэн иргэдийг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн хуралдаанаар оруулж, салбар зөвлөлийн дарга, гишүүд  холбогдох заавар зөвлөгөөг өглөө. Мөн аймгийн Засаг даргаас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Тосонцэнгэл сум дахь Ойн ангийн даргын албан тушаалд “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалт”-д бүртгэлтэй Б.Төрмөнхийг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүллээ.

Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын даргаас ирүүлсэн захиалгын дагуу Улиастай сумын Жинст багийн түшмэлийн албан тушаалд “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалт”-д бүртгэлтэй П.Мөнхсайханыг томилуулахаар дүгнэлт гарган, нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүллээ.

 

”Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахаар хүсэлтээ ирүүлсэн Сонгино сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Ванчиндоржийн ажил байдлын тодорхойлолт болон бусад холбогдох материалыг хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан журамд заасан болзол, шаардлагыг хангаж байгаа тул дэмжсэн хамтын шийдвэр гаргаж, Төрийн албаны зөвлөлд уламжиллаа.

Цагаанхайрхан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Э.Анхзаяагаас салбар зөвлөлд хандаж ирүүлсэн гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Бат-Амгалангийн 2017 оны 17 дугаар захирамж нь “Илт хууль бус” шийдвэр болохыг тогтоож, хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож, маргагч талуудад хариу хүргүүллээ. Мөн Дөрвөлжин сумын ИТХ-ыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга П.Амгалангаас салбар зөвлөлд хандаж ирүүлсэн гомдлыг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга В.Батмэндлэхийн  2018 оны 02 дугаар захирамж нь “Илт хууль бус” шийдвэр болохыг тогтоож, хууль зөрчиж гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож, маргагч талуудад хариу хүргүүллээ. Тус салбар зөвлөлөөс 2018 оны тавдугаар сарын 02-ны өдөр төрийн жинхэнэ албаны удирдах, тавдугаар сарын 10-нд төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг томилох эрх бүхий албан тушаалтнуудын захиалгыг үндэслэн зохион байгуулна. Мөн төрийн жинхэнэ албанд анх орох иргэний мэргэшлийн шалгалтаар нөхөгдөөгүй үлдсэн ажлын байруудыг дахин зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна.  

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-12 12:12:24