Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШИН” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дөрвөлжин сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас баталсан удирдамжийн дагуу аймаг, сумын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг тус компаний үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийлээ. Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Татварын улсын байцаагч, Байгаль орчны улсын байцаагч, Газрын даамал, Хөдөлмөр халамжийн мэргэжилтэн, Нийгмийн даатгалын байцаагч, Үйлдвэрчний эвлэлийн дарга, ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, хамтын гэрээний ажлын хэсгийн сумын төлөөлөл, ард иргэдийн төлөөлөл 13 бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн ажилчидтай уулзан санал бодлыг нь сонсож, ажлын байрны нөхцөлтэй нь танилцлаа. Удирдамжийн дагуу хариуцсан албан тушаалтнууд бодит байдал, албаны бичиг баримтуудтай танилцаж үнэлэлт дүгнэлт өглөө.

Ийнхүү хоёр өдрийн турш “Баян-Айраг эксплорэйшин” ХХК болон туслан гүйцэтгэгч Bluefin ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцсоны дараа хоёр компаний удирдлагууд, холбогдох хариуцсан мэргэжилтнүүд, сум, аймгийн ажлын хэсгийн хүрээнд дүнгийн хурал хийж зөвлөмж гаргалаа. Мөн цаашид хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулж дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд: Уулын ажилчдын хооллох, амрах гэрийг богино хугацаанд тохижуулах, үйлдвэрчний эвэлэлийн хурлыг  нэн даруй зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнийг шинэчлэх, хөрс, ус, агаар тоос зэрэгт хөндлөгийн хяналт тавих, хог хаягдлыг цэгцлэх, байгаль орчны чиглэлийн харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчилж зарим асуудлыг нэмж тусгах, газрын төлбөрийн гэрээг шинэчлэн байгуулах, ажиллах хүчнийг сумын ажилгүйдлийн бүртгэлд бүртгэлтэй иргэдээс авч ажиллуулах, зорилтот бүлгийн 92 өрхийн иргэдийг эхний ээлжинд зохих ажлын байраар хангах, туслан гүйцэтгэгч Bluefin ХХК-ийн ажилчид хөлсний гэрээтэй байгаад анхаарч “Хөдөлмөрийн гэрээ”-тэй болгох асуудлыг судалж шийдвэрлэхээр боллоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-15 10:54:38