Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
БАЯНТЭС СУМЫН ХОЁР ЗАСТАВТ ЦЭЦЭРЛЭГИЙН БҮЛЭГ НЭЭЛЭЭ

Эх орныхоо торгон хилийн манаанд зогсож буй заставын хилчид дайчдын хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй тохиолдол их бий. Тэгвэл аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд энэ жил хоёр заставт цэцэрлэгийн бүлэг нээхээр төлөвлөсний дагуу Баянтэс сумын Хачиг, Буга согоот заставуудад "Хилчин" бүлгийг  нээлээ. Нэг заставт хамгийн багадаа сургуулийн өмнөх насны 20 орчим хүүхэд байдаг аж. Эдгээр хоёр бүлэг Баянтэс сумын цэцэрлэгийн нэг бүлэг болж үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Баянтэс сумын хоёр заставт цэцэрлэгийн Хилчин бүлгийг нээхэд хилийн 0277-р ангийн хамт олон ч мөн санаачилгатай ажиллаж хувь нэмрээ оруулсан байна. Цаашид эдгээр бүлгийн үйл ажиллагааг тогтворжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ. Ийнхүү хоёр застав цэцэрлэгтэй болсноор хилчдийн ажил, амьдралд томоохон хувь нэмэр болно гэдгийг хэлж байлаа.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-05-30 15:41:47