Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭНЭ САРД ЯМАР АЖИЛ ХИЙВ?

Европын Холбооноос санхүүжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөнд ИНБ-уудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь”  төслийн үйл ажиллагааны хүрээнд төслийн баг, ИНБ-ууд, ИНБ-ын Зохицуулах Зөвлөл, Завхан аймгийн ЗДТГ, МЭХ-ны аймгийн салбар зөвлөл хамтран тавдугаар сард дараах ажлуудыг зохион байгууллаа. Үүнд:

 

1. ИНБ-уудын ажлын үр нөлөөг сайжруулах, тэднийг чадавхжуулах зорилгоор ”Манлайлал, олон нийтийг зохион байгуулах арга” сэдвээр 33  ИНБ-ын төлөөлөл 45 хүнд хоёр өдрийн сургалтыг Монголын сайн дурынхны төвийн багш Б.Цэвэлмаатай хамтран  зохион байгуулав.

 

2. ИНБ-уудыг төслийн үйл ажиллагаанд тогтвортой оролцуулах, сургагч багшаар ажиллах боловсон хүчний нөөцийг илрүүлэх зорилгоор 28 ИНБ-аас чадамжийн судалгаа авлаа.

 

3. ИНБ-уудыг чадавхжуулах зорилгоор “Хувь хүний хөгжил”  сэдвээр ИНБ-уудын 35  гишүүн, ЗДТГ-ын таван мэргэжилтэнд ”Гэр бүлийн боловсрол, жендерийн харилцаа” сэдвээр Идэр сумын 260 малчин эмэгтэйчүүдэд “Гэр бүлийн боловсрол, судалгааны үндэсний хүрээлэн”-гийн  багш А.Алтантуяатай хамтран сургалт зохион байгуулав.

 

4. Монголын Худалдаа  Аж Үйлдвэрийн Танхимын Завхан салбар, ИНБ-уудын Зохицуулах Зөвлөлтэй  хамтран ИНБ-уудын Business Breakfast уулзалт зохион байгуулж 36 ИНБ-ын төлөөлөл 50 иргэн оролцож тулгамдсан асуудлаар санал солилцов.

 

5. ИНБ-уудын хүсэлтийн дагуу чөлөөт ярилцлага зохион байгуулж, Зохицуулах зөвлөлийн дүрэм,  төслийн баг болон ЗДТГ, МЭХ, ИНБ-уудын Зохицуулах зөвлөл хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

 

6. Төслийн үйл ажиллагааны төлөвлөлтийн  дагуу хийгдсэн Суурь судалгааны үр дүнг танилцуулж баталгаажуулах уулзалтанд  ИНБ-уудын төлөөлөл,  судалгаанд хамрагдсан зорилтот 12 сумын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар, Консерциумын гишүүд, ЗДТГ-ын Хяналт үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга Н.Бямбадорж, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар нар оролцож Баруун бүсийн Хяналт үнэлгээний ажилтан Д.Бямбацогт суурь судалгааны үр дүнг танилцуулав. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-25 09:36:20