Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЦАГААНЧУЛУУТ СУМАНД “БИДНИЙ ХӨГЖИЛ, ХАМГААЛАЛ” СЭДЭВТ ХҮҮХДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжих,  хамгаалуулах үндсэн эрхийг хангахад тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Бидний хөгжил, хамгаалал” сэдэвт урд бүсийн хүүхдүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан сумын хүүхдүүд оролцож “Хорт зуршлаас өөрсдийгөө хамгаалахад хүүхэд бидний оролцоо”, “Хүмүүжил төлөвшлөө сайжруулахад хүүхдийн оролцоо”, “Цахим орчны зүй зохистой хэрэглээнд суралцахад бидний оролцоо”, “Үе тэнгийн хүчирхийлэл дарамтыг бууруулахад хүүхдийн өөрийн оролцоо” сэдвүүдээр хэлэлцүүлэг явуулж,  ажлын төлөвлөгөө гаргалаа. Хүүхдүүдийн төлөвлөсөн ажлуудыг хэрэгжүүлэхэд сургууль болон сум орон нутгийн засаг захиргаа дэмжиж хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр сумын хүүхдүүд бүсийн хэмжээнд тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэж, хэрэгжүүлэх  арга замаа тодорхойлсон юм. Энэ үеэр  5-7 дугаар ангийн сурагчдын дунд сагсан бөмбөг, 8-10 дугаар ангийн сурагчдын дунд гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн зохион байгуулж Отгон сумын ЕБС-ийн баг тамирчид  тэргүүн байр эзэллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-06-13 09:43:26