Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЭС СУМЫН ӨНГӨ ҮЗЭМЖ САЙЖИРЧ БАЙНА

Тэс сумын төрийн албан хаагчид иргэдтэйгээ хамтран Тэсийн голын сав дагуух ногоон бүсийг цэвэрлэж, сумын нэгдсэн хогийн цэгийн 80 тонн хогийг цэвэрлэж нуруулдан нийт 22 га талбайг хөрсний бохирдлоос хамгааллаа. Мөн Эрүүл мэндийн төвийн үүдэнд стандартын шаардлага хангахуйц авто машины зогсоол, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэгтэй хаяг зэргийг хийж орчин тойрны өнгө үзэмжийг сайжрууллаа. Эмнэлгийн дээврээс дусаал гоожихоос сэргийлж, ажилчдын нөөц бололцоог ашиглан засвар үйлчилгээ хийлээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн хамт олон замын тэмдэг, тэмдэглэгээ, хашаа, хайсыг шинээр барьж байгуулав. ”Цагдуулын олом” аялал зугаалгын талбайн хогийг цэвэрлэж, тэмдэг тэмдэглэгээ, машины зогсоолыг  шинээр хийж ашиглалтад орууллаа.

НИЙТЭЛСЭН: 2018-07-16 09:54:32