Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ЗАВХАНМАНДАЛ СУМЫН ТӨЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ЧУУЛАВ

Сумын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны Үндсэн чиглэлд тусгагдсаны дагуу Засаг даргын Тамгын газраас төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулга уулзалт нь цагтай уралдан ажиллах малчин хүний хөдөлмөрийн ачааны хүндийг нуруундаа үүрдэг төлчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, харилцан туршлага солилцох зорилготой юм. Чуулганд дөрвөн багийн 120 гаруй төлчин эмэгтэйчүүд оролцсон ба энэ үеэр эрүүл мэндийн сургалт явуулж, эмнэлгийн анхан шатны үйлчилгээнд хамрууллаа. Мөн багийн эмэгтэйчүүдийн дунд спорт, урлагийн тэмцээнүүд зохион байгуулж тэргүүн байрт Мандал  баг, дэд байрт Олонтүрүү баг шалгарлаа. Чуулганд оролцсон эмэгтэйчүүд нутгийнхаа уул, ус, газар шороо, лус савдаг, дэлхий ордын эздэд 108 ээжийн сүүн цацал өргөн байгаль дэлхийгээ баясгах нигүүлсэнгүй арга хэмжээг зохион байгууллаа. Чуулга уулзалтаас төрсөн нутаг орноо хөгжүүлэх чиглэлээр уриалга гарган 1000 цэцгийн мандал байгуулав.

НИЙТЭЛСЭН: 2018-07-17 10:01:54