Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“ЗӨВ ТЭМҮҮЛЭЛ-ЭХ ОРОНЧ МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТАД ЕБС-ИЙН 11, 12 ДУГААР АНГИЙН СУРАГЧИД ХАМРАГДАНА

Завхан аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэх, эх орныхоо түүхээр бахархах, өөрийгөө ялах чадвартай, бусдын төлөө сэтгэлтэй болгох, найз нөхдөөсөө суралцах, сурсанаа бусадтай хуваалцах, цэрэг эх оронч хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох зорилгоор Бид Чингисийн үр сад "Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал" сургалтыг 9-р сарын 5-аас 20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятавын санаачилгаар, УИХ-ын дэд даргын ажлын алба, Зэвсэгт хүчний жанжин штаб, дотоодын болон хилийн цэрэг, Завхан аймгийн ЗДТГ хамтран аймгийн хэмжээнд 9 бүсэд энэхүү сургалтыг зохион байгуулж,  ЕБС-ийн 11, 12-р ангийн сурагчид хамрагдана. Сургалт 9-р сарын 5-12-ны өдрүүдэд бүсийн төв буюу суманд болж, цэргийн анхан шатны мэдлэг чадвар, дадал олгох танхимын сургалт, цэргийн анхан шатны практик сургалт, эх орны түүх, эх оронч үзлийг төлөвшүүлэх сургалт зэргийг зохион байгуулах юм. Харин 9-р сарын 12-20-ны өдрүүдэд Тосонцэнгэл суманд хээрийн штабын зохион байгуулалтаар нэгдсэн сургалт хийнэ. Энэ үеэр цэрэг марш тактикийг тэмцээн зохион байгуулж, нийгэмд тустай бүтээн байгуулалтад оролцуулж, олны танил хүмүүсийн цуврал лекц, урлаг соёл, спортын үйл ажиллагааг тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Б.Оюун-Эрдэнэ

НИЙТЭЛСЭН: 2018-08-29 09:24:57