Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
“АДУУЧИН” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

Сонгино сумын Домогт айргийн хөндийн эх “Айраг нуур”-ын баруун урд дэнж, Морин толгойт хас тэмдэг бүхий гурван метр өндөр буган гэрэлт хөшөөний дэргэд, Овоон дэл хэмээх газар “АДУУЧИН” тэмцээн зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагааг сумын Засаг дарга, аймгийн алдарт уяач М.Баттөмөр нээж үг хэллээ. Тэмцээнд 29  адуучин залуус авъяас билэг, эр бяр, авахаалж самбаагаа сорин оролцож тэргүүн байрт Шар нуруу багийн адуучин Н. Мягмарсүрэн, дэд байрт Шар нуруу багийн адуучин Ч. Аварзэд, гуравдугаар байрт Шар нуруу багийн адуучин М. Баасандорж, дөрөвдүгээр байрт Айраг нуур багийн адуучин Ж.Лхагва-Очир, тавдугаар байрт Тариат багийн адуучин Б.Амгаланбаатар нар шалгарлаа. Энэхүү үйл ажиллагаанд хамтран ажилласан байгууллагуудад Нутгийн зөвлөлөөс дурсгалын зүйл гардуулсан бол Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Л. Нармандах хамгийн өндөр настай таван аймгийн алдарт уяачид өөрийн адуунаас бэлэг болгон өглөө. Тус үйл ажиллагаанд сумын хамгийн олон адуутай Г.Батчулуун адуугаа хурааж ирсэний зэрэгцээ тэргүүн байр эзэлсэн адуучинд даага бэлэглэв.

Ийнхүү Сонгиночууд нүүдэлчин малчдын ахуй, адууны өв соёлоо сурталчилан таниулах зорилгоор хоёр өдрийн турш олон уралдаан тэмцээн зохион байгуулсан нь түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдсэн сайхан үйл ажиллагаа боллоо.

НИЙТЭЛСЭН: 2018-07-27 12:15:26