Цөөн үгээр
  • Шинэчлэгдэж буй цахим хуудасны талаархи саналаа өгөөрэй.
ТЭЛМЭН СУМ АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОВ

Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө нь иргэдэд хамгийн бага хүүтэй зээл олгож, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах зорилготой юм. Энэ хөрөнгийг өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг, нэмэлт санхүүжилт шаардлагатай иргэдэд олгож байна. Тухайлбал, иргэн Д.Шаравсамбуугийн “Арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах” төсөлд сум хөгжүүлөх сангаас 11 сая төгрөгийн зээл олгосноор үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү арьс шир боловсруулах, элдэх, бэлтгэн худалдах үйлдвэр нь өдөрт 150 ширхэг хурганы арьс, 30 ширхэг хонины нэхий, хоёр ширхэг үхрийн шир үйлдвэрлэх хүчин чадалтай.  Одоогоор суманд хоёр хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Тус үйлдвэр элдсэн үхрийн ширийг 250 мянган төгрөгөөр, хонины нэхийг 21.000 төгрөгөөр, хурганы арьсыг 15 мянган төгрөгөөр зах зээлд борлуулж байна. Харин иргэдийн үхрийн ширийг 50.000-80.000 төгрөгөөр, хонины нэхийг 20.000 төгрөгөөр, хурганы арьсыг 5.000 төгрөгийн төлбөртэйгээр элдэн өгч байгаа аж.

НИЙТЭЛСЭН: 2018-08-10 15:54:28